जगन्नाथ |
Дуусаагүй түүхХүчтэн нь хүчгүйгээ барьж идэх буй. Гөрөөс өвөр хоорондоо нэг нэгээ барьж идэх буй.Гэсэр тууж, тэргүүн бөлөг Энэ хорвоод амьд бүхэн өөрийн оршин тогтнох орон зай болон, амьдрах эрхийнхээ төлөө тэмцэж хамгаалж явдаг. Хамгийн түрүүнд хүчтэн нь амьдрах эрхээ бүрэн дүүрнээр эдэлдэг. Араатан амьтан ч тэр, ухаант хүн гэж өөрийгөө өргөмжилсөн араатан ч тэр, төрийн ба төрийн бус байгууллагууд, том жижиг төр улсууд ч мөн адил өөрийн оршин тогтнох эрхийнхээ төлөө тэмцэж явдаг. Хүчгүй нь амьдрах эрхээ мөн адил эдэлдэг нь үнэн л. Гэвч зөвхөн хүчтэн сул доройг амьд явахыг зөвшөөрсөн тулд л, сул доройчууд оршин тогтнодог гэдгийг хамгийн түрүүнд санах хэрэгтэй. Бүхэл бүтэн улс орнуудын болон, улс доторх нийгмийн болон хувь хүний амьдралд нөлөөлдөг үй олон учир шалтгаан, учир холбогдлууд нөлөөлж явдаг. Гэвч дээрх бүгдэд хамгийн том нөлөө болон үүргийг мэдлэг эзэлж явдаг. "Мэдлэг бол хүч" гэдэг томьёоллоор эрдэмтэн Фрэнсис Бэйкон байгалийн хамгийн түгээмэл ба хамгийн чухал, мөнхийн хуулийг ойлгуулж чадсан юм. Мэдлэг гэдэг, далд болон нуугдмал байгаа бүгдийг, хараахан үзэгдэхгүй байгаа юмыг мэдэж авч болдог багаж юм. Мэдлэгийг хүн санаатайгаар, зорилготойгоор ашиглах, мөн мэдлэгийн хүрээгээ өргөтгөхийг шинжлэх ухаан гэдэг. Танин мэдэх гэдэг, хурц ухаан шаардана. Мөн тэр олж авсан мэдлэгээ чадварлагаар ашиглаж мэдэж байх хэрэгтэй байдаг. Улмаар нөөц, хүч ба цагаа хэмнэх сайхан боломжууд гардаг. Хүн төрөлхтний түүхэнд мэдлэгийг олж авах, тэр олж авсан мэдлэгээ зөвөөр ойлгож, зөвөөр тусгахыг олон мянган жилийн туршид үлгэрчлэн библид харуулсан байдаг: усан галав юүлж, усан онгоцондоо дөчин хоног ба дөчин шөнө өнгөрөөсөн Ноа газар хатсан эсэхийг мэдэхийн тулд хэрээ нисгэсэн гэдэг. Хэрээ эргэж ирээгүй. Дахин дахин тагтаа нисгэсэн гэдэг. Бас л үр дүнгүй. Дахин тагтаа нисгэв. Сүүлийн тагтаа эргэн ирэхдээ хушуундаа навчтай эргэн ирсэн гэдэг. Ийнхүү Ноа усны хэмжээ бууж, газар хатсаныг мэдсэн юм. Энэ бол тухайн цаг нөхцөлд таарсан гар доорх багажаар мэдлэг олж буй үлгэрчилсэн нэг жишээ юм. Ийм жишээгээр хүн төрөлхтний дурсамж түүх дүүрэн. Мөн тэр их цагаас хойш бүх юм өөрчлөгдсөн мэт санагдах нь ойлгомжтой. Техникийн эд хэрэгсэл, мэдээ мэдээллийг олж авах арга зүй, мэдээ мэдээллийг мэдлэг болгон хувиргаж, мөн тэр олж авсан мэдлэгээ ашигладаг арга хэлбэр ч өөрчлөгдсөн. Гэвч үл мэдэхийг мэдлэг болгон хувиргаж, харанхуйгаас гэрэлд тэмүүлдэг, мэдлэгээр ирээдүйн замаа олж харах тэр хэрэгцээ нь хэвээрээ үлдсэн. Үүнд өөрийн яг юу хүсэж, яг ямар төрлийн мэдээлэл хэрэгтэй байгааг мэдэхийн тулд, яг юу хэрэгтэй байгаагаа тодорхой заасан байх шаардлагатай. Улс гүрнүүдийн гадаад дотоод бодлогод энэхүү үүргүүдийг гадаад дахь ба дотоод дахь тагнуулын алба, шинжлэх ухаанд төрөл бүрийн салбарын уран бүтээлчид гүйцэтгэдэг. Энэ бол маш нарийн, мэдрэмтгий систем юм. Улс орны жишээгээр авч үзвэл, төр улсын өмнө тулгамдсан санхүүгийн ба улс төрийн асуудлаас шалтгаалан тагнуулын алба хэрэгцээтэй болдог. Харин шинжлэх ухаанд, хүний оюун ухааны хүрч байгаагүй тэр зааг хязгаарыг уран бүтээлчид тэрүүхэн тэнд сураг гаргаж, асуулт тавьж явдаг. Зөв тодорхой асуултанд зөв тодорхой хариулт өгөгддөг. Энэ дээрх салбаруудын аль аль нь асуултын хариуг хэр шийдэмгийгээр олохыг хичээж байгаагаас шалтгаална. Энэ бол мэдээллийг харилцан олон механизм юм- гэвч тагнуулын алба бол улс төрийн багаж гэдгийг санах хэрэгтэй. Уран бүтээлчид шинжлэх ухааны хөгжлийг залдаггүйн адил, тагнуулын алба улс төрийн амьдралыг зааж, өөрөө өөртөө даалгавар өгч чаддаггүй. Ер нь бол нууцлаг далд ертөнц ба нээлттэй ертөнц хоёр хоорондоо төмөр ханаар хаалттай оршдог юм биш. Тэр хоёр нягт холбоотой бөгөөд, нэг нэгнээ тэжээж, нөлөөлж явдаг. Ухаантай улс төрч жишээлбэл тагнуулын мэдээллээс сүртэй том сенсаци хүлээхгүй, мөн шинжлэх ухааны хүн уран бүтээлчдээс том гээч санаа олж авахгүй. Нүд чихний адил сонсож харж, орчин тойрны ертөнцийг ажиглан өөрийн дотоод амьдралаа хөгжмийн зэмсэг мэт хөглөдөг юм. Ер нь мэдлэг ба мэдээлэл гэдэг багажийн адил. Алх хүрз ч тэр, мэс заслын хутга, эсвэл хүчтэй санах ойтой компьютерыг чадварлаг ба мэргэжсэн хүний гарт бариулснаар л гайхамшигтай бүтээл гарна. Наад захын зураг зурж будаг тавихад хүртэл, өнгөө зөв найруулж, өнгөө нэг нэгнээс нь зөв ялгаж, урсгалын хэмнэл, химийн найрлага, грунтыг нь ямар бодисоор хийгдсэнийг мэдэж байж олон зуун жилийн настай бүтээл гаргана. Энэ бол мэдлэгээ багаж болгож буйн нэг жишээ юм. Амьдрал өөрөө иймэрхүү жишээгээр өөрөө дүүрэн. Мэдлэгийн багажийг эзэмшиж эхлэхээсээ өмнө сурах хэрэгтэй. Эзэмшиж сурахын өмнө хүн: би яах гэж энэ бүгдийг хийнэ үү, яах гэж үүнийг сурна уу, хэнд хэрэгтэй бэ? гэж үргэлж асуувал зохино. Асуулт нь тодорхой байх тусам, хариу нь тодорхой байдаг. 17:04 - 2012-04-03 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |