|
Гадаадаас ирсэн зочид улс нэгэн үе олноороо төрөн гарч байсан монголч эрдэмтдийн тоо цөөрч, түүнд Монгол Улсын зүгээс төдийлөн анхаарахгүй байгааг анхааруулж байв. Өнгөрсөн зууны 60-70-аад онд МУИС төгсч, тэр үеэс судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж өдгөө хүрсэн эрдэмтэд өнөөдөр хуран чуулсан төлөөлөгчдийн дийлэнх байснаас тэдний үг батлагдаж байсан юм. Ерөнхийдөө монголч эрдэмтэд хойч залгамж үеэ үгүйлсэн уур амьсгал дунд нээлт боллоо. Хойч үедээ эрдэм судлалын ажлаа өвлүүлэх сонирхол эрдэмтдийн гол зорилго болж буйг тэд нуусангүй. Үүнийг ОХУ-ын эрдэмтэн Ю.Н.Кручкин, Хятадын эрдэмтэн Рэнцэ...
14:58 - 2011-08-09
Өнгөрсөн хавраас эхлээд твиттэр, фэйсбүүк, нээт нээх бүрт л урдаас ногоон экстрэмистүүд хэзээ ч юм, 20 жилийн дараа ч юм у баригдах монголын цөмийн станцийн хаягдлыг хаана булах, эсвэл хэзээ ч юм баяжуулах ураныхаа үлдэгдийг буцааж авахыг эсэргүүцэн мянга түмэн захиа занаа бичиж тараах болжээ. Халит харахад нэг л их ухаантай, ирээдүйгээс ирсэн гэгээнтэнүүд мэт. Харин лавхан санавал монголыг хөгжүүлэхгүй аргал түлж цай чанадаг, лаа асааж гэрэл гаргадаг бүдүүлэг буурайгаар үлдээхийг санаархагчид мэт. Yes nuclear, no argal powerЯдаж англиар зөв гарчигладаг болоосой. Худлаа англиар ярих гэж байга...
02:25 - 2011-08-09
Сомали гээч нэг хачин сонирхолтой, марзан орон бий. Намайг л жаахан байхад, тэнд байн байн өлсгөлөн болдог байв. Бас хүүхдүүд бид хоорондоо нэгнийхээ туранхайг дооглохдоо, сомалийн бооди гэдэг байв. Удалгүй гайхамшигтай америкчууд Сомалид ирж, харанхуй бүдүүлэг сомалийн иргэдэд ардчиллын бэлэг барьсан юм. Үр дүнд нь Сомалид иргэний дайн дэгдэж, нурсан дэд бүтэц, харанхуй бүдүүлэг ард түмэн ард нь үлдэв. Харанхуй бүдүүлэг ард түмэнг мөлжихөд ч амар байдаг.
Гэтэл саяхан мэдээ мэдээлэл ажиглатал, Сомалид дахин өлсгөлөн болсон байх юм. Бум бумаараа баахан хүүхэд өлбөрч үхэж байгаа юм байх. Хөндлөн...
01:59 - 2011-08-09
Даваагийн Бямбасүрэнгийн кинонууд их сайн болдог. Бүтээл дундаас нь, миний хувьд, хамгийн сайн нь "Шар нохойн агуу". Энэ бол сайн биш, маш сайн кино.
Үүнд бас дурьдах хэрэгтэй: гадаад хүний нүдээр харвал, Монгол угсаатны соёлыг хаалттай боловч, тун сонирхолтой мэдээллээр дүүрэн номоор төсөөлж болно. Энэ учраас барууны үзэгч: "Гол дүрийн баатар яагаад ингэж шийдэж, тэгж үйлдэх болов?" гэдэг асуултыг, өөрийн соёлын хүрээндээ ойлгохоос өөр арга байдаггүй. Mонгол зохиолын санааг барууны үзэгчдэд ойлгуулж, харилцан ойлголцлын гүүр босгоход, олон талын бэрхшээл тулгардаг. Өөрөөр хэлбэл, барууны хүн ...
20:26 - 2011-08-07
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
20:26 - 2011-08-07
-Жишээ нь юунд таны сэтгэл эмзэглэж байна вэ? -Манай байгалийн баялагийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчид олноор орж ирж байна. Ажиглаад байхад тэд Монголын төрийг хүчгүйдүүлэхийг хүсэж байна. Аль болох төрийг сулруулъя, төрийн албан хаагчид, сайд, дарга нарыг худалдаж авч өөрөөсөө хараат болгоё, УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг бизнестээ оролцуулъя, авлигадах нэгийг нь авлигадъя гэсэн бодлого барьж байх шиг санагдах юм. Зөвхөн гадаадын ч биш, дотоодын бизнесийн бүлэглэлүүд ч адилхан. Тэд хүчтэй, дотроо бодолтой, доороо суурьтай хүнийг шийдвэр гаргах түвшинд байлгах хүсэл багатай бай...
17:10 - 2011-08-04
 Хэдэн жилийн өмнө, суут Кубрикын "Барри Линдон" кино сонжиж билээ. Нэг мэдсэн чинь, кино нь дахиад гарт минь баригдах нь тэр. Үнэндээ би багадаа үзэж байсан киногоо дахин үзээд байдаггүй. Нэг бол бөөлжис хүргэмээр, нэг бол найруулагчийг цовдлох хүсэл үүсдэг. Өсөлттэй холбоотой байх л даа. Нас ахих тусам, юмыг тэс өөрөөр харж эхэлдэг болоод тэр байх. Жишээ нь Тарковскийн "Рублев" кино байна. Юун тэр түүхэн үүрэг, юун тэр үйл явдлын зангилаа! Найруулагч тун гоё сэдвийг бариад, уйлагнаа нь сунжирсан дэмийрэл гурилдуулсан байх жишээтэй. Цохиод унагамаар. Гэвч Кубрикын кинонууд тун сонин, нүнжигтэ...
02:27 - 2011-07-30
 Найруулагч Майкл Бэй Трансформеруудын өмнөх ангийг гаргахдаа, 3д технологийг ихэд зэвүүцэж байсан. Утга байхгүй, дэмий мөнгөний гарз, бас ийм мангар балай зүйлтэй ажиллахгүй гэж бүлт бүлт үсэрч байсан. Юу нь маркетинг, хаана нь пиар эхэлж байгааг хэлэх хэцүү. Гэвч Майкл Бэйд студийн боссууд хэдэн юм ойлгуулсан бололтой. Ойлгомжтой: 3д киноны тасалбрын үнэ нь ч энгийн тасалбарынхаас их. Улмаар орлого ихэснэ. Найруулагч 3д форматанд авахаас гадна, багийн зохион байгуулалтанд их олон юм өөрчилжээ. Гуравдугаар анги нь илүү нухацтай болсон байх юм. Өмнөх хэсэгт нь дөрвийн дөрвөн хүн ажиллаж байсан ...
01:51 - 2011-07-30
Муаммар Каддафигийн эсрэг Ливийн босогчдын тэргүүнийг пүрэв гаригт хөнөөсөн талаар Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлөөс мэдээллээ. Зөвлөлийн тэргүүний мэдээлснээр босогчдын тэргүүн Ген Абдел Фаттах Йонесийг Каддафигийн цэргүүд хөнөөсөн бөгөөд уг хэрэгт буруутай этгээдийг баривчлаад байгаа ажээ.
Ген Йонес цаашид зохион байгуулах хүчний үйл ажиллагааны талаар зөвлөлдөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч, ямар нэг зөвлөгөөн, хурлыг хараахан эхлүүлээгүй байжээ. Зарим нэг эх сурвалжууд түүнийг Каддафигийн хүчинтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан юм. Ген Йонесийн хоёр туслахыг ч мөн түүнтэй цуг...
18:43 - 2011-07-29
Жагсаад байх нэг тэнэг. Гэхдээ байгаа байдалтай эвлэрээд байх бүүр ч хэцүү? Өөрчилмөөр байна: нийгэм, улс төр ялзраад байна. Бид чинь мөхлийн замд уруудан давхиж байна! Миний оролцоо гэж хаа байна? Төмс шиг амьгүй баймааргүй байна, юм хийж бүтээмээр байна. Яах уу тэгээд.
Монголд хувьсгал биш, хувьсал хэрэгтэй. Санаа нэгтэнгээ цуглуул. Нам байгуул. Байгуулж чадахгүй бол бэлэн бүлэг, аль эсвэл намд элс. Одооны хуулийн дагуу би ямар нэгэн парламентын бус арга чамд заамааргүй байна. Үнэндээ тийм тэмцлийн арга хэлбэр одооны эх орны маань байдлыг улам доройтуулна. Зөвхөн хуулийн дагуу л тэмцэх хэрэг...
20:10 - 2011-07-27
|