जगन्नाथ

Шуурган тэнгэр (өгүүлэг)



Би тайван үхнэ. Тайван үхэхдээ би эмнэлэгийн муухай дуутай сувилагч нараар бөгсөө угаалгахгуй. Надад хэн ч эцсийн замд гархаас өмнө эмээр чигжихгуй, эмч нарын хоорондоо шивнэлдэхийг сонсохгуй. Амраг садан миний хойноос уйлж дуулахгуй, санжигнасан орондээр амьд хүүр болж эцсээ үзэхгүй.
Би хуучирсан будагтай шар таазыг гөлөрч хэвтэхийн оронд нүдээ анин, өмнөө ирэх хар шуурган тэнгэрийг харна. Хар шуурган үүлс аянга цацруулан миний зүг ирнэ. Би толгойгоо өндийлгэн, буурал урт үсээ хойшоо болгон, цээжээ тэнийлгэн хуучин орноосоо босож, мориндоо мордоно.
Намрын тал нутаг. Туурайн тамагтай тал минь. Миний эх орон бусад орны хүмүүсд хачир хатуу ба ядуу харагдах боловч, ямарч харийн газрын үзэсгэлэнт байгаль нь талын минь гоо сайхантай тэнцэхгуй билээ. Чийг үнэртэв. Ижил мөрөнд бид ойртлоо.
Эрчүүд мориноосоо буун, түүдэг асаав. Бүгд дуугуй, хийх ажлаа бүгд сайн мэднэ.
Бид алсын аян замд гараад олон жил боллоо. Баатрууд ядарсан байв. Морио усалсны дараа эрчүүд зэвсгээ янзлан, хуяг дуулгаа шалгана. Дараа нь өөрсдийнхөө унд усаа бодно.
Өнөөдөр би үхнэ гэсэн совин надад төрөв. Тэнгрийн тааллаар би Даян дээрх дээр очиж, эцгийнхээ ба бусад алдар гавьяагаараа алдаршсан баатруудын дунд залран сууна гэсэн үг. Би үхлээс айхгуй байна. Тэнгэр миний хэзээ үхэх, хэзээ сэхэхийг мэднэ. Үүнийг томчууд ч, хүүхдүүд ч мэднэ. Бид айдас гэж мэддэггүй юм, хөгшчүүд ч тэгж ярьдаг, хүүхдүүд ч хэлнэ.
Цааш аян замдаа хөдөлцгөөв. Цэргийн их нүүдэл шувуун том сүргийг санагдуулж, эхэндээ хамаа замбраагуй мэт харагдах боловч, ахын гарын дохиогоор зүгээ өөрчлөн, дайсан харагдсан тохиолдолд олон зуун тулалдааны туршид шилэгдэж ирсэн хэв аргаар сэхээ өгөлгүй дайрдаг билээ. Дайны хар сүлдийг харсан тариачид толгойгоо мартахын наагуур, айдастаа дийлдэн зугтана.
Бид илд сэлмээ хар цусанд умбуулж, их хэмжээгээр дайны олз цуглуулж, дайны хар сүлдийг цатгасан билээ. Одоо гэр орондоо буцах цаг болж. Энэ удаад би гэр орноо харахгуй гэсэн совин дахин төрөв. Зарим баатрудад адил совин төрсөн бололтой, дуу дуулах багасав. Би хажуудаа дуугуй мордох андуудыгаа харав.

Араатан шиг хурц нүдээрээ алдаршсан замчин залуу баатар Мэргэн замаа ажиглан, дуу аялаж байв. Арван тавхан настай боловч, тэр эцгийнхээ зориг, хүч бялдрыг өвлөн авч, сайхан эр болжээ. Баруун гарын зөвлөх Ойрдын зөнөг Сэржин зүүрмэглэж, бусад эрчүүд хаяа хаяа нэг нэгэнтэйгээ ярилцан, инээлдэнэ.
Түмэн цэргийн дарга урагшаа харан, дуугуй давхиж байв. Сэлгээ мориныхоо жолоог атгасан тэр, юу бодож, юу харж явж байгааг хэн ч мэдэхгуй. Тэр хүн өөрийн онгод тэнгэртэй. Тэд түүний замыг тэгшилж, хариуд нь хар цусан өргөл авдаг гэдэг.
Зарим баатрууд нум сумаа янзлан, сүх илдээ янзлан, хуяг дуулгыхаа бөсийг чангалж эхлэв.Түрүүлж хөдөлсөн туршуулууд дуут сум тавьсан нь сонсогдов. Дайсан олж хараад, дохио өгч байгаа нь тэр.
Ах дохио өгөх нь харагдав. Би өөрийнхөө зуут цэргээ аван, есоор дайсны цэргийн тоог мэдхээр, дуут сумын туссан газар давхив. 
Овооноос хархад ойролцоогоор таван түм цэрэг ойртож байв. Бид нараас тав дахин их цэрэг ирж байна гэсэн үг.
Бутлаж, төөрүүлж, үймээн дэгдээх хэрэгтэй тэдний дунд. Хамгын түрүүнд тоог нь мэдэх хэрэгтэй. Мэргэн уруулаа хөдөлгөн тоолж эхлэв.
-Таван түм байна, ахаа.
-Биднийг харсан юм байхдаа, дүү?
-Үгүй билээ.
-Мөндөө. Хаанхын хэн гэдгийг харж байна уу?
-Нувагордын Свитославын хүү Игорэ ван гэдэг байна, нөхдийх нь ч туг нь харагдана, ахаа.
-Жээ... Сумаа бэлд, дүү. Төөрүүлнээ хө.
-Жа.
Орос баатрууд шийртэй боловч, тэвчээргүй. Морь нь хүчтэй боловч, цуцах нь амархан. Вангын нөхөд аймхай, шүүрэх харцгын тоншилтоос залхан зугтаж, ноеноо орхидог юм. Шинжнээ хө.
Дайсны ойртохыг харсан баатрууд амь орцгоон, ширүүн тулалдаанд бэлдэж эхлэв. Нэг нь шоглож үг хэлхэд, бусад инээлдэцгээв.
-Тэнгрийн улаачийг хархаар яарна уу?
-Яарах юун, цаг нь ирсэнээс хойш!
Баатруудын талын салхинд сөөсөн дуугаар инээх нь араатан амьтны хуцахтай адил байв. Миний зуут дайсныг тойрон давхиж, шуурган сум тавин, нэг ойртож, нэг холдож, дайсны хүчийг цуцлана. Бусад зуут ч бас ажлаа сайн мэдэж байгаа бололтой, дайсны эгнээ эргүү төлөг шиг хаашаа дайрхаа мэдэхгүй, нэг нааш нэг цааш болно. Дайсан бамбайгаа буулган, хажуугаараа морьтонгуудаа гаргах гэтэл, оновчтой үед нь сумаа тавихад, эгнээ дунд нь үймээн үүсч, морьтонгууд явган цэргүүддээрээ унана. Шархдсан шар нохдын хашгирах дуу сонсогдож эхлэв.
Олон талаас суман бороонд харвуулсан дайсан тэвчээрээ алдан, зарим нь зугтаж эхлэнэ.
Зугтсаныг нь явуулах хэрэгтэй, зугтахад гэмгүй гэж ойлгуулах хэрэгтэй. Давааны цаана зугтсан цэргүүдийг хүйс тэмтрэх анд Сорханы хоер зуут нь бий- тэд шүүрэх олзоо хэзээ ч алдаж байгаагуй.
Хүлээсэн есоор дайсны цэрэг үй олноороо зутгаж эхлэв.
Гэвч зарим нь үлдэж, шуурга шиг тусах сумнаас ноеноо бамбайгаараа далдлан, эгнээгээ барьна.
Жээ. Энэ удаад үхэх минь аргаггуй зөв байж. Андууд тулж ноцолдоход бэлдэн, илд сүхээ гарган, шуурган дор зогсох бяцхан хүнэн арлыг няцлахад бэлдэв. Эцгийхээ илдийг сугалж, довтлох дохио өгөв. Эцгийн минь илдийг аавын минь андууд надад өгөн дамжуулсан юм. Намайг хоер настайд минь эцэг Тэнгэрийн оронд заларсан гэдэг. Их догшин илд гэж баатар андууд нь хэлж байсан, бүр нэртэй байсан гэнэ лээ. Даанч илд их хуучин учраас хэн ч нэрийг нь санахгуй байсан. Магадгуй эцэг минь мэдэж байсан байх. 

Баатрууд миний адил дайсны эгнээнд зүсэн оров. Бамбай жад хага ниргэв. Морь минь жаданд сүлбүүлж, би толгойгоор нь даван унав. Босч ирэн, илдээрээ тааралдсанаа сүлбэж, өөрөө нуруундаа жадаар сүлбүүлэв. Дуугуй унав. Цус минь тал нутгын шарилж болон үлдэж, биений дулаан газарлуу шингэж эхлэв.

Гэвч би одоо амьд байна. Миний зөнөг хөгшин бие энэ эмнэлэгийн шар хананы дунд амьдаараа илжирч байна.
Заримдаа би тал нутгыг хөвгүүдтэй цуг, хар шуурган тэнгрийн дор давхиж байна гэж зүүдэлдэг юм. Энэ бол зүүд. Гэвч энэ зүүд минь удалгуй зүүд байхаа болино.

03:51 - 2009-01-04 - Сэтгэгдэл бичих

за бичээд байнаа, таалагдаж байвал))))
урам ороод сэтгэл хөөрчлөө big hug

AmonRa - 18:31 - 2009-01-05

урт буурал үс...кэкэ чамайг бүр төсөөлчихлөө tongue

гоё бичжээ.

Friska - 18:25 - 2009-01-05

big hug

ketchup - 09:04 - 2009-01-05

surprise Гайхалтай... Сэргээш болмоор өгүүллэг байна big grin Төгсгөлийн зөнөг нөхрийн үгийг би хайхарсангүй :p

xvv - 08:35 - 2009-01-05

урам хайрласанд баярлалаа, Кэтчупаа big hug

AmonRa - 21:34 - 2009-01-04

за он сар өдрийг нь мэдэхгүйм байнө. монгол цэргүүд буцахдаа половчууд ба орос ноедын нэгдсэн хүчтэй Ижил мөрөндээр үзэлцсэн гэдэг...

AmonRa - 21:18 - 2009-01-04

ихээд таалагдлаа. хэлэх үг алга.
гэснээс энэ хэдийд болсон ямар тулаан бэ? түүх талаас нь дурсаач хө? сонирхолтой.

ketchup - 10:49 - 2009-01-04

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax