जगन्नाथ

Кинг-Конг (уск)

Маш их хоцролттойгоор уран сайхны Кинг Конг кану сонжлоо. Зүгээр ч нэг хувилбар нь биш, бүр дайрэкторс кат гэдэг нэртэй байх юм. Уг кануг алдарт Питер Жексон найруулж, зохиолыг нь мөн адил бичсэн юм байна.

Киноны ДВД-г гардуулсан анд жуумалзаад, энгийн хувилбараас хамаагүй илүү шүү гэж надад итгүүлэв. Уг дискийг тоглуулагчинд хийвэл, өөдөөс олон сонирхолтой мэдээ мэдээлэл ярьж өгөх юм: жишээ нь иргэн Жэксон 9 настайдаа 1933 оны Кинг Конг киног үзэж, маш их онгод ордог байж. Түүнээс хойш, тэр кино нь санаанаас нь гарахгүй байсан болохоор, 12 настайдаа мань эр сонирхогчийн камераар Кинг Конг киног өөрөө авдаг байж. Тэр нь бөөн туршлага болсон гэх мэт. Сонсоход урам хурцалсан, мөрөөдлийнхөө төлөө гамбир болтлоо зүтгэх хэрэгтэйг ойлгуулж байх юм. Гэвч баабрын зөвөлснөөр, эхэлж тэрбүм төгрөг олж байж дуртай ажлаа хийхын оронд, ажлаараа өөрийгөө тодорхойлж, тэрбүмээс илүү баялаг байдаг гэдгийг ойлгуулж байхын.

Иргэн Жэксоны үзсэн 1933 оны кино нь үнэхээр аймшигтай:  хөдөлж ядсан хүүхэлдэй донгио харагдахаас гадна, хамгийн донгио нь бамбарууш шиг Кинг Конг юм. Гэвч үүгээр дүгнэж болохгүй- үүгээр кино нь өөрөө, бүхэлдээ муу гэсэн үг биш. Уг кино маш сонирхолтой зохиолоороо олноос ялгардаг.

Нэг мэдэхэд, уг кинон дээр өсөж торнисон Питер хөвгүүн насанд хүрч, "Бөгжний эзэн" киног авчээ. Дуусгасныхаа дараа, бага насаа дурсангаа бага сага мөнгө цохихоор шийдэж гэнэ. Холливүүдэд хэн нь ч элдэв сонин асуулт тавьсангүй. Харин ч уухайн тас, тэр дор нь 200 сая ногоон төгрөгтэй шуудай явуулжээ. Сонирхолтой нь Питер Жексон тэр мөнгийг ухаалаг зарцуулж, туршлагатай хүмүүсийг дахин цуглуулан, танхай кино авч гэнэ. 17 Оскар авсан хүн өөрөөр чадахгүй л болов уу.

Юм үзээгүй, мэдрэмтгий гишүүд цааш нь уншаад хэрэггүй л болов уу- киног үзэх сонирхлыг нь авчих юм уу, аль эсвэл хамаг гоё хэсгүүдийг нь яриад өгсөнд гомдож мэднэ. Гэвч динзааваруудтай ан мана үзэлцэх бакь том сармагчныг яаж дүрслэн бичсэн ч, нүдээрээ үзэх нь хамаагүй илүү гэдгийг юманд ноцтой, хүлээцтэй ханддаг иргэд маань шууд ойлгоно.

Уг киноны эхэнд, нэгэн ёоёотой найруулагчийн араас уурлаж бухимдсан өр нэхэгчид хөөцөлдөж байх юм гэнэ. Найруулагчийн хувьд бүх юм өнгөрөө: мөнгө байхгүй, жүжигчин байхгүй. Гэвч уран бүтээлч маань гудамжинд нэгэн жүжигчин эмэгтэй олж хараад, тэр дор нь найрч, кинондоо тоглуулахаар тохирч, усан онгоцонд суулгаад алга болж гэнэ.  Найруулагч нь усан онгоцонд суудаг нь маш их учиртай: далай дундах нууцлаг аралын газрын зурагтай тул, тэр өмнө нь хэний ч харж байгаагүй газар киногоо авахаар шийдсэн аж. Улмаар бөөн бонус цохино гэж тооцоонд нь буусан юм байх. Усан онгоцны хамт олон найруулагчийн шийдвэрийг сайшаалгүй, буцах гэтэл, усан онгоц нь манан дунд төөрч, ГЭНЭТ өнөөх нууцлаг арлын хавиар хаданд зоогдож гацна.

Удиртгал хэсэг нь бараг цаг орчим үргэлжилнэ. Жаахан уйтгартай боловч, зарим хэсэгт нь тун давгүй, олон авууштай хэсэг харагдсан. За тэр яахав. 

Ийнхүү өнөөх нууцлаг аралдаа ирдэг юм байж. Өнөөх арал нь хэний ч юм бүү мэд барьсан өндөр ханаар бүсэлсэн байх юм. Харин арал дээр тас хар нутгийн индианууд аж төрдөг юм байх. Харахад царай зүс муутай, бас зан аашаараа авах юмгүй. Бас тэр харууд хүн иддэг шинжтэй. Нутгийн индианууд манайхны цагаан арьстангуудыг барьж авч, нэг хэсгийг нь хэрцгийгээр алж, нөгөө хэсгийг нь хэрцгийгээр зодно. Гэвч яг эгзэгтэй үед нь зоригтой ахмад зоригтой хамт олонтойгоо ирж, индиан омгийн талыг нь устгах маягийн соёлын довтолгоон үзүүлнэ. Устгалд хэрэгцээтэй багаж буюу винтоов буу, томми-гана иргэний усан онгоц дүүрэн байх юм. Арлын индиануудаас амь наана там цаана мултарсан иргэд тэр дороо усан онгоцондоо сууцгааж, бузар арлыг орхихоор шийднэ.

Гэвч бүх юм тийм амаргүй байх нь ойлгомжтой! Нэгэн тас хар индиан эр, тас харанхуй шөнийг далимдуулан, нэг хаднаас нөгөө хад уруу урт мод тулан харайж, усан онгоцыг нинжа шиг шалгана. Манай циркийнхэн тэр индианы харайж байгааг харж, үлгэр дуурайлал авбал таарна. Онгоцонд хүрсэн даруй муу ёрын индиан манай талын жүжигчин аниаг сугавчлан зугтана. Индиан эр эрэг дээр ирсэн даруй хамсаатнуудтайгаа аниаг модон төхөөрөмжинд хүлж, аниаг нутгийн мангаанд өргөл болгон барина. Нутгийн мангасаа дуудахдаа бөмбөр нүдэж, муухай орилно.

Гэнэт модон дотроос мангар том сармагчин үсэрч ирэн, муухай орилно! Өнөөх Кинг-Конг гээч нь! Харахад горилл сармагчин, гэхдээ мангар том. Горилл сармагчин эмэгтэйг шүүрч аваад, ой мод уруу зугтана. Тэр хооронд нь усан онгоцны хамт олон, жүжигчин аниаг аврахаар гүйн ирж, эртний соёлын төлөөлөгчдийг хүйс тэмтэрнэ. Иргэд ойлгохгүй байж мэднэ: үйл явдал 1933 онд болж буй хэрэг. Тэр цагт маш хялбархан уугуул иргэдийг хүйс тэмтэрчдэг байсан, одоо л хүний эрх гэж галбиртдаг болсон гэхээс.

Цааш нь бүх юм ёстой гоё болж ирнэ, Индиана Жонсын киноны үйл явдлыг зуу дахин үржүүлсэн юм шиг: хүүхэн барьсан сармагчин, найруулагч, ахмад ба хамт олон нэг нэгнээ ширэнгэн ой дунд хайж гүйлдэнэ. Гүйлдэх хооронд усан цэргүүд хадны хавцалд ирнэ. Тэр хадны хавцалд өвсөн тэжээлтэн үлэг гөрвөлтөй тааралдана. Өвсөн тэжээлтэн гөрвөл гэнэт махчин үлэг гөрөвт дайруулж, өвсөн тэжээлтэн нь найруулагчийн хамт олонтой хамт сандарч хавцлаар нэг пижигнэлдэнэ.  Удалгүй хадан хавцлын нарийслын улмаас, динзааврын түгжрэл үүсэж, бүгд нэг нэгнээ бяцалж, гурвалжин-дөрвөлжин бөөн юм болно. Хадны хавцлаас амьд мэнд сугарсанууд нь мангар гүн хавцал уруу унаж, бүр аймшигтай юм болно.

Тэр хооронд авьяаслаг жүжигчин бүсгүй сармагчныг бодширолд орсныг далимдуулан, зугтана! Мэдээж хэрэг эрүүл мэнд зугтаж чадахгүй. Замаас нь хоёр махчин динзаавар эмэгтэйг барих шахаж, эмэгтэй баахан зугтана. Гэвч эрэлхэг горилл сармагчин цагаан арьстан бүсгүйг аврахаар хийсэн ирж, хоёр махчин динзаавартай ан мана үзэлцэнэ. Харин хоёр махчин найздаа туслахаар (анхаар!) гурав дахь үлэг гүрвэл ирнэ! Гурван ширхэг динзаавартай үзэлцэх сармагчны тухай яриад мөн адил нэмэргүй- үүнийг хоёр нүдээрээ харах хэрэгтэй. Гар хөлөөрөө тийрэлцэж, хазалцаж, орилолдон хавцал уруу унаж, нэг нэгнээ боож, эцэстээ сармагчин нармайг яаж зөв нээхийг харуулна. Үнэн тасархай!

Хөрөнгө мөнгийг маш чадварлаг хүмүүст өгсөн нь тун урамтай, тун хийморлог. Киногоороо Питер Жексон Спилбергээс илүү динзаавардаж, бүх гурван ангиас нь илүү олон динзаавар нэг кинонд чихэн оруулсан байх юм. Бас шүдтэй эр хүний бэлэг эрхтэн гээд, гайхалтай уран сайхны ололтууд киноны шилдэг мангаа болж чадахаар санагдав. За тэгээд дуу шуу- толгой тасарч унахаар гоё .

Зарим найруулагчид гэнэн юм болохоороо, динозаврыг тонгорон шидэж байгаа сармагчинг кинонд харуулах хэрэггүй гэж үздэг. Тэдний хувьд хамгийн чухал нь баатруудын дотоод ертөнц, тэдний зовлон, сэтгэлийн хөдөлгөөнийг харуулах гэж дайрдаг. Иймэрхүү найруулагчид шал тэнэг санагддаг. Үнэндээ бол Годзилла мангас, эсвэл Кинг Конг сармагчны дотоод ертөнц надад (үзэгчийн хувьд) ер сонин биш. Би иймэрхүү кинонд дуртай байхын гол шалтгаан нь, аварга сармагчин аварга үлэг гүрвэлийг хүйс тэмтэрч байгааг харж таашаал авахын тулд үздэг.

Үүнийг иргэн Питер Жексон гайхалтай сайхнаар харуулж, үзүүлье гэснээ үзүүлэн ойлгуулж байх юм:
Манайхны дүрүүд нэг динзаавраас зугтаж, нөгөө динзааврын аманд орох шахаж, бултаж, хар хүчээрээ тийрэлцэж, мангастаж, орилдон хадны хавцалд унаж, хавцал дотроо сэжгийн дүр төрхтэй шавьж идүүлэх шахаж, бууж өгөхийн наахан ахмад ирж, пулеметон галаар дайснуудыг тонилгож, бүгдийг аварна.

Нэмж хэлэхэд, зарим найруулагчид ба зарим үзэгчид тэнэг юм шиг, динозавруудтай зодолдох аварга сармагчинг чухалчлан үнэлдэг. Тэдний хэлдэг гол үг нь: хамгийн гол нь зодоон нүдээн, тусгай эффект байхгүй юу! Гол нь дэмий яриа, сэтгэлийн үгэнд анхаарах хэрэггүй гэж үздэг. Иймэрхүү үзэгчдийг өрөвдөхөөс өөр аргаггүй. Учир нь бид кино үзэхдээ Гозилла, аль эсвэл Кинг-Конгын ялалтыг харах гэж үздэггүй. Хүмүүсийг дотоод ертөнц ба өөрчлөлтийг харна гэдэг, бас нэг төрлийн сэтгэл ханамж.

Уг киноны хүмүүс нь бас давгүй болсон санагдана. Нэг талаас бол хамаагүй л дээ- тэр баатрын юу юу мэдэрч, юу юу бодоод байгаа нь. Нөгөө талаас, зарим баатруудын дүрийг сайтар дэлгэн харуулсангүй. Үнэндээ хамаагүй: энд нэг мангар том сармагчин, зодоон байлдаан нь тэр чигээрээ бөөн бонус. Бас харамсмаар юм гэвэл, уг кинонд нэг ч гоё хошигнол байхгүй. Бас зарим цэргүүд нь тун сонирхолгүй үхнэ. Илүү цог галтайгаар үхэх ёстой байсан юм. Нэг төрлийн дутагдал гэмээр. Үүнийг зарим хүүхдүүд хараад, баатруудынхаа дүрийг улам сайн харуулж чадахгүй бол, зайлах хэрэгтэй гэж үздэг. Иймэрхүү хүүхдүүдийг өрөвдөхөөс өөр яахав.

Тэр хооронд. Ширэнгэн ой дунд, цагаан арьстан бүсгүй сармагчин хоёрын хооронд Өндөр Гэгээлэг Сэтгэл төрнө. Сармагчин нь ганцаараа үлдсэн бололтой. Мөн сармагчин нь эрэгчин юм байх. Бас амь амьдралаа нийлүүлэх эмэгчин сармагчингүй, ганц бие сармагчин юм байх. Тэр учраас, бакь сармагчин маань хурууных нь чинээ жижигхэн цагаан арьстан эмэгтэйг сонирхсон янзтай ажиглан харж эхэлнэ. Ямар гээчийн сонирхол төрдөг юм бол, бүү мэд. Уул нь сармагчин гэдэг амьтан, ламын адил хийх юмаа заавал олдогсон.

Намайг 7-р ангид байхад, манай ангийхан амьтны хүрээлэн орж билээ. Тэгэхэд би анх хаа нэгтээ олзлогдсон сармагчин харж билээ. Ангийхантайгаа тэр сармагчинг харж байтал, өнөөх сармагчин нь тун сурамгайгаар өөр өөртэйгээ наадаж билээ. Охид муухай орилолдон зугтахад, хөвгүүд баахан хэрэгтэй юм сурж авч билээ.

Гэвч энэ сармачин тэс өөр сармагчин юм байх. Хайр гээч юм мэдэрдэг юм байх. Гэвч эргэн тойрноос Хайрын хүчийг муу ёрын хүч алах гээд л! Бас киноны зохиолч гүйж ирээд, сармагчнаас эмэгтэйг аврах гээд л. Зохиолчтой усан цэргүүд хамсаж, баахан юм болно.

Тэр хооронд киноны найруулагч сармагчныг олзлох зэвүүн арга сэднэ. Ахмадын тусламжтайгаар сармагчин баригдаж, сармагчныг Нью-Иорк хотноо авчирна. Тэндээ сармагчин нь хүлээстэй олны үзүүлэн болж байснаа, өөрийгөө гэнэт суллаж, эргэн тойрныг сүйтгэж эхэлнэ. Удалгүй сармагчин хүүхнийг олоод, тэр хоёр үсэрхэг бөгсөөрөө мөсөн дэрэ гулгана. Гэвч зэвүүн цэргүүд тэднийг буудаж эхэлсэн тул, сармагчин хүүхэн хоёр олон давхарт байшин дээр гарч, нар жаргахыг ажиглана.

Энэ сайхан мөчид гэнэт дайсны онгоц дайрч, буудалцана. Кинг-Конг үзэлцэхээр шийдэж, нэг онгоцыг бариад, нөгөөхрүү шиднэ. Мэргэн гэж жигтээхэн, жигтээхэн. Гэвч эцэстээ суманд өртөж, баатарлагаар байшингаас унана. Төгсөв.

Киног дүгнэж, юу юу хэлж болох бэ. Гурван цагын турш могойнд ховсдуулсан туулай шиг сууж болно. Мэдээж, энэ кино бол Тарковскийн стиль биш. Байнга нусаа зажилан, уйлагнасан хөтөч энэ кинонд байхгүй. Үнэндээ бол майр их Гоо Сайхан энэ кинонд байхгүй. Гэвч, энэ кино яг юуны тухай өгүүлнэ бэ гэдгийг эцэстээ харуулна.
Жишээ нь "Эрэлхэг зүрх" кинонд Мел Гибсон агаа: Эрх Чөлөө! гэж орилдог шиг. Эсвэл Гладиатор кинонд, Максимус найз нартаа: Бидний одоо хийх үйл ирээдүйд цуурайтах болно! гэж хэлдэг шиг.
Уншигчийн ойлгож байгаагаар, энэ кино бол гайхалтай сайн кино. Мангасыг онгоц биш, гоо сайхан алсан. Энэ бол маш хүчтэй сэдэв.

23:55 - 2011-06-27 - Сэтгэгдэл бичих

дянзаавруудтай үзэлцдэг хэсэг бас тасархай шд.
зурагтанд пиун пан пун аааа гээд л.
үзэх болгонд ангайгаад, хөлсөө арчих шиг болно доо.

AmonRa - 22:29 - 2011-07-08

Надад лав тэр шавьжтай хэсэг хамгийн зэвүүн

Чингүн - 21:55 - 2011-07-08

Петер Жексоны өмнөх кинг конгийг анх үзээд уйлжийсан санагджийна. Гэмгүй хөөрхий сармагчинг хүмүүс ягаад ойлгоогүйм бол оо гэж.
Дараа нь Петер Жексоны кинг конгийг нэлээн догдолж үзэж байсан. Чиний хэлдгээр үлэг гүрвэл горилла 2н тулаан маш гайхалтай. Гориллаг үхэхэд бас л дотроо халаглаж суусан.

Эртнээс эрэлхэг баатрууд зөвхөн Гоо сайхны өмнө л өвдөг сөхөрч байсан түүхтэй.

Zurai - 20:46 - 2011-06-28

мангаа хөөрхөн хүүхэн хоёрыг өгүүлдэг эртний үлгэрийн нэг хувилбар гэх үү дээ.
танхай сэдэв л дээ. ер нь мангаа зангааг гоо сайхан ялдаг, гоо сайхан харын хүчээс илүү хүчтэй гэсэн баахан европ үлгэр байдаг - тэрний л нэг илрэл юм.
Манайд болохоор бяртай нь биш, сэргэлэн түргэн ухаантай нь мангаануудыг ялаад байдаг даа.

AmonRa - 18:10 - 2011-06-28

байлдаан буудалцаан гүйлдээнийг үзэж байхдаа мангасыг онгоц биш гоо сайхан алсан гэж бодож байгаагүйн байна..

dao - 18:03 - 2011-06-28

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax