जगन्नाथ |
Нохойн орон (Dogville)Хэд хоногийн өмнө энэ бичлэгийг дуусгахын тулд дахиад нэг үзлээ. Энэ киног хэд хэдэн залуучуудад санал болгосон, үзсэн болов уу- мэдэхгүй. Байн байн өөрөөсөө "Үзээд, ойлгох болов уу" гэж асуусан. Хэлж бас л мэдэхгүй юм байна... Хүн хүний давтагдашгуй ухаанаа гэж... Хүн хүндээ янз бүр: Зарим хүмүүс ухаантай царайлаад, 30 минутын дараа үзэхээ больдог. Зарим нь нүдээ бүлтийлгээд, уулга алдан байж үзсэн.Миний нэг найз гэхэд, унтаад өгсөн, 30 минутын дараа. 20 минутын дараа сэрснээ, үргэлжлүүлж үзээд, дууссаных нь дараа маш хүнд бодолд дарагдсан. Хүнийг ажиглах тусам нохойнд улам хайртай болох юм гэж нэгэн гүн ухаантан хэлж гэнэ. Магадгуй үг Ларс фон Триерын тосгоны нэрийг сэдэхэд хүргэсэн байх. Энэ киног би тайлбар бичих гэж оролдсон ч, гар доороос юу ч гарахгуй нь. Бас бүтэхчгүй байх. Угаасаа энэ кинонд тайлбар хэрэггүй- энэ кино бол хүмүүсийн тухай. Янз бүрийн хүмүүсийн тухай- гэвч эцэстээ өөр хоорондоо адилхан хүмүүсийн тухай. Нэгэн тосгон, янз бүрийн хүмүүсийн зоопарк, үл үзэгдэгч хана, - тэр болгоны цаана болж буй болгоноо нуухыг оролдсон өчүүхэн сэтгэхүй... "Хүн хүндээ хэзээ дээрэлхүүлж эхэлдэг бэ" гэж би хүчирхэг хүнээс асуулаа? Зарим хүмүүс өөрийгөө хамгаалах ухаангуйгаас болж дээрэлхүүлж, дээрэмдүүлдэг гэж хариулхын. Миний багш нар харин: аюулыг цаг тухайд нь таниагуйгаас болдог гэж хэлдэг. Хүн хүндээ чоно байх нь тэгэхээр зөв үү, буруу юу? Нэг буруу алхам хийлээ гэхэд л, бусдын боол болдог жамыг тайлбарлах хүн байгаа юу? Эсвэл хайр энэрэл хажуу нэгэндээ хүргэсэн болгон эцэстээ хохирч, бусдын хөл гар болох жамтай юм болвуу? Миний бодлыг уншиж чаддаг, надаас хол давсан ухаантай эрчүүд дахин л энэ киног зөвлөх юм. Эцсийн эцэст нэг санаа зорилготойгоор түрээд, саруул ухааныг хүндлэн дээдэлж, тэнэг мунхагыг зайлуулах цаг хэзээ ирэх вэ, юу дутаад байна гэж өөр өөрөөсөө асууна... Авралд ташуур хэрэгтэй юмуу? Эсвэл сүмийхний дуулдаг авралын дуу нь биднийг аврах уу? Бид нарт шоронгийн хатуу хориг хэрэгтэй юу? Хэзээ ханатлаа хаширах бэ? Аймшигтай нь энэ киноноос гэнэт өөрийгөө олж харж байсан юм. Тэр тосгоны оршин суугчид ч, бүсгүй ч, зохиолч ч- бүгд би. Өөр өөрийгөө тарчлаагч зохиогч ч, бас тэр өөдгүй жаал байж чадна. Сэжиг хүрэм байж, өөрийн дотор ертөнцөө зажилан байж залгин, тунгаан бодож, өөр хүн байхаа шийдэж билээ. Эцсийн эцэст би гэж хэн бэ, хэн ч биш. Хүн хүний дотор өөрийгөө л хайрлах, өөдгүй адгуус мал бий- бусдаас дээгүүрт тавьж эхэлснээр л бүх юм буруутаж, хүнийг эвдэж эхэлдэг гэсэн дүгнэлтэнд хүрдэг боллоо. Юун тэр Достоевский... Май чи, май чи! Гэвч өөрчлөлт бол зайлшгуй хэрэгтэй. Бас л миний багшийн хэлж байснаар: амьдрал урлаг хоёр эмэгтэй хүнийг хайрлах шиг л- нэг бол хайрла, нэг бол битгий хайрла гэж. Бусад юм бол хамаагуй, хий хоосон зүйл гэж. 00:18 - 2010-01-13 - Сэтгэгдэл бичихene kinog mongol heleer haigaad olddguee. mongol heleer uzeh bolomj bnu? |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |