जगन्नाथ

Судалгаа

 Заримдаа би бичихгуй бол горьгуй нь гэдгээ ойлгодог. Суугаад, бичдэг. Хамаг энэргээ гаргадаг. Заримдаа энэ энэргид автагдана. Баахан зохиож бичнэ. 
Бичих дуртай. Бичих өвчин намдасны дараа тайван сууж, бичсэнээ уншихад сонирхолтой ч юм шиг бодогддог. 
Энэ удаад хадам эхийн тухай бичсэнгүй. 

Хэсгээс нь танилцуулбал: 


XXX

Хар цагаан зурагт нь шуугиан ихтэй, бүдэг бадаг манай төрийн туг, америк канадын тугын өмнө хоёр эмэгтэй ярилцаж байх харагдаж байв.  

-Юугаа днгсоод байгаа юм болдоо, ус тог хоёр хэзээ өгөх гээд байгаа юм болдоо- сонсоор байхын. Муусаан юмнууд, хүн зүгээр суулгахгуй, хамаг баас н...

05:29 - 2009-07-18

Чоны сүрэг

 Он жил байшингын оройгоос үсэрсэн амиа хорлогч мэт хийсэн одох юм. Он жил нэг нэгнээ сольж, үе үеээ солих шиг- нэг л мэдэхэд амьдрал өөрчлөгдсөнийг ухаарна. 
Саяхан л хэдэн мангар бацаануудыг эцэг эхтэй нь толгойгоо унжуулаад тасгын өрөөнд зогсож байтал, одоо тэд насанд хүрч зарим нэг нь мэдээллийн самбардээр: Онц хүнд гэмт хэргэтэн эрэн сурвалжлагдаж байна! гэсэн гарчиган доор өсөж том болсон тэр жаалуудын гэрэл зураг нь харагдана. 
 
Гэмт хэрэгтэнгүүд ч өөрчлөгдөж, би ч бас өөрчлөгдсөн. Боддоо, хэдхэн жилийн өмнө бүх юм өөр байсансан- миний харж байсан нүүр царай бүгд намайг хүндэтгэж байгаа м...

22:07 - 2009-07-08

Нэргүй өгүүлэг (Төгсгөл)

 

Таксины жолоочын түүх.


 



Жолооч ойролцоогоор 50 насны эр юм. Тэр цайгаа уух зуураа мэдээ бололтой, радио сонсож, байн байн эгдүүцэн инээнэ.
-Үгүй ерөө, муу чацаг... Бурж байгааг нь, ард түмний мөнгийг бас хулгайлчаад!
Эхнэр нь түүнд талх зүсэж, сонинд боон хийж, уутыг өвгөндөө өгөв. Нөхөр нь талхаа авч, эхнэрээ нэг хацардээр нь үнсээд, хүрмээ өмсөөд хаалгаа ардаа хаав.
Тэдний харьцаа нь жилийн явцад хөрсөн бололтой, эхнэр нь гарч одсон нөхрийнхөө хойноос нь радионы дуунд ганцаар гэртээ үлдэн, цонхоор харан сууна.

Жолооч байрныхаа гадаа гарч, унаандаа суун, янжуураа асаав. Ради...

20:28 - 2009-01-10

Нэргүй өгүүлэг

Дуугуй сууж байснаас, хэдэн долоо хоногын өмнө бичсэн өгүүлгээ та бүгдэд толилуулья гэж бодлоо.
Нэрийг нь одоохондоо шийдээгүй, "Аллагын нэгэн түүх" гэж нэрлэх санаатай байна. Жа, бага сага утгын ч, бичгийн ч алдаа гаргасан байгаа, битгий тоогоорой... Сэтгэлээрээ!


Oршил.



Улаанбаатар хотод нар мандаж эхлэв. Үүрийн цагаанаар, гэр хорооллын гудамжаар нэгэн залуу хүн явах нь харагдана. Намрын өглөөний жаварт бээрсэн бололтой, тэр байн байн гараа амьсгаагаараа дулаацуулан, улам хурдан хурдан алхана.

Биеийн тамирын хувцас нь хуучирсан, том гэгч спорт цүнх нь байн байн мөрнөөс нь унж...

09:08 - 2009-01-10

Шуурган тэнгэр (өгүүлэг)



Би тайван үхнэ. Тайван үхэхдээ би эмнэлэгийн муухай дуутай сувилагч нараар бөгсөө угаалгахгуй. Надад хэн ч эцсийн замд гархаас өмнө эмээр чигжихгуй, эмч нарын хоорондоо шивнэлдэхийг сонсохгуй. Амраг садан миний хойноос уйлж дуулахгуй, санжигнасан орондээр амьд хүүр болж эцсээ үзэхгүй.
Би хуучирсан будагтай шар таазыг гөлөрч хэвтэхийн оронд нүдээ анин, өмнөө ирэх хар шуурган тэнгэрийг харна. Хар шуурган үүлс аянга цацруулан миний зүг ирнэ. Би толгойгоо өндийлгэн, буурал урт үсээ хойшоо болгон, цээжээ тэнийлгэн хуучин орноосоо босож, мориндоо мордоно.
Намрын тал нутаг. Туурайн тамагтай т...

03:51 - 2009-01-04

Бурхны Нулимс (өгүүлэг)



Өглөө болов. Яхлээрээ архидалтын дараах өглөө ийм сэжгийн байдаг юм болоо?
Арай ядан босож, магнайгаа маажив. Маажих биш юмаа, маажихыг оролдсон гэхэд арай илүү таарна байх. Угаалгын өрөөнд орж, толинд танихгуй залуу харагдав.
-Ямар балиар царайтай залуу бэ? гэж гайхан, нүүр амаа угаагаад,
-Хүй, би чамайг таних юм байна, гэж баяртайгаар орилоод, нүүрээ улайтал нь үрээд, ажилруугаа санжигнав.
Нөгөөх л таних зүс царай...
Нөгөөх л улиг болсон ажил.

13:14

Утас дугарна.
-Сонсож байна.
Утасны цаанаас:
-Хөгшөөн, би үхэж байна!
-Би ч бас. Чи хэн бэ?
-Даниэль байна. Чи бас үхэж...

08:59 - 2008-12-26

Sex Pistols хамтлагын Улаанбаатар дахь нууц тоглолт

  Hэг зураач оростой цуг тухтай сууж архидах болов. Хуучин дэсантын цэрэг байсан тэр архи уухыг үзүүлж өгдөг гар байсан л даа. Ууж дуусаад, тэр манайд хонохоор болов. Тэр шөнө би их сонин зүүд зүүдлэв.

-Бид бүгд Бийтлзын Москвад хийсэн нууц тоглолт хийсэн тухай домог сайн мэдэх билээ! Харин хэнч Сэкс Пистолзын Улаанбаатарт хийсэн тоглолтын тухай мэдэхгүй. Энэ бол домог биш, харин үнэн шүү. Панк-рокын үүсгэн байгуулагчид үнхээр Монголын нийслэл хотод нууц тоглолт хийсэн юм.
(Миний зүүдэнд Андрэй тэлэвизын хөтлөгч шиг ярьж байв)
-Тэд нууцаар 1984 оны намар ирж айлчлан тоглолтоо хийсэн юм....

23:14 - 2008-12-25

Эсэргүүцэл гэхүү дээ...

Нилээд дээр үед бичиж байсан шүлгээ толилуулья... :)

битгий загинаарай, алдаатай бичсэн байвал

Би эсрэг байна

 

Ингэж хашгирах хэрэггүй
Би дүлий биш.
Миний анхаарлыг татах гээд жүжиглээд хэрэггүй
Би сохор биш.
Хэлмээргүй байгаа болхоос
Би хэлгүй биш
Хэлэх шаардлага байхгуй болхоос
Би зөрүүд биш.

Та нар надад хамаагуй,
Би эсрэг байна.
Дахин дахин хэлье
Би эсрэг байна
Юуны талаар ярьж байгаа нь хамаагуй
Би санал нийлэхгүй байна.
Учир нь та нар юу ч ойлгохгуй

Би эсрэг байна.
Ямар учраас гэдгийг бүү асуу
Би эсрэ...

00:41 - 2007-06-20

Жорж Орвэлл

Жорж Орвэллын зарим эссе, нийтлэл орчуулхаар жилийн өмнө шийдээд, нилээд ургашиллаа. Ямар учраас Орвэллыг орчуулхаар болсон бэ гэвэл, маш олон шалтгаан байна.

1. Би онолч хүн биш, би баахан онол гаргаад эхлэх юм бол хоосон амаа хөдөлгөсөн, бусдын үгийг давтсан мануухай болхоос айдагт.
2. Хэлэх үг, баримтлах байр суурийг маань аль хэдийнээ намайг төрөхөөс өмнө хэлэх нэг нь хэлсэн. Тэр нь бас л 1-р зүйлтэй адил худал хуурмаг нь мэдэгдэхгүй, бөөрөнхийлсэн үгээр дүүрэн. Харин миний хэлэх үг Орвэллтэй нэгэн хэмнэлээр дугардаг.
3. Анархист үзэл бодол. Шинээр амьдрах хүсэлтэн, сэтгэл санааны, ...

04:10 - 2007-06-04

Халамцуу залуучуудын яриа

Инглиш Гартен, Мюнхен хот. Үдшийн нарнаас нуугдсан 3 залуу, гартаа нэг нэг пиво атган, модны сүүдэрт суув.

Ярианд оролцогчид:
Томас (цаашид Т)
Стив (цаашид С)
Би (цаашид Х)

Томас: Ёоох, яасан ч халуун юмбдээ.
Хүслэн: Хайлж урсах шахлаа! Яасан удаан оочирлов оо!
Стив: Тэгээд яасан үнтэй пиво бэ...
Х: Арга ч гүй биз, хэн л энд цүнх дүүрэн пиво бариад яваад байвал гэж!
Т: Тххх
С: Тэгээд ийм халуунд уу? Хехе. (пивээ задлан)  Прост!
Т: Прост!
Х: Прост!

Бүгд балгав.

Х: Би нээрээ шивээс хийлгэх бодолтой байгаа, зургийг нь ч хүртэл гаргацан байгаа. Та хоёрын хэн нэгэн шивээс хий...

01:12 - 2007-06-04

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo