जगन्नाथ

Нэргүй өгүүлэг (Төгсгөл)

 

Таксины жолоочын түүх.


 



Жолооч ойролцоогоор 50 насны эр юм. Тэр цайгаа уух зуураа мэдээ бололтой, радио сонсож, байн байн эгдүүцэн инээнэ.
-Үгүй ерөө, муу чацаг... Бурж байгааг нь, ард түмний мөнгийг бас хулгайлчаад!
Эхнэр нь түүнд талх зүсэж, сонинд боон хийж, уутыг өвгөндөө өгөв. Нөхөр нь талхаа авч, эхнэрээ нэг хацардээр нь үнсээд, хүрмээ өмсөөд хаалгаа ардаа хаав.
Тэдний харьцаа нь жилийн явцад хөрсөн бололтой, эхнэр нь гарч одсон нөхрийнхөө хойноос нь радионы дуунд ганцаар гэртээ үлдэн, цонхоор харан сууна.

Жолооч байрныхаа гадаа гарч, унаандаа суун, янжуураа асаав. Радио асаан, мэдээг цааш нь сонсох гэтэл, мэдээ дуусч, муур шиг дугарч дуу дуулж эхлэнэ.

Жолооч талхаа бээлийны саванд чихээд, тас хийтэл нь хааж, унаагаа асаах зуур хөршөө харав.
-Өөө, муу ажилгүй хар хүүр, бас хаашаа санжигнаад явж байгаа юм болдоо?
Жолооч цонхоо доош нь буулган, хөрштөйгөө мэндлэв. Хөрш:
-За, ажил хэрэг сайн биздээ хөршөө, сайхан намаржиж байна уу?
-Сайн сайн, сайхан намаржиж байна, чи сайхан намаржиж байна уу? Авгай хүүхэд сайн биздээ?
-Сайн сайн, манай том МУИС-д орсон, хуулийн ангид.
-Өөө, овоодоо! Эцгийгээ дууриасан лут гар болох нь, айн?
-За тийм бол сайн л байна!
-За би одоо ажилдаа хөдлье дөө найзаа, зав багатай явна, сайхан амраарай! Тэгж байгаад шатардья шүү, араа нэхмээр байна.
-За.
Жолооч цонхоо дээшлүүлэн, унаагаа асаан:
-Шатар гэнэ шүү, хуцваа! Тоглож чаддаг ч юм шиг... гээд, жолоогоо мушгив. Хөршрүүгээ гараараа дахин даллан, хотын их хөдөлгөөнд оров.

Хүрээ хотын хөдөлгөөн маш эмх замбраагуй, байн байн хүн авч явсан жолооч хүмүүс гэрт нь хүргээд, тэднийгээ муугаар хэлнэ. Замаар явж байтал гэнэт урдуур нь нэгэн эмэгтэй гарав. Унаагаа муухай дугартал жолооч тормосоо дарж:
-Наад нүдээ нээгээчээ, муу малаа! Нүдээ ухаад тавьцан юмуу, үхсэн баасаа хийж нүдний шил зүүдгийн чи?
Цааш хөдлөн, тэр замын хажууд зогссон, спорт хувцастай, цүнх үүрсэн залууг харав.
-Өөө тэр хараач, юугаа хийж байгаа хүний оронцог бэ, таксидах гэж байгаа юм байхдаа...
Жолооч түүний өмнө унаагаа зогсоон, цонхоо буулган:
-За дүү хүү, хаа хүрнэ бэ?

Залуу жолоочыг ажиглан,

-Яармаг гэв.
-За суу суу.

Залуу сууж, цүнхээ өвөрдээрээ тавин, урдаа харан дуугуй суув.
Тэд хэсэг тэгж дуугуй явснаа, удалгуй газартаа ирэв. Залуу амаа нээн, зам зааж эхлэв. Тэд зэлүүд нэгэн жалганы хажууд зогсов. Залуу мөнгөө цүнхнээсээ гаргах мэт цүнхнийхээ цахилгааныг нээж, цүнхнээсээ хутга гарган, жолоочыг цээжинд нь хүчтэйгээр бүлэв. Жолооч:

-Чи чинь яаж байна? гэж өндөр нарийн дуугаар хашгиран, хутганы ирнээс барив. Залуу хутгаа гарнаас нь суга татав. Хуруугаа ясандаа хүртэл зүсүүлсэн жолооч сандарч, хаалгаа татаж эхлэв. Залуу машины түлхүүрийг сугалж, хаалгаараа гарч, жолочын суудлын хаалгыг нээв. Жолооч цусаар ханиаж, амь өршөөхийг гуйж газар унана. Нүүр нь хувхай цайсан залуу хутгаа атган,
-Мөнгө чинь хаана байна, хүүрээ? гэж хашгирав. Жолооч бээлийний саванд бий гэж цусаар ханиаж, еолон, уйлан дуулж эхлэв.
Залуу бээлийний савыг нээж, хэдэн төгрөг гаргаж ирж,
-Өөр мөнгө байна уу? гэхэд, жолооч амь өршөөхийг дахин гуйж дуулж эхлэв. Залуу өмнө нь хэсэг зогсож, дахин хөлийг нь тэвэрсэн жолоочын хоолойнд хутгаа дүрэв. Сугалхыг оролдсон боловч, хутга нь жолоочын хоолойнд үлдэв.

Жолооч айхлан удаанаар үхэж эхлэв. Залуу жолоочоос холдон, үхэхийг нь хүлээх үедээ цагаа алдалгуй, унааг нь нэгжиж эхлэв. Бээлийний савнаас эхнэрийх нь зүссэн талхыг гаргаж ирж, задлан үзэж, газар шидэв. Удалгуй тэр толгойгоо барин, жолоочын суудалдээр суув. Жолооч үхээгүй байв. Залуу жолочыг ажиглавал, тэр хүрэмнээсээ гар утсаа гарган, товчлуур дархыг хичээж байв. Залуу жолоочруу харайн, толгойг нь машины хаалганд хавчуулан, хэд хэдэн удаа хүчтэй цохилтоор толгойг нь няцлав. Жолоочын зовлон дуусав.


 

Бүх юм дууссаны дараа залуу жолоочын цогцсыг жалагруу түлхэн, гарандээрх жолоочын цусыг арчих зуур газар шидсэн талхтай уутыг авч задлан, өлссөн нь аргаггуй залгилан идэж эхлэв.
Удалгуй тэр бүгдийг бөөлжин гаргав.
Улаанбаатар хотод үдэш болов.

Залуу жолоочын унаагаар Улаанбаатар хотын шөний амьдралыг ажиглаж эхлэв. Хотын хэмнэл, их хотын зүрхний цохилт.


 

Харанхуйлалт.


 


 


 


 

Өмгөөлөгчийн түүх.


 


 


 

Нэгэн дунд гарын оффис дотор костюм өмссөн залуу цонхны өмнө зогсож, тамхи татаж байв. Хойно нь мөн адил янжуур татсан, хар саарал костюм өмссөн, 60 гаруй насны буурал эр ширээний эрмэгдээр сууж байв.

-За тэгээд, чи яахаар шийдэв?гэж буурал эр асуув. Залуу янжуураа дуугуй татан, бороотой Улаанбаатрыг ажиглан зогсож байв. Буурал эр тэвчээрээ алдан:

-Чи намайг сонсож байна уу, айн? Яахаар шийдвээ чи?гэхэд залуу эр эргэн харж,

-Сонсож байна. Та ийм байдалд бишгүй л орж байсан биздээ, та яаж шийдсэн бэ? Би бодоод бодоод олохгуй нь.

-Орж байсан нь үнэн. Шийдэж байсан нь ч үнэн. Тэгээд чи айн гэдээ: ямагтаа ч өөрийнхөө ашиг сонирхлоо хардаг юм, миний дүү!

-Андгаа тангараг гэж юм байшдэ...

-Үхсэн баланцгын тангараг бэ? Тэр адгын шаар зэрлэгээр хоер хүүхдийн эцэг, ардаа эхнэр ач үлдээсэн хүн юмшдэ! Ганц тэжээгчээ алдсан гэр бүл одоо яана гэж чи бодоов?

-Тиймээ, би мэдэж байна... Тийм учраас л хэцүү байна. Тэр залуу чинь траншэйных хүүхэд байсан юм гэж байшд.

-Амар л биз, хэн ч тэрний хойноос уйлж цуцахгуй.

-Та нэг л ойлгохгуй байна...

Хөгшин эр ууртай нь аргаггуй босч, янжуураа үнсний саванд дарав.

-Би аавтай чинь цуг сурч байсан, талийгаач бас л чамшиг зөрүүд илжиг байж билээ. Гэхдээ энэ зөрүүд зангаа орхиод, чамайг гадаад явуулж, гялалзсан сайхан боловсрол эзэмшүүлсэн юм шүү! Унтах нойроо мартаж, идэх хоолноосоо хасаж байж... Мэдэв үү чи? Энэ чинь зүв зүгээр байхад олдсон боломж гэж чи бодоо юу? Чи ер нь ямар бодолтой хүн бэ, айн? Хэлээд аль!

Залуу хөгшин хоер бие биенээ ширтэн харж хэсэг зогсов. Хөгшин эр санаа алдан:

-За чи тийм их эргэлзээд байгаа юм бол, очоод тэр хүнтэй өөрөө уулз!гэж хэлэв.

Залуу толгой дохин, гарав.


 


 


 

Мөргөлдөөн.


 


 


 


 

Залуу өмгөөлөгч хоер хуягын хамгаалтан дор бүдэгхэн гэрэлтэй, харанхуйвтар тасалгаануудаар алхаж, нэгэн камэрны өмнө зогсов. Хуягууд хаалга нээж, өмгөөлөгч дотор нь оров. Камер дотор спорт хувцастай залуу ганцаараа, өвдгөө тэврэн сууж байв. Өмгөөлөгч мэндлэв. Залуу хариулсангуй, зөвхөн ажиглан суув. Өмгөөлөгч өмнө нь сууж, янжуураар залууг дайлав. Залуу янжуурнаас нь авч, өмгөөлөгчийн өгсөн галнаас асаав.

-За залуу... Та чинь их хэцүүхэн хэрэгтэй холбогдсон байна даа...

Залуу дуугуй тамхиа татан, шүлсээ шаландээр хаяв. Өмгөөлөгч:

-Чамд хэлэх юм байна уу, би чамд чадхаараа туслья...

Залуу гайхсан янзтай өмгөөлөгчийг ширтэн, инээд алдав.

-Та юугаар туслах юмбдэ?

-Цай унд гээд, хоол ундаар хангалуун байна уу?

-Нарандээр хангалттай хоол идсэн, одоо нарсын хоол гэмгүй, гэв.

Өмгөөлөгч барьц алдсан бололтой, өвдгөө илээд, хэдэн цаас өмнө нь тавив.

-Энэ таны хэрэг, дээд хэмжээ авхад хангалттай гэмт хэрэг та үйлдсэн байна, та хэргээ зөвшөөрч байна уу?

-Алсан нь үнэн.

-Та үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна уу?

-Гэмшиж байна.

-Танд өөр хэлэх үг алга уу?

-Үйлдсэн хэрэгтээ маш харамсаж байна.

Өмгөөлөгч санаа алдан:

-Чи сонсдоо, чамд би боломж өгөхийг оролдож байна, чамайг ажил хайж явсан гэж дуулсан, мөнгө их хэрэгтэй байсан юм байна, тиймүү? Сууц өмчлөгчдийн хорооноос гэрчид чиний нүүр царайг таньсан. Чи хийсэн хэрэгтээ үнхэээр гэмшиж байгаа юм бол, хийсэн хэргийнхээ төлөө 15 жил суугаад, гараад ир. Дараа нь гэр бүлтэй болж, хүүхэд гээд, ажилтай ч болоод ирнэ, айн? Чи хэлдээ.

Залуу дуугуй сонсож байснаа, ямарч сонирхолгуйгаар:

-Надад танай нарандах амьдрал хэрэггуй. Би угаасаа аавын хаалга татья гэж бодсон юм. Би танай тэр амьдралд чинь дасахгуй юм байлээ. Багаасаа би өнчин өссөн хүн, хэн ч надад юм зүгээр өгч байгаагуй, одоо өгнө гэж би хэлэхгуй, итгэхгуй байна. Аавынд би том болсон хүн, шорон оронгоор яваад хамаг бага нас минь өнгөрсөн, тэндээ үхэх бололтой. Надад та нарын амьдрал хэрэггүй.

Залуу дахин толгойгоо өвдгөндээрээ унагав.

Өмгөөлөгч хаалга цохин, хуягуудыг дуудав.


 


 


 


 

Төгсгөл.


 


 


 


 

Бидний өмнө харсан хөгшин эрийн ажлын өрөөнд залуу өмгөөлөгч орж ирэв.

Хөгшин эр босч ирэн, гараа сунган залууг угтан, зөөлөн буйдандээр суулгав. Залуу суун, янжуур асаав. Өвгөн:

-За би чамд юу гэж хэллээ? За зүгээр зүгээр, суу суу. Миний дүү цай уух уу?

Өмгөөлөгч толгой дохив.

Хөгшин эр ширээндээрх товчлуураа даран, нарийн бичгээ дуудав. Утасны дотоод сүлжээний чанга яригчаар залуухан эмэгтэй хүний дуу сонсогдов. Хөгшин эр байхуу цай авчирхыг гуйв.

-Чихэртэй юу, чихиргуй юу?

Өмгөөлөгч тоосон шинжгуй гараа даллав.

-Чихиртэйг аваад ир, миний дүү, гэж хэлээд залуу өмгөөлөгчийн хажууд суув.

-Хуучин траншейны хүүхэд юм гэнээ? Тэр яахвээ, харин тэр хоосон хүний хойноос тэгж сэтгэлээ зовоох хэрэггүй, чи сонгуульдаа бэлдэж байхын оронд ийм ч юм бодож байх гэж!

-Ахаа, та буруу ярьж байна, тэр залуу чинь яг надтай чацуу насны банди байсан байшдэ...

-За дүү минь, сайн сонс. Би чамайг төрсөн хүү шигээ үздэгийг чи сайн мэднэ. Хоер хүү мань согтуугаар осолд орж талийгаач болсноос хойш би чамайг л гэж явдаг болсон. Тийм биз?

-Тиймээ...

-За тэгээд, охинтой болход чинь би л чамайг гэж, эхнэрийг чинь бие муутайг мэдээд улсын сувилалд явуулсан шүү, битгии тэрийг март! Тэр алуурчин шиг адгуус байгаагуй бол өдийд би чамд туслаад яваад байж чадахгуй. Энэ залуугын золиос байгаагуй бол миний хүү, би чамд туслаад яваад байж чадахгуй- тэр адгуусыг тоогоод хэрэггүй! Нэмэргүй миний хүү!

Хаалга тогшив. Хөгшин эр:

-Цай ороод ирлээ, алив миний хүү. Цай ууж тайвшир, тэр адгуусыг бодоод хэрэггүй.


 

Эрчүүд дуугуй болж, дор дороо цайгаа ууцгаав. Хөгшин эр залуу өмгөөлөгчийг их хайр халамжаар дүүрэн харцаар харж, хайр нь нүднээс нь тодроно.

“Ивий ивий, ахын минь том хүү ингэж хийморгуй бодолд автах ч гэждээ” гэж тэр бодов.

-Одоо миний хүү гэртээ хариад, үр хүүхдийхээ зулааг үнэрлээд ир. Эхнэр хүүхэд чинь чамайг одоо бүр санаа биз? Сараагаа чи ядуу, хүний гар харж явдаг болгох гээгуй биздээ? Тийм сайхан эхнэртэй юм байж.

Хөгшин эр бөндөгнөн, залууг тайвшруулж байв. Ширээндээрээ очоод, унаагаа дуудуулж, залууг гэрт нь хүргэхээр болов. Залуу босож, тэр хоер салцгаан, хөгшин нь залууг хацарт нь үнсэв.


 

Залуу өмгөөлөгч гэртээ ирж, хувцсаа тайлан, чимээгүй алхахыг хичээн, унталгын өрөөнд орж ирэв. Эхнэр нь царайлаг сайхан бүсгүй, цонхны өмнө бяцхан охиноо тэврэн зогсож байв. 5 сартай бяцхан охин нь унтаж, гаднаас тусах нэон гэрэл тэр хоерыг сонин ногоон өнгөөр будсан байв.

-Чи минь унтахгуй яагаав?гэж залуу шивнэн, эхнэрээ араас нь тэвэрч, охиноо зулайнд нь үнсэв.

-Би бодоод... гэж эхнэр нь шивнэв.

-юу бодоов найзаа?

-Миний охиныг ямар ирээдүй хүлээж байгаа бол?

Залуу эцэг хариуд нь юуч хариулалгуй, тэд цуг цонхоор харж зогсов.


 

Улаанбаатар хотод өглөө болов.


 


 

ТӨГСӨВ.

20:28 - 2009-01-10 - Сэтгэгдэл бичих

Ёо тэр гэмт хэргийн процессийг ямар аймар детальчилсан юм бэ.. дэндүү харгич, ер нь байх боломжтой л зүйл байна. Амьдралтай... Гэхдээ дэндүү пессимист юм байна. Уг нь кэчаап л надаас илүү ойлгомоор юм байхын гсн tongue

xvv - 20:27 - 2009-01-15

таалагдаагумо, Кэтчапаа? party

AmonRa - 20:11 - 2009-01-15

ухаан дутав, хайран цаг. devil

ketchup - 21:48 - 2009-01-11

хуучин траншены залууг (хөгшин улс төрчийн тарьсан гайг) мартаад, тэрний оронд мөнгө, улс төр хөөхийг

AmonRa - 21:43 - 2009-01-10

хөгшин эр залуу өмгөөлөгчөөс юу хүсэв?

Friska - 21:03 - 2009-01-10

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax