जगन्नाथ

Нэргүй өгүүлэг

Дуугуй сууж байснаас, хэдэн долоо хоногын өмнө бичсэн өгүүлгээ та бүгдэд толилуулья гэж бодлоо.
Нэрийг нь одоохондоо шийдээгүй, "Аллагын нэгэн түүх" гэж нэрлэх санаатай байна. Жа, бага сага утгын ч, бичгийн ч алдаа гаргасан байгаа, битгий тоогоорой... Сэтгэлээрээ!


Oршил.



Улаанбаатар хотод нар мандаж эхлэв. Үүрийн цагаанаар, гэр хорооллын гудамжаар нэгэн залуу хүн явах нь харагдана. Намрын өглөөний жаварт бээрсэн бололтой, тэр байн байн гараа амьсгаагаараа дулаацуулан, улам хурдан хурдан алхана.

Биеийн тамирын хувцас нь хуучирсан, том гэгч спорт цүнх нь байн байн мөрнөөс нь унжина. Спорт цүнхний тэлийг тэр янзлах зуураа тэр алхаагаа түргэсгэн бидний хараанаас холдоно.

Түүний хаанаас ирж, хаашаа хүрж буйг таамаглахын аргагуй билээ.


Камер бид нарт хоолойгоороо төмөр утсаар боолгон алуулсан банхарын гөлгийг харуулна. Зураг холдоход, хүүхдийн тоглоомны талбайдээрх савлуурны төмөрдээр дүүжлүүлсэн байх нь харагдана.


Залуу дуугуй шалбааг тоирон цааш алхана.



I-р бүлэг

Залуугын түүх.


Нэгэн хуучирсан, коммунист маягийн харанхуйвтар оффис. Ширээний ард суусан настай, ядарсан байрын буурал эмэгтэй маягт цаас бөглөн, байн байн харцаараа ширээнийх нь өмнө суусан залууг ажиглана.

Залууг бид спорт хувцасаар нь танина. Залуу доош харан, гараа ажиглан сууна.

-Та өмнө нь хаана ажиллаж байсан бэ?

-Ажилгуй байсан.

-Шийтгэгдэж байсан уу?

Залуу хэсэг дуугуй сууснаа, хурднаар:

-Үгүй!гэв.

-Та яг юу хийж чаддаг бэ?

-юу гэдэг чинь юу гэсэн үг бэ?

-Хананд хадаас хадхаас эхсүүлээд, төмрөөр ажиллаж чадах уу? Ажил мундах биш...

-Үгүй...

-Бид чинь мэргэжлээрээ дадлагшсан, мэргэжлийн зэрэгтэй хүмүүсийг ажилд авдаг юмшдэ, миний хүү. За яахав, чи мэргэжлээрээ ажлыхаа дундуур сурч болох юм, гэхдээ цалин муу шдэ?

-Зүгээрээ. Надад тэгээд ажил олдох нь уу?

-Өмнө нь ажиллаж байгаагуй болхоор хэцүү л юм... гээд эмэгтэй нүдний шилээ тайлан, нүдээ нухлан, буцаан хамардээрээ тогтоов.

-За, энэ цаасыг аваад 207-р өрөөнд, Батбаяр-гуай гэдэг хүндээр очоод, тамгалуулаад ир. Өнөөдрөөс шууд ажилдаа орж болно. Бичиг баримтаа.

-Өөө... Бичиг баримтаа мартачиж...

Эмэгтэй дахин залууг сайтар ажиглав.

-Бичиг баримтаа маргааш өдийн цайнаас өмнө авчраарай, их чухал юм шүү. Цалинг чинь төлөхгүй шдэ, бичиг баримтгуй.

-За.

-Ажлын гараа тань амжилттай байх болтугай.

-Баярлалаа!


Залуу цаасыг гартаа атган, цагдаагын хэлтэсрүү алхав.


Шилэн цонхны цаана суусан цагдаа бөглөгдсөн бичиг баримтын маягтын ажилглан, итгээгүй байртай залууг ажиглана. Залуу цонхны цаанаас цагдааг харна. Цагдаа:

-Гэрчлэх ямарч баримтгуй гэдэг чинь юу гэсэн үг бэ?

-Манай гэр шатаад, бичиг баримт гэртэй хамт шатчихсан юм. Өмнө нээх их хэрэг гарч байгаагуй байгаамшдэ.гэж тэр толгойгоо майжив.

Цагдаа хэсэг залууг ажиглаад, дахин хэдэн бөглөх маягт залууд цонхны цоорхойгоор дургуи нь аргагуи шургуулав.

-Энииг бөглөөд, кассанд 10 мянгыг төлөөрөй. Бичиг баримт шинээр олгуулах маягтаа архивын газарт өгөөрөй. Зургаа нааш нь.

-Зураг байхгуй...

-Энд пасспортны зураг дарах үйлчилгээтэй, 2500 төгрөг.

-Яасан үнтэй юмбэ...

-Үйлчилгээний хураамж 3000.

-Надад тийм мөнгө байхгуй шдэ... Улам үнтэй болхын...

-Хүнээс ээлэхгуй юу.

Цагдаа залууг тоосон шинжгуй босон, цонхыг хаав. Цагын хувиар нь маргааш ажиллахыг харуулав.


Залуу маягтуудыг гартаа атган, гудамжинд гарав. Гараа халаасандаа хийж, мөнгөө гаргаж ирхэд, гарт нь нэг мянгатын цэнхэр, таван зуутын ногоон дэвсгэрт харагдав. Тэр нь залуугын ганц мөнгө нь бололтой. Залуу хэсэг бодоод, маягтаа хогын саванд чулуудан, хотын бороотой гудамжаар алхав.


Хотын шамбааралдсан унааны хөдөлгөөн. Бороо. Залуугын хажуугаар сайхан хувцалсан залуучууд инээлдэн өнгөрнө. Залуу тэдний хойноос хараад, цааш алхав. Хот амьдарсаар.


Залуу нэгэн кафэний хажууд зогсов. Цонхоор нь ажиглахад, ширээний ард хоорондоо ярьж суусан залуучууд инээлдэнэ. Амьдрал жаргалтай мэт харагдана. Залуу кафэруу оров.

Зэсэндээр үний жагсаалтыг ажиглахад, хамгын хяндхан кофе 1200 төгрөгийн үнэтэй байв. Залуу ийш тийшээ харан, үйлчлэгч царайлаг бүсгүйг ажиглана.

Үйлчлэгч бүсгүй түүний харцыг харсан боловч, үл тоон, буруу харна. Залуу кофе захиалж, цонхоор харж халуун унд балгаж эхлэв.

Цонхны цаана амьдрал жаргалтай мэт харагдана...


Харанхуйлагдана.

09:08 - 2009-01-10 - Сэтгэгдэл бичих

дуустал нь тавьлаа, алдаа малдаа битгий тоогорой batting eyelashes

AmonRa - 20:36 - 2009-01-10

Нэг мөсөн уншинаа тэгвэл...

xvv - 17:05 - 2009-01-10

үргэлжлэлийг нь хурдал tongue

тасалж маслаад тамлаад байхымаа.

Friska - 15:56 - 2009-01-10

Үргэлжлэл бии шо big grin

AmonRa - 09:25 - 2009-01-10

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax