जगन्नाथ

Дөрвөн хувьсагч

Бичих зүйл их л байх юм, өдрөөс өдөрт нэмэгдээд л байх юм. Хувийн хар дэвтэртээ тэмдэглэл хөтлөөд, зуусан ч байх шиг.
Даанч цаг завын дайснаа ойрд дийлэхгүй, жаахан тиймэрхүү байна. Блогмн-д орж ирэх минь ч багасаад байна. Уншигчид хувийн захиа бичсэн байх юм. Надад тэр болгон хариулах байтугай, захиа ирснийг ч харах боломж тэр болгон олддоггүй болохоор хариу бичихдээ мууг ойлгоорой.

Богинохон гэхдээ нэг юм биччих минь, санаанд бууснаа. Зарим уншигчид долоовор хуруугаа гозойлгон, сурган хүмүүжүүлэн заасан маягийн захиа бичсэн байна. Надад огтхон ч хамаагүй л дээ, бусдын юу бодож байгаа нь. Санал бодлоо хуваалцах гэдэг нэг зүйл, бусдад өөрийн бодлоо тулгах нэг өөр байдгийг анхаарна уу. Надад заах хэрэггүй л болов уу, би толгой хоосон багш нарт маш дургүй хүн.

Чухам бодлоо яаж илэрхийлэх, логик сэтгэлгээний тухай надад хэд хэдэн бичсэн зүйл бий. Бас нэмэгдсээр л байгаа. Олохыг хүсвэл өөрөө энэ блогоос хайж олж болно. Хайж буй зүйлээ олох нь хайгчийн өөрийнх нь хариуцлага.

Чухам санаанд буусан зүйлийн тухай бичих минь энэ.
Мэдлэгийн дөрвөн хувьсагчийн тухай бичихээ мартсанаа саналаа. Уг дөрвөн хувьсагч нь миний бодлоор ертөнцийг, орчин тойрноо ойлгоход маш чухал бөгөөд, хэрхэвч дутуу үнэлж болохгүй зүйл мөн.
Уг дөрвөн хувьсагч нь физик математик, гүн ухаан (философи), стратеги, одон орон судлал, улс төр гэх мэтэд өргөн хэрэглэгддэг бөгөөд, шинжлэх ухаан ба нийгэмд өдөр тутам нөлөө үргэлж үзүүлдэг. Дэс дараа нь ер хамаагүй болно.

1. Мэдэгдэх мэдлэг.
Энэ нь бидний мэдэж буй, ойлгомжтой зүйлийн тухай мэдлэгийн тухай юм. "Бид бүгд мөнх биш гэдгийг би мэднэ" гээч өгүүлбэрээр товч тайлбарлаж болно. Мэдлэгтэйгээ мэднэ, бас мэдлэгийнхээ тухай мэдлэгтэйгээ мэднэ гэсэн үг.

2. Үл таних мэдлэг.
Зарим хүн өөрсдийн мэддэггүй мэдлэг гэж бий. Жишээ нь бага насны дурсамж, өмнө сонсож байсан дуу гэх мэт. Мэдлэгтэйгээ мэдээгүй, мөн мэдлэгтэйгээ мэдээгүй мэдлэг. Үүнийг Платоны "эх баригчийн" арга барилаар, хоорондын яриагаар илрүүлж болдог.

3. Танигдах үл мэдлэг.
Үүнийг Сократ яг олж хэлсэн байдаг: Би мэдэхгүйгээ мэднэ. Мэдлэггүйгээ мэдэх мэдлэг, тэр талаар мэдлэгтэй байх.

4. Үл мэдэгдэх үл таних мэдлэг.
Тэр нь бидний үл мэдэх, хэзээ ч үл мэдэх мэдлэг хаа нэгтээ байх болно гэсэн үг. Бид хэзээ ч олж мэдэхгүй зүйл байх болно, мөн бидний төсөөлөлд ч хэзээ ч буухгүй тэр нь. Тайлагдашгүй нууц гэж бий.


Ер нь их амархан, тогтмол биш юм аа гэхэд, амьдралдаа ганц ч удаа эргэцүүлэн бодоод тунгаагаад үзсэн байх хэрэгтэй. Чухал үгүйг нь хүн өөрөө шийднэ.

16:53 - 2014-10-27 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax