जगन्नाथ

Эртний Кодын тухай

Заримдаа мэйлээ шалгахаар сонин гарчигтай захиа ирсэн байдаг- монгол хэлээр бичсэн гэхэд, бас ч биш ч юм шиг. Ойлгоод ч байх шиг, үгүй ч юм шиг. Нээгээд үзвэл, дотор нь баахан сонин юм сараачсан байдаг- юу нь мэдэгдэхгүй, уншихад ойлгогдохгүй. Уур хүрээд арилгаад орхино.  Арилгасны дараа ч хүртэл сонин санагдана, дотор нь юу ч байсан юм бол, гэж бодон бодсоор. Сонин сайхан мэдээ байсан ч юм билүү. Иймэрхүү жишээ хар түмэн бий.

Эрт дээр үеийн цагт эртний нөхөд төрөл бүрийн мэдээ мэдээлэл нууцалдаг байж л. Нууцлах их дуртай байсан юм байх. Мөн тэр мэдээ мэдээллээ дуртайяа хэвлэдэг байж. Иймэрхүү байдлаар хэн нь юу бүтээсэн, юу зохиосон гэдгээ нууцлан хэвлэж, эрдэм шинжилгээний ажлуудаа цаг нь болтол нууцалдаг байжээ. Бүх юм сайхан болоод, нэг эрдэмтэн юм зохион бүтээх, эсвэл шинэ нээлт гаргахаар нөхөр эрдэмтэн түлхүүрийг хэвлэж, бүгдэнд нь үзүүлдэг байж л дээ: Хараа, би лаг! гэж. Хэрэв юу ч батлагдахгүй, ямар ч нээлт гарахгүй бол, сониуч иргэд олон жилийн турш сонирхолтой дэмийрэл уншдаг байв.

Хамгийн том жишээ нь Нострадамус иргэний бүтээл юм. Бидний мэдэж байгаагаар нөхөр Нострадамус олон төрлийн гайхалтай юм зохиож, тэр нь ертөнц дээрх хамаг нууцын библээс илүү тайлуулан харуулдаг юм байх. Болох бүгдийг мэдэж байсан юм байх. Түүний бүтээлүүдийг төрөл бүрээр хүмүүс эргүүлэн нэг үзэж, төрөл бүрийн түлхүүрээр урвуулж нэг нээж үздэг байжээ- гэвч Мишээл Нострадамус иргэн протестантууд Испанид дийлсэн бол, ямархуу улс төрийн байдал бий болох бэ гэдгийг бичдэг байжээ.

Иймэрхүү юмны тухай тэр цагт бичих хориотой, бас ер нь дэмий- мөн аминд өлзийтэй байжээ. Мишээл маань бусад иргэдийнхээ адил аминдаа хайртай байсан юм.  Гэвч протестант бүлэглэлийн номлол Испанийн католик номлолыг орлож, хэнийг ч дийлж чадаагүй. Харин иргэн Мишээл маань, тэр үед бага зэрэг чадарчээ. Харин түүнд баярласан хойч үеийнхэн нь бүтээл дээр нь тулгуурлаад, үс арзаймаар сонин сонин юм зохиогоод гаргажээ.

Ер нь хамгийн сүүлд эрдэмтдийн дунд лаг нууцлагч нэгэн бол Роберт Xук гэж Английн иргэн байжээ. Xук бол Эзэн Хааны нийгэмлэгийн эрдмийн зөвлөх байжээ. Тэр үед уг нийгэмлэгт ноён Исаак Ньютон мөн ажилладаг байжээ. Өөрийн үүргийн дагуу, Xук долоо хоног бүр нийгмийн гишүүдэд төрөл бүрийн туршилт үзүүлдэг байжээ. Мөн тэднийгээ ямар ч код ба нууцлалгүй ярьж өгч, тайлбарладаг байжээ. Харин нийгэмлэгийн гишүүд тэр болгоныг харж судалж, идэвхтэйгээр Xукээс будаа иддэг байж.

Энэхүү бэрхшээлийг харсан Xук, их боддог байжээ. Тэр цагт мань эр физикийн хууль нээсэн тул, өөрийн нэрээ талархах хойч үеийнхэндээ үлдээхийг их хүсдэг байжээ. Тэр учраас латин хэлээр: Ut tensio sic vis гэдэг анаграм хэвлүүлжээ. Тэр нь: Урттай ижил үүсэх хүч гэж байгаа юм.

Гэвч ноён Исаак, уран бүтээлч хүн байсан тул, иргэн Xукийг маш их үзэн яддаг байжээ. Иргэн Xук түүнийг мөн адил. Гэвч яагаад ч юм, хамгийн түрүүнд Xук чадарсан юм байж. Түүний дараа ноён Исаак Эзэн Хааны нийгэмлэгийн ерөнхийлэгч болсны дараа Xукийн хамаг бичиг баримт, багаж ба дүр зургийг нь устаж эхэлжээ. Харин чадарсан иргэн Xукийн хөдөлмөрийн үр дүнг амтархан өөртөө наадаг байв. Тэр учраас хамгийн чангаар: Би лаг шдэ! гэж орилж чадсан нь нөхөр Ньютон юм.

Хөрөг зураг үлдээгүй ч гэсэн, Xук маш жижиг биетэй байсан гэж байх юм. Тэр учраас ноён Ньютоны: "Би аварга биетний мөрөн дээр зогсож байсан учир,  бусдаасаа хол хардаг байсан юм" гэдэг үг нь, тэр нийгэмлэгийн нөхдийнх нь хувьд их ёжтой сонсогддог байжээ.

14:19 - 2010-09-08 - Сэтгэгдэл бичих

нэг нэгнийхээ хөлөндээр гишгэж, саад болдог гэж байгаам.
кккк

AmonRa - 13:39 - 2010-09-09

хэхэ. хөлөн дээр зогсдог байхдаа яахав дээ...

Сурах Шалтгаан - 22:08 - 2010-09-08

If I have seen farther than others, it is because I was standing on the
shoulders of giants.
-- Isaac Newton

In the sciences, we are now uniquely privileged to sit side by side
with the giants on whose shoulders we stand.
-- Gerald Holton

If I have not seen as far as others, it is because giants were standing
on my shoulders.
-- Hal Abelson

In computer science, we stand on each other's feet.
-- Brian K. Reid

AmonRa - 21:31 - 2010-09-08

"bi lagshde" ene chin harin minii medreh durtai baisan bodol baih chin ee. mangar ongiroo batskan baijdee bi. hvvhed baihdaa. hehe.

Зэрэглээ - 19:31 - 2010-09-08

хахаха. Би бол дундаж шд. Гэхдээ дотор минь агуу том юм бол байгаа байгаа.

Хүслийнжигүүр - 19:22 - 2010-09-08

Жижкэн биетэй шд.

AmonRa - 19:09 - 2010-09-08

Та чинь хэр том биетэй билээ? Хэхэ. Дажгүй гоё түүх байна.

Сурах Шалтгаан - 14:52 - 2010-09-08

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax