जगन्नाथ

Дуусаагүй түүх

Хүчтэн нь хүчгүйгээ барьж идэх буй. Гөрөөс өвөр хоорондоо нэг нэгээ барьж идэх буй.
Гэсэр тууж, тэргүүн бөлөг


Энэ хорвоод амьд бүхэн өөрийн оршин тогтнох орон зай болон, амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж хамгаалж явдаг. Хамгийн түрүүнд хүчтэн нь амьдрах эрхээ бүрэн дүүрнээр эдэлдэг. Араатан амьтан ч тэр, ухаант хүн гэж өөрийгөө өргөмжилсөн араатан ч тэр, төрийн ба төрийн бус байгууллагууд, том жижиг төр улсууд ч мөн адил өөрийн оршин тогтнох эрхийнхээ төлөө тэмцэж явдаг. Хүчгүй нь амьдрах эрхээ мөн адил эдэлдэг нь үнэн л. Гэвч зөвхөн хүчтэн сул доройг амьд явахыг зөвшөөрсөн тулд л, сул доройчууд ор...

17:04 - 2012-04-03

Фильтрүүдийг хэрхэн, хэзээ ашигладаг тухай

Тодруулга: би өөрөө од, солонго гэх мэт тусгай эффектийн фильтр ер ашигладаггүй. Энэ учраас энэхүү фильтрүүдийн тухай энэ бичлэгтээ бичихгүй- бас тиймэрхүү чимэглэлийн фильтр ашиглаж ч үзээгүй. Бас үнэндээ хэлэхэд, тиймэрхүү маягийн фильтрүүд надад сонин биш, бүр дэмий тоглоом төдий санагддаг. Зураг нь ч уйтгартай санагддаг.

Гэвч энэ цорын ганц буруу, энэ цорын зөв гэж багшилж, номлож байгаа юм биш шүү. Хэрэв иймэрхүү фильтрүүд сонирхолтой санагдаж, цаг, боломж ба мөнгө нь байгаа л бол оролдоод л үз. Харин харьцуулахын тулд тусгай эффектийн фильтртэй нэг, фильтргүй нэгийг дараад, харьцуулаад ү...

17:34 - 2012-04-01

Цаг үеийн урсгал

Өнө эртний цагаас монголчууд юмыг гэнэт өөрчилж онгичиж ирсэн. Одоо хүртэл зогсохоо мэдэхгүй, байгаа бүхнээ өөрчлөн байгуулалт, инноваци үгийн цаана нуугдаж сүйтгэсээр ирсэн. Өчигдрийн үзэл бодол өнөөдөр өөрчлөгдсөн. Шинжлэх ухаан мухар сүсэг болон хувирч, баатарлаг үйл гэмт хэрэг болж хувиран, байгаа бүхнээ харамгүй хуваалцахыг тэнэглэл гэж, аминч хувиа хичээсэн занг зөвтгөдөг цаг. Нөгөөдөр нь бүх юм эсрэгээрээ эргэнэ. Маргааш нь хүн гээч араатан өнөөдрийн бодлоо мартан, толгойлогчийн захиалсан дууг улих л болно. 
Түүх гэдэг, улс төрийг тэжээгч хоёрдогч түүхий эд. Улс төрд ашигтай бол, өнөөдр...

17:39 - 2012-03-31

The Raid



Энэ яасан цоглог кино бэ.

00:39 - 2012-03-31

"Өлсгөлөнгийн тоглоом" уск

Саяхан "Өлсгөлөнгийн тоглоом" гээч кино харав. Мөнгийг комбайн шиг л хусаад байгаа юм байх. Бүр олон зуун саяар нь. Ургацын далай дуу санаанд ортол хусаад байх юм. Уг кононы яг юу нь сонин юм бол, бүү мэд. Соёон гэгээрэх зорилготойгоор уг киног сонжив.

Тэгсэн чинь, киноны үйл нь холгүй ирээдүйд болж байх юм. Надад иймэрхүү зохиолууд их таалагддаг. Оросуудын хийдэг байсан коммунизмын тухай зөгнөлт кинонд л гэхэд, бүгд тарган цатгалан, баахан гоё юм хийгээд суудаг маягаар харуулдаг байсан. Юун тэр ертөнцийн төгсгөл-мөгсгөл. Гэтэл америкчүүд гэхэд, байнга өлсгөлөн, дарангуйлал, анир харанхуйн сэд...

04:10 - 2012-03-29

Үндсэрхэг үзлийн тухай

Үндсэрхэг үзэл гэж бүлтэрдэг хүмүүс их байдаг. Германуудыг дуурайн, герман хувцас өмссөнөөр өөрийгөө үндсэрхэг үзэлтэн боллоо гэж бодож байгаа бол, томоор мангартлаа даа андаа. Үндсэрхэг үзэл гэж, хувцсаар тодорхойлогддоггүй юм. Үндсэрхэг үзэл тэс өөр газраар эхэлдэг юм. Мэдээж чамаас өөрөөс чинь, чиний толгойн доторхоос чинь. Толгойндоо ч үндсэрхэг байх хангалтгүй. Үндэсний хувцас өмсөөд ч бас хангалтгүй. Үндэсний хувцас өмссөн нэг нөхөр л болж хувирна.  Үйлдэл чинь үндсэрхэг байх ёстой. Толгойн доторх чинь өөрчлөгдвөл, үйлдэл чинь өөрчлөгдөж, үйлдэл нь хэрэгжих тусам бусдад үлгэр дуурайлал б...

16:36 - 2012-03-19

Европын их дээд сургуулийн программ

Ийнхүү их дээд сургууль орлоо гэж төсөөлөөд үзье. Эхний буюу элсэх шатанд асар их хүч шаардагддаг нь үнэн. Гэвч зарцуулагдсан тэр их хүч, зардал ба цагийг 10-аар үржүүлж сургалтын явцыг цааш нь төсөөлбөл зүйтэй. Европын их дээд сургуулиудын нэг дутагдал нь гэвэл, дадлагад тун тааруу байсан. Энэ учраас Шинжлэх ухааны их дээд сургуулиудад хамгийн эхнээс залуу боловсон хүчнийхээ дадлагад асар их анхаарал хандуулж эхэлсэн: ойролцоогоор 2-р семестрээс тун шахуургаар семестрийн ажилд ажилд ордог.

Семестрийн эхэнд, багш нар бүх хичээлийн семестрийн эцсийн даалгавруудыг оюутнуудад дуулгадаг. Тэнцэхэд ...

18:31 - 2012-03-16

Ё үсгийн тухай

ежлээд бгаамо. айтахан бгараа
(үл таних уншигчийн захианaac)

Кирилл цагаан толгойн Ё үсгийн тэмдэг өөрөө 2-р Екатерина хатны үед үүссэн юм. Мань хүүхэн герман гаралтай байсан бөгөөд, кирилл цагаан толгойд умлаут буюу эгшгийн дээр тавигддаг хоёр цэг дутдагт маш их санаа зовдог байж. Байдлыг нэн даруй засах хэрэгтэй, тийм үү. Үгүй бол хоцрогдох байсан юм уу, бүү мэд. Оросуудын өөрсдийнх нь хэрэглэдэг хатуугийн тэмдэгтэй адил нэг тэмдэг байдаг л байсан- гэхдээ хангалтгүй байсан юм байх. Сонин л тэмдэг.

Ё үсэг бол дутуу үнэлж болохгүй тэмдэг- жишээ нь Николай Рёрих гэж эрдэмтэн зураачийн нэр байна....

18:11 - 2012-03-07

Orcam


ХБНГУ-ын Хиймэл Оюун ухааны судалгааны төвийн (DFKI) соёлын өв ба урлагийн бүтээлүүдийг сканерддаг шинэ арга.

21:32 - 2012-03-05

Европын их, дээд сургуульд элсэх тухай

Өмнөх нийтлэлийн адил, энэ нийтлэл бол англи-саксончуудын орон зай болон баруун Европт хамаатай.

Элсэлт
Нэгэн сайхан өдөр дээд сургуульд зөвхөн элсэх өргөдөл тавьснаар, хамаг юм бүтсэн гэсэн үг хэрхэвч биш. Хамгийн түрүүнд шаардагдах бичиг баримт (төрсний гэрчилгээ, паспорт, дунд сургууль төгссөн диплом гэх мэт), эрүүл мэндийн гэрчилгээ гэх мэт, үй түмэн баримт бичгээ цуглуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг бүгд орчуулагдсан, нотариатаар батлагдсан, гадаадын консулын газарт давхар батлагдаж, Европын нотариатад дахин хүчин төгөлдөр мөн гэж бас нэг батлуулна. Мөнгө бол овоо урсаж өгнө, бас гүйдэл маш ихт...

17:22 - 2012-02-06

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo