जगन्नाथ |
Фильтрүүдийг хэрхэн, хэзээ ашигладаг тухайТодруулга: би өөрөө од, солонго гэх мэт тусгай эффектийн фильтр ер ашигладаггүй. Энэ учраас энэхүү фильтрүүдийн тухай энэ бичлэгтээ бичихгүй- бас тиймэрхүү чимэглэлийн фильтр ашиглаж ч үзээгүй. Бас үнэндээ хэлэхэд, тиймэрхүү маягийн фильтрүүд надад сонин биш, бүр дэмий тоглоом төдий санагддаг. Зураг нь ч уйтгартай санагддаг.Гэвч энэ цорын ганц буруу, энэ цорын зөв гэж багшилж, номлож байгаа юм биш шүү. Хэрэв иймэрхүү фильтрүүд сонирхолтой санагдаж, цаг, боломж ба мөнгө нь байгаа л бол оролдоод л үз. Харин харьцуулахын тулд тусгай эффектийн фильтртэй нэг, фильтргүй нэгийг дараад, харьцуулаад үзээрэй- миний нэг танил эцэстээ фильтргүй дарсан зургийг л өөртөө үлдээж байсан. Өнгөний фильтрүүд бол тусдаа сэдэв. Бүр гар загатнаад, заавал фильтр авмаар байвал, Тамхины, Шаргал, Хөх гэж гурван өнгийн фильтр авсан нь дээр. Энэ гурав хамгийн их ашиглагдах таамаг их. Tabacco, Sepia, Blue гэж нэрлэгддэг. Энэхүү фильтрүүд бүгд өөр өөрийн гэсэн цаг агаарын нөхцөлд тохирдог. Тухайн зургийн уур амьсгалыг нь улам тодруулахын тулд хэрэглэдэг. Заавал хажуудаа байлгах албатай юу гэвэл, бас үгүй. Тоон зураг дардаг бол, Lightroom эсвэл Photoshop-оор өнгөний фильтрийг ганц товчлуур дараад орлочих тул, дээрх фильтрүүдийн хэрэгцээ гэж бараг үгүй. Харин аналог зураг даралт хийж байгаа бол, бас л зурагчны авьяас чадвар төлөвлөгөө 3-аас шалтгаалаад, хэрэгцээ нь бий болно. Бас л уран бүтээлчийнх нь өөрийн мэдлэгээс шаардана. Үнэндээ хэлэхэд, бас л нээг их хэрэглэгдээд байдаггүй. Тусгай фильтрүүд Тусгай фильтрүүдийн дунд Саарлын буюу ND (Neutral Density) асар их хэрэгцээтэй байж чадна. Уг фильтрийн тусламжтайгаар өнгөний хэмийг биш, гэрлийн идэвхийг бууруулдаг. Саарлын фильтрүүдийн дунд олон төрлүүд байдаг- жишээ нь доороо тунгалаг, дээрээ саарал, эсвэл алагласан гэх мэт. Мэдээж ND фильтрийг орлох олон төрлийн аргууд байдаг- жишээлбэл, Cokin http://www.cokin.co.uk/ гээч үйлдвэрлэгч үнэ чанар хоёрын харьцааг тун давгүй барьдаг. Гэвч яг ND фильтртэйгээр бол зураг авалтын мотивээс шалтгаална. Жишээлбэл, харанхуй ба гэрэлтэй хэсэг эрс тэс байхад. Харанхуй хэсгийг чухалчилж байгаа нөхцөлд хөшгийг удаанаар нээлттэй орхиж гаргаж ирж болдог. Гэвч энэ нөхцөлд цагаан нь улам цагаарч, цагааны тохиргоо алдагддаг. Энэ нөхцөлд ND фильтр ашиглагдана. Улмаар цагаан нь дарагдаж, хар байгаа хэсгийг улам удаан гэрэлтүүлж болно гэсэн үг. Ер нь ND фильтр аппаратныхаа хөшгийг удаан нээлттэй байх хэрэгцээтэй байвал хэрэглэвэл зүйтэй. Туйлт фильтр буюу Polarisation filter. Энэ нь их хэрэгцээтэй байж чаддаг. Өнгийг "түүж", улам идэвхжүүлж, улам өнгөлөг болгодог. Гэрэл сайтай нөхцөлд хэрэглэвэл сайн. Харанхуйвтар өрөө тасалгааны нөхцөлд хэрэглэхэд, хөшгөө удаан нээлттэй байлгах хэрэгтэй болно. Рефлексийг дардаг ид шидтэй. Хэт ягааны буюу UV filter. Миний хамгийн их хэрэглэдэг фильтр юм. Дуран зурагдах, цохигдох мэтийн элдэв юмнаас хамгаалах үүрэг ихэвчлэн гүйцэтгэдэг. Гэвч бас мэдээтэй байх хэрэгтэй байдаг: хэт ягаан туяаг шүүдэг тул, зураг жаахан хөх талдаа болж, цагааны тохиргоонд ойролцоогоор 1000К хасагдаад байдаг тал уруугаа. Цагааны тохиргоогоо маш нарийн хийх шаардлагатай болно. Хувиргагч буюу conversions filter. Өнгийг шүүж, өдрийн гэрэлд гялбаатай авч байгаа нөхцөлд зүгээр юм байна лээ. Анхаарах зүйл Фильтрүүд зураг гэмтээдэг муу талтай. Хямдхан фильтрүүд бас рефлекс нэмж оруулж, "бурдаг". Өргөн өнцөгтийн дурангийн фильтрүүд (тэр тусмаа туйлт фильтрүүд) зургийн захаар хар булан үлдээдэг. Эцсийн эцэст, гоё зургийг фильтр (эсвэл аппарат) бий болгохгүй. Хүн л дарна. 17:34 - 2012-04-01 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |