| जगन्नाथ |
Хар хамартай шүтээн
Гэгээрэл хайсан нэгэн гэлэнмаа Буддын шүтээн бүтээж, тэрийгээ алтаар бүрж, үргэлж өөртөө авч явдаг байжээ.
Олон жилийн турш тэр шүтээнээ авч явсан бөгөөд, насныхаа эцэст нэгэн жижиг сүм хийдэд амьдардаг болжээ. Тэр сүм хийдэд нь олон шүтээн өрсөн байдаг бөгөөд, шүтээн болгоны өмнө арц өргөдөг байж. Гэлэнмаа шүтээнээ харамлаж, өргөлийн арцыг шүтээнийхээ хамран доор уугиулдаг байж. Улмаар шүтээнийх нь хамар нь харлаж, хүний нүдэнд улам үзлийн муухай харагддаг болсон гэнэ. ... 18:39 - 2011-09-04Судар хэвлэсэн нь
Зэн баримтлагч Тэцүген гэж хүн байжээ. Тэрээр хятад хэлнээс судар орчуулж, хэвлэхээр шийдэж гэнэ. Орчуулсан номоо модон бараар долоон мянган ширхэг хэвлэхийг шийдсэн тул, багагүй зорилго байжээ. Тэцүген бадарчилж, мөнгө цуглуулж эхэлжээ. Зарим хүн түүнд цэвэр алт өгч байсан боловч, ихэнх нь үнэ багатай зоос өргөж байж. Гэвч хандив өгсөн хүн болгонд, Тэцүген ялгалгүйгээр адил хэмжээгээр хүндэтгэлтэйгээр талархдаг байжээ. Арван жилийн дараа Тэцүген зорьсон ажилаа дуусгах хэмжээний мөнгө цуглуулжээ.
Гэвч тэр цагт Үжи мөрөн үерлэж, өлсгөлөн болж гэнэ. Тэцүген хамаг цуглуулсан хөрөнгө мөнгөөрөө өлс... 18:29 - 2011-09-04Аллага
Гасан дагалдагч нартаа хандан: "Аллагыг буруушааж, бүх ухамсартай амьтдыг өршөөн энэрэгчийн зөв. Мөн амьтай болгоныг өршөөн энэрч, бүр шавьж хорхойг өрөвдөх нь зөв. Гэвч цаг алдаг хүнийг юу гэх бэ? Баялгийг устгадаг хүнийг юу гэж нэрлэх бэ? Эсвэл улс төр, эдийн засгийг сөнөөж байгаа хүнийг юу гэх бэ? Тэднийг анзааралгүй өнгөрөөж болохгүй! Үүнээс гадна, гэгээрэлгүй хүн номлохыг юу гэх бэ? Тэр хүн Буддизмыг алж буй юм" гэжээ.
... 18:27 - 2011-09-04Илдийн урлаг
Нэгэн илдийн мастер хэлж гэнэ:
"Хүний амьдралд сурах үе шат гэж бий. Эхний үе шатанд хүн сурдаг- гэвч ямар ч үр дүнгүйгээр сурдаг. Улмаар хүн өөрийгөө мөн бусдыгаа туршлага үгүй гэж боддог. Ийм хүн хэнд ч хэрэггүй. Хоёрдугаар шатанд хүн сурдаг боловч, өөрийн ба бусдын алдаа дутагдал бүгдийг олж харж сурдаг. Энэ үе шатандаа мөн адил хэнд ч хэрэггүй. Гуравдугаар үе шатандаа хүн чадвараа таньж мэдэж, бусдын урмын үгэнд урамшиж, найз нарынхаа дутагдалд харамсдаг. Энэ хүн хэрэгтэй байж мэднэ. Хамгийн дээд шатандаа хүн юу ч мэддэггүй мэт болдог."... 17:08 - 2011-09-03Махны худалдагчНэгэн зэн багш захаар явж байтал, махны худалдагч ба худалдан авагч хоорондоо ярьж байхыг сонсож гэнэ:
-Байгаа махнаасаа хамгийн сайныг нь өг! гэж. Гэтэл худалдагч: -Надад зөвхөн сайн мах бий. Чамд алийг нь өгөхөө мэдэхгүй байна! гэж хариулжээ. Үүнийг сонссон багш гэгээрсэн гэдэг. 16:37 - 2011-09-03Сэтгэл хөдлөлийн тухай II
Монгол үндэстнийг хомороглон устгах, хагалан бутаргах, хилс хэлмэгдүүлэх жигшүүрт үйл ажиллагааг зохион байгуулж байсан Курбанов хэмээх нууц нэртэй КГБ-ын ажилтан Александр Иванович Ланфанг Өвөр Монголын болон БНМАУ-ын түүхэн дэх цуст хар мөрийг үлдээжээ.
Энэ хүн 1949 онд Монгол Үндэстний Их удирдагч Дэмчигдонров ванг Монголд хууран мэхэлж авчран гэр бүлээр нь хэлмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хүү Дугарсүрэн болон Өвөр Монголын олон нэрт хүнийг Шар хадын “цаазын газар” шууд буудан хороож, Монгол орон руу ирсэн олон мянган өвөрмонголчуудыг Хятадын талд барьж өгөөд зогсохгүй очи... 03:16 - 2011-08-28Хар тамхины хэрэг
Гэрч Д.Болдбаатар 0.523 кг герион цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн юм байна. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “Улаан ах нэг грамм нь 250 ам.доллар байдаг. Миний дүү зараад 100 төгрөг оллоо гэхэд ахдаа 30-ыг нь, өөртөө болон хамт заралцсан хүмүүстээ 70-ыг нь өгөөрэй гэсэн” гэж мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Ц.Улаанхүүд герион дамжуулсан гэх Баянзүрх дүүргийн VIII хороонд байх охиныд нь нэгжлэг хийсэн юм байна. Нэгжих явцад хар тамхи, мансууруулах бодисын төрлийн зүйл илрээгүй аж. Харин түүний эхнэрийн уудаг өвчин намдаах эм байсныг хураан, шинжилгээ хийлгэхэд...
18:19 - 2011-08-26Бүтэлгүйтлийн логик IV - Хүний алдаа
Үүнийг нэг хараад, хэд нь хүний алдаанаас болсныг хараарай.
Уг ослуудын үр шалтгаан 80-90% зөвхөн хүний алдаа. Ганцаарчилсан нэг жишээгээр харж үзвэл, нэг иймэрхүү юм болсон. Oйлгомжтой болно байх гэж найдаж байна. Тэгээд бодоорой. Өөр өөртөө дүгнэлтээ хийж, Монголд цөмийн энерги, шатахуунынх нь хог хаягдал нь хэрэгтэй юу гэж тунгаагаарай. ... 16:18 - 2011-08-26Ливичүүд ардчилуулжээ
Хурандаа арслан бар шиг тулалдаж, жинхэнэ эр хүн шиг үзэлцэж, бодсоноос удаан тэмцлээ. Гэвч барууны мөнгө илүү хүчтэй бололтой. Жүжгийн дараагийн үзэгдэл: гутаан доромжлол, хүчирхийлэл, цус урсалт. Магадгүй өлсгөлөн. Гэвч ливичүүдэд туслаад өгөх ялагч нь байгаа болохоор, тэд айлтгүй. Өөрсдийн хувь заяагаа өөрсдөө ийнхүү сонгож, үр хүүхдээ харийн хүний боол болголоо. Ялагсдын хохь.
Хоёр асуулт байна. Эхнийх нь: Хувьсгалын үнэ цэнэ зуун мянгыг давах болов уу, сая малын толгойгоор хэмжигдэх болов уу, яах бол. Гэвч цус бол гол мөрөн шиг урсна. Дайн нь хэнд ашигтай байсан нь, дайны төлбөрийг хэн д... 03:33 - 2011-08-23Тархи угаалтын тухай II21:21 - 2011-08-22 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |