जगन्नाथ

Амжилтын логик ангиллын тухай

Бодоод байхад, бүтэлгүйтлийн тухай бичээд байх нь юу л бол доо гэж бодлоо. Бүтдэг юмны тухай бичиж үзвэл яадын. Бүтэлгүйтлийн тухай бичээд байхад, цаашид ер нь бүтдэг юм байна уу? гэж өөрөөсөө асууж үзлээ. Уншигч бүтэлгүйтлийг нэг л хар, дүнсгэр хүлээж авч мэднэ. Гэвч бүтэлгүйтэл өөрөө, мөн бүтэлгүйтлийн шалтгаан нь цаанаа маш үнэтэй сургамж, туршлага хуримтлахад тустай. Алдаа хийж үзээгүй хүнийг нэг бол тэнэг, нэг бол найдваргүй хүн гэж япончууд үздэг юм байна лээ. Бас л боддог бодол.

Бүтэлгүйтлийн тухай бичих нь зөв ч гэлээ, дан ганц бүтэлгүйтэлд төвлөрч болохгүй гэж үзээд, бүтдэг буюу амжилттай юмны тухай бичиж тэнцвэр барьж үзье гэж бодлоо. Эцсийн эцэст, би өөрөө тэнцвэр суртачилдаг хэрнээ, тэнцвэрээ өөрөө баримтлаагүй бол бичихийн хэрэг юун. Амжилтын логикийг тайлбарласан бичлэг ч хангалттай хуримтлагджээ.

Хүн алдааныхаа буюу бүтэлгүйтлийнхээ үр дүнг сайн харж, гинжин хэлхээг нь сайтар бясалган шинжилбэл, бүтэлгүйтэл эцэстээ амжилтанд хүрэх нэгээхэн алхам болж хувирдаг. Алдаа том байх тусам сайн. Залуудаа буюу засаж залруулах цаг хугацаа байх үед алдаа гарч байвал, тэр тусмаа сайн. Харин алдаа бол заавал гарна. Зарим хүн гаргасан алдаандаа гуниглаж, сэтгэлээрээ унадаг. Зарим нь бусдыг буруутгадаг. Гэвч ямар ч алдааны эх үүсвэрт хүн өөрөө зогсож байдаг. Ер гэмгүй гэж хүн байхгүй. Байх ч есгүй. Гол нь өөрийгөө өрөвдөхөө болиод, өөртөө маш хатуу байх шаардлагатай. Үгүй бол, баялгийнхаа нөөцөө барна.

Цаг хугацаа

Цаг хугацаа гэдэг, хүн бидний хамгийн том баялаг. Үнэлэшгүй их хөрөнгө юм. Хөрөнгө нь өнгө мөнгө биш, үгүй. Машин ч биш, тансаг хөнжил ч, шилэн зүүлт ч хүртэл биш. Иснийкирс, бохь, гого аниануудын зурагтаар эргэлдэг бөгс мөөм ч биш. Хүний эзэмшдэг хамгийн том баялаг бол цаг хугацаа. Цаг хугацаа асар их байна гэж зарим иргэд хэлэх дуртай ч, цаг бол хязгаарлагдмал баялаг. Цагыг банкинд хийж, хүүтэй өсгөж болохгүй. Цагийг дэлхийн бүх баялгаар нэг ч болтугай секундыг, алдагдсан тохиолдолд эргүүлэн худалдан авах боломжгүй. Цаг үргэлж багассар байдаг. Дусал дуслаар. Хором хормоор.

Юунд цагаа үрж, юунд цагын хөрөнгө оруулалт хийв? гэж иргэн хүн бүр хариулж чаддаггүй. Гэвч өнгөрсөн жил хэдэн төгрөгийн орлого цалин авсан, хэдий чинээ өртэй, хэр хэмжээний зарлагтайгаа нягт хэлчдэг хүмүүс бий. Гэвч тэдний дунд ч, цаг хугацааны алдагдлыг бүрэн тооцоолж, хэлж чадах хүн тун ховор. Хэдий хэр цаг хугацааг чамаас хятад-солонгос савангийн дуурь хулгайлав? Хэдий хэр амьдралын чинь цаг хугацааг замын түгжрэл хулгайлав? Хэдий хэр цаг хугацааг чи нөхөж, юунд хүч хөдөлмөр (дахиад л ЦАГ) зарцуулсан бэ. Хэдий хэр хугацаа, ямар учир шалтгаантайгаар алдагдав. Хэдий хэр хугацаа хоолонд, нойронд, спортонд, танил нөхөд, гэр бүлд явж байна уу?

Цаг хугацааны нарийн тооцоо хийж, зөв зохион байгуулалттай ажиллах тухай энд нэг нийтлэл бий.

5 Мэдрэхүй

5 мэмдрэхүй бол дараагийн нэг баялаг. Үнэндээ бол, баялаг таних багаж. Сайн хөгжүүлсэн тохиолдолд баялгийг бүтээх, хэмжүүрийн багаж болдог. Амжилттай байхын тулд, бүтээж байх хэрэгтэй. Ихэнх иргэд тансаг сайхан хэрэглээг баялаг гэж тооцдог. Иймэрхүү иргэдийг өрөвдөхөөс өөр арга үгүй. Учир нь тэнцвэрийг эрхэмлэж, хүн баялгийг хэрэглэх биш, бүтээж байх ёстой.

Хэрэглээ бол хэрэглээ- харин тэнцвэр байхгүй тохиолдолд, хэрэглээ нь хор болж хувирдаг. Бүтээн байгуулалтын 5 багаж бол:
Харах
Сонсох
Тэмтрэх
Үнэрлэх (бичигдэж байгаа)
Амтлах

Энэ 5 ижил тэгш хэмжээнд биш юмаа гэхэд, аль нэгийг, аль эсвэл хэд хэдэн чухалчлан хөгжүүлсэн ч болно.

17:48 - 2011-08-17 - Сэтгэгдэл бичих

@Zurai: тус болж байвал, яамаа даа...

AmonRa - 14:40 - 2011-08-18

энийг бүүр надад зориулж бичсийм шиг санагдаад :D

Zurai - 10:49 - 2011-08-18

байгаа.
дундаас нь захиа бичих ажил гарч ирээд, саатаад болдоггүй. цааш нь II, III, IV гээд явна байхдаа. Бичих юм асар их байхын. Ойрдоо бүр бичдэг өвчин хөдлөөд.

AmonRa - 02:51 - 2011-08-18

Boldoo

Энэ бичлэгт цааш нь үргэлжлэл байгаа юм уу? Нэг л дутуу болчихсон юм шиг санагдах юм.

Зочин - 02:13 - 2011-08-18

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax