| जगन्नाथ |
"Өлсгөлөнгийн тоглоом" уск
Саяхан "Өлсгөлөнгийн тоглоом" гээч кино харав. Мөнгийг комбайн шиг л хусаад байгаа юм байх. Бүр олон зуун саяар нь. Ургацын далай дуу санаанд ортол хусаад байх юм. Уг кононы яг юу нь сонин юм бол, бүү мэд. Соёон гэгээрэх зорилготойгоор уг киног сонжив.
Тэгсэн чинь, киноны үйл нь холгүй ирээдүйд болж байх юм. Надад иймэрхүү зохиолууд их таалагддаг. Оросуудын хийдэг байсан коммунизмын тухай зөгнөлт кинонд л гэхэд, бүгд тарган цатгалан, баахан гоё юм хийгээд суудаг маягаар харуулдаг байсан. Юун тэр ертөнцийн төгсгөл-мөгсгөл. Гэтэл америкчүүд гэхэд, байнга өлсгөлөн, дарангуйлал, анир харанхуйн сэд... 04:10 - 2012-03-29Үндсэрхэг үзлийн тухай
Үндсэрхэг үзэл гэж бүлтэрдэг хүмүүс их байдаг. Германуудыг дуурайн, герман хувцас өмссөнөөр өөрийгөө үндсэрхэг үзэлтэн боллоо гэж бодож байгаа бол, томоор мангартлаа даа андаа. Үндсэрхэг үзэл гэж, хувцсаар тодорхойлогддоггүй юм. Үндсэрхэг үзэл тэс өөр газраар эхэлдэг юм. Мэдээж чамаас өөрөөс чинь, чиний толгойн доторхоос чинь. Толгойндоо ч үндсэрхэг байх хангалтгүй. Үндэсний хувцас өмсөөд ч бас хангалтгүй. Үндэсний хувцас өмссөн нэг нөхөр л болж хувирна. Үйлдэл чинь үндсэрхэг байх ёстой. Толгойн доторх чинь өөрчлөгдвөл, үйлдэл чинь өөрчлөгдөж, үйлдэл нь хэрэгжих тусам бусдад үлгэр дуурайлал б...
16:36 - 2012-03-19Европын их дээд сургуулийн программ
Ийнхүү их дээд сургууль орлоо гэж төсөөлөөд үзье. Эхний буюу элсэх шатанд асар их хүч шаардагддаг нь үнэн. Гэвч зарцуулагдсан тэр их хүч, зардал ба цагийг 10-аар үржүүлж сургалтын явцыг цааш нь төсөөлбөл зүйтэй. Европын их дээд сургуулиудын нэг дутагдал нь гэвэл, дадлагад тун тааруу байсан. Энэ учраас Шинжлэх ухааны их дээд сургуулиудад хамгийн эхнээс залуу боловсон хүчнийхээ дадлагад асар их анхаарал хандуулж эхэлсэн: ойролцоогоор 2-р семестрээс тун шахуургаар семестрийн ажилд ажилд ордог.
Семестрийн эхэнд, багш нар бүх хичээлийн семестрийн эцсийн даалгавруудыг оюутнуудад дуулгадаг. Тэнцэхэд ... 18:31 - 2012-03-16Блогийн дизайнаа өөрчлөв![]() Давгүй ч юм шиг. Өмнөх шигээ үлдээсэн нь дээр ч юм шиг. Ямартай ч, түр хаагдаад дахин нээгдлээ. 22:47 - 2012-03-13Ё үсгийн тухай
ежлээд бгаамо. айтахан бгараа
(үл таних уншигчийн захианaac) Кирилл цагаан толгойн Ё үсгийн тэмдэг өөрөө 2-р Екатерина хатны үед үүссэн юм. Мань хүүхэн герман гаралтай байсан бөгөөд, кирилл цагаан толгойд умлаут буюу эгшгийн дээр тавигддаг хоёр цэг дутдагт маш их санаа зовдог байж. Байдлыг нэн даруй засах хэрэгтэй, тийм үү. Үгүй бол хоцрогдох байсан юм уу, бүү мэд. Оросуудын өөрсдийнх нь хэрэглэдэг хатуугийн тэмдэгтэй адил нэг тэмдэг байдаг л байсан- гэхдээ хангалтгүй байсан юм байх. Сонин л тэмдэг. Ё үсэг бол дутуу үнэлж болохгүй тэмдэг- жишээ нь Николай Рёрих гэж эрдэмтэн зураачийн нэр байна.... 18:11 - 2012-03-07OrcamХБНГУ-ын Хиймэл Оюун ухааны судалгааны төвийн (DFKI) соёлын өв ба урлагийн бүтээлүүдийг сканерддаг шинэ арга. 21:32 - 2012-03-05Эртний кодын тухай II
Эртний кодын тухай I
Артур Шопенхауер: "Тооцолон бодож эхэлсэн цагт сэтгэхээ больдог" гэж нэг удаа бичиж байсан юм. Энэ үгийг нь уншаад: "Мань эр амьдралдаа математиктай нээг их харьцаад байгаагүй байсан байх" гэж бодогдож билээ. Энэ үзэл бол одоо хүртэл их тархмал: математик сонирхолгүй, математик мяа, математик уйтгартай гэж. Зарим эрдэмтэд, урлагийнхан хүртэл: "Математик ер ойлгодоггүй" гэж олон хүний дунд ам бардам байдаг. Дунд сургуульд байхад, надад ч бас тэгж санагддаг байсан. Би өөрөө сургуульдаа их залхуу хүүхэд байснаа ч нуугаад юу гэхэв. Хамгийн их сонирхдог хичээлүүд бол түүх, шугам... 16:27 - 2012-02-29Canon EOS MarkIII D1
Өчигдөр нэг танил маань 2 ширхэг цоо шинэ MarkIII D1 хоёр ширхгийг задалж байхыг хараад, дур тавих шахав. Хамт задлалцаж, юм үзэж нүд тайлав.
Уг камер нь Никоны гаргасан d4 камерын хариу нь юм. Тасархай эд байна. Тухтай дараа нь бичье, одоохондоо цаг зав асар бага байна. Энэ хооронд доорх клипийг үзэж, хорхойгоо дарж болно. Тэгээд нэг сонин юм санаанд орлоо. Хүмүүс байн байн: Никон, Кэнон хоёрын аль илүү сайн юм бэ гэж асуудаг. Энэ бол хувь хүний өөрийнх нь сонголт. Зарим хүн савангийн хайрцгаар тасархай зураг дардаг тохиолдол зөндөө бий. Энэ бол камерын сайн муугийн асуудал биш. Өөрөөр х... 15:52 - 2012-02-18Обри Бэлфорд: "Монголын уул уурхайн ниргэлт дундах бузар баян ба арьс өнгөөр ялгаварлагчид" сурвалжилга
Би хувьдаа гэрэл зураг асар их сонирхдог хүн. Зав гарсан нөхцөлд, өөрөө бас авдаг. Гэрэл зургийн тусламжтайгаар үгээр илэрхийлж болдоггүйг илэрхийлэн, хоромхон зуурын хугацаанд үзэл бодлоо ба олж мэдсэнээ үзэгчтэйгээ хуваалцан ойлголцож болдог. Гэвч дүрс гэдэг дангаараа, бас л бүгдийг ойлгуулж чаддаггүй. Энэ учраас зарим гэрэл зурагчид тухтайхан шиг сууж, зурганд буугаагүйг үгээр буулгаж эхэлдэг.
Зарим тасархай гэрэл зурагчид тасархай зургаа тасархай нийтлэлтэй хослуулдаг. Тэр болоод уу, сурвалжилга надад бусад зураг авалтын чиглэлүүдээс онцгой гоё санагддаг. Энэхүү нийтлэл маш их сонирхол тат... 16:21 - 2012-02-08Европын их, дээд сургуульд элсэх тухай
Өмнөх нийтлэлийн адил, энэ нийтлэл бол англи-саксончуудын орон зай болон баруун Европт хамаатай.
Элсэлт Нэгэн сайхан өдөр дээд сургуульд зөвхөн элсэх өргөдөл тавьснаар, хамаг юм бүтсэн гэсэн үг хэрхэвч биш. Хамгийн түрүүнд шаардагдах бичиг баримт (төрсний гэрчилгээ, паспорт, дунд сургууль төгссөн диплом гэх мэт), эрүүл мэндийн гэрчилгээ гэх мэт, үй түмэн баримт бичгээ цуглуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг бүгд орчуулагдсан, нотариатаар батлагдсан, гадаадын консулын газарт давхар батлагдаж, Европын нотариатад дахин хүчин төгөлдөр мөн гэж бас нэг батлуулна. Мөнгө бол овоо урсаж өгнө, бас гүйдэл маш ихт... 17:22 - 2012-02-06 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |