जगन्नाथ

Европын их дээд сургуулийн программ

Ийнхүү их дээд сургууль орлоо гэж төсөөлөөд үзье. Эхний буюу элсэх шатанд асар их хүч шаардагддаг нь үнэн. Гэвч зарцуулагдсан тэр их хүч, зардал ба цагийг 10-аар үржүүлж сургалтын явцыг цааш нь төсөөлбөл зүйтэй. Европын их дээд сургуулиудын нэг дутагдал нь гэвэл, дадлагад тун тааруу байсан. Энэ учраас Шинжлэх ухааны их дээд сургуулиудад хамгийн эхнээс залуу боловсон хүчнийхээ дадлагад асар их анхаарал хандуулж эхэлсэн: ойролцоогоор 2-р семестрээс тун шахуургаар семестрийн ажилд ажилд ордог.

Семестрийн эхэнд, багш нар бүх хичээлийн семестрийн эцсийн даалгавруудыг оюутнуудад дуулгадаг. Тэнцэхэд хэдий хэмжээний их ажил, хэдий хэмжээний оноо ба цаг цуглуулсан байх ёстой, үүнээс хэд нь сургуулийн дотоод ажилд зориулагдахыг сонсоод ирнэ. Энэ семестрийн эцсийн ажлуудын цар хүрээ ба цагийн зардлыг яг сайтар тооцоолоод харвал, унтаж амрахад 6-7 цаг үлддэг. Гэртээ харих, идэж уух хугацаатай хамт. Мэдээж амралтын өдөргүй. Энэ учраас хамгийн эхнээс маш сайн зохион байгуулалттайгаар эхлэх хэрэгтэй: цагаа алдвал, дахин нөхөж ажиллахад асар хүч алдана.

Семестрийн ажлын чанарын тэргүүний шалгуурууд (заавал байх шаардлагатай) хувийн хэлний ба бичгийн соёл, анализ ба логикийн чанар, дадлагатай танилцсан үе шат, тухайн шинжлэх ухааны салбарт явагдаж байгаа хамгийн шинэ судалгааны ажилтай танилцсан байх заавал шаардлагатай. Нэг семестрийн ажил жишээ нь 1-ээс 2 хуудас зөвхөн иш татсан номын жагсаалт болдог. Энэ бол хүзүү нуруу өвтгөсөн, асар их чимхлүүр ажил. Гэвч машинтайгаа ажиллаад эхэлсэн цагт, хамаг өвчин зовлон, гачигдал мартагдаж, хачин гоё урамтай байдаг.

Миний нэг анзаарч байсан зүйл гэвэл, манай залуучуудын дунд: үүнийг чинь бөөс түүлт гэдэг юм, үүнийг чинь хийхгүй! гэж зөрүүдэлдэг нь ажиглагдсан. Гэвч үүнийг даван туулахаас ямар ч өөр арга байхгүй: бөөс түүгээд л сууна. Үүний цаад учир нь юу бэ. Багш нараасаа асуухад, залуу оюутнуудад оюуны хөдөлмөр гэж чухам юу байдгийг харуулж, сонирхоогүй, идэвхгүй оюутнуудыг түүн шалгаруулдаг үе шат юм гэж хэлж байсан. Хэн нь хэн болохыг 2-р семестрээс ойлгомжтой болдог.

Семестрийн ажлуудын нэг төрөл нь бол, багийн ажил. Багийн ажилд асар их анхааралтай хандаж, хэнтэй цуг ажиллаж байгаагаа таних хэрэгтэй. Учир нь зарим нөхөд, бусдад өөрийн ажлаа даалгаад, алга болдог. Энэ учраас ганцаараа 4-5 хүний ажил хийхгүйн тулд, байн байн бусдыгаа татан чангааж байх хэрэгтэйг анзаараарай. Арга чарга тасарсан нөхцөлд, тэнхимийг эрхлэгчид ховлох хэрэгтэй.

Семестрийн амралт

Семестрийн амралт нь германаар Vorlesungsfreie Zeit буюу лекцээс чөлөөтэй хугацаа гэж нэрлэгддэг. Нэрээсээ ойлгомжтой- энэ хугацаанд дараагийн семестрийн бэлтгэлд зарцуулагдах хугацаа гэсэн үг. Энэ хугацааг зөв ашиглах нь маш чухал байдаг: цаг алдалгүй ажил олж хийж, байр унаа, цахилгаан, идэх хоол, хичээлийн хэрэглэлээ бэлтгэх мөнгөө хийх хэрэгтэй. Хүнд, биений ажил хийвэл зохистой- надад зам тавих нь тун урамтай сайхан санагдаж байсан. Хийсэн шиг хийвэл тэр тусмаа эргээд харахад тун урамтай байдаг. Байшин барих бас их гоё ажил.

Семестр ахих тусам, ачаалал ихэсдэг. Ерөнхийдөө бол, орсон цагаасаа эхлүүлэн, төгсөх шатандаа бэлдээрэй. Мөн чиний хамт сурч байгаа залуучууд чиний цааших холбоо сүлбээ болно гэдгийг бүр яс махандаа ортлоо ойлго. Европын сургуульд сурна гэдэг, Монгол шиг төсөөлж болохгүй. Хичнээн хоорондоо найзалж, сайн андууд болсон гэлээ ч, тэд бүгд нэг нэгнээ ажиглаж, хэнд найдаж болох, хэнд найдаж болохгүйг анхааралтайгаар ажиглан харж байгаа. Энэ учраас аль болгон эртнээс зардал, цаг хугацааныхаа, хэлсэн үгийнхээ эзэн байж, тодорхой хэмжээний нэр хүндтэй бол. Нэр хугарахаас яс хугар гэдгийг сайн тунгаа, ойлго.
Төгссөний дараа зарим оюутнууд өөрсдийн гэсэн фирм, компани нээдэг- тэд зөвхөн найдвартай, шалгуурыг давж туулж сурсан хүмүүстэй л хамтарна. Амбици бол үүнд багахан л нөлөө үзүүлнэ.

Саруул яваарай андаа.

18:31 - 2012-03-16 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax