जगन्नाथ |
Ё үсгийн тухайежлээд бгаамо. айтахан бгараа(үл таних уншигчийн захианaac) Кирилл цагаан толгойн Ё үсгийн тэмдэг өөрөө 2-р Екатерина хатны үед үүссэн юм. Мань хүүхэн герман гаралтай байсан бөгөөд, кирилл цагаан толгойд умлаут буюу эгшгийн дээр тавигддаг хоёр цэг дутдагт маш их санаа зовдог байж. Байдлыг нэн даруй засах хэрэгтэй, тийм үү. Үгүй бол хоцрогдох байсан юм уу, бүү мэд. Оросуудын өөрсдийнх нь хэрэглэдэг хатуугийн тэмдэгтэй адил нэг тэмдэг байдаг л байсан- гэхдээ хангалтгүй байсан юм байх. Сонин л тэмдэг. Ё үсэг бол дутуу үнэлж болохгүй тэмдэг- жишээ нь Николай Рёрих гэж эрдэмтэн зураачийн нэр байна. Гэвч яагаад ч юм, Рерих гэж бичдэг. Мөн адил Гёринг, Гёббельс, Рём нарын нэр Е үсгээр бичигддэг. Яг зөв бичилтээр бол Рентген биш, Рёнтген. Черчилль биш, Чёрчилль. Гэвч нэг сонин юм нь, Гётегийн нэр Ё үсэгтэй бичигддэг. Гэтэл, Пафнутий Чёбышев гэж маш нэртэй суут математикч байсан, мөн адил яагаад ч юм Чебышев болж хувирсан. Чёбышевын араас Шрёдингерын нэр Шредингер болж хувирсан. Их сонирхолтой. Гэвч хэнд ч сонин биш. Мөн бүр гоё: өнөөх шадар гурван цэрэг гэж дөрвөн ширхэг зөнөг, хийх юмаа олж ядсан духнуудын тухай зохиол байдаг- тэдний хамгийн том дайсан нь кардинал Решилье гэж байдаг. Решильё гэж түүхэн хүн байсан, харин Решилье бол бүү мэд. Мөн нэрийн хувьд Жэрар Депардьё, пяльсоопич Монтескьё, канадын алдарт хоккейчин Лемьё. Ё үсэг нээрээ тийм чухал гэж үү? Хэлэхэд бэрх. Чухал ч, бас чухал биш. Жишээлбэл нэг зөвлөлтийн нэг шатарчин байсан, Алехин гэж. Түүний нэрийг сонинд Алёхин гэж бичдэг байсанд их бухимддаг байсан гэдэг. Харин Ленин бол эсрэгээрээ: 1919 онд сонины газрын гаргасан алдаанаас болж Лёнин биш, Ленин болж хувирсан юм. Энэ нэрээрээ дэлхийн түүхэнд бичигдэж үлдсэн. 18:11 - 2012-03-07 - Сэтгэгдэл бичих
нэг жижигхэн алдаа үргэлж араасаа нэг өөр жижигхэн алдаа дагуулаад ирдэг. тэр хоёр нь өөр хэд хэдэн алдаа дагуулаад, геометр прогресс үзүүлж өгдийшд.
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |