जगन्नाथ |
Цаг үеийн урсгалӨнө эртний цагаас монголчууд юмыг гэнэт өөрчилж онгичиж ирсэн. Одоо хүртэл зогсохоо мэдэхгүй, байгаа бүхнээ өөрчлөн байгуулалт, инноваци үгийн цаана нуугдаж сүйтгэсээр ирсэн. Өчигдрийн үзэл бодол өнөөдөр өөрчлөгдсөн. Шинжлэх ухаан мухар сүсэг болон хувирч, баатарлаг үйл гэмт хэрэг болж хувиран, байгаа бүхнээ харамгүй хуваалцахыг тэнэглэл гэж, аминч хувиа хичээсэн занг зөвтгөдөг цаг. Нөгөөдөр нь бүх юм эсрэгээрээ эргэнэ. Маргааш нь хүн гээч араатан өнөөдрийн бодлоо мартан, толгойлогчийн захиалсан дууг улих л болно.Түүх гэдэг, улс төрийг тэжээгч хоёрдогч түүхий эд. Улс төрд ашигтай бол, өнөөдрийн нэг үзлийг маргааш нь нэг өөр үзэл бодлоор сольдог. Хүн гээч тун арчаагүй материал. Яг сайн ажиглан харвал, хүн гээч үзэл бодлоо биш төөрөгдлөө л сольдог. Нэг төөрөгдлөөс нөгөө төөрөгдөлд ордог. Галзуу хүн саруул хүнээ галзуу солиотойгоор дуудаж, буруушаадаг цаг. Өсөж томорсон бэлтрэгүүд нь сүргийг толгойлж байсан толгойлогчдын хоолойг тас хазахад бэлэн болсон цаг. Харь хэлээр улин, өмнө байсан бүхнээ муулна. Шинжлэх ухаанынхан одоо улс төрд орно гэж байна. Шинжлэх ухааны байгаа байдлаар улс төр ямар болохыг харж болно: "Ардчиллын эсрэг зогссон хүн болгоныг буудаж, шоронд хатааж, устгаж байх хэрэгтэй!" гэх дуу ч хэвийн үзэгдэл. Шинэ цаг үе шинэ алдаа, шинэ төөрөгдөл шаардаад байгаа бололтой. Сайны буюу ардчиллын талд, муугийн буюу дарангуйллын талтай яг ижил хэмжээний луйварчид цугласан нь их сонирхолтой. Ертөнцийг үзэх үзлээ бид солихдоо, үзэл бодлынхоо бантантайгаа тааруулан нийцүүлдэг нь бүр сонирхолтой. Хий үзэгдлээр дүүрэн сонирхолтой ертөнц. Өчигдрийн үнэнч зарц өнөөдөр хуучин даргаа муулж, сөнөхөд хувь нэмэрээ харамгүй оруулж байснаа хамаг чадлаараа батлахыг хичээнэ. Гэвч улс орон хөгжсөөр, өөдөлсөөр. Уг өөдлөн хөгжих зам нь тун хэцүү, үй олон хүний хувь заяаг эвдэхийг шаардсан өөдлөн хөгжил бололтой. Өөдөлсний эцэст хов хоосон, халцархай оргилд хүрэх болно. Эртээ урьдын цагт Монголчууд бөө нараа халж, буддын шашинтан болсон. Дараа нь буддагаа халж, оронд нь марксистүүд болсон. Марксизмээ халсан боловч, оронд нь шинэ санаа гаргаж ирсэнгүй. Христээр, эсвэл лалаар, эсвэл зурагтаар орлохыг хичээж байгаа. Олон нийтийн мэдрэлийн хэрэгсэл. Ардчилсан нийгэмд худал үнэн хоёр адил эрхтэй. Гайхамшигтай шинэ Монголыг бий болгоно гэх уриа сонсов. Шинээр шорон баригдсан юм байхдаа? Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүмүүс маш их хичээдэг. Гэвч бяц гишгүүлэхгүйн тулд аль зүг гүйхээ мэдэж байгаа болов уу. Хойч үеийн алдаа бол өнөө цагийн улс төрийн барилгын материал. Хувьсгал сайхан амьдралаас үүсдэггүй нь ойлгомжтой. Бас сайхан амьдралаас болж дуусдаггүй. Бурсаар бурсаар үнэнч. Соёлын яамны ажилтнуудын нүүр царай нь мэргэжлийнх нь дагуу соёлтой. Хүүхдийн төвүүдийнхнийх мэргэжлийнх нь дагуу уйланхай. 17:39 - 2012-03-31 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |