जगन्नाथ

Кинг-Конг (уск)

Маш их хоцролттойгоор уран сайхны Кинг Конг кану сонжлоо. Зүгээр ч нэг хувилбар нь биш, бүр дайрэкторс кат гэдэг нэртэй байх юм. Уг кануг алдарт Питер Жексон найруулж, зохиолыг нь мөн адил бичсэн юм байна.

Киноны ДВД-г гардуулсан анд жуумалзаад, энгийн хувилбараас хамаагүй илүү шүү гэж надад итгүүлэв. Уг дискийг тоглуулагчинд хийвэл, өөдөөс олон сонирхолтой мэдээ мэдээлэл ярьж өгөх юм: жишээ нь иргэн Жэксон 9 настайдаа 1933 оны Кинг Конг киног үзэж, маш их онгод ордог байж. Түүнээс хойш, тэр кино нь санаанаас нь гарахгүй байсан болохоор, 12 настайдаа мань эр сонирхогчийн камераар Кинг Конг кин...

23:55 - 2011-06-27

Харанхуйн ирмэг (уск)

Анд нөхөддөө нөхөр Мэл Гибсоны оролцсон "Харанхуйн ирмэг" (Edge of Darkness) киног үзэхийг хичээнгүйлэн зөвлье. Анх харахад энгийн нэг зодоон нүдээнтэй, өшөө авалттай кану. Анх харахад. Кино зохиолч харуулья гэсэн дүрүүдээ сайтар судалсан байх жишээтэй. Шуналтай гарууд хэрхэн мөнгө хийдэг, тэр шунал нь эцэстээ юу болж хувирдгийг харуулсан, сайхан кану болж. Мөн тэр шуналтай гаруудыг хамгаалдаг хүмүүс гэж юу байдгийг харуулсан, их хөөрхөн зохиолтой кино болжээ.

Гэвч ердийн нэг сайхан төгсгөлтэй кану биш шүү- хамаагүй бүгдийг задлаад яримааргүй байна. Өөрсдөө үз. Монгол орчуулга нь ямар болсныг ...

19:40 - 2011-02-16

4-р Хенри хаан (уск)

Германы авьяаслаг кино найруулагчдын 4-р Хенри хааны тухай бүтээгдэхүүн сонжлоо. Үнэндээ хэлэхэд, германууд шал тэнэг кино авдаг, тэр учраас зөвхөн Хенри 4-р хааны тухай болохоор л харлаа. Юу ч гэсэн хараад авбал учиртай гэж бодоод, харамссангүй.

Уг кануг Хайнрих Манны зохиосон хоёр ботид Хенри хааны тухай номоор тавигдсан юм. Түүхэн үйл явдлын, түүхэн хүний тухай. Бас Хенри хаан гэж юу байдаг, хаанахын ямар моньди бэ гээд, тайлбарладаг ном. Мань эр эртний цагт амьдарч байсан болохоор, киноны зохиолчид ч, найруулагчид ч сэдэвтээ ихэвчлэн чөлөөтэй ханддаг. Тэр учраас бэлэн болсон кинонд найруул...

16:35 - 2011-02-08

Трансформер 3


Transformers 'Dark of The Moon' Super Bowl Trailer (720p) from Michael Bay Dot Com on Vimeo.

Лаажийнаа, айн...

23:55 - 2011-02-07

14-н илд (уск)

Уржигдар хятад киночдын бүтээгдэхүүн сонжлоо. 14 илд гэдэг нэртэй кино байх юм гэнэ- бас муу ч үгүй, берлинале-д чихүүлсэн кино аж. Ер нь хятад кинонд би лаг дуртай- жишээ нь Төмөр сармагчин, Сармагчны сүүдэр дэх могой гээд, нэрнээсээ авхуулаад бөөн бөөн потенциал. Гэвч уг потенциал нь мэдээж хэрэг их хэмжээний донгиоролтой холбоотой- гэвч үзэхэд маш хөгжилтэй, алиа кинонууд.

 

Гэтэл энэ удаад хятад найруулагчид 14 илд гэдэг кино таардаг юм байна. Хятад уран бүтээлчид гэж цаанаа сонин содон гарууд. Тэр тусмаа түүхэн сэдвээ харж байгаа нь. Нэг бол: сургамжтай, нэг бол го...

19:48 - 2011-02-07

Байлдааны талбар Лос Анжелес



Алаа хаяжээ... Гэхдээ сайн ойлгохгүй байна, яагаад ойрд ийм кино их гардаг болчив?

15:48 - 2011-01-31

Робин Хууд (уск)

Дээхэн найруулагч Ридли Скоттын гурилдуулсан Робин Хууд гэдэг нэртэй кино сонжлоо. Ер нь нөхөр Ридли Скотт их тогтворгүй хүн, найруулагчийн хувьд. Маш тогтворгүй. Төрөл бүрийн жанраар ажилдаг- түүхэн сэдвээс зөгнөлт, зөгнөлт зохиолоос донгиорол уруу. Яаж эхэлж байсан нь их гоё: маш сайн хийгдсэн "Duellists", дараа нь шууд зөгнөлт киноны сонгодог бүтээл болсон "Харийнх", маш сайн зохиолтой "Хар Бороо", дараа нь бас нэг сонгодог "Тэльма Лойс хоёр". Бас мэдээж "Ирэн дээр гүйгч"

Дараа нь гэнэт "Байлдагч Жэйн" хийж мангартаж эхэлсэн. Жэйны дараа шинэлэг сэдэв өөртөө нээж гэнэ: түүхэн сэдэвтэй дэмий...

18:08 - 2010-12-22

Аалзны торон ой

Нөхөр Акира Куросава олон сайн кино авсан. Олон сайн кино авахаас гадна, олон сайн киноны зохиол бичсэн. Сайн киноны зохиол бичихэд мэдээж хэрэг хүн таних хэрэгтэй байдаг- хажуу орцны архичдыг таних бол даанч хүн танихын мэдлэгт хүрэлцэхгүй. Харин нөхөр Куросава хүн таньдгаараа алдартай. 7 самурай киногоо авсны дараа мань эр киног орхиж болох байсан- сайн найруулагч нэг л сайн кино авахад хангалттай. Гэвч нөхөр Куросава өөрийнхөө чадвараа улам хурцатгасаар, мэргэжлийн маш өндөр төвшинд хүрсэн.

Найруулагчийн ур чадварыг зарим нөхөд их марзан үнэлдэг: нэг алдартай жүжигчин тоглуулсан байхад болн...

17:00 - 2010-11-07

Хялбархан номын тухай

Өчигдөр хялбархан ном уншиж дуусгалаа. Блог хөтлөх зав гарахгүй байгаа хэрнээ, ном унших зав бол гараад байна- учир нь энэ ном маш хялбархан. Ойролцоогоор 100 хуудастай учир, уншихад их хялбар. Үсгийн хэмжээ нь донгиочуудад зориулж томоор бичсэн- уншихад донгиочуудын нүд өвддөггүй. Гэвч маш зажлууртай.

Хялбархан юмны тухай би өмнө нь тайлбарлаж байсан- гэхдээ яг яагаад хялбар байх хэрэгтэй, ямар нэмэлт ач тустай талаар Жон Маэда гэдэг хүн тайлбарлаж байгаа юм. Өөрийн хөдөлмөрөө хялбар зохион байгуулбал ямар давуу талтай, үүгээр зөвхөн хувийн амьдрал галбир орохоос гадна хувийн энергиэ зөв зарц...

13:41 - 2010-10-13

Трансформер 3 киноны зураг авалт




Киногоо их зөв аваад байгаа юм даа, энэ нөхөр? Бүр атаархах юм.


16:04 - 2010-09-03

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo