जगन्नाथ

Манхэттэны нутгийн индиануудын тухай

Одооны Нью- Йорк хотын байгаа орчинг, Ост-Индийн компаний ажилтан Хенри Хадсон гээч хүн анх 1609 онд судалж билээ. Хадсон эр ажилаа маш сайн явуулсан тул, ажилтангууд нь бослого гаргаж, түүнийг ганцааранг нь завьтай үлдээжээ. Завинд суулгаснаас хойш Хадсоны тухай хэнч дуулаагүй. Гэвч голын нэр нь Хадсон Ривер буюу Хадсон мөрөн болж үлджээ.

1624 уг арал дээр холландчууд Шинэ Холланд муж бий болгож, 1625 онд Шинэ Амстердам хотын суурь тавьжээ. Харин Манхэттэн арлыг Питер Минуит гээч хүн нутгийн индиануудаас сүх ба хөнжлөөр сольж авчээ. Хөнжил сүх бүгд 60 гульдены үнэтэй байж.  Одооны үнээр тооцоолбол, ойролцоогоор 500 доллар.
Үүний цаад түүх нь тун сонирхолтой: энэ молиг байв уу, аль эсвэл нутгийн индиануудыг хөгжлийн оргилд хүргэсэн маш ашигтай наймаа байсан уу.

Соёлжсон европынхан, тэр хавиар ан хийх эрхтэй алгонкин омгийханд хандаж, аралыг худалдаж авахаар асууж гэнэ. Харин алгонкин омгийнхон, делавар гээч омогтой тохиролцооны дагуу зөвхөн ан хийх эрхтэй байв. Төсөөлөөд үзвэл их сонирхолтой: индиан эр явж байлаа гэж. Гэтэл хаанаас ч юм, үл таних иргэд гарч ирж, хурц сүх, гоёмсог хөнжил бэлэглэж байх юм гэнэ. Бас юуны төлөө гэдэг нь ойлгомжгүй- учир нь нутгийн индиануудын газрын хууль нь өөр байсан. Гэвч үр дүнд нь гарын үсэг зурагдсан. Европчууд: хайрт индиан минь зайл, энэ бол миний нутаг, бүх юм хуулийн дагуу! гэж нутгийн индиануудыг хөөжээ.

Гэвч холландчууд удаан баярлаагүй. Тун удалгүй цэргийн хөлөг онгоц хөлөглөсөн англичууд ирж, буугаа холландчуудад тулгаж гэнэ. Ийнхүү англичууд хууль ёсын дагуу газар нутгийг холланчуудаас булааж, бүгдийг хуулийн дагуу бататгажээ.

Шинэ Амстердам ийнхүү гялс Шинэ Йорк буюу Нью-Йорк хот, Шинэ Холланд мужыг Нью Йорк муж болон хувирчээ. Гэвч мэдээж юм гэдэг, тийм ч амар биш. Холландчууд ашигтай байрлалаа алдахыг хүсээгүй бөгөөд, хууль ёсны дагуу хэд хэдэн удаа Манхэттэн арлыг буцаан булааж авчээ. Гэвч зодуулсан англичууд хүчээ хуримтлуулж байгаад, хариу довтолж арлыг мөн адил буцааж авчээ.

Гэвч нутгийн индианууд ба нутгийн цагаан арьстангууд, англичуудаас ч тэр, холланчуудаас ч тэр залхаж, тусгаар тогтнолын төлөөх дайн гээч юм дэгдээжээ. Удалгүй дайн нь англичуудыг ч тэр, холландчуудыг ч тэр, Америкийн нутгаас хөөн зайлуулж, хуучны колони мужууд АНУ болон хувирснаар, дайн төгсөв. Гэвч дайн төгсөхөд, нутгийн индианууд амжилттайгаар чадарч дууссан байв. Чадарч амжаагүйд нь тусалж нутгийн цагаан арьстангууд туслав.

Бодоод үзэхэд бас муудахгүй, хэнийх нь тэгээд үнэн бэ. Хульхидуулсан нь буруу юу, хульхидагч буруутай юу гэж? Индианчуудын хувьд мэдээж хэрэг бөөн бульхаа, хульхидалт. Ямар ч эзэмших эрхгүй юм байж, хүн хуурч газар нутгийг эзэлсэн. Арван ширхэг хөнжил, гурван ширхэг сүхээр бүхэл бүтэн арлыг худалдана гэж юу байх бэ? Одоо тэр арал дээр нь 1,5 сая хүн бужигнаж байгаа.

Харин соёлжсон европчуудын нүдээр харвал, ямар ч хульхидалт байхгүй. Нутгийн иргэдэд гайхамшигтай үнэ санал болгож, наймаа амжилттай явагдсан. Бичиж уншиж чаддаггүй нь бидний буруу биш, соёлгүй нутгийн иргэдийн өөрсдийнх нь буруу. Тэд өөрсдөө зөвшөөрч гарын үсэг зурсан нь үнэн үү? Үнэн. Бас европын талаас христчүүд оролцсон нь үнэн үү? Үнэн. Шилэн гялтгар зүйлт авсан, галт ус авсан, хөнжил сүх авсан. Христчүүд хүн хуурдаггүй. Бүх юм хуулийн дагу, ёс ёмбгор болж өнгөрсөн. Бүх юм хүчин төгөлдөр.

Энэхүү хууль зүйн систем нь европчуудын хувьд дэлхий даяар өндөр орлого авчирсан. Баялаг нь бий болж байсан түүхтэй.

18:16 - 2011-08-15 - Сэтгэгдэл бичих

хүн мэдэхгүй байж болно шдэ, Луна?

AmonRa - 15:07 - 2011-08-16

Би мундаг биш лд..гэхдээ Болдоо юун со юм асуудын гссс...ккк...Нутгийн цагаан арьстангууд юун ч өгөөмөр зан гаргаав дэ...

luna - 13:53 - 2011-08-16

яахав дээ, тэр цагийн тархмал моод. дарга нар нь цэргүүдээ ташуурдах, дүүжилж алах мэтээр дэглэм барьдаг байсын. ажлаа сайн хийж байсан.

AmonRa - 02:06 - 2011-08-16

Boldoo

Дарга ажлаа сайн хийж байхад ажилчид яагаад бослого гаргадаг билээ?

Зочин - 00:23 - 2011-08-16

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax