जगन्नाथ

Европын их, дээд сургуульд элсэх тухай

Өмнөх нийтлэлийн адил, энэ нийтлэл бол англи-саксончуудын орон зай болон баруун Европт хамаатай.

Элсэлт
Нэгэн сайхан өдөр дээд сургуульд зөвхөн элсэх өргөдөл тавьснаар, хамаг юм бүтсэн гэсэн үг хэрхэвч биш. Хамгийн түрүүнд шаардагдах бичиг баримт (төрсний гэрчилгээ, паспорт, дунд сургууль төгссөн диплом гэх мэт), эрүүл мэндийн гэрчилгээ гэх мэт, үй түмэн баримт бичгээ цуглуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг бүгд орчуулагдсан, нотариатаар батлагдсан, гадаадын консулын газарт давхар батлагдаж, Европын нотариатад дахин хүчин төгөлдөр мөн гэж бас нэг батлуулна. Мөнгө бол овоо урсаж өгнө, бас гүйдэл маш ихтэй.

Анхааралдаа авах зүйл гэвэл, дунд сургууль төгссөний бичиг баримт хангалтгүй байж мэдэхийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь герман хэлтнүүдийн орон зайнд, Матура буюу насанд хүрэгчийн аттестат гэж юм нэхдэг тал бий. Уг аттестат нь манайхны дунд сургууль төгссөний гэрчилгээтэй адил боловч, бас биш.
Яагаад гэвэл, эндхийн дунд сургуулийн тогтолцоо нь манайхаас тэс өөр:
Хэрэв дунд сургуулийн дунд ангиудад сурагч амжилттай сурч чадаагүй бол, дунд сургуулийн дээд ангиудад оруулдаггүй юм. Үүний оронд, сурагч мэргэжлийн сургуульд ордог. Манайхаар полийн дунд. Уг сургуульд орж төгсөж чадсан сурагч мэргэжил эзэмшиж, нийгмийн дунд анги буюу ажилчдын эгнээнд ордог. Мэргэжлийн сургууль дүүргэсэн хүн хэзээ ч Матура хийх боломжтой- үүнд матура олгодог үй түмэн курс байдаг. Гэвч ажлынхаа хажуугаар матура хийдэг хүнд маш том шалгуур болдог.

Элсэлтийн шалгалт
Хамаг бичиг баримтаа бүрдүүлж, сургуулийн захиргаанд өгч дууссаны дараа, дараагийн үе шат буюу элсэлтийн шалгалт эхэлнэ. Элсэлтийн шалгалт:

1. Мотивацын бичиг.

Уг бичигт: Яг яагаад тухайн сургуульд сурахаар шийдсэн, тухайн сургуулийг сонгоход юу нөлөөлсөн, өөрийн сонирхол ба мэргэжлийнхээ ирээдүйн төлөвлөгөөгөө элсэгч богиноор тайлбарлан бичиж, өмнө юу хийсэн, ямар амжилт гаргаж байсныг тодорхой бичдэг. Авьяас байгаа бол, ямар? Жишээгээ оруулах хэрэгтэй. Гадаад хэлээр ярьдаг бол, ямар хэлээр ярьдаг. Хэлний курсийн гэрчилгээг оруулах хэрэгтэй. Хэзээ, хаана юу хийж байсан? CV-гээ.
Уг тайлбар бичгээр сургуулийн захиргаа ирээдүйн сурагчийнхаа сурахыг эрмэлзсэн үгүйг, бичгийн соёл эзэмшсэн эсэхийг дүгнэж, хэрэгцээтэй хэрэгцээгүйгээр маш түргэн ялгадаг.
Бичгийн соёл нь өөрөө тусдаа сэдэв. Роман болон уран үгээр бичих чадварыг биш, аналитикч ухаан ба хэтийн төлөвлөгөө босгож чаддаг ухаан байгаа эсэхийг шалгадаг.  Хоосон амбици ба бодит потенциалыг ялгаж байгаа хэрэг.

Ихэвчлэн их дээд сургуулиудын нэр хүндээс хамааран, 1 их дээд сургуульд 500-аас 15 мянган хүн элсдэг боловч, ойролцоогоор 40% нь энэхүү бичгээр шигшигдэн хасагддаг. Миний дүрслэх урлагийн академид элсэж байхад, 8,2 мянган охид залуучуудтай өрсөлдөж байсан. Элсэгч олон байх тусам элсэх боломж бага (нийт элсэгчдийн 1% нь тэнцэж, сургуульд элсдэг) элсэгч бага байх тусам элсэх боломж их (ойролцоогоор 10% тэнцэж, сургуульд элсэнэ).

Тунаж үлдсэн залуучуудад, сургуулийн захиргаа шалгалтын дараагийн үе шатанд орсныг мэдэгддэг.

2. Гэрийн даалгавар.
Сургуулийн захиргаа ойролцоогоор 1-2 долоо хоногийн дараа, эхний шалгуурт тунаж үлдсэн залуучуудад ирээдүйн мэргэжилтэй нь холбоотой гэрийн даалгаврыг захиагаар хүргүүлдэг. Гэрийн даалгавраа заавал гүйцэтгэлийг тайлбарласан бичиг баримтын хамт хүлээлгэн өгдөг.

Гэрийн даалгаврыг гүйцэтгэхэд ойролцоогоор 2-3 сар өгдөг боловч, даалгаврын гүйцэтгэлийн чанар болон бичгийн соёлыг маш их харна. Энэхүү сорилтод мөн адил, залуучуудын ~40% шигшигддэг.
Гэрийн даалгаврыг сургуулийн захиргаанд биеэрээ хүрэлцэн ирж өгч, захиргаанд гарын үсэг зурж, даалгавраа цаг нь хүлээлгэн өгсөн гэдгийг баталсан бичиг өгдөг.  Тэнцсэн эсэхийг мөн адил 1 сарын дотор захиагаар мэдэгддэг.

3. Ярилцлага.
Ярилцлагыг багш нар ба сургуулийн захиргааны хүмүүс авдаг. Бүрэлдэхүүн нь 3-4 хүн. Заримдаа 6, заримдаа 2. Янз бүр байдаг.
Ярилцлагад элсэгчийн биеэ авч явах хувийн соёл, харилцааны соёл ба сурах эрмэлзлийг шалгадаг юм. Ярилцлагын дундуур, ярилцлага авагчид нэг жижигхэн даалгавар элсэгчид өгч, биелүүлэхэд 10-15 минут өгдөг. Хугацаа өнгөрсний дараа даалгавраа тайлбарлаж, нотолгоо (argumentation) гаргаж чадах чадварыг дүгнэдэг. Ярилцлагын явцад маш тайван, өөртөө итгэлтэй байх тусам сайн.
Ярилцлага авагч чамтай ярихдаа "яг юу бодож байгаа бол? ямар шалгуур голчилдог бол?" гэж сонин санагдвал, энд бичсэнтэй танилцаж болно.

Ярилцлага дууссаны дараа ярилцагчид гар барьж, ярилцлага дууссаныг мэдэгдэнэ. Хариуг бол шууд хэлэхгүй- ойролцоогоор 1-2 долоо хоногийн дараа захиагаар мэдэгддэг.
Энэ шат хүртэл явж барна гэдэг, маш том амжилт. Одоо бол зөвхөн гүнзгий амьсгаа аваад, хүлээх л үлдэнэ.
Тэнцсэн тохиолдолд, бас нэг захиа орж ирнэ. Уг захианд Их сургуулиудын холбооны дансны дугаар, хэдий хүртэл хэдийг шилжүүлсэн байх ёстойг заасан байдаг. Мөнгөө нэн даруй шилжүүлсний дараа, мөнгөн шилжүүлгийн баталгаатайгаа сургуулийн захиргаанд очиж, сурахаар хэвээрээ байгаа гэсэн утгатай баримтад гарын үсгээ зурна.
 
Гэвч элсэлтийн шалгалт стресс ихтэй ч, стресс дөнгөж эхэлж байгаа юм. Би өөрөө төрөөс, эсвэл төрийн ямар нэгэн дэмжлэг туслалцаагүйгээр сурдаг болохоор, орон байрны мөнгө, унааны болон, идэх хоолны мөнгө, цахилгаан, ус, сургуулийн төлбөр, сурахад хэрэгтэй ном дэвтрийн мөнгө гэх мэт үй олон асуудлуудыг маш яаруу зохицуулах хэрэгтэй болдог. Юу нэн даруй шаардлагатай, юу шаардлагагүй, юун дээр хэмнэж юу авбал дээр бэ гэж өөрийн эрхгүй бодож эхэлнэ. Ийнхүү ажил болон сургууль хоёрын дунд шпагат сууж, гамбир болж эхэлнэ.

Энэ тухай дараагийн удаа тухтайхан бичье.

17:22 - 2012-02-06 - Сэтгэгдэл бичих

eniig harin duudee unshuulmaar ym bnadaa

Zurai - 16:04 - 2012-03-16

@Дадидо:
заавал оффисын ажилтнууд тэгж хэлэхгүй байхаа. энд бүх юм цагаар хэмжигддэг болохоор, инженер, программ бичилт гэх мэт- бүгд секундээр хүртэл тооцож эхэлнэ.
зарим монголд байгаа гаруудын ам таглаж сурснаар маргааш гээд, хэлсэндээ хүрэхгүй байвал хэзээ ч өөдлөхгүй. чанар байхгүй болохоор тэр. өөрийн ч цагаа, бусдын ч цагаа үнэлж сураагүй болохоор.
улс орнуудын ирээдүй боловсон хүчний нөөцөөс, бас тэдний чанараас шалтгаалдаг юм. аль болгон их эдийн засагч хуульчидтай байх гэдэг, чанартай боловсон хүчин бэлтгэсний шинж биш. за за, нуршаад эхэллээ.

AmonRa - 21:47 - 2012-03-07

ингэж байж л шигшэгдмэл хүмүүс л бий болно доо. Би хэдийгээр монголд амьдардагч сургууль, ажил алба гээд бүгд л хатуу самар байсан. Офист голдуу ажиллаж байсан хүмүүс монголыг амралтын газар л гэдгийн. Гэхдээ ч мөн ч хатуу хоолтой газар шүү бас

dadido - 20:47 - 2012-03-07

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax