जगन्नाथ

Меланхоли (уск)

Ларс фон Триер гэж нэг сайн найруулагч бий. Харанхуйд бүжиглэгч, Догвилль мэтийн кинонууд нь яах аргаггүй суут бүтээлүүд. Өөр өөр утга агуулгын чанартай л болохоос. Энэ удаад Меланхоли гэж кино хийсэн байх юм гэнэ. Энэ киногоо найруулагч маань Канны кино наадамд харуулахдаа, өөрийгөө нацист гэж хэлснээс болж найруулагчийнхаа карьерээ үгүй хийсэн. Мань эр уул ёсондоо тоглоом болгож хэлтэл, хошигнолыг ойлгох хүн гарсангүй. Энэ нь надад инээдтэй санагдсан.

Меланхоли уран сайхны кино нь хоёр хэсгээс бүрдэж байх юм гэнэ. Эхний хэсэг нь эмэгтэй жүжигчин Кирстэн Данстын бүтээсэн дүрийн амьдралын тухай. Хоёр дугаар хэсэг нь эмэгтэй жүжигчин Шарлотт Гинсбургын бүтээсэн дүрийн тухай.
Үйл явдлын тухайд гэвэл, Дэлхийг удалгүй нарны цаана нуугдаж байсан Меланхоли гээч гариг мөргөх гэж байгаагийн тухай. Тэгээд бид бүгд чадрах юм байх. Ер нь кино нь, эгч дүү хоёр хэрхэн ертөнцийн төгсгөлийг угтаж буй тухай юм. Өөр өөрөөр сэтгэл санаа нь өвдөж, өөр өөрөөр зовж байгаагийн тухай.

Кирстэн Данстын л дүр гэхэд, хурим найр болж байхад сэтгэл санаа нь тавгүйтэж, сонин сонин болно. Хэсэг жаахан бүжиглээд, нэг дуг хийнэ. Нэг усанд орж, нэг бол хуримынхаа зочныг хүчиндэнэ. Нэг бол голын эрэг дээр хэвтэсний дараа ногоон байгууламжинд шээнэ. Ер нь бөөн тавгүйтал юм байх. Энэ бүгд арай л бишээ, нэг л сонин харагдах юм. Гэвч зураг авалтын талаар бол гайхамшигтай авсан байх юм. Киноны туршид нацист ухуулга ажиглагдаагүй. Бас тахлын үеэрх найр наадмыг ч санагдуулсангүй.

Эгч нь арай л өөрөөр биеэ авч явж байгаа хэрнээ, бас сонин болж галбиртана. Бусад дүрүүдийн тухай бол хэлээд байх юм бараг байхгүй. Нэг бол тэнгэрийн өнгө дурангаар нэг харж, ярьж өгч, нэг бол эм ууж үхнэ. Кино нь бол ерөнхийдөө маш урт удаан. Бас гоёмсог. Ларс фон Триерын бусад бүтээлүүдтэй тун адилгүй. Зөвхөн сонирхогчдод л сонирхолтой болохоос, ердийн үзэгч бол үзээд ер хэрэггүй. Бас яагаад гэдгийг тайлбарлах тун бэрх. Өөрөө үзээд, шууд ойлгоно.

18:02 - 2011-08-10 - Сэтгэгдэл бичих

гэхдээ надад догвилль нь одоо хүртэл гайхамшигтай санагдаад байдаг юм

AmonRa - 02:42 - 2012-03-23

тийм, супер сло-мог энэ маягаар хэрэглэж байгааг харж байгаагүй болохоор, надад их сонин санагдсан. ер нь мань эр кино урлагийг хил хязгаарт нь тулгаад байгаа нь, яах аргагүй гайхал төрүүлээд байдаг юм. холлявудын хийгээд байгаа өргөн хэрэглээний кинотой бас харьцуулаад байж болохгүй.
ларс фон триер ээ гэж, тун амаргүй эр

AmonRa - 02:41 - 2012-03-23

Үзсэний дараа Antichrist нь хамаагүй дээр кино байжээ гэж бодогдсон.
Гамшгийн үе дэх хүний сэтгэл зүйн тухай кино гэсэн. Тийм цаг үед ерийн хүмүүсээс илүү депресстэй хүмүүс байдлыг тайван хүлээж авдаг гэх өөрийн сэтгэл засалч эмчийн хэлсэн үгнээс санаа төрж хийсэн гэнэ лээ.
Нээрээ л кино хийдэг, зураг авалт, техникийг нь сонирхсон хүмүүс үзэхээс биш бусад үзэгчдэд огт хүртээлгүй юм билээ дээ. Бүр тарчлааж гүйцсэн.

Зочин - 21:27 - 2012-03-22

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax