जगन्नाथ |
Төгсөгчдийг ажилд хэрхэн сонгон шалгаруулдаг тухай (гадаадын туршлага)Хүмүүс асуугаад байсан. Доорх хариу бол англи-саксоны орон зай ба баруун Европт хамааралтай, АНУ болон бусад орнуудад (Австрали, Канад гэх мэт) ямар байдгийг үнэндээ мэдэхгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл, сээгийнд хандаарай.Техникийн мэргэжлийнхээ хувьд л хариулж чадна. Хүмүүнлэгийнхэн өөр байдаг байж мэднэ- би яг сайн лавлаж асууж байгаагүй. Ойролцоо байх гэж таамагладаг. Мэргэжлийн дипломоо удалгүй гардан авах залуу мэргэжилтэн, төгсөхийнхөө өмнөхөн (3-4 сарын өмнөөс) ажлаа хайж эхэлдэг. Тэр хооронд залуу төгсөгч: 1. тодорхой хугацаанд дадлага хийсэн (ихэвчлэн 5-6 сар). Дагалдуулаад, дадлагын газрын тодорхойлолттой ажил олгогч дээр очдог. 2. нэг сэдвийг барьж авч, гүнзгийрүүлэн судалсан байдаг. 3. дипломын ажлын явцаа танилцуулдаг. Үүнд их сургуулийн дүнгийн жагсаалт нээг их том үүрэг гүйцэтгэдэггүй. Дүнгийн жагсаалтыг хараад байх цаг завтай, бас сонирхолтой ажил олгогч ховор. Ажил олгогчид нэгдүгээрт дипломын ажлын сэдэв болон дипломын ажлын дүн нь хамгийн чухал байдаг. Улаан диплом ихэвчлэн огт падлийгүй байдаг. Ажил олгогчид онц сурлагтан биш, яг юуг гүнзгийрүлэн сонирхсон, хэрэгцээтэй мэргэжлээр дадлагшсан зөв хүнээ сонгон шалгаруулах илүү чухал. Яагаад гэвэл, зөвхөн дипломын ажлаар ирээдүйн мэргэжилтний профиль буюу цар хүрээ нь хамгийн тодоор харагддаг. Дипломын ажлын сэдэв нь ажил олгогчид хэрэгтэй эсэх, байгууллагын явуулж буй үйл ажиллагаанд хамааралтай болон, үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж чадах уу гэдэг нь ажил олгогчдод сонин байдаг. Дипломын ажлыг сонгон шалгаруулдаг хэд хэдэн горим бий. Эхнийх нь мэдээж их сургууль өөрөө. Их сургуулиуд өөр өөрийн гэсэн нэр хүндтэй. Нэр хүнд нь хэдий хэр, хэзээнээс мэргэжилтэн төгсгөсөн, хэд нь ажилтай, хэд нь ажилгүйгээр, төгсөгчдийн хэдэн хувь нь мэргэжлийнхээ хүрээнд ямар байр суурь (их бага) эзэлдгээр тодорхойлогддог. Хоёрт, мэргэжилтэн өөрөө. Дипломын чанар шалгаруулдаг дараагийн төвшин: дадлагт нийцэх эсэх. Ажил хайж буй залуу мэргэжилтний дипломын ажил: 1. амьдралд ойр эсэх, хэрэгцээтэй- хэрэгцээгүй, 2. үйлдвэрлэлийн горим хэр сайн судалсан, 3. хэн гээч эрдэмтэн ба хэн гээч мэргэжилтний хажууд, ямар газар дадлага хийсэн, 4. хувь хүний шинж чанар гэдгээр тодорхойлогддог. Зөв хүнээ зөв газар нь, зөв цагт нь байлгах л ажил олгогчийн тэргүүний бодол. Жил бүр шилдэг дипломын ажил шалгаруулдаг орон нутгийнхаас эхсүүлэн, улс даяар өрнөдөг уралдаанууд байдаг. Улмаар мэргэжилтэн ажил олгогч 2 нэг нэгэнтэйгээ цаг алдалгүй холбоо барих зам нь дөт болдог. 17:38 - 2012-01-20 - Сэтгэгдэл бичихЯахав дээ, андаа. Буруу хүн буруу газраа буруу ажил хийгээд сууж байгаагийн шинж. Байх л явдал. дадлага муу хийлгэдэг нь манай бүх сургуулиудын дутагдал гэж боддог. Үүнд бүх мэргэжлийх орно. Хоёрдугаарт сургууль төгсөөд ажилд орлоо л бол дадлага хэрэггүй гэдэг үзэл бий. Ажил дээр хараад байхад хүн нэг хэвшмэл байдалд амархан ордог. Яагаад өөр байдлаар хийж болдоггүй юм гэдгийг бодохоос ч дургүй нь хүрдэг. барууны сургалтын системээс авах ч юм бий, хаях ч юм бий. Эндхийн сургалт дадлагатай маш ойрхон юм болохоор, багш нар шавь нартайгаа нээг их нялцагнаад, өрөвдөөд, аж амьдралын байдлыг харгалзаад үзээд байхгүй. Дадлагад маш түргэн гаргана. Дадлагад бол: өмдөндөө баагаад ч хамаагүй ажлыг гүйцэтгэсэн байх ёстой.
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |