जगन्नाथ

Чоны сүрэг

 Он жил байшингын оройгоос үсэрсэн амиа хорлогч мэт хийсэн одох юм. Он жил нэг нэгнээ сольж, үе үеээ солих шиг- нэг л мэдэхэд амьдрал өөрчлөгдсөнийг ухаарна. 
Саяхан л хэдэн мангар бацаануудыг эцэг эхтэй нь толгойгоо унжуулаад тасгын өрөөнд зогсож байтал, одоо тэд насанд хүрч зарим нэг нь мэдээллийн самбардээр: Онц хүнд гэмт хэргэтэн эрэн сурвалжлагдаж байна! гэсэн гарчиган доор өсөж том болсон тэр жаалуудын гэрэл зураг нь харагдана. 
 
Гэмт хэрэгтэнгүүд ч өөрчлөгдөж, би ч бас өөрчлөгдсөн. Боддоо, хэдхэн жилийн өмнө бүх юм өөр байсансан- миний харж байсан нүүр царай бүгд намайг хүндэтгэж байгаа мэт санагдаж билээ. Харин одоо...
 
Автобусанд, микронд, гадуур явах зуур, эхэндээ миний дүрэмт хувцас үл хүндэтгэсэн харц, уруулаа жимийх голсон царайнууд. Эсвэл ил тод үзэн ядсан харц. 
Энэ бүгд хортой сум мэт сэтгэлд шигдэн, мөс нь жилээс жилд намайг өөрчлөв. Дусал дуслаар уурын аяга дүүрнэ. 
 
Дух дундуур зүссэн гүнзгий үрчлээс сууна. Хаанаас энэ гарч ирэв, өчигдөр ч билүү, уржигдар ч билүү- байгаагуй юмсан гэж толинд ширтэхдээ бодно. Эцэстээ энэ том тулалдааны талбарт бага багаар ялагдан дийлдэж, үл үзэгдэх дайнд аажим аажмаар ухарсаар л байгаагаа ухаарна...
Хүнийг хайрлах, өрөвдөх, ойлгох мэтийн үг аажимдаа мартагдан, харанхуйруу одно. 
Сэтгэл судлаач энэ бүгдийг Бодит байдалт шүүмжэлтэй хандах гэж нэрлэнэ. 
 
Захын хөлгүй гуйлгачин тасархай хөлнийхээ үлдэгдлээ газар чирэн, муухай дуугаар мөнгө гуйна. Холоос хараад, сэтгэл зүрхээ хад чулуу мэт болгоно. Учир нь түүнд чи ойртох л юм бол нөгөөх харцаа чулуудаад, миний өмнөхөн нусаа нийж, гуталруу ч шүлсээ хаяж магадгуй. 
Энэ нь нүүрлүү нулимахтай адил- харин сэтгэл дотроо нүүрээ арчаад, дотоод хүн амандаа шалны алчуураар цохиулсан мэт догшроод ирнэ. 
 
Энэ муусайн балмадууд! Чи сая юу гээд хэлчвээ? гэж гайхсан маягтай өөрийгөө харна. Саяхан л хүн бүр эрх тэгш, хүн бол адгуус биш бодож яваагуй билүү? Чиний дүү эгч, аав ээж шиг чинь хүн гэж бодож байсан бишүү? Үгүй ээ, энэ чинь аль олон жилийн өмнө тэгж бодож байсан. 
 
Өдрөөс өдөрт хүн гэдэг чинь харанхуй, балмад, анхнаасаа гэмтэй гэдгийг ойлгоод ирнэ. Өдрөөс өдөрт нийгмийн хог шаартай туслаар байгаад, тэр хог шаар нь чамайг араасаа модон жорлонгийн ялгадасруу живэхдээ татан орно. Эхэндээ өвдгийн чинээ, дараа нь мөр, эцэстээ толгойтойгоо цуг тэр ялгадасанд орж, толгой өндийлгөн амьсгаа авах гэтэл- сонирхол үгүй болж, ёроолын гүнрүү живнэ. 
 
Нүүр, харц, хандлага бүх нь өөрчлөгдөнө. Хүмүүсийг хархад амар байхын тулд хөмсөгө өөрийн эрхгүй зангирна. Орой нь өөрийгөө Хөе залуу, чи ийм байлуу гэж гайхан асууна. Хэзээ ч амьдралдаа хамгын сүүлийн удаа баярлаж байлаа? Мартаж орхиж. 
Толинд хүйтэн чулуун харцтай тулна. Энэ харц нь хүмүүсийг замаас холдуулна, харин тэд ард хоцорч, айдас үзэн ядалт хоёр хосолсон харц нь нуруунд шигдэнэ. Гар зангирч, унтахдаа хүртэл зангидсан нударгатай байхаа анзаарна.
 
Юм мөрөөдөх сонирхол ч үгүй болж. Мөрөөдөхөд хүч хэрэгтэй, харин тэр хүчийг хаанаас авах бэ? Хамаг хүч ширгэж, ядарсанаа л мэдрэнэ.
 
Унтахдаа бие булчин бүхэн байнгын бэлэн байдалтай байгаагаа анзаарна. Ийм байдалтай сэрдэг болсноо ч анзаарна. Суларч л болохгуй. Биеэ суллах л юм бол тэд намайг барьж иднэ- хэн ч байсан хамаагуй. Миний дотоод хүн улам хүчтэй болхоо мэдрэнэ.
 
Орчин тойрон гэжүү? Эргэн тойрон намайг зөвхөн донгио, мангардуу царай хүрээлнэ. Толинд хараад бас тийм царай харна. Бид өчигдөрхөн багын, сургуулийн, академийн найзууд байсан боловч, өнөөдөр бол хамт ажилхаас өөр аргаггуй ажил нэгтнүүд. Тэвчихээс өөр аргаггуй.
 
Би робот адил нэг л адилхан ажлаа хийнэ, эцэстээ өмнө нь анзаарч байгаагуй бүгдийг анзаараад эхлэнэ. Эсвэл өмнө нь анзаархыг хүсдэггүй, ягаан нүдний шил зүүсэн байсан юм болвуу? Ямагтаа харц хурцлагдаж, эцэстээ өөр өөртөө Чи хийнэ гэж мөрөөддөг ажил чинь энэ мөнүү гэж санаандгуй асуулт тавьна. Гэвч хариу олдохгуй, магадгуй тэр хариултнаас дотроо айж эмээдэг байх. 
 
Бусдуудын адил инерцын хүчээр би хөдлөнө. Ажил бүхлээр миний хүчийг сорно. Хэзээ л нэг тайван унтаж амрах болвоо, гэж дэмий мөрөөдөн ажилсаар...
 
Хүү минь одоо хэдтэй билээ? Аравтай билүү, арван гуравтай ч билүү? Чөтгөр алагд, хэтэрхий орой хүүтэйгээ ухаарч, миний оролцоогуй өсөж, надад ч, түүнд ч оройтсон ухаарал ирнэ. Тэр маань миний амьдралыг үзэх үзлийг ойлгохгуй, ойлгохыг ч хүсэхгүй. 
 
Тэгээд цааш нь ажиллана. Байн байн тэр нэг нь алуулсан, тэр дээрэмдүүлсэн, энд суйлуулсан гэсэн мэдээ л чихэнд дүнгэнэн. 
Сурсан дассанаараа хурдхан тэр мэдээллийг тэмдэглэлийн дэвтэрдээрээ зурж, сэтгэлээрээ хүлээн авахаа больно. Угаасаа энэ нь маргааш ч, нөгөөдөр ч байх болно гэдгийг ойлгоно. Үргэлж ийм байсан. Байх ч болно. Ертөнцийн жам учраас. 
 
Амтыг нь ч мэдрэлгүй, гуанзны хуушуур залгилан, хуралд цуглана. Юу гэнээ, энэ юун хүмүүс бэ? ТА НАР ГАДНА ХҮЛЭЭЖ БАЙ, БИД ХУРАЛТАЙ БАЙНА! гэж чангахан хэлж, таван минут ч болгон энэ царайнуудыг харахгуй байхымсан гэж бодно. 
 
Эцэстээ хүнд өвчтөнгийх шиг нойронд автагдан, шөнийг өнгрөөнө. Иргэдийн амар тайвныг хамгаалах, нийгмийн аюулгуй байдлыг хангаж, зуудаг нохой мэт ард түмнээ хамгаалья гэж боддог байсан үе ч өнгөрч. Дэлбэрэх мэт шөний дуудлагаар орносоо суг үсэрдэг ч баяр баясгалан ч өнгөрч. Анхандаа дуудлага хүлээж, гэмт этгээдүүдийг барьж, хамгын түрүүнд иргэн гэмт этгээдийн дунд зогсож биеэрээ хамгаална гэж боддог байлаа. Хамгын түрүүнд зоригтойгоор аюулт гэмт хэрэгтэнг барья гэж үнэнгээсээ амь биеэ хайрлалгуй зогсдог ч байлаа. 
 
Одоо бол унтарсан чийдэн мэт толгойгоо дэрэндээ хүргэсэн үгүй, тасран унтана. Тасарсан шигээ сэрнэ, хартал- үүрийн гэгээ цонхоор харагдана. Хоёр цагын дараа ажилтай. 
Гэрээсээ гарна. Дуудлага ирнэ. Хүн амь. Дахиад уу? Таниулахд очно, үхдлүүдийн ба ялгадасын үнэр. Цус болсон хувцастай гэмтлийн эмч нар, тасархай үе мөч- харанхуйвтар хонгилуудад хэвтэх согтуучууд. 
 
Удалгуй, больдог ч юмуу гэсэн бодол толгойнд уйтгартайгаар хөвөрнө. Болиод хаачхуу? Хөгшин сармагчинд шинэ илбэ заах цаг нь өнгөрсөн, тэгээд хуучин цагдааг хэн ажилд авах уу? 
Манаачаар ажиллах уу? Бодолоо тэр дороо дараад, ажлаа цааш нь үргэжлүүлнэ. Чамайг ойлгох хүн энэ хорвоод үгүй. Үүнийг байнга санаж яв. Үхэн үхтлээ энэ аюултай ажлаа хийж, чадлаараа хальтрахгуйгээ хичээнэ. 
 
Захын гудамжаар өөдөөс хүний урсгал ирнэ. Энэ юун хүмүүс бэ? Яасан заваан, гөлийсэн царайнууд бэ? гэж огьдос хүрнэ. Гэвч тэр дороо бүгдийг хараар харж сурч, энэ хараар хардгыг би яаж ч өөрчлөж чадахгуйгаа ойлгоно. Гэр бүлээ харна. Тэд намайг яаж тэвчдэг бол?
 
Нэг настай эмэгтэй зүрхээ барин, газар унана. Худлаа дүр үзүүлж байгаа юм. Найзууд нь одоо халаас чимхэж байгаа гэж өөрийн эрхгүй бодогдоно. Нэг хүн харангуй шөнөөр хаягдсан барилга дээр зодуулж, дээрэмдүүлж байна. Харсан боловч, хараагуй юм шиг өнгөрнө. Тэр хүнийг хамгаалж, амь эрсдлээ гэхэд, миний гэр бүлийг тоож хамгаалах хүн үгүй болно. Муухай хашгирахыг нь үл тоон, гэрлүүгээ алхана. Миний жижүүрийн цаг дууссан. Тэгээд ч надад зэвсэг байхгуй- байлаа ч, бид нарт тараадаггуй. Итгэдэггүй учир. 
 
Би америк цагдаа биш, надад биеэ хамгаалах олигтой мэх заавар заагаагуй, заалаа ч тэрийгээ давтаад, дасгал сургууль хийгээд байх цаг зав байхгуй. Тэгээд ч хэнд хэрэгтэй юм? Маргааш юмуу, ирэх долоо хоногоос болье, гэж өөрийгөө хуурна. Одоо ядарч байна.  
 
Муу бодол улам ихсэнэ. Өдрөөс өдөрт, цагаас цагт, хором болгон- тэр бүгдийг хаяа хаяа архиад дарна, бүгдийг мартаж өөрийгөө нэг хуурна. Эцэстээ тэнэг нь тэнэгийн цувааг залж, сохор нь сохроо сохроор нь дооглодог энэ бүгдээр яах юмбэ? Хэнд хэрэгтэй юмбэ? Ингэж өөрийгөө хуурах ч гэж. 
Хэн энэ бүх хуурамч жүжиг зохиосон юмбэ?
 
Шүдний сойз шиг богино үс, нүүрийг их ширүүн болгож хувиргадаг- эцэстээ тэр ширүүн төрх нь дотор хүртэл бат сууна- дараа нь хэрцгий, хатуу хүнд байдал улам даамжирна. Яг л нөгөө цагдаатайу цуврал кинонууд шиг- тэр нь харин улам хальж, өөрийгөө хянахыг оролдох боловч, хэтэрхий оройтсоноо ойлгоно. 
 
Яг л Гамлет жүжиг шиг. Гэвч Гамлет бол шөнөөр өөр өөрөө байх чадалтай, тэр хунтайж, харин би-...
Адилхан проблемтэй боловч, өөрийгөө угаах газар үгүй. Угаагаад ч яах юм..? Гамлетын угааж цэвэрлэдэг тэр бохир нь миний амьдралын орчин болсон. Нэгэн зах хязгаар гэж бий, тэрийг давж болдоггуй- учир нь хүн төрхөө мартддаг учир. Гэвч би тэр хязгаарыг давах бү хэл, хараанаасаа алдаж юу байдгийг нь ч мартаж. 
 
Бүх юм зүгээр, бүх юм зүгээр гэж өөр өөртөө байн байн давтана- тийм л байхаас өөр аргаггуй. Хэнд үйлчилж, хэнийг хамгаалах юм? Ард түмэнээ юү? Эсвэл эрх мэдэлтэнгүүдийг үү? Тэдний хувьд би чинь зүгээр л нэг шүдэнз, бусдаас ялгагдахгуй шүдэнз. Шүдэнз нь хайрцаг дүүрэн учир, тамхиа асааж дууссаны дараа шалбагруу хаяна. Хэрэггүй энэ амьтнаар яах юм?
 
Бүх юм харж байгаагаас амархан- унаж буйг түлх, тэгвэл чи өөрөө дээшлэх болно. Энэ бол энэргийг хадгалах хууль үйлчилж байгаа хэрэг. 
Бүх юм өөр байж болох л юм- гэхдээ миний хувьд биш. Бусдын төлөө л тэр нь уйлчилдэг юм, тэр нь. Санаж яв. 
 
Залуу хүн байна чи, бусдаас нэг юм сайн мэдэж байгаа бол- бусдуудад тэрийгээ битгий харуул, санаачлага бүү гарга. Чиний бусдаас илүүг мэдэж байгаа чинь сайн хэрэг, гэвч тэр чинь хэнд ч хэрэггүй, хэнд ч сонин биш- битгий өөртөө анхаарал тат!
Санаачлага гаргасан чамайг л хариу нэхэж, хананд тулгах болно шүү гэдгийг ойлгоорой. Чиний ухаалаг  хэлсэн үг болгоныг чинь тэд өөрийн ойрийг л хардаг ухаанаараа ойлгож, инээж дооглон, эцэстээ чамайг хугараад, бууж өгсөн цагт өөрийн болгоод гаргаж ирнэ. 
 
Тэд албан тасалгаануудаар сууна, харин чи явж ажил хийнэ. Хоосон хоржигносон ходоодтой, нийгмийн хог шаартай харьцаж явах болно. Амьдралын туршлаг сурсан, хал үзсэн хүмүүс хэлдэхдээ: "Амь наана там цаана болоод ирсэн үед хүн бусдын хэлснээр биш, өөрийхөөрөө явж амьд үлддэг юм" гэж үнэн бичсэн байдаг. 
Тэгвэл чи зөв шийдвэр гаргаж, магадгуй амьд үлдэнэ. 
Газар тэнгэр шиг бай, үл үзэгдэгч аморфон биет бол- бусдын нүдэнд бүү тус. Тусах тусам чамайг доош нь татна, үзэн ядна, атаархана. 
 
Үгүй бол чи хурдан доошоо нисэж, нурууруугаа байн байн аль аль ч талаасаа  хатгуулан чичлүүлж газар ойчих болно. 

ТӨГСӨВ.

 
Ярилцлага авсан, эмхэтгэсэн: АмонРа.
2002 он.
 

22:07 - 2009-07-08 - Сэтгэгдэл бичих

aimaar l daa. yunaas bolj gardag zuil bol deerem gej.

bayasaa - 14:58 - 2010-07-13

гоё шүү

AmonRa - 16:01 - 2009-07-19

Tsagdaa hun deeremdjeevel urgiig ni avaad setguuliinhee nuuren deer tomoos tom tavichihaj chadna. баярлах

gereltuya - 10:49 - 2009-07-19

өөө, бичлэг орсныг одоо л харлаа шд... соооре.

ок. амны уншлага байж болно. том гээчийн жорлонгын нүхдэнд живэхдээ ганцаар цагаан сайхан дагин хэвээр үлдэж хэн ч чадахгуй. өөрийгөө энхийн цагаан тагтаа болгоод, бусдыг харлайсан алуурчдаар дууддаг сэтгүйхүйд би ч мөн адил дургуй.
гэхдээ чи бодоод үздээ- чиний хажууд цагдаа согтуу хүн дээрэмдэж байвал, чи зогсоод хэлэхгүйдээ, тэр цагдаад:
-чи гэмт хэрэг үйлдэж байна гэж. би ч хэлэхгүй. намайг тэгвэл эрх нь байгаа болхоор, акварумд бусад сармагчингуудтай хийнэ. харин тэр цагдаа нь цааш нь дээрэмдээд эхлэнэ. тэр цаашаа түймэр шиг л дамжина.
түүний оронд цагдаагын хувийн дугаарыг нь бичиж авч, зохих байгуулгуудад хандах шиг. энэ бол бид бүгдээс л хамаарна.

нийгмийн байдлыг харж дүгнэмээр байгаа бол, цагдаа жорлон хоёрыг нь хар гэж, европчууд хэлдэг юм байлээ. үнэний хувьтай.

AmonRa - 06:25 - 2009-07-19

Орчин нөхцөл нийгэм... Энэ үгнүүд амны уншлага. Намайг дүү маань нийгэм гэж харна. Би хажууд нь архи ууж, тамхи татчихаад нийгэм ийм л байна шүү дээ гэж хэлж болохгүй. Нэг үеэ бодвол хүн хичээвэл зүтгэвэл ямар ч зүйлийг хийчихэж бас болохоор байгаа. Тэрнээс биш надаа тэр эх орны хишиг, эрднийн хувиа өгөөдөх гээд суугаад байж болохгүй. Нэг л өдөр шударга ёс тогтоод, нэг л амьдрал сайхан болно гэдэгт итгэхгүй л байна. Ер нь хувь хүнээс ихэнх зүйл хамаардаг гэдэгт би л лав итгэдэг. Тэрнээс биш Их хурлын ямар байхаас миний амьдрал тийм ч их хамааралтай биш. Яахав энд тэндхийн хүнд суртал, авлига этр гээд олон зүйл тоочвол тоочно л доо. Гэхдээ миний гарт миний амьдрал байгаа гэдэгт л итгэдэг. Би өөрийнхөөрөө өөдрөг амьдарч чадна. Өөрийнхөө хийж чадахыг хийгээд өөртөө бас өрөөлд бага ч гэсэн нэмэр болоод явжаахад болно. Тэгээд ч энэ нийгмийн муу муухайг ханатлаа мууллаа. Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа гэсэн үгийг л санаж явахад болоо гэж боддын. Гэхдээ би зүгээр зөрүүдлэх гээгүй юм шүү. Энэ чиний үзэл бодлын талбар. Санаа бодлоо солилцоход туйлын таатай байлаа.

gereltuya - 16:17 - 2009-07-13

@ObLNV: хийх дүгнэлт нь хүн бүрийн хувийн л асуулт шдэ.

@Gereltuya: тэр хэдэн мангуу гээд байгаа хүмүүс чиний амьдрах орчинг тодорхойлж, бүрдүүлж, эцсийн эцэст бий болгож байгаа шд. харин орчин тойрон ухамсрыг бий болгодог хуулийг давтаад байх хэрэггүй биздэ?

AmonRa - 00:25 - 2009-07-12

Миний ирээдүйг их хурлын 76 мангуу шийднэ гэж хэзээ ч боддоггүй бодох ч үгүй. Миний ирээдүй миний цээжин дотор итгэл найдвар, хүсэл мөрөөдөлтэй хамт цохилж, гар хөл оюун ухаанаар маань бодит зүйл болон гарна гэж итгэдэг. баярлах

gereltuya - 17:36 - 2009-07-09

@Гэрэлтүяа: Орой нь УИХ, манайхнаар дээд зиндаа гэдэг хүмүүс гарч ирнэ. Тэр хүмүүс бидний ирээдүйг шийднэ.

AmonRa - 17:28 - 2009-07-09

ezest zaluu tsagtaa durguitsej yavdag zuiliinhee ereg shurag ni bolchihson met sanagdlaa. buruu oilgochvuu

ObLNV - 15:56 - 2009-07-09

Унаж буйг түлх... Тэгээд тэр шатаараа зогсолтгүй авир. Оройд нь гарахад юу харагдах бол? Энэ бол байгалийн хууль...

gereltuya - 15:55 - 2009-07-09

Иргэдийнхээ, улс орныхоо амар тайвны хамгаалах тангаргаа хоосон үг биш, жинхэнэ амь амьдралын хэрэг гэж ойлгосон зуудаг ноход шиг эрчүүд манай хүчний байгуулгуудад бий.
ийм хүмүүсээ хайрлаарай залуучуудаа.

Надад хэд хэдэн өөр сонирхолтой ярилцлага бий, миний нэг есны амьдралын дээд сургууль болсон юм- тэр болгоноо эмхэтгээд, эссе болгох цаг зав одоохондоо алга, бас сонирхол гэж айхтар юм байна. Ойлгоорой.

Зочин - 15:37 - 2009-07-09

их сайхан бичсэн байна. амонрад баярлалаа.

ketchup (зочин) - 12:56 - 2009-07-09

Хал үзэж халуун чулуу долоосон хүний сайхан ярилцлага байна дөө. smug

Хүслийнжигүүр - 12:03 - 2009-07-09

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax