जगन्नाथ

Эмоцийн тухай

Бичсэн Бодошрол
Уриалан дуудагч зүрх сэтгэлд хандаж, өрөвч сэтгэлийн хөг хөндөж, аль эсвэл цөс хөөргөж байвал, хууран мэхлэж эхэллээ гэж шууд ойлго. Эмоци, зүрх сэтгэлд хандсан үгний цаана маш тодорхой тавигдсан зорилго, сонирхол байдаг.
Чамайг уурлуулж, бухимдуулж байвал, зүгээр нэг биш гэдгийг мэдэж байгаа юу.

Олон мянгаараа буудуулсан лам, амиа алдсан залуухан хөвгүүд, зүрх сэтгэлээ чагнаж  сонголтоо өг гэх мэт лоозонгууд чиний саруул ухаан, рационал сэтгэхүйг чинь унтраахыг л зорьж байгаа юм. Санаатай, болгоомжтой байгаарай.
...

16:18 - 2011-08-19

Амжилтын логик ангиллын тухай

Бодоод байхад, бүтэлгүйтлийн тухай бичээд байх нь юу л бол доо гэж бодлоо. Бүтдэг юмны тухай бичиж үзвэл яадын. Бүтэлгүйтлийн тухай бичээд байхад, цаашид ер нь бүтдэг юм байна уу? гэж өөрөөсөө асууж үзлээ. Уншигч бүтэлгүйтлийг нэг л хар, дүнсгэр хүлээж авч мэднэ. Гэвч бүтэлгүйтэл өөрөө, мөн бүтэлгүйтлийн шалтгаан нь цаанаа маш үнэтэй сургамж, туршлага хуримтлахад тустай. Алдаа хийж үзээгүй хүнийг нэг бол тэнэг, нэг бол найдваргүй хүн гэж япончууд үздэг юм байна лээ. Бас л боддог бодол.

Бүтэлгүйтлийн тухай бичих нь зөв ч гэлээ, дан ганц бүтэлгүйтэлд төвлөрч болохгүй гэж үзээд, бүтдэг буюу амжил...

17:48 - 2011-08-17

Вьетнамын дайны тухай ном

Саяхан Philipp B. Davidson-ы Вьетнамын нутаг дэвсгэр дээр 1946-1975 он хүртэл болж өнгөрсөн дайны тухай ном сонжиж үзлээ. Иргэн Дэйвидсон өөрөө АНУ-ын армийн дэслэгч-генерал цолтой бөгөөд, америкийн командлалын тагнуулын албаны штабын дарга байжээ. Зохиолч өөрөө Вьетнам орныг ба вьетнамчуудыг үнэн голоосоо үзэн яддаг нэгэн. Яг ямар үүрэг гүйцэтгэдэг байсныг үнэндээ ойлгоход бэрх. Гэвч мань эр вьетнамчуудыг дуртайяа устгадаг байсан боловч, вьетнамчуудын эсэргүйцэлд их дургүй байж.

Мөн өөрийн дайснаа буюу Вьетнамын армийн командлагч Гиапыг их сонин дүрсэлсэн нь гайхал төрүүллээ. Адгийн тэнэг, ай...

21:33 - 2011-08-16

Манхэттэны нутгийн индиануудын тухай

Одооны Нью- Йорк хотын байгаа орчинг, Ост-Индийн компаний ажилтан Хенри Хадсон гээч хүн анх 1609 онд судалж билээ. Хадсон эр ажилаа маш сайн явуулсан тул, ажилтангууд нь бослого гаргаж, түүнийг ганцааранг нь завьтай үлдээжээ. Завинд суулгаснаас хойш Хадсоны тухай хэнч дуулаагүй. Гэвч голын нэр нь Хадсон Ривер буюу Хадсон мөрөн болж үлджээ.

1624 уг арал дээр холландчууд Шинэ Холланд муж бий болгож, 1625 онд Шинэ Амстердам хотын суурь тавьжээ. Харин Манхэттэн арлыг Питер Минуит гээч хүн нутгийн индиануудаас сүх ба хөнжлөөр сольж авчээ. Хөнжил сүх бүгд 60 гульдены үнэтэй байж.  Одооны үнээр тооцо...

18:16 - 2011-08-15

Изабелла Збигнерын тухай

-Шатаж байгаа байшинд хэдэн хүүхэд байсан бол?
-Тэр үед хориод хүүхэд байсан гэдэг. Хүүхдүүд ихэнх нь унтаж байсан. Байшин шатаж эхлэхэд том хүүхдүүд нь гарчихсан. Изабелла ч өөрөө гарч амжсан. Тэгээд хүүхдүүдээ бүртгэтэл гурван хүүхэд дутсан. Тэрээр дутуу хүүхдүүдийг аврах гээд галын машинууд ирэхээс өмнө хүүхдүүдийг аврах гэж оролдож. Хүүхдүүдийг нэрээр нь дуудаад "Миний хүүхдүүд хаана байна" гээд улалзсан гал руу орсон гэсэн.

Монголын эмзэг бүлгийн хүүхдийн төлөө амиа алдсан Швейцарийн иргэн Изабелла Збигнер

(*Хөлсөө арчив*) Гайхамшигтай хүмүүс байх юм даа.
...

14:09 - 2011-08-15

Хаварын чуулганы тухай

Манай УИХ-ын 2011 оны хаврын чуулган намарын өмнөхөн дууссан билээ. Наадмын өмнөхөн батлагдсан тогтоолуудыг сонжвол, маш олон сайхан юм бичсэн байхын. Бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулах, амьдралд нийцэхгүй байгаа хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах чиглэлийг баримталсан байх юм гэнэ. Үүнд:

Хуулийг мөрдөж эхэлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй байгаа, зарим төрлийн ажил үйлчилгээнд тогтоосон тэмдэгтийн хураамжийн хэмжээг эргэн авч үзэх талаар иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудаас саналаа илэрхийлж байсны дотор согтууруулах ундааг худалдаа, түүгээр ...

13:47 - 2011-08-15

Францын монголч эрдэмтний нүдээр

Сая Хэнтий аймагт Монгол хатадын онгон өргөө гэж 400 сая цаасны цогц өргөө байгуулагдсан гэнэ. Энд тэндхийн ийм элдэв дэмий хөшөө дурсгал босгож мөнгө зарах Монголын эрх баригч нар ямар баян улс вэ ? өөр хийх ажил алга уу?

Ард түмэн нь эсэргүүцдэггүй юм уу? Хэдхэн жилийн дараа нураад унаж балгас болох тавилантай олон хөшөө бунхан дурсгалд зориулсан бүх мөнгийг тооцоод үзвэл арай ч дээ гэсэн астрономид л баймаар асар их хөрөнгө харагдана.

Гэвч сүүлийн 3 жил улаанаараа урсаж буй Орхон гол, олон мянган га газарт сүйдсэн Монголын ой мод, олон газар ширгэсэн хүн ардын ундаа болсон горхи булаг шандууд...

21:30 - 2011-08-13

Өлсгөлөнд нэрвэгдсдэд хэрхэн тусалдаг тухай

Барууны орнууд тусламж үзүүлэхдээ тун хурдан байдаг. Үүнийг хүн бүр мэддэг. Баруунд байгаа манай хэдэн нөхөд мэднэ байх: зурагтаар хаа сайгүй сонирхолтой бийжив харуулж байгаа: хөлөө хөдөлгөж ядсан, шумуул ялаанд бариулсан хүүхдүүд. Мэдээ явах үед доор нь утасны дугаар заасан байдаг. Энэ үед яахад туслахгүй байх билээ. Энэ дугаарт ганц смс шидээд, 5 еврогийн тусламж үзүүлнэ. Үүнээс цаашихыг энгийн иргэн маань төсөөлдөггүй. Эсвэл төсөөлөхийг хүсдэггүй.

Өгсөн мөнгө чинь хаашаа явдаг бэ гэж танил нөхдөөсөө асуухад, ерөнхийдөө хариулт нь адилхан байдаг. Мөнгөн тусламжийг нь цаанаа эрүүл саруул уха...

19:20 - 2011-08-12

Кориоланус



Ийм гоё кану гарсныг хэн ч дуулгаагүй байхын. Шекспир бол ангайна дөө.

04:13 - 2011-08-11

Меланхоли (уск)

Ларс фон Триер гэж нэг сайн найруулагч бий. Харанхуйд бүжиглэгч, Догвилль мэтийн кинонууд нь яах аргаггүй суут бүтээлүүд. Өөр өөр утга агуулгын чанартай л болохоос. Энэ удаад Меланхоли гэж кино хийсэн байх юм гэнэ. Энэ киногоо найруулагч маань Канны кино наадамд харуулахдаа, өөрийгөө нацист гэж хэлснээс болж найруулагчийнхаа карьерээ үгүй хийсэн. Мань эр уул ёсондоо тоглоом болгож хэлтэл, хошигнолыг ойлгох хүн гарсангүй. Энэ нь надад инээдтэй санагдсан.

Меланхоли уран сайхны кино нь хоёр хэсгээс бүрдэж байх юм гэнэ. Эхний хэсэг нь эмэгтэй жүжигчин Кирстэн Данстын бүтээсэн дүрийн амьдралын туха...

18:02 - 2011-08-10

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo