जगन्नाथ

Кино ба комиксуудын тухай

Орчин үеийн кинонд комиксуудыг оруулдаг нь ихэссэн нь үзэгчид эрх биш анзаарсан байлгүй. Тод яруу жишээ бол "Ахмад Америк-2" ба "Өшөө авагчид" байна. Комикс гэж би хувьдаа үзэхдээ зурган өгүүлэл буюу graphic novel-ийг тооцоогүй. Энэ учиртай. Супер-баатруудтай комикст ихэвчлэн сайн ба муу гэсэн хоёр ялгаа байдаг. Харин зурган өгүүлэлд өрнөл арай тэс өөр байдаг. Зурган өгүүллийн нэг том сайхан жишээ бол Фрэнк Миллерийн  "Нүглийн хот" буюу "Sin City" юм. Уг зохиолын баатруудыг ганц үгээр тодорхойлох хэцүү байхаас гадна, сайн муу буюу хар цагаанаар ялгасан үзэлгүй байдаг. Чухам энэ учраас Фрэнк Миллер хар-цагаан зургийн арга барил сонгосон юм. Энэхүү бичлэгтээ чухам супер-баатруудтай комиксийн сэдвийг сөхөн үзье, чухам яагаад комиксийг кино болгож хийх нь тэнэг хэрэг бэ?

Би хувьдаа комис болон зурган өгүүллэгүүдийг үй түмнээр нь үздэг, цаг зав муу байсан ч. Бас өөрийн гэсэн жижиг цуглуулгатай. Энэ учраас комикст гардаг өрнөлийг кинонд оруулахыг хараад духаа алгадах шалтгаан болдог. Үүнд миний бодлоор гурван шалтгаан бий.
Хамгийн түрүүнд мэдээж хар-цагаанаар ялгасан хөөрхийлөлтэй ертөнцийг үзэх үзэл. Энэ бол хүүхдээрээ байгаа сэтгэхүйн илрэл гэж ойлгож болно. Учир нь кино-комикст зөвхөн сайн ба муу, зөв ба буруу л хоёр гэсэн л тодорхойлолт байдаг. Энэ хоёрын хоорондын байдал гэж байхгүй.
Хоёр дахь шалтгаан нь сайн нь мууг үргэлж дийлдэг. Яаж дийлдэг бэ л гэдгээрээ өөр хоорондоо их ялгаатай.
Гурав дахь шалтгаан нь ертөнцийнх нь баатруудын үүсгэсэн дүрмээ үргэлж зөрчдөг. Яаж ийгээд тэр өөрийн хийж чадахгүй гэснээ үргэлж хийж, боломжгүй гэсэн зүйл байхгүйгээр надад тун бүдүүлэг санагддаг.

Хамгийн тэргүүний шалтгааныг нь хараад үзье л. Сайн баатар нь маш сайн байхаас гадна, бага зэрэг хүнлэг буюу хүний багахан согог оруулдаг. Үгүй бол үзэгч тийм хүнийг сонирхохгүй, бас өөрийгөө тэр баатартай зүйрлэж чадахгүй. Харин сөрөг баатар нь зүгээр л муу, хорон санаатан. Тэгээд л болоо. Тэр хорон санаатан нь ихэвчлэн харь гаригийнх байвал бүр сайн. Түүний мөрөөддөг зүйл нь юу бэ гэвэл, дэлхийг сөнөөх. Яагаад? Учир шалтгаан нь юу бэ. Ямар зорилго агуулна вэ? Яагаад гэвэл хорон санаатан.
Эсвэл тэр сөрөг дүрийн баатар Хидра мэтийн нууц бүлэглэлийн тэргүүн байж болно. Тэр хүн төрөлхтнийг боолчлохыг хүсдэг. Яагаад тэр билээ? Зүгээр л. Зүгээр л дэлхийг сөнөөмөөр санагдаад.
Эсвэл тэр хорон санаатан нь өөр хэмжигдэхүүнээс ирсэн дайсан байж болно. Бас л дэлхийг сөнөөхөөр ирсэн. Яагаад? Зүгээр л сөнөмөөр санагдаад. Яагаад, учир шалтгаан нь юу бэ, цааш нь ямар үзэл бодол агуулж байгаа болоод тэр бэ? Зүгээр л, тайлбар хэрэггүй.

Ер нь үүнд бол гайхах зүйл байхгүй. Яагаад гэвэл комикс ихэвчлэн бага ба дунд сургуулийн хүүхдүүдэд зориулагдан зурагддаг байсан юм. Анхнаасаа комиксын зураачид нь өнөөх хүүхдүүд нь өсөж том болоод, 40 гарсан ч хойноо аав ээжийндээ амьдардаг донгио хүүхэд хэвээрээ үлдэнэ гэдгийг төсөөлж байгаагүй юм. Мөн комикс зохиогчид нь уншигчаа олон талтай баатрыг (жишээлбэл Хамлетыг) ойлгох оюуны чадваргүй гэж үздэг байсан юм. Энэ учраас бүгдийг маш сайн ба маш муу гэж хуваан, хар-цагаан гэж сэдвийн өрнөл нь хэвээр үлдсэн.
Гэвч цаг өнгөрөх тусам уншигчид нь ч өсөж, өөр өөр сэдвийн өрнөл хайж эхэлсэн юм. Зохиолчид тэр шалтгаанаас болж баатруудаа бага зэрэг хүнлэг болгодог болсон боловч, үйл явдлын өрнөл ба хар-цагаанаар ялгасан үйл явдлын өрнөлийг хэвээр нь үлдээсэн. Тэр нь өөрчлөгдөхгүй болов уу.

Үүний нэг жишээ нь "Ахмад Америк-2" байна. Эхлэл нь тун давгүй эхэлсэн. Стив Рожерсын дүр хэний талд тулалдахаа мэдэхгүй, зөв талаа сонгож ядна. Давгүй шүү, давгүй. Гэвч дунд хавьдаа мэдрэлтэн, сүүлдээ бүр гажигтай маанаглал болж хувирсан. Яагаад гэвэл Хидра бүлэглэл Бамбай бүлэглэлийг дотроос нь устгах зорилго агуулж байсныг мэдэх нь тэр. Ямар зорилготойгоор устгах санаатай, ямар үзэл бодол агуулж байгаа болохоор тэр бэ? Зүгээр л муу болохоор тэр шүү дээ. Тэгээд л болоо. Роберт Рэдфорд (миний бодлоор гайхамшигтай жүжигчин) хорон санаатны бүлгэмийн тэргүүн байж... Гэвч яриад эхэлсэн чинь, ямар нэгэн үзэл бодолгүй, зүгээр л хорон санаатай байгаа болохоор муу болж хувирав аа.
Ийм л эцэст хүргэх гэж тэр триллер маягийн эхлэл ямар хэрэгтэй байсан юм уу, бүү мэд.

Уншигч та нэг төсөөлөөд үз дээ. Ямар сайхан өрнөл хийж болох байсан бэ? Стив Рожерс буюу Ахмад Америкийн өмнө нь тулалдаж байсан тал нь муу байсан бол. Мөн түүний хамаг идеал болон мөрөөдөл нь хүн төрөлхтнийг боолчлох бодлогын хэсэг байсан бол.  Эсвэл Рэдфордын дүр эх орноо аврахын тулд саад болж буй элементүүдийг зөвхөн устгаж байж аюулгүйн байдлаа хангаж чадна гэсэн байвал. Тэгвэл Ахмад Америктай жинхэнэ эх оронч байхын тухай ном хаялцаж, яриа өрнүүлж, өндөг хагалалгүй хувьсгал хийх боломжгүй гэж яривал ямар бэ. "Чи тугаар л өөрийгөө чимсэн залуу шүү дээ. Чи эх орныхоо төлөө чухам яг бодитойгоор юу хийсэн юм бэ?" гэж ахмад Америкийг буланд шахвал ямар бэ. Мөн Бамбай байгууллага эрх мэдлийг гартаа авч, Ахмад Америк энэ хоёр зөв талын дунд сонгох сонголтын өмнө нүүр тулбал ямар бэ. Тун эвгүй, мөн асар сонирхолтой кино болох боломж байлаа.

Үүний оронд нисдэг негр, ур сураггүй болсон дайсны талд орсон найз нь, циркийн үзүүлбэр, ямар нэгэн газраа олсон олоогүй зодолдож будалцсанаар бүх юм дуусна. Гоё сэдвийг ингэж баастах ч гэж. Бумеранг шиг бамбай. Далавчтай негр.

Хоёр дахь шалтгаанд нь өнөөх л сайн муу хоёрын тэмцэлд сайн нь л ялна. Яаж гэдгээрээ л өөр хоорондоо ялгаатай. Энэ учраас үзэх сонирхол байдаггүй.
Тэр үй түмнээрээ донгиотох комиксын баатруудын дунд Кристофер Ноланы найруулсан "Харанхуйн баатар" киноны Жокер ба Бэтмэн хоёрын л тэмцэл сонирхол татна. Өрнөл нь ч тэр. Төгсгөл нь ч тэр. Бэтмэны ялалт нь ч ялалт биш, тун гашуун үнэ цэнэтэй пад байдгаараа тун сонирхолтой. Гэвч 3-дахь Бэтмэний ангиараа өрнөлийн хамаг ололтуудаа будаа болгосон. Харамсалтай.

Мөн баатрууд дүрмүүдээ өөрсдөө зөрчөөд эхэлдгээрээ тэнэг байдаг, кинонд орсон комиксууд. Төмөр хүн гэхэд, өмнө нь цээжин дэх төмрөө гаргаж болохгүй, үгүй бол үхнэ гэсэн байдаг боловч, хэдхэн хормын дараа тэрийгээ гаргаж байх жишээтэй. Панаал. Бэтмэний нурууны хугарал, хэзээ ч дахиж явж чадахгүй гэсэн боловч, Бэтмэн 10 минутын дараа үсэрч харайгаад эхэлдэг. Брюс Бэннэр Халкыг удирдах чадваргүй боловч, хормын зуур Халкаа удирдаж эхэлдэг. Гэх мэт олон тэнэг зүйл харагдана. Үй түмнээрээ үхээд, дахин сэхээд ч байх шиг.

Үхлийг бас яаж харуулдгийг нь тусад нь бичвэл дээр байх. Ер нь бүгдээрээ л үхээд, дахин босоод ирдэг. Бэтмэн үхээд л, босоод ирнэ. Ахмад Америкийн найз онгоцноос унаж үхээд, дахиад гараад ирдэг. Ахмад Америк ч бас өөрөө үхээд, сэхээд ирдэг. Тони Старк ч үхээд, босоод ирдэг. Энэ бол зохиолчдын ажил л юм даа. Анхандаа баатрууд нь үхдэггүй, байнга муу талын дайснуудыг ялдаг байсан болохоор уншигчдынхаа анхаарлыг алдахгүйн тулд баатруудаа үхүүлдэг байсан юм. Тэнийг сэхээхийн тулд ид шид, шинжлэх ухаан, өөр хэмжигдэхүүн, эсвэл шинжлэх ухаан ба ид шид ба сөрөг хэмжигдэхүүний хослол гэх мэт галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм болж эхэлдэг.
Жишээ нь "Game Of Thrones" цувралын баатрууд үхээгүй, амьд байвал яах уу...

Комикст тэнэглэл бол байх л зүйл. Бас хэрцгийлэл ч бас байх. Комикст ч бас сонирхол төрүүлсэн баатрууд байдаг- гэвч тэр комиксуудад баатрууд нь олон талтай болох тусам сонирхолтой болж эхэлдэг. Кинонд харин 1:1 харьцаатай комиксийг оруулах нь харин маш том алдаа гэж л хэлэх гээд байгаа юм, ухаандаа.

1409053037

18:54 - 2014-08-26 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax