जगन्नाथ

Үндсэрхэг үзлийн тухай

Үндсэрхэг үзэл гэж бүлтэрдэг хүмүүс их байдаг. Германуудыг дуурайн, герман хувцас өмссөнөөр өөрийгөө үндсэрхэг үзэлтэн боллоо гэж бодож байгаа бол, томоор мангартлаа даа андаа. Үндсэрхэг үзэл гэж, хувцсаар тодорхойлогддоггүй юм. Үндсэрхэг үзэл тэс өөр газраар эхэлдэг юм. Мэдээж чамаас өөрөөс чинь, чиний толгойн доторхоос чинь. Толгойндоо ч үндсэрхэг байх хангалтгүй. Үндэсний хувцас өмсөөд ч бас хангалтгүй. Үндэсний хувцас өмссөн нэг нөхөр л болж хувирна.  Үйлдэл чинь үндсэрхэг байх ёстой. Толгойн доторх чинь өөрчлөгдвөл, үйлдэл чинь өөрчлөгдөж, үйлдэл нь хэрэгжих тусам бусдад үлгэр дуурайлал болж, гинжин хэлхээ үүсгэдэг. Толгойдоо өөдлөөгүй бол өөрчлөлт хүлээгээд хүлээгээд нэмэргүй. Хувцас бол юу ч тодорхойлохгүй. Гурван үе шат байх шиг харагдаж байна.

Хамгийн түрүүнд боловсрол.

Монголчууд шиг ухаантай хүмүүс энэ хорвоод байхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Чи монголойд гэж үг дуулж байсан байх. Учиртай болоод, англи-саксончуудын орон зайд бидний нэрээр Дауны синдромтон, гаж төрхтөнгүүд, оюун ухааны доголдолтой хүмүүсийг нэрлэсэн гэж нэг бодоорой. Монголойдуудыг устгаж, амьдрах орон зайг нь булаах хэрэгтэй гэж, хитлер гэж нөхөр зарлаж, томоохон дайн дэгдээж байсан түүхтэй. Тэр дэлхийн дайнд англи-саксончууд хараад, хэн нь хэнийгээ дийлэх нь үү гэж, ажиглаад сууж байсан. Одоо ч гэсэн, монгол гэхээр европчууд ухаан муутай, харанхуй мунхаг хүн гэж ойлгодог. Энэхүү ойлголтыг нь буруу болохыг нотлоод нэг үзээрэй. Чингис-мингисээс өөр гайхуулж, харуулах юм юу ч байхгүй. Зодоон нүдээн хийж, агсам тавьснаараа чи чингисийн үр гэвэл, олон түмэнд тэнэгээ л гайхуулна.  Өөрөө байлдсан юм шиг битгий мэдрэлт. Тэр үйл явдал бараг 1000 жилийн өмнө болоод өнгөрсөн, тэр цагийн хүмүүс гэж одооны хүмүүсээс тэс өөр хүмүүс байсан.

Монгол гэхээр, архи-янхан-тэнэг гэж биш, харин суут эрдэмтэд, оюун ухааны гайхамшиг хүмүүсийн санаанд хамгийн түрүүнд буух ёстой. Хужаа! гэж орилолдон зодоон нүдээн хийгээд байх биш, хүн төрөлхтөнд оюун ухаанаараа ашиг тус, дэм болж явдаг зохион бүтээгчид, инженерүүд, найруулагч, зураач, эмч, зохиолч хүмүүсийг бий болгох ёстой. Шинэ Монголын дүр төрхийг бий болгох явдал юм.

Хоёрт хөдөлмөр.

Монгол хүн гэхээр, ажилд ад чөтгөр шиг галзуу, чадварлаг байх. Япон ч, хятад ч, орос ч хараад, хөлсөө арчихаар. Бидний зохион бүтээсэн бараа бүтээгдэхүүнийг харсан хүмүүс: Үүнийг Монголд үйлдвэрлэсэн болохоор, үнэн-саак-тасархай-пү-па байх ёстой! гэж бодогдтол нь хөдөлмөрлөж, үйлдвэрлэж сурах хэрэгтэй. Энэ бол япончуудын бэлээхэн бариад өгсөн Говь компаний эзэмшинэ гэсэн үг биш.
 
Гуравт, наймаа.

Үндэсний үйлдвэрлэлээ босгох ёстой. Үйлдвэрлэхээс гадна, зарж чадаж байх хэрэгтэй. Сүүлийн 20 жил хамаг ашигтай гэсэн болгоныг хувьчлаад, хулгайлахыг нь хулгайлж, сөнөөхийг нь сөнөөсөн. Эргүүлэн сэргээн босгохоос өөр арга байхгүй. Архины үйлдвэр барьж, гоё шошготой архи нэрж сурсныг хөгжил гэдэггүй юм шүү. Үүнийг сайн анхаараарай. Хөгжинө гэдэг, гудамж талбайгаар орилолдон жагсаад байхыг бас хэлэхгүй- хөгжинө гэдэг, боловсрон сурч, улам ихийг чадаж мэддэг болохыг хэлнэ. Мөн Монголын нутаг дэвсгэр дээрх бүх зах, банкнууд монголчуудын гарт орох хэрэгтэй. Үүний тулд яах уу?

Бас л боловсрох хэрэгтэй. Наад захын мөнгөний урсгалыг ойлгох хэрэгтэй. Мөнгө хааш нь урсаж, яагаад зөвхөн баянаас баяны хооронд л шилждэгийг ойлгох хэрэгтэй. Эргэн тойрноо нэг хараарай: ном шагайдаг хүн хэдий хир их байна? Өмнө нь ном шагайх нь бага байсан, одоо бүр багассан гэдэгт итгэлтэй байна. Гайхамшигт ардчилалд шилжсэний дараа соёл боловсролын яам хүмүүсийн толгой тархийг нийтээр нь халтар царайтангуудаар угааж, толгой дарааллан бүдүүлэг, мунхаг харанхуй байлгахыг хичээж ирсэн. Яагаад гэвэл, тэнэг мунхаг харанхуй ард түмнийг шулж, мөлжихөд амархан байдаг юм.

Ном шагайвал хэдэн шадар цэргүүдээ, эсвэл монте-кристо нараа л эргүүлнэ биз. Монте-кристо бол мэдлэг биш- цаг нөхцөөх л уран зохиол л төдий. Ном уншина гэдэг, бодитой гарт баригдахуйц мэдлэг өгдөг номыг уншихыг хэлнэ. Сэтгэл зүй, логик, түүх, механик физик, математик, хөдөө аж ахуй гэх мэт. Гэвч бас л хангалтгүй байх болно.
Сонин юм нь гэвэл, бүх нийтээрээ үзэн ядаад уур нь хүрээд байгаа хужаа, оросуудаас эхсүүлж сурах хэрэгтэй болно. Бүр уур чинь хүрээд, шүлсээ савируулмаар байгаа бол, дайснаасаа сур гэдгийг сана. Өөрөөр хэлбэл, өнөөх үндсэрхэг үзэл гээч юмаа гүнхэн нэг газраа буюу бөгсөндөө чихээд, шүдээ зуугаад сур, хөдөлмөрлө, юманд өөриймсөг байж, цагандаа харамч хянамгай байж сур. Сурч, хөгжсөний дараа үзэл бодол чинь арай л өөр болоод ирнэ.

16:36 - 2012-03-19 - Сэтгэгдэл бичих

Үндсэрхэг үзэл, эх оронч үзэл 2-ыг манайхан ялгахгүй л байгаад байна даа

EDUCATION - 15:49 - 2012-04-02

юун эмзэглэв найзаа, эмзэг сэдвээр ярих гоё шдэ. энэ муусайн тэнэг мал хөгийн монголчууд гээд л, ухаантай хятад гээд л гэж манай хэдэн үндсэрхэг үзэлтнүүд орилолдоод л байдаг шд.
энэ бол миний хөндсөн сэдвийн яс нуруу нь юм- эхэнд нь хүмүүсийн толгойг угааж, оюун ухааны дэвшлийг нь хорьж, бүтээн байгуулалтыг нь зогсооно. бүтээн байгуулдаг энерги нь гарцаа олох л болно- ихэвчлэн устгалаар, гэмт хэргээр. бага багаар нийгэм ялзарна. нийгэм ялзарсаар, нийгмийн гишүүд өөрсдийн гараар нь өөрсдийгөө устгана. ийнхүү бид өөрсдөө харийн хүмүүсийн амьдрах орон зайг нь бэлдээд өгчиж байгаа юм.
гарах гарц бол ганц- хөдөлмөр, эрдэм мэдлэг, наймааны сэргэлэн ухаан. үндсэрхэг үзлээр бол ажлыг гүйцэтгэж чадах хэмжээний ажилчдыг бэлтгэж сургахаас өөр арга замгүй болгож байгаа биз. харин энэ бол цаг.
хэрэв энэ дээдхийг чадахгүй бол, тэгээд л мөхөөсик. хэн үүнд буруутайв- бид өөрсдөө л буруутай. өөр өөрсдөндөө дайсан.

AmonRa - 16:47 - 2012-03-30

Шинэ хорооллын замыг өнөө маргаашгүй барих хөдөлмөрийн хүчинд ухаантай хятадууд нь аль хэдийн ажиллаж байгаа. Цаашдаа энэ мэтчилэнгээр монголын замыг засаад дуусахад хятад цус монгол цус холилдон уусаад чамайг монголд ирэхэд миний нутаг ваа, чи зайлваа гэх хүний тоо тамтаггүй ихсэх магадлал бидний тархинд бууснаас илүү олон болсон байх буй за. Тэнэг монгол зам тавьж сурахгүй үхэх бөгөөд зам баригч ухаантай хятадууд тэнэг монголыг тэнэг монгол оо хэмээн даапаалахад тэнгэр ч өмөөрөх эрхгүй болох байлгүй дээ.

Цагаан хараацай - 15:57 - 2012-03-30

Ажил олгогчыг яагаад ксенофобитой хамаатуулах гээд байгааг чинь ойлгож байнаа.
манай улсад шаваад байгаа урд зүгийн олон шоргоолжнуудын арми ямархан боловсорсон эрхмүүдийн сэтэхүйгээс гарсан үр дүн юм болдоо хөөрхий. Уг нь бол муулаад байдаг социализмын үед бүхэл бүтэн барилгачин, замчдын ажилчин ангийн баялаг нөөцтэй байсан,
Зарим нэг зүйл дээр тэнэг монгол ухаантай хятад 2ын сонголт буруу байх. Ганц зам дээр жишээ авахад үргэлж мөнхийн ухаантай хятадаар замаа бариулах гэж сэтгэх биш ухаантай зам засаж сурах монголыг ихэсгэх явдал чухал л даа. Тэгээд ч замын жишээн дээрх хөдөлмөр олон тоон дээр яригдана. Ухаантай хятадууд тэнэг монголууд гэсэнтэй ялгаагүй сонсогдож байна. Ер нь бол улсын бодлого баригч нар ард түмнийг боолын сэтэхүйгээр ангилдаг үзлээс ангижрах хэрэгтэй. тэгэхгүй бол нөгөө орон бүхний пролетари нар яадаг билээ. үндсэрхэг үзэлтэн хүн төрд олон хэрэгтэй лдээ. Үзэл баримтлалаа энэ мэт замчдыг сонгох сонголтоо шийдэх жижиг гэлтгүй зүйл дээр тууштай л барьж байж улс гүрэн тогтноно.

Цагаан хараацай - 15:47 - 2012-03-30

заавал тэнэг монгол, ухаантай хятадаас л сонгох ёстоймуу кккк.

Цагаан хараацай - 15:28 - 2012-03-30

за наад захын зам тавилаа гэж бодъё.

зам тавихад, замын хөрсийг нь бэлдэнэ, хучлага.
хөрс бэлдэнэ гэж тусдаа хэд хэдэн материал хангамж (тоног төхөөрөмж энэ тэр), зохион байгуулалтын ажил шаардана, хучлага бас өөр өөр зохион байгуулалтын төлөвлөгөө ба гүйцэтгэл шаардана. зүгээр нэг зам тавих бас хангалтгүй, тэр замаа байн байн засаад, эргээд хараад байх хэрэгтэй. яагаад гэвэл зам эвдэрвэл, цаг ба нөөцийн алдагдал болно шүү дээ.

харин ажил нь өөрөө, тодорхой цаг хугацааны дотор гүйцэтгэх ёстой. мэдээж ирэх зуунд дуусгана гэсэн үг биш. ойрын хугацаанд хүлээлгэн өгөх ёстой- уг замаар иргэний тээвэр, худалдааны сүлжээ ба хүн амын өсөлттэй холбоотойгоор үүссэн шинэ хорооллыг төв замтай холбох ёстой.

AmonRa - 14:50 - 2012-03-30

би бол ямар ажил хийлгэхээс л хамаарах байхаа. аймаар санаалчихсан хэхэ.

Цагаан хараацай - 13:35 - 2012-03-30

@Цагаан хараацай:
хэрэв нэг тэнэг монгол, ухаантай хятад хоёрын дунд сонго гэвэл, алингаар нь ажилаа хийлгэх бэ. ксенофобид хамаатуулж асууж байгаам л даа.

AmonRa - 00:04 - 2012-03-27

@Зочин
өмнөхөө бодвол ямар бэ. юун тэр дараа дараах асуудал. технологийг эхэлж эзэмшчих.
гүй мөн ч сонин хүмүүс шүү. үйлдэлгүй үг бол байдаг л нэг хоосон үг. Үгтэйгээ адил үйлдэлтэй бол, үгтэйгээ адилхан үйлдэл. хэлснээ хийчдэг бол, эх нь тавигдачиж байгаа юм. сайн мэргэжилтэн байлаа гээд автоматаар сайн эх оронч болж байгаа юм биш. хэлэх хийх 2 хоорондоо их ялгаатай.

AmonRa - 23:57 - 2012-03-26

аа эхний үгнүүд алдаатай санаа гаргачихаж. яарч бичээд зарим санаагаа буруу дутуу илэрхийлээд байна. санаагаа гүйцэд илэрхийлэхэд: Үндсэрхэг үзэлтэн залуус улам сайн боловсор гэж Амонра хэлснийг би дэмжинэ.
Зарим өөрийгөө эх оронч үндсэрхэг үзэлтэй гэдэг мөртлөө жалга довны үзэл гаргачхаад үүнийгээ үндсэрхэг үзэл гаргаж байгаа гэж ойлгодог хүн байдаг. Ялангуяа боловсорсон гэгдэх хүмүүс дунд... үүнийг л ойлгуулмаар.
бас боловсорсон хүмүүс ксенофобия гэдэг билүү үндэсний үзэл гаргадаггүй гэдэг байхаа тиймээ боловсрох л хэрэгтэй.

Цагаан хараацай - 08:49 - 2012-03-25

Амонраг үндсэрхэг үзэлтэй залууст зориулж боловсор гээд байгаан байна гэж ойлгосон шдээ. Хоосон хий үндсэрхэг үзэл чинь аминч дов жалганы үзэлтэн л гэсэн үг. Миний юм болж байвал бусдын юм хамаагүй гэж бодох шиг. Тийм боловсорсон гэх хүмүүс нь ямар байгаад байгааг нь би шүүмжилсэн хэрэг.
Үгүй бол монгол орон өнөөдөр үүнээс илүү хөгжсөн байх байлаа. Төрд гарагсад бүгд л эх орондоо хайртай гээд сүлдэндээ, ард түмэндээ тангараг өргөдөг биздээ. тэгээд удалгүй аминч үзэл гаргадаг.
Тэгэхээр хамгийн түрүүнд боловсорч суралцахаас өмнө суурь зөв сэтгэл нь чухал. Хамгийн чухал нь ХАЙРЛах Чадвар. Монголчууд удам судар гэж нарийн зүйл байдгийг мэдээд амьдралд хэрэгжүүлээд явдаг байсан даа, нарийн ярьвал судлууштай юм их байдаг юм шигээ.
Үндсэрхэг үзэлтэн хүн бас маш гуманист үзэлтэн байх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд сэтгэх хэрэгтэй...
алсыг хардаг өвгөд шигээ...
Өнөө маргаашын төлөө биш үр удмаа ямар үлдээх талаар хүртэл бодож боловсруулж цусаа хүртэл сэлгэж байсан өвөг дээдсийнхээ гүн ухаанд мэргэших хэрэгтэй. Үүний тулд өнгөрсөн үеийн хар ухаан гэгдэх өвгөдийн тос даасан тоосонд дарагдсан сургаалуудыг эргүүлэн сөхөж эзэмших. Бидний орхичихсон голчихсон юмнуудыг гадаадынхан нээлт гээд зарлаад бид шагширч дагаад л. Ер нь монголчууд метафизикийн шинжлэх ухааныг хүртэл судлаад үр хүүхдүүдээ дамжуулан зөвөөр хэрэглэж байсан байгаам шдээ.

Цагаан хараацай - 08:23 - 2012-03-25

Boldoo

Амонра Хараацай 2 жалга довны үзэл гэдгийг тус бүрдээ шал өөрөөр ойлгодог болохлээр түүний сайн муугийн талаар утгагүй маргах нь аргагүй. Эхлээд цагаан өнгө хар өнгө гэж ямар өнгийг хэлдэг талаар нэгдсэн ойлголтонд хүрчээд дараа нь цас ямар өнгөтэй байдаг талаар маргалдах нь илүү логиктой болов уу даа залуучуудаа. Үндсэрхэг үзлийн хувьд амонра юуны түрүүн ямар нэг мэрэгжлийн технологи эзэмших талаар бичжээ. Технологи гээч зэвсэгийг эзэмшээд дараа нь яах бэ? асуудал нээлтэй үлдчихсэн юм шиг. Эсвэл сайн мэрэгжилтэн болсны дараа тухайн хүн автоматаар үндсэрхэг болдог юм уу?

Зочин - 02:08 - 2012-03-24

өө орчихсон байна, буруу хараад гайхлаа. сүүлийн хоёр сэтгэгдлийг маань устгачихаарай. сэдэвтэй хамааралгүй тул. За бичээд байгаарай амжилт шүү.

Цагаан хараацай - 16:44 - 2012-03-23

Миний яг үүний өмнө бичсэн аймаар их сэтгэгдэл алга болчихож.

Цагаан хараацай - 16:38 - 2012-03-23

нэг амьсгаагаар яасан ч их үглэчихэь ээ. Чиний яриад байгааг бол дэмжиж байна. харин үндсэрхэг үзэл, үндэсний үзэл, нутгархаг үзлийг төөрөлдөн бантагнуулаад жаахан жаахан далий ойлгодог хүмүүсийн үйл ажиллагааг шүүмжилсэн юмаа. сэхээтний төөрөгдөл гэж нэг лут юм байдаг шиг үндсэрхэг үзлийг гуйвуулдаг бас хүчин бий шдээ хө.

Цагаан хараацай - 16:36 - 2012-03-23

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax