जगन्नाथ

Хаварын чуулганы тухай

Манай УИХ-ын 2011 оны хаврын чуулган намарын өмнөхөн дууссан билээ. Наадмын өмнөхөн батлагдсан тогтоолуудыг сонжвол, маш олон сайхан юм бичсэн байхын. Бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулах, амьдралд нийцэхгүй байгаа хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах чиглэлийг баримталсан байх юм гэнэ. Үүнд:

Хуулийг мөрдөж эхэлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй байгаа, зарим төрлийн ажил үйлчилгээнд тогтоосон тэмдэгтийн хураамжийн хэмжээг эргэн авч үзэх талаар иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудаас саналаа илэрхийлж байсны дотор согтууруулах ундааг худалдаа, түүгээр үйлчилгээ эрхлэх, химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах тусгай зөвшөөрлийг олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг үндэслэлгүйгээр өндөр тогтоосон тухай Улсын Их Хурал, Засгийн газарт хандан албан ѐсоор байр сууриа илэрхийлж байсан юм.

Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 400.000-1.000.000 төгрөг, аймгийн төвийн суманд 240.000-600.000 төгрөг, бусад суманд 120.000-300.000 төгрөг, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 600.000-1.500.000, аймгийн төвийн суманд 320.000-800.000 төгрөг, бусад суманд 200.000-500.000 төгрөг байхаар бууруулан тогтоолоо.

3. Химийн хортой болон аюултай бодис импортлох, экспортлох, худалдах, ашиглахтай холбоотой тэмдэгтийн хураамжийн хэмжээг бодитой тогтоох үүднээс химийн бодисын хор аюулын зэрэглэлээс хамааруулан ялгавартай тогтоолоо. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалтад орсон бодисуудыг импортлох, худалдах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг 10.000.000 төгрөг, бусад химийн бодис түүний дотор ахуйн болон энгийн хэрэглээний химийн бодисыг импортлох, худалдах, ашиглах үйлдвэрлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийг бууруулан тогтоолоо.
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(43-р хуудсаас)

Архи дутаад байсан - архины үйлдвэрүүүдийн хүнд ачааг хөнгөвчиллөө. Химийн болон цацраг идэвхт хортой бодис дутаад байсан - оруулах зөвшөөрлийг хөнгөвчиллөө. Одоо амьдрал сайхан болноо, монголчуудаа!

13:47 - 2011-08-15 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax