जगन्नाथ |
Халамцуу залуучуудын яриаИнглиш Гартен, Мюнхен хот. Үдшийн нарнаас нуугдсан 3 залуу, гартаа нэг нэг пиво атган, модны сүүдэрт суув.Ярианд оролцогчид: Томас (цаашид Т) Стив (цаашид С) Би (цаашид Х) Томас: Ёоох, яасан ч халуун юмбдээ. Хүслэн: Хайлж урсах шахлаа! Яасан удаан оочирлов оо! Стив: Тэгээд яасан үнтэй пиво бэ... Х: Арга ч гүй биз, хэн л энд цүнх дүүрэн пиво бариад яваад байвал гэж! Т: Тххх С: Тэгээд ийм халуунд уу? Хехе. (пивээ задлан) Прост! Т: Прост! Х: Прост! Бүгд балгав. Х: Би нээрээ шивээс хийлгэх бодолтой байгаа, зургийг нь ч хүртэл гаргацан байгаа. Та хоёрын хэн нэгэн шивээс хийж чадах уу? С: Пөөх, тийм юм амьдралдаа хийж үзээгүй... Т: Болгоомжтой байх хэрэгтэй шүү, дээр манай нэг найз, шорон оронгоор явж байсан залуу нэг гоё юм шивүүлэх гэж байгаад, нуруундээрээ, бар ч юмуу, луу ч юмуу- хөргөгч шивүүлцэн байсан гээд боддоо! С Х хоер чанга инээв. Т: Нээрээ, хөргөгч шивцэн байгаа юмдаа. Тэгээд тэр залуу өөрөө нүүр ам нь нил бөгж ээмэг, халзан толгойтой бух шиг баагий, биеэрээ дүүрэн шивээстэй. С: Тэгээд нуруундээрээ хөргөгчний шивээстэй! Хахах! Х: Хехе, миний хэнд ч итгэхгү, өөрөө шивээсээ хийсэн нь аргагуй байгаа биздээ Стив? С: Хахаха! Т: Гэхдээ хүүхнүүд тэр баагийтай унтах гэж бөөн мөрөөдөл болдог шд. С: Тэгвэл хөргөгч шивүүлж болох л юм... Хехе, гэхдээ охидын сэрлийг хөргөгч тийм их хөдөлгөдгийг мэдээгүй юм байна Т: Үзээд алдахгуй юу, хехех! Гэхдээ тэр чинь үнэний овортой байхгуй юу. Яагаад гэвэл мөнгөндөө бялхасан, эрх ялдам баячуудын эхнэрүүд уйдсандаа заавал тийм хүнээр навс тавиулах дуртай байхгуй юу! С: За больдоо... Х: Үнэний хувьтай байж болох л юм. Т: Нээрээ! Бүр унтах гээд шууд хэлдэг гээч. Мэдээж хэрэг тийм араатантай хэн л нөхөр эхнэр болж тоглох вэ дээ! Зүгээр нэг унтаад л болоо. Ямар байдгийг мэдэж авахын тулд. Уйдсандаа л тэгж байхгуй юу. Х: Энэ нээрээ хүний сүргийн сонин гээчийн зуршил шүү, сармачнаас ямарч ялгаа байхгуй. С: Нээрээ би нэг нэвтрүүлэг үзхэд тэнд сармагчнуудыг ямархуу маягаар боддогийг тайлбарлаж байсан. Х: Ярьж өгөөч хө, сонин сонсогдож байна! С: Горилла сармагчнуудад хэлгүй хүний яриа зааж өгсөнд байга юм. Хооронд нь салгаад шүү дээ. Ганц ганцаар нь зааж өгсөн. Тэднийг сүүлдээ нэг тасалгаанд авчирхад тэд хоорондоо яриад эхэлсэн, нөгөөх гар хөлөө хөдөлгөөд, хэлгүй хүний яриагаар шүү дээ! Х: Пөөх! Т: Хөөх! С: Тэгээд болоогуй, тэд хамгийн хүчтэй ба хамгийн хүчтэйгээр илэрхийлж чадсантай нь эмэгчингүүдээ булаацалдахгуй, өөрсдийнхөө тэр тогтсон нийгмээ хамгаалхын тулд хурьцуулж байсан гээд боддоо. Х: Хүчтэй хүүхэдтэй болхын тулд уу? Т: Мэдээж л дээ! С: Харин яг тэр хөргөгчтөй залуугийн түүх давтагдаж байхгуй юу. Манай одооны нийгэм л хүчтэйгийн биш, харин баялагын л стандартаар сонгож авч байгаа юм. Тэр гэр бүлийн тэжээгч нь ухаантай ч байх албагуй, харин баян байх нь чухал болоод байгаа юм. Т: Бид бүгдээрээ амьтад. Х: Энд байгаа бүх амьтад биндээс гадуур, хамаагуй илүү оюун ухаан хөгжүүлчээд, биднийг үгүй болгохгуйн тулд өөрсдийгөө бидний төлөө золиослож байна гэсэн бодол байдаг байхаа... Нохой шиг зарцлагдаж, эсвэл үхэр шиг бидэнд махаа өгч... С: Бүү мэд... Т: Лавдаг сармагчингууд бүгд абстракт сэтгэхүйтэй. Жишээ нь аадар бороо ороход, шимпанзе сармагчны сүргийн эмэгчингүүд нь уулны хөндийд нуугдаж, харин эрэгчингүүд нь бүгд хамгийн өндөр модондээр гарч, тэр ширүүн аадар бороо оруулж байгаа тэнгрийн эсрэг шүдээ арзайлган тэмцэлдэж байсан гээд боддоо. Ургэлжлэл бий 01:12 - 2007-06-04 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |