जगन्नाथ

Бурхны Нулимс (өгүүлэг)



Өглөө болов. Яхлээрээ архидалтын дараах өглөө ийм сэжгийн байдаг юм болоо?
Арай ядан босож, магнайгаа маажив. Маажих биш юмаа, маажихыг оролдсон гэхэд арай илүү таарна байх. Угаалгын өрөөнд орж, толинд танихгуй залуу харагдав.
-Ямар балиар царайтай залуу бэ? гэж гайхан, нүүр амаа угаагаад,
-Хүй, би чамайг таних юм байна, гэж баяртайгаар орилоод, нүүрээ улайтал нь үрээд, ажилруугаа санжигнав.
Нөгөөх л таних зүс царай...
Нөгөөх л улиг болсон ажил.

13:14

Утас дугарна.
-Сонсож байна.
Утасны цаанаас:
-Хөгшөөн, би үхэж байна!
-Би ч бас. Чи хэн бэ?
-Даниэль байна. Чи бас үхэж байна уу?
-Тийм, гэхдээ одоо болохгуй. Би ажилдээрээ байна. Ажлын дараа дивандээрээ үхэж болно, харин одоо ажлын баатар болох хэрэгтэй байна.
-Ажлыхаа дараа манай ажилдээр ирээч, ярьж үзүүлэх юм байна.
-Ок, 17:00 цагт.
-Чи одоо хүртэл согтуу байх шивдээ, хэхэхэх, цаг маг яс хэлээд байх чинь!

Утсаа шидэв.

16:30

Даниэль гэж залуу бол миний найз. Тэр маш муухай хэлбэртэй эмэгтэйчүүдийн баримал барихаас гадна, сонин сонин ном уншиж, сонин сэдвээр өөрийгөө баясгах дуртай. Энэ удаад бас юу сэдсэн болдоо? Яах гэж утсаа авлаа, буйдандээр хэвтэж тайван үхүүлэхгүй юм байдаа, гэж амаа барив.

17:00

-Нааш ир, хөгшөөн! Чи үүнийг хараад унана даа! гэж мэнд усаа мэндэлцэхийн оронд найз үүдээ нээв.
-Өөрийн халааснаасаа пиво худалдаж авсан юмуу?
-Үгүй ээ, тэрнээс илүү сонирхолтой! гээд тэр намайг ажлынхаа ширээнд ойртуулав.
Ширээндээр нь цагаан өнгийн нунтаг бодис байв.
-Угаалга хийхээр шийдсэн үү?
-Лаг инээдтэй хошигнол байна. Энэ бол Бурхны Нулимс.
Найзыхаа гялалзсан нүдийг хараад, дахин тэр нунтгийг ширтэв. Намайг сонин асуулт тавихаас өмнө түрүүлээд тэр:
-За тиймээ, тийм! Зүгээр л нунтаг чамд харагдаж байгаа. Тайлбарлья! Энэ нунтаг бол хар тамхи юм.
-Чи солиороо юу? Хэройн амьд байгаадаа амсахгуй. Би чамайг зодчих уу?!
-Байжий, байжий! Энэ нунтаг бол хар тамхи биш, ямар ч хар тамхины сөрөг нөлөөгүй ба ямар ч хор уршиг үзүүлдэггүй юм! За чи намайг дуустал нь сонсдоо! гэж миний урвайсан царайг хараад тэр үргэлжлүүлэв:
-Хэройноос хамаагуй илүү хүчтэй, гэхдээ ямар ч дасал, дагвар хор хөнөөл үзүүлдэггүй, тэгсэн мөртөө мансууруулах үйлчилгээ нь... Байз. Чамд ярьж байснаас, чи үүнийг уншаад, надад дараа нь хариугаа хэлээрэй. ОК? гээд Даниель надад нэгэн хуучирсан ном өгөв.
-ОК... Явж хоолонд орье... Өглөөнөөс хойш хоосон явж байна.
-ОК.

Хоолонд орсны дараа гэртээ ирж, зүүдгүй нойрны өвөрт унав.

01:23

Сэрэв. Кино үзхийг оролдов. Бүтсэнгүй. Цаасандээр сараачив. Бас бүтсэнгүй. Цонхоор шагайж, тамхи татав.
Уйдав.

03:45

Даниелийн өгсөн номыг ажиглав. Баахан химийн томьео. Хм, намайг химийг үзэн яддагын сайн мэдмээр л юм тэр...
Хэдэн хуудас эргүүлэв.

"12.06.07
Өнөөдөр бид туулайндээр туршив. Туулай бодис өгсөн даруйд үхэв.
Амьд байсны хугацаа: 01мин. 24сек.

Туршилтыг зогсоох дээрэс тушаал ирэв. Би яахаа мэдэхгүй байна. Миний амьдралын ажил үүгээр дууслаа гэж үү?"

Хэдэн хуудас цааш нь эргүүлэв.

"18.06.07
Түрүүчийн туршилт ямар учраас бүтээгүйг би ойлголоо. Манай аспирант Даниель гэж мангар амьтан байдаг, тэр 2мг бодисын оронд 1,2мг өгсөн байна. Бодис зөвхөн зөв хэмжээгээр өгсөн тохиолдолд л үйлчилдэг юм.
Хэн нэгэн миний энэ бичлэгийг унших юм бол, мэдэгтүн:
Миний мөрөөдөл бол хүний оюун ухааныг тэлэх, хүний ухамсар ба мэдрэмжийн хязгаарыг ихэсгэж, бурхантай тэнцэх их эрх мэдэл түүгээр олж авахад оршиж байгаа юм. Та бодоод үздээ, ямарч хар тамхины хор нөлөөгүй, дасах ба үхэх аюулгуй, харин эсрэгээр, хүний эволюцийг хурдасгах ба өөрсдөө удирдах чадалтай болгоно гээд төсөөлдөө? Би өөрдээрээ туршиж, ямартаа ч миний зөв гэдгийг би батлана!"

"24.08.07

Амжилт маш өндөр байна. Бурхны нулимс үйлчилж байна. Надад өөр хэлэх юм алга.
Баяртай.

Др. Проф. Вернер Тильманн.
(гарын үсэг)
пс: миний үхэлд хэнийг ч буруутгах хэрэггүй, учир нь би үхээгүй. "

-Солиотой хог бэ? гэж бодоод, дэвтрийг цааш нь чулуудан, унтав. Маргааш ажилтай. Ажилгуй бол би хүн биш. Охин ч ресторанд урьж чадахгуй, муугаа харуулмааргуй байна.

Үргэлжлэл бий.

08:59 - 2008-12-26 - Сэтгэгдэл бичих

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax