जगन्नाथ

Өлсгөлөнд нэрвэгдсдэд хэрхэн тусалдаг тухай

Барууны орнууд тусламж үзүүлэхдээ тун хурдан байдаг. Үүнийг хүн бүр мэддэг. Баруунд байгаа манай хэдэн нөхөд мэднэ байх: зурагтаар хаа сайгүй сонирхолтой бийжив харуулж байгаа: хөлөө хөдөлгөж ядсан, шумуул ялаанд бариулсан хүүхдүүд. Мэдээ явах үед доор нь утасны дугаар заасан байдаг. Энэ үед яахад туслахгүй байх билээ. Энэ дугаарт ганц смс шидээд, 5 еврогийн тусламж үзүүлнэ. Үүнээс цаашихыг энгийн иргэн маань төсөөлдөггүй. Эсвэл төсөөлөхийг хүсдэггүй.

Өгсөн мөнгө чинь хаашаа явдаг бэ гэж танил нөхдөөсөө асуухад, ерөнхийдөө хариулт нь адилхан байдаг. Мөнгөн тусламжийг нь цаанаа эрүүл саруул ухаан, хүнлэг сэтгэлээр дүүрэн хүмүүс удирдлаган дор, хэрэгтэй хүндээ очдог юм гэж, ихэнх найзууд маань хариулав. Эхэндээ өлсөж байгаа хар хүүхдүүдэд зориулж мөнгө цуглуулна. Дараа нь тэр мөнгөөр хүнс худалдаж аваад, өлсгөлөнд нэрвэгдсэн оронд хүргэж, эцэст нь тэр хоол хүнс нь өлссөн хүндээ очдог.

Уншигч маань үүнтэй адил төсөөлж байгаа ч байж мэднэ. Буруу юм биш. Гэвч маш гэнэн ойлголт гэж болно. Барууны орнууд өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийг аймшигт үхлээс аврах гэж, тэгж сүр бадруулдаггүй юм. Шал өөр зорилготой хийдэг юм.

Эхэндээ сүр бадруулна. Бүхэл бүтэн том шоу зохион байгуулж, өлссөн хүүхдүүдийг харуулна. Энэ зургийн тусламжтайгаар асар их хэмжээний мөнгө гаргуулж авна. Нилээд их хэмжээний мөнгө сайн дурын ба хүмүүнлэгийн байгууллагаас гардаг боловч, ихэнхийг нь АНУ-ын төрөөс гаргадаг. Түм буман доллор.

Гэвч уг мөнгө АНУ-ын нутаг дэвсгэрийг орхидоггүй. Тоон хэлбэрээр ч тэр, бодит хэлбэрээр ч тэр. Тэр мөнгөөр хүнс, хүнсний бүтээгдэхүүн худалдан авагддаг. АНУ-ын дотоод хуулинд, тусламжийн эд бараа ба хүнсний бүтээгдэхүүн нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэгдсэн байх ёстой гэж заасан байх юм. Сонирхолтой санагдахгүй байна уу.

Ийнхүү хүмүүнлэгийн тусламж нь өөрсдийн хөдөө аж ахуйн сектор, өөрсдийн тариаланч, усан цэрэг гэх мэт хүмүүсийг ажлын байраар хангачиж байгаа юм. Гэвч энэ бол дөнгөж эхлэл нь. Хүмүүнлэгийн тусламж буюу хүнсний бүтээгдэхүүн нь газар дээрээ очоод, зарагддаг.

Энэхүү эргэлтийг ихэвчлэн төсөөлөх хэцүү байдаг. Өлсөж үхэх гэж байгаа хүнд, хоолыг нь зарж болох уу гэж. Энэ бол маш амархан. Эхэлж тэр хүнсээ маш доогуур үнээр зарж, авсан мөнгөөрөө тухайн орны ядуурал ба хөдөө аж ахуйг сэргээж эхэлдэг. Гэвч Сомали, аль эсвэл Эфиопи, Мозамбик орнуудад сэргээгээд байх юмгүй болсон байдаг. Учир нь африкийн тариаланчдын бүтээгдэхүүн нь, гадаадын хямд хүнсний бүтээгдэхүүнтэй дотоодын зах зээлдээ өрсөлдөж чадахаа больдог. Энэ шахалтан дор Африкийн тариачид малчид ажилгүй болж, ядуучуудын эгнээнд ордог. Тун удалгүй, тариачин малчид нь гадаадын тусламжаас бүрэн хамааралтай болдог. Харин хүмүүнлэгийн тусламжийг африкийн засгийн газрууд авахгүй байж чадахгүй.

Татгалзсан тохиолдолд, АНУ-ын зэвсэгт хүчин өлсгөлөнд нэрвэгдсэн оронд хүний эрх хамгаалахаар ирж, байсан бүгдийг нь устгаад явдаг. Энэ бол тун хялбар логик: бидний бэлэг авахыг хүсэхгүй байна уу? Тэгвэл чи алуурчин. Алуурчин алуурчиндаа хүүхэд алдаг адгийн алуурчин. Одооны Сомалид байгаа байдал иймэрхүү учиртай. Нэг талаас Аль Шабааб, нөгөө талаас барууны талыг хэт баримталсан удирдагч. Хэн хэнийх нь зөв.

Ийнхүү гайхамшигтай систем харагдана: АНУ-ын дотоодын хүнсний эргэлт ч сайжирч, тариачид нь буудай ба эрдэнэ шишээ маргаашаа яаж зарах бэ гэж бодохгүй.

Саяхан олон улсын хүмүүнлэгийн CARE International байгууллага, АНУ-ын 45 сая долларын тусламж авахаас татгалзаж гэнэ. Энэхүү чиг хандлагыг ихэнх африкийн орнуудад тусламж үзүүлдэг байгууллагууд мөн адил эзэлсэн. Үүнээс гадна Oxfam байгууллага үүнийг хурц шүүмжилж байсан.
Яагаад хүнсний бүтээгдэхүүнийг заавал АНУ-д авах гэж? Хандивын доллар болгоны 30% нь тээвэрт зарцуулагдаж, яагаад байн байн газрын тосны үнэ улам хөөрөөд байна уу.

Өөрөөр хэлбэл, хэдий чинээ мөнгө Мозамбик-Сомалинуудад хүрж байгаа нь сонин биш. Хамгийн сонин нь, хэдий чинээ мөнгө дотоодын зардалд явж байгаа нь сонин. Энэ тоог АНУ-ын засаг захиргаа тун сайн тооцоолон боддог.

19:20 - 2011-08-12 - Сэтгэгдэл бичих

hariu uguhgu udsand sorry.. hugshuun yahoo messengeree shalgaarai ;) tegeed end bgaa heden nuhudtei niileed yum hum hiih gej bgaa..

dao - 12:15 - 2011-08-19

өөрсдөө баялгаа үйлдэрлээд, хэрэгцээгээр амьдрахыг эрхэмлэдэг хүмүүс энгийн иргэд ч бий, германы бундестаг ч бий...
бусдын баялга булаахыг дорой гэж үздэг хүмүүс зөндөө.

AmonRa - 19:45 - 2011-08-16

Зарим барууныхандаа, жишээ нь хэн?

Zurai - 19:37 - 2011-08-16

@Dadido: дан оросууд биш, зарим баруунынхан өөрсдөө ч дургүй шд...

AmonRa - 18:19 - 2011-08-15

tiimee. uneheer todorhoi baina

arius - 16:01 - 2011-08-15

сайхан бичлэг байна. Ингээд бодохоор ОРосуудын барууныхныг үздэггүй нь бас ч гэж оргүй хоосон юм биш. Сибирийн баялаг руу мөн ч их шүлэнгэтэж байгаа биз ээ.

dadido - 13:01 - 2011-08-15

http://news.blogmn.net/34626/bill-gyeits-ba-hun-am-bagasgah-vaktsin.html
Энд нэг сонирхолтой мэдээлэл бий. "Хөгжиж буй" орнуудад үзүүлдэг тусламжийн тухай ;)Европын хүнсний үйлдвэрлэлийн тухай.

AmonRa - 23:59 - 2011-08-13

Африкчууд тэнэгдээ, аль эсвэл дуртайдаа тэгж муу амьдарч байгаам биш гэдгийг ойлгоно гэдэг, их том алхам. Байдлыг өөрчилж, Африкийг шинэчилж чадах чадварлаг манлайлагчид төрж байгаагүй биш, төрж байсан. Гэхдээ золгүй явдалд өнгөрөх, аль эсвэл улаам цайм алуулдаг байсын.

Барууны орнууд, Африкийг одооны байгаа байдалд зориудаар оруулахын тулд их цаг хөдөлмөр шингээсэн. Бас энэ байдалд нь байлгах тун чухал байгаа юм. Мэдээж, болж өгвөл доройтуулаад өгвөл, ашиг хонжоо улам өснө. Хамгийн түрүүнд өөрийн хүүхэлдэйн удирдагчдаа төрийн өндөрлөгт нь суулгаж, тэдний тусламжтайгаар нийгмийн хамгаалалт, хөдөлмөр хамгаалалт үгүй болгож, бага багаар эрүүл мэндийн салбар үгүй хийж, бага багаар орон нутгийн тариачид малчдыг зах зээлээс шахах гэх мэт. Болж өгвөл зэвсгээр дэмжиж, иргэний дайн өдөөгөөд өгвөл бүр сайн.

Тэгсэн нөхцөлд, одооных шиг хүмүүнлэгийн ажиллагаа явуулж болно. Ватиканынхан тэр хооронд нь нутгийн иргэдэд хүлцэнгүй, зовлонг дааж, "одооны байгаа байдалдаа сэтгэл хангалуун бай, диваажинд чамайг сайн санаат бурхан хүлээж авч угтана" гэсэн сэтгэхүй суулгаад өгнө.

AmonRa - 23:54 - 2011-08-13

Boldoo

Их баярлалаа. Германы тэр хүнийг сонсоогүй ээ.
Ромын пап түүний ватиканы институци бол ер нь их нүгэлтэй юм шиг санагддаг. Мөн ч их хүн алсан байх. Аливаа дорой буурай улсыг эзэлхэд эхлээд шашны номлогчид, дараа нь худалдаачид орж ирж сайхан хөрс боловсруулж өгөөд, дараа нь цэргүүд нь орж ирж эзэлдэг гэсэн байхаа. Хөөрхий африкууд христийн шашинд их орсон юм байналээ. Одоо бол хамаг хөдөө аж ахуй нь сүйрээд дандаа европын хүнсний ногоо хэрэглэдэг болсон тухай саяхан зурагтаар гарч байсан. Жишээ нь зах дээр нь дан Голландын сонгино байх жишээтэй. Харин орчин үед ил цагаан цэрэг оруулаад байх нь багассан юм шиг байгаам.

Зочин - 22:10 - 2011-08-13

Клаузевитц гэж германы цэргийн стратегийн үндсэн суурь тавигчийн тухай дуулж байсан уу? Нэг гоё ишлэл байдын: Энхий цаг бол дайныг үргэлжлүүлэх өөр нэгэн хэлбэр гэж.
Үүнд дайрах гэж орныхоо удирдлагыг бэлэг сэлтээр хахуульдах, дотоодын үйлдвэрлэх хүчийг сулруулах, ажилгүйтэл үүсгэх гэх мэт, гоё гоё юм бичсэн байдын.

AmonRa - 21:21 - 2011-08-13

Загалмайтны дайнуудын үед Альбигензүүд гэж христийн шашны урсгал байсан юм. Тэд Гэгээн Ромын Католик сүмийн эрхшээлд орохыг хүсдэггүй байв. Одооны өмнөд Францын нутагт олон сүм дуган босгосон байсан. Бас мэдээж баян. Тэдний эсрэг Ромын Пап загалмайт аян дайн зарлаж, их том дайн болж байсын. 13-р зууны эхэнд. Гэвч барахааргүй, хүч тэнцээд байдаг байсан юм. Энэ тохиолдолд мэдээж мөнгө төгрөгөөр энэ тэндxийн цайз доторх хүмүүсийг худалдаж авч, хаалгыг нь нээлгэнэ. Гэхдээ нэг гоё юм нь загалмайлсан арми, цайз хотуудад орж ирэхдээ, урвагчидтай нь, хотын хамаа хамаагүй энгийн иргэдтэй нь хамт бүгдийг нь хүйс тэмтэрч, хот сүмүүдийг дээрэмдэж хамаг дээрэмдсэн баялгийг ватиканд өргөдөг байсан юм.

Безье цайзыг эзлэхдээ, загалмайтнууд Альбигензүүдийг гаргаж өгсөн хүн бүрт мөнгө амлаж байсан юм. Хүмүүс бага багаар өөрийн хөршүүдээ, найз нөхдөө мөнгөөр сольж байсан. Гэвч загалмайтнуудад хангалтгуй санагдаж байсан болохоор, эцэстэ: Бүгдийг нь устга, бурхан өөрийн хүнээ ялгаж салгах болно! гэж хамба лам Арнольд Амалрихь гэж алдартай үг байсын. Сүүлдээ дайн ингэж л явдаг болсын. Ер нь эхэлж худалдаж авах, ашиг гаргасныхаа дараа заавал зарцуулсан мөнгөө буцааж авдаг байсан юм.

Лалынхантай бол бүр ширүүн байсан.

AmonRa - 21:16 - 2011-08-13

Boldoo

Загалмайтны аян дайнд сүмүүдийг яасан гэнээ? Лалын сүмүүдийг устгасан юмуу? Тэр талаар зав байвал тодруулаач хө.

Зочин - 20:49 - 2011-08-13

@Болдоо
Мэдээж. Хүн төрөлхтний эртний түүхээс эхсүүлж, үнэгүй авсан бэлэг зөвхөн хор болдгийг харуулсан. Трояны морь байна. Лаг гоё эд юм, бэлэг байна! гээд тэнэг удирдагч өгөөшийг залгидаг. Бас загалмайтнуудын аян дайнд устгаж байсан эртний сүм дуганууд, аль эсвэл хятадын хар тамхины 2 дайн. Бүгд л өгөөшинд баригдаж байсан.

AmonRa - 20:24 - 2011-08-13

Boldoo

Орос хятадууд бас монголд хөнгөлөлтэй зээл өгөхдөө дандаа өөрсдийн компануудаас тоног төхөөрөмж авах болзол таьдагшдээ. Манай тариачид оросын техник авахгүй гэж өөрсдөө гүрийгээд байхад согтуу баяр хүчээр шахаж өгсөн шүү дээ.

Зочин - 17:53 - 2011-08-13

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax