जगन्नाथ

Жорж Орвэлл

Жорж Орвэллын зарим эссе, нийтлэл орчуулхаар жилийн өмнө шийдээд, нилээд ургашиллаа. Ямар учраас Орвэллыг орчуулхаар болсон бэ гэвэл, маш олон шалтгаан байна.

1. Би онолч хүн биш, би баахан онол гаргаад эхлэх юм бол хоосон амаа хөдөлгөсөн, бусдын үгийг давтсан мануухай болхоос айдагт.
2. Хэлэх үг, баримтлах байр суурийг маань аль хэдийнээ намайг төрөхөөс өмнө хэлэх нэг нь хэлсэн. Тэр нь бас л 1-р зүйлтэй адил худал хуурмаг нь мэдэгдэхгүй, бөөрөнхийлсэн үгээр дүүрэн. Харин миний хэлэх үг Орвэллтэй нэгэн хэмнэлээр дугардаг.
3. Анархист үзэл бодол. Шинээр амьдрах хүсэлтэн, сэтгэл санааны, оюуны ба махан биений дарангуйлалыг үгүйсгэгч нэгэн учраас.
4. Өөртөйгөө адилхан сэтгэдэг элэг нэгтнүүддээ хоосон амаа хөдөлгөхгүйгээр, Монголд амьдрал өөрөөр эргэж болхыг батлах эрмэлзэлтэй бодол нэгтэй эх орончдыг цуглуулмаар байна.

Оюунлаг хүн гэж ямар хүнийг хэлэх бэ? Энэ үг нь хоер утгатай байж болох юм:
Миний %-ийн эргэцүүлэл: оюунлаг гэдэг нь муухай утгаараа орос хэлдээр жишээ нь интеллигент гэж үг бий, тэр нь оюунлаг хүнийг хоосон ухаантай хүнийг хэлдэг юм. Жишээ нь: бусдын хэлсэн үгийг байнга давтдаг, өөрийн ухаанаар сэтгэх, цаашид ухаанаа хөгжүүлж явах сэхээгүй хүн. Интеллигент-ын хажуугаар бас интеллектуал гэж үг бий. Тэр нь хурц ухаантай, сайн утгын оюунлаг хүнийг хэлнэ.
Ялгаа маш их.

Оюунлаг гэхээр хоер утгатай байж болохнээ?

Энэ утгыг би Монголдоо сайн талруу нь оруулхыг хичээж, амаа хөдөлгөх биш, харин ханцуйгаа шамалж, сармагчин тоть биш гэдгээ батлах цаг ирсэн болхоор.
Үүнд Орвэллыг чадхаараа орчуулж, учир нь Орвэлл залуу хэвээрээ, залуу хүний сэтгэхүйтэй, юмыг өөрчлөх зориг хайрладаг зохиолч тул.
Дээр заларсан дээдсүүд манай Эх Орны хүмүүсийг Орвэллын Далайн Улсын дарангуйлагчдын адил:

ДАЙН БОЛ ЭНХ ТАЙВАН
ЭРХ ЧӨЛӨӨ БОЛ БООЛЧЛОЛ
ҮЛ МЭДЭЛТ БОЛ ЭРХ МЭДЭЛ


гэсэн үгээр гипнозонд оруулж, оюун ухааныг нь унтуулж байгаа нь харагдаж байна. Орчуулга маань бага ч болов хэсэг хүмүүсд хүрнэ гэдэгт найдаж байна. Өөрөөр амьдарч болно шүү дээ!

Хамгийн түрүүнд богино эссег нь өчүүхэн миний хөдөлмөрөөр боссон орчуулгыг нь танилцуулья.

_________________________________________________________________

Жорж Оруэлл

Дүүжлэн цаазласан нь 

 

Бирм улсад борооны улирал эхэлсэн байв. Хүйтэн өглөөний нар өндөр хананы цаанаас шаравтар цаас шиг хүйтэн гэрэл унаж байв. Бид үхлийн ялаа хүлээж буй хориглуудын камернуудын өмнө хүлээлтэнд зогсож байв. камерууд нь саравчны тор шиг харагдах боловч, урдахь хана нь хоерхон модтой байв. камерууд нь ойролцоогоор арав харьцах нь арав орчим тохой хоосон торнууд байсан ба дотор нь модон ор, хоосон аягнаас өөр юм байсангуй. Торны дотор нь хөнжлөөр биеэ ороосон, бор хүмүүс явган дуугуй сууцгааж байв. Тэдэнд дүүжлэн цаазлах ял оносон бөгөөд, долоо юмуу, хоер долоо хоногийн дараа цаазлах байсан аж.

Нэг ялтанг камернаас гаргав. Тэр нь жижиг биетэй, халзан толгойтой энэтхэг хүн байв. Жижигхэн биетэй нь авцалдаагуй харагдах инээдмийн жүжигчнийх шиг хамар дорх өтгөн сахал нь бараг инээдтэй харагдаж байв.

Түүнийг хамгаалах ба цаазанд бэлтгэх үүргийг зургаан энэтхэг хамгаалагч биелүүлж байв. хоер нь буундаа жадаа хийсэн ба бусдыгаа ялтанг гавлаж байгааг ажиглан зогсож байв. Гарыг нь гавласны дараа, гавны нүхээр нь гинж оруулж, биенд нь чанга ороож байхыг ажиглан зогсож байв. Хамгаалагчид түүнийг тойрон зогсож, алга болохвий гэж айсан бололтой, байн байн тэмтрэн, нэг ч хором түүнийг харцнаасаа холдуулахгуй байв. ийм маягаар амьдаараа эрэгдээр хаягдсан “бүлтэлзэх” загасыг барьж авдаг. Гэвч хоригдол энэ бүгдийг анзаарахгуй байсан бололтой, ямар ч эсэргүйцэл үзүүлэлгүй, олсонд захирагдаж байв. найман цаг болж, чийглэг агаарт холын казармуудаас сулхан ба өрөвдөлтөй сонсогдох бүрээн дуу сонсогдов.

Түүнийг сонссон, биндээс холуур зогсож байсан дургуй царайлсан шоронгийн дарга таягаараа замын шороог нухаж байснаа, толгойгоо өндийлгэв. Цэргийн эмч мэргэжилтэй тэр, хамар доорх буурал өрвийсөн сахлаа хөдөлгөн, сөөнгө хоолойгоор:

“Бурхны нэрээр таныг гуяа, Френсис, та хурдлана уу” гэж ууртайгаар хэлэв. “Ялтан аль хэдийнээ үхсэн байх естой шүү дээ, та одоо болтол бэлэн биш байгаа юмуу?”

Ахлах харгалзагч Френсис бол алтан шил зүүсэн, дэгжин твидэн костюм өмссөн залуу бор гараараа даллан:

“Үгүй ээ ноёнтон, үгүй” гэж тэр яаруу хэлэн “Бэд отоо пэлэн поллоо, гүйцэтгэкч тэнт хүлээш пайна” гээд “Пид отоо явж болно” гэв. Тэрээр ястан хүн байсан болхоор, их аялгатай ярьдаг байв.

“Тэгвэл хурдалж үзье, бид үүнийгээ дуусгаагуй байгаа үед бусад хоригдлууд өглөөний хоолоо хүртэхгүй.”

Бид дүүжлүүрдээр очив. Хоригдлын баруун ба зүүн талд нь хоер хоероороо, мөрөндээрээ буугаа тавьсан харуулууд явж, бас ард нь хоригдолыг байн байн нурууруу нь түлхэн, үлдсэн хоер харуул явж байв. Шүүгч ба бусад хүмүүс холуурхан явж байв. Арваад ярд алхасны дараа тэд бүгд гэнэт, ямар нэгэн дохиогуйгээр зогсоцгоов. Аймшигтай юм болов: хаанаас ч юм бүү мэд, нэгэн нохой орж ирсэн байв. чанга хуцан, бид нардээр гүйж ирж, бүх биерээрээ савлан, баяртай нь аргагуй олон хүмүүсийн дунд эргэлдэж эхлэв. Урт үстэй, чацтай тэр нохой эрдель-терьер үүлдрийн ба энгийн банхрын хольц байв. нэгэн хэсэг тэр нохой баяр хөөр болон, биднийг тойрч гүйн, хэн нэгэн саад болхоос өмнө, хоригдолруу үсрэн, нүүрийг нь долоохыг оролдов. Бүгд алмайран зогсоцгосон тул, нохойг хөөхийг  анхандаа хэн ч хөөж зайлуулсангуй.

“Энэ чөтгөр алагдсан амьтанг хэн оруулсан юмбэ?” гэж ууртайгаар шоронгийн дарга хашгирав. “Бариад аваач түүнийг!”

Дагалдаж явж байсан нэгэн эвсэлгүй харуул нохойг барихаар угс хийжээ. Харин нохой нь байрандээрээ үсрэн, өөртөй нь тоглож байна гэж бодсон бололтой, ойрхон өөртөө ойртуулан, тэр дороо зугтаж, баяртай нь аргагуй чанга хуцаж, тоглож эхлэв. Залуу энэтхэг харуул атга чулуу атган, нохойруу чулуудхад тэр бултан, буцаад бид нарлуу үсрэв. Нохойн хуцалт нь шоронгийн ханануудаар цуурайтаж эхлэв. Хоер харуулаар чанга бариулж байсан ялтангын харцанд урьдынх шигээ, нүдэнд нь ямар ч сэтгэлийн хөдөлгөөн илэрсэнгүй. Энэ бүгд зайлшгуй хэрэгтэй, цаазны өмнө гүйцтгэдэг дүрэм шиг л хүлээж авч байсан бололтой. Хэдэн минут өнгөрсний дараа нохойг барьж авч, хүзүүвчинд нь миний нусны алчуурыг ороон, өрөвдөлтөйгөөр гаслах амьтанг араасаа чирэн замаа үргэлжлүүлэв.

Дүүжлүүр хүртэл ойролцоогоор дөчөөд ярд үлджээ. Миний өмнө алхах ялтангийн нурууг би харж байв. Хүлээстэй тэр хархад саваагуй юм шиг боловч, бүх энэтхэгчүүд шиг өвдгөө бүрэн тэнийлгэгуйгээр өөртөө итгөлтэй алхаагаар алхаж байв. алхаа болгонд нь шөрмөс болгон нь өөрийн үүргээ төгс биелүүлж, толгойн үс нь дээш доош болж, хөлөө нойтон чулуундээр чанга тавьж байв. нэгэн удаа мөрнөөс нь чанга барьж байсан харуулуудыг үл анзааран, замд нь байсан шалбаагийг тойрон хажуу тийшээ алхжээ.

Сонин юм нь, тэр хором хүртэл би бүрэн гүйцэд саруул ухаантай, цоо эрүүл хүнийг ална гэж юу байдгийг бүрэн мөсөн би ойлгодоггуй байв.

Ялтан шалбааг тойрох алхам хийхийг харсан мөчид би хараа орох шиг болов. Хүн бусдын, оргилох булаг шиг ундрах амийг таслах ямар ч эрхгүй гэдгийг ойлгосон юм. Ялтан үхлүүд хэвтээгүй, амь нь биднийх шиг үргэлжилсээр байв. бүх эд эрхтэн нь ажилсаар байв: ходоодонд нь хоол боловсорч, арьсан бүрхүүл нь шинэчлэгдэж, хумс нь ургаж, эд эс бий болж байв. Одоохондоо цоо эрүүл биейн ердийн үйл ажилгаа, харин цаашид ойлгомжтой нь утгаггуй. Хумс нь цаашид ч ургах болно, дүүлүүрт гарахад нь ч, хоромын аравны нэгээр үхлээс зайтагаар бие нь доош олсонд угс хийхэд ч ургах болно. Түүний нүд нь шаравтар чулуу, саарал хана бидний адил харж, тархи нь ойлгосоор, харсаар, мэдэрсээр, шалбаагнуудын тухай ч бодсоор. Бид бүгд хамтдаа нэг л ертөнцийг сонсож, харж, мэдэрч байгаа бүлэг хүн бий болгож байв. харин хоерхон минутын дараа огцом яс хугарах чимээ бидний нэг нь үгүй болсоныг тунхаглаж, нэгэн оюун ухаан, нэгэн бяцхан ертөнцөөр бага болсоныг өгүүлэх болно.

Дүүжлүүр нь шоронгийн гол цогцолбороос саланга, бяцхан .... д байршилж байв. Тэр барилга нь тоопуун барилга, гурван ханатай саравч шиг, модон шалтай, түүний дээр банзнууд, савлах олс. Механизмын хажууд ял биелүүлэгчийн үүргийг гүйцэтгэх буурал цагаан хоригдлын хувцас өмссөн хоригдол зогсож байв. Бид орж ирэхэд тэр боол шиг бидэнд мэхийн еслов. Френсисын тушаалаар хоригдлыг ойртуулан, ихэд сурамгагуйгаар шатаар өөд гарахад нь туслав. Удалгуй хойноос нь ял гүйцтгэгч гарч ирж, хүзүүнд нь олс уяв.

Бид таваад ярдын зайтай зогсоцгоон, хүлээж байв. харуулууд ялтанг тойрч, дугуй хэлбэрхүү зогсоцгоов. Ялтанд хүзүүнд нь олс уяхад, тэр чангаар өөрийнхөө Бурхнаа дуудаж эхлэв. Байн байн нарийн дуугаар, чангаар давтагдах “Рама! Рама! Рама!” нь залбирал ч биш, тусламж хүссэн гуйлт ч биш, айдас ч биш, сандран тэвдсэн ч биш, харин сүмийн хонхны дуу шиг сонсогдож байв. Хариуд нь нохой гаслаж эхлэв. Давцандээр зогсож байсан ял гүйцэтгэгч нь гурил савлахад хэрэглэдэг бяцхан давуун уут гарган ирж, ялтангийн толгойнд нь углав. Гэвч давуугаар суллагдсан “Рама! Рама! Рама!” гэх үг нь сонсогдсоор л байв. ял гүйцэтгэгч доош буун, гараа араандээр тавин, бэлэн байдалтай зогсов. Олон минут өнгөрсөн юм шиг санагдав. Дахин дахин давтагдах “Рама! Рама! Рама!” хашгирах нь дуулдсаар л байв. шоронгийн дарга доош харан, таягаараа газар хөдөлгөн, згсож байв. магадгуй ялтангийн хашгирах болгоныг тоолж байсан ч байж магадгуй. Магадгуй тавин удаа хашгируулсны дараа тушаал өгөхийг шийдсэн юм болов уу, магадгуй зуун удаа ч юмуу. Бүгдийн царай хувьс хийв. Энэтхэгчүүдийн нүүр нь муу кофений саарал өнгөтөй болон хувирч, ганц хоер бууны жад чичирч байх нь харагдав. Бид давцандээр зогсох хүлээстэй, толгойнд нь давуун уут угласан хүнийг харж, хашгирах болгоныг нь сонсож байв. хашгирах болгон нь амьдралын нэгэн хором. Бид нэг л юм мэдэрч байв: хурдхан түүнийг алаад орхиоч, хурдлаач, хичнээн хүлээж болох юмбэ, хурдхан энэ аймшигтай дууг таслаач...

Шоронгийн дарга ашгуй шийдвэр гарган, огцом толгойгоо өндийлгөн, таягаа өргөв.

“Чало!” гэж тэр бараг ууртайгаар хашгирав. Тас хийж, чимээгүй болов. Ялтан алга болж, зөвхөн олс өөрөө эргэлдэж байгаа юм шиг байрандаа орооцолдож байв. Би нохойг тавьхад, тэр давцанруу гүйв. Гэвч ойртсон даруйдаа байрандаа зогсож, хуцан, айсан нь аргагуй ны буланруу ухрав. Хогийн ургамлуудын дунд тэр нуугдан, айсан нүдээр биднийг ажиглаж байв.

бид дүүжлүүрийг тойрон алхаж, цогцсыг шалгав. Дүүжлэгдсэн ялтан олсондээрээ удаан эргэлдэн, хөлний өлмийн нь доош болсон байв. яах ч аргагуй тэр өнгөрсөн байв.

шоронгийн дарга таягаа өргөн, нүцгэн биеийг нь чичив. Цогцос үл ялиг савлахад, “Тэр одоо ойлгомжтой” гэж хэлжээ. Ухран тэрээр, дүүжлүүр доороос гарч, гүнзгийгээр санаа алдав. Ууртай байсан нүүр нь жаахан гэгээрч, тэрээр бугуйндахь цагаа харжээ. “Найман цаг, найман минут. Өнөө өглөөдөө, Бурхны авралаар, бидний ажил дууслаа” гэж тэр хэлэв. Харуулууд жаднуудаа буунаасаа салгацгаан, явцгаав.

Бие муу авч явснаа ойлгож сандарсан нохой тэдний хойноос сэмээрхэн тэдний хойноос гүйв. Бид дүүжлүүр байсан газрыг орхин, бусад үхлээ хүлээж буй ялтангуудын камернуудыг өнгөрч, шоронгийн гол том талбайруу гарцгаав. Хоригдлууд төмөр хошуутай хулсан борохой браьсан харуулуудын хараа хяналтан дор, өглөөний хоолоо авч байв.

Хоригдлууд урт эгнээнүүдээр жагсан, явган сууцгаан, өмнөө төмөр таваг барьгааж байв. өмнүүр нь хоер харуул хувин барин, хоолыг нь тарааж байв. энэ бүгдийг цаазны дараа харах сайхан байсан ба сэтгэл сэргээж байв. одоо хамаг хэргээ бүтээснийхээ дараа бид маш их санаа амарснаа мэдрэв. Инээж, дуулж, гүйн хараймаар санагдаж байв. гэнэт бүгд нэгэн зэрэг ярьцгааж эхэлцгээв.

Миний хажууд явж байсан ирлийз залуу надруу инээмсгэлэн, “Та мэдэх үү ноентон, бидний найз (ялтанг хэлж байсан хэрэг) шүүхийн заргалтыг нь хүлээж аваагуй гэдгийг сонсож мэдсэний дараа шууд камер дотроо шээс алдаж байсаныг? Айсандаа тэр шүү дээ. Та тамхи татах уу, ноентон? Миний шинэ тамхины мөнгөн хайрцаг, сайхан эд байгаа биз? Хоер рупи ба найман анн төлсөн юм. Европ стильтэй сайхан эд шүү.”

Хэдэн хүмүүс инээлдэж байв, өөрсдөө ч юундаа инээж байснаа мэдэхгуй байсан бололтой. Шоронгийн даргын хажууд явж байсан Френсис зогсоо зайгуй ярьсаар байв.

“Питний подож байснаар пүх юм полсон, яг дэг журмаар, хэлэх үг алга. Тушаал өглөө- гүйцээ! Нэгэн удаа бүр эмч дүүжлүүрийн доор нь орж, ялтанг хөлнөөс нь доош нь дарж, татаж чангаах хэрэг гардаг гээд боддоо! Фф, естой муухай явдал байдаг шүү”

“Юу нь сайхан байхав дээ, салаглаад байвал” гэж шоронгийн дарга хэлэв.

“Үгүй ээ, ноёнтон! Заримдаа тэд чинь эсэргүйцэл үзүүлдэг юм, түүнээс муухай юм байхгуй! Бид нэгэн удаа нэг ялтанг авч явхаар камерт нь орход, цаадах чинь гараараа торны төмрөөс зүүгдээд авсан гээд боддоо. Та бодоод үздээ, түүнийг салгахын тулд зургаан харуул хэрэг болсон гээд, гурав гурваараа хөлнөөс нь татж байсан юм. Бид байдгаараа түүнд тайлбарлахыг оролдож байсан, саруул ухаантай нь ярихыг ч оролдож байсан. “Сайн хүн гуай, та бид нарт ясан их өвдөлт, бас таагуй байдал авчирч байна, бодоод үздээ” гэж бид хэлж байсан. Сонсдоггуй! Түүнтэй мөн ч их ноцолдлсон шүү!”

Гэтэл би өөрийгөө инээж байхыг ойлголоо. Бүгд чангаар инээж байв. Бүр шоронгийн дарга жуумалзан, хайхрамжгуй инээж байв.

“Бүгдээрээ явж ууцгая, миний тэргэнд шил виски байгаа, илүүдэхгуй гэж бодож байна” гэж тэр баяртайгаар уриалав. Шоронгийн том хаалгаар бид замруу гарцгаав.

“Хөлнөөс нь татсан”! гэж гэнэт энэтхэг шүүгч хэлээд, чанга инээв. Бид дахин инээлдэцгээв, энэ хоромд Френсисын ярьсан нь маш инээдтэй санагдаж байв. Уугуул бирмчүүд ч, европчууд ч найзархгаар хундага тулгацгаан, ууцгаав. Биднийг үхдлээс зуун ярд салгаж байв.

 

1931

04:10 - 2007-06-04 - Сэтгэгдэл бичих

Erx choloo

Za orchuulsan essay taalagdlaa.
Amitnii farmiig ni dund angiin suragch nart unshuulax yostoi gej vzdeg ch mongolchuud bvgd unshix xeregtei. Why gewel bid chine setgelgeenii oorchlolt ni dund angiin xvvxdiin xemjeend baigaa gej boddog yum. 1990 onoos omno amidarch baisan xvmvvs 1984 zoxioliig ni nileed sain oilgood baix shig sanagddag yum. Blog xotlogchid amjilt xvsey. daraagiin bvteeliig xvleej baiy daa

Мөнгөө - 15:17 - 2008-12-30

Сэтгэгдэл

-erh choloo gedeg 2-iig 2-t urjuulehed 4 gej heleh bolomj.
-amidral gedeg tsagaan ch bish har ch bish.
george orweliig ene 2 aforismeer n todorhoilj bolmoor sanagddag. 'maliin hashaa' (the animal farm) n tasarhai zohiol.

MAR2 - 12:47 - 2007-06-11

Сэтгэгдэл

би нээх саин ойлогсонгүй дахин нэг уншинаа. хажууд хүмүүс шуугилдаад ирэхээр ерөөсөө гүйцэд төвлөрч чадахгүй бна

300-н блог - 18:19 - 2007-06-04

Сэтгэгдэл

Орвэллын бичсэн эссе дундаас энэ, бас "Заан агнасан нь" их таалагддаг юм, учир нь мэдрэмж ертөнцийг ойлгоход ямар чухал болхыг харуулдаг юм шиг санагддаг. Эцсийн эцэст бид бүгд хүмүүс гэдгийг л харуулж байх шиг.

AmonRa - 15:18 - 2007-06-04

Сэтгэгдэл

онцгой сэтгэгдэл төрүүлээгүй болохоор нь гайхсан юмаа...магадгүй би дутуу ойлгосон ч юмуу...ямар ч зүйл дээр бусдын санал, ямар байр сууринаас харж, юу мэдэрч байгааг нь мэдэх сонирхолтой байдаг шд.


Friska - 11:37 - 2007-06-04

Сэтгэгдэл

ер нь бол өөрөө уншиж ойлгож аваагүй зүйлээ бусдын мэдрэмжээс харах тийм ч сайн зүйл биш л дээ... чи угаасаа заавал ойлгох албатай ч биш... Орвелль хэдийгээр нобль авч байсан ч тэнэг юм бичсэн ч байж болно... заавал энэ мундаг хүн мундаг юм бичсэн байх ёстой би тэрийг нь харах хэрэгтэй гэж бодох албагүй... хэрвээ тэгэж бодоод байвал дахин дахин мөр бүрийг нь нягталж унш... ер нь бол орчин үеийн уран зохиолын чиг хандлага бол зохиолч аль болох өөрийн санааг бичилгүйгээр уншигчидад сэдэл өгөөд тэндээс уншигчидийн хүрэх төсөөлөл мэдрэмжин дээр тулгуурлаж явах гээд байдаг болсон шиг байгаам... за тэр ч яхав...

надад буусан хамгийн эхний мэдрэмж...

Хүн бусдын, оргилох булаг шиг ундрах амийг таслах ямар ч эрхгүй гэдгийг ойлгосон юм. Ялтан үхлүүд хэвтээгүй, амь нь биднийх шиг үргэлжилсээр байв. бүх эд эрхтэн нь ажилсаар байв: ходоодонд нь хоол боловсорч, арьсан бүрхүүл нь шинэчлэгдэж, хумс нь ургаж, эд эс бий болж байв. Одоохондоо цоо эрүүл биейн ердийн үйл ажилгаа, харин цаашид ойлгомжтой нь утгаггуй

энэ хэсэг дээр... ялангуяа эхний өгүүлбэр... энэ зохиолын хамгийн чухал өгүүлбэрүүдийн нэг юм шиг мэдрэмж төрүүллээ... нээрээ л тийм шүү дээ...

дараагийн хэсэг төгсгөл нь... бүхэл бүтэн нэг ертөнц нэг амийг үгүй хийснийхээ дараа юу ч болоогүй мэт ярилцаж байгаа офицерүүд...

өөр бусад хүмүүс эндээс өөр юм мэдрэх ёстой байсан байж магадгүй... зүгээр миний мэдэрсэн л энэ...

sirus - 11:26 - 2007-06-04

Сэтгэгдэл

энэ ёстой уншууштай юм байх шиг байнаа....сэтгэгдэл уншиж дууссаны дараа үргэлжилнэ...:)

хм...энэ зохиол дээр хэн нэгний тайлбарыг уншихсан, ойлгосонгүй ээ би.

Зассан: Friska хэзээ: 3.6.2007 21:19

Friska - 09:30 - 2007-06-04

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax