जगन्नाथ

Робин Хууд (уск)

Дээхэн найруулагч Ридли Скоттын гурилдуулсан Робин Хууд гэдэг нэртэй кино сонжлоо. Ер нь нөхөр Ридли Скотт их тогтворгүй хүн, найруулагчийн хувьд. Маш тогтворгүй. Төрөл бүрийн жанраар ажилдаг- түүхэн сэдвээс зөгнөлт, зөгнөлт зохиолоос донгиорол уруу. Яаж эхэлж байсан нь их гоё: маш сайн хийгдсэн "Duellists", дараа нь шууд зөгнөлт киноны сонгодог бүтээл болсон "Харийнх", маш сайн зохиолтой "Хар Бороо", дараа нь бас нэг сонгодог "Тэльма Лойс хоёр". Бас мэдээж "Ирэн дээр гүйгч"

Дараа нь гэнэт "Байлдагч Жэйн" хийж мангартаж эхэлсэн. Жэйны дараа шинэлэг сэдэв өөртөө нээж гэнэ: түүхэн сэдэвтэй дэмийрэл. "Гладиатор" кино нь тэр цагтаа төсөөлөхийн арга үгүй 100 саяар бүтээгдэж, түүх судлаачид киног нь харсан даруй боож үхэх шахсан. Мөн дайснаа гэж үзэж, араандаа зууж гэнэ. Гэвч үзэгчид тэр кинонд шуурч, дэлхий нийтээр хагас тэрбүм төгрөг цуглуулсан.

Одоо тэр кино нь IMDB-д Top 250 киноны 96-р байр эзэлж байгаа. Хэн нь тэнэг бэ? гэж Ридли одоо түүх судлаачдаас асууж байгаа байх.
Түүхэн донгиорол мань эрт маш сайхан санагдсан бололтой. Түүхэн донгиорол уруу мань эр байн байн эргэж очдог болж гэнэ- "Тэнгэрийн хаант улс" кинондоо бие хаа муутай, чөргөр дархныг загалмайт дайнд илгээсэн. Ер нь юуны тухай кино бэ гэдгийг хэлэх бэрх- байн байн утга учрыг хооронд нь холилдуулж, давгүй бантан зуурсан.

Энэ удаад найруулагч маань биднийг ногоон трико угласан дээрэмчин залуучуудаар баярлуулахаар шийджээ. Муухай харсан австрали залуу Рассел Кроуг кинондоо уриад, түүнийг тойруулаад, таарсан таараагүй баахан гоё юм харуулаад эхэлжээ: илд сэлэм, цус нөж, хуяг дуулга. Бас хэдэн үл ойлгогдох үүлдрийн нохой.
Бас ногоон трикотон залуучууд гомочуудын бүлгэмийн удирдагч биш, харин янзын харваач, Марион бүсгүйн бишрэн шүтэгч гэдгийг харуулахыг маш их хичээсэн байх юм.

Нийтдээ ногоон трикотонгуудын сэдэв 86 (!) удаа дэлгэцнээ амилж байжээ. Кевин Костнерын тоглосон нэг давгүй кино, дараа нь Мел Бруксын инээдмийн кино гарч, сэдэв нь бүрэн дэлгэгдсэн тул, хааж болохоор байв.


Гэтэл! Гладиатор шиг Робин Хуудыг авбал яадаг юм бол? гэж Скотт бодсон бололтой. Бас хуяг дуулга өмсгөөд, сэлэм илд атгуулаад, архи дарс уулгацгаая! Бас Марион бүсгүйг хайрлуулья, үзэгчид иймэрхүү юм таалдаг. Тэгээд, бид олны танил Робин  биш, харин баатар болохоос нь өмнөх үйл явдлыг харуулцгаая! гэв. Бүгдийг үнэмшилтэй болгоод, нэг нэгнээ байцаа шиг хэрчих залуучуудыг харуулцгаая! Бас дээрээс нь нэмээд хайр, драм. Триког хасаад, оронд нь ахиухан цус нөж. Ахиухныг, ай даа. Бас үлгэр жишээ эх оронч, бас шуналд идэгдсэн төрийн эрх баригчдыг харуулах хэрэгтэй.

Яривал, энэ кино их сонин. Робин маань, Арслангийн зүрх хочтой Ричард вангийн дэргэдэх харваач нь юм байх. Робин хархүү байлдаанаас чөлөөтэй цагт өөрийн анд нөхдөө хульхидаж шааригддаг. Анд нөхөд нь Робинд уурлаж, зодоон нүдээн болоход ван нь өөрийн биеэр тэднийг салгана. Салгасны дараа Робин эзэн вандаа хамаг бодож явдаг зүйлээ түүнд хэлж гэнэ: Арслангийн Зүрх биш, харин өмхий бэлгэвч хочтой явдаг гэж.
Ричард ван хэлсэн үгэнд нь бага зэрэг гомдоод, үүрийн цолмоноор толгойг нь авахаар шийднэ. Гэтэл, тэр хооронд Ричардын төрсөн дүү францын ванд урваж, шагналд нь дарс, чанасан мэлхий хүртэнэ.
Урвагч өөрийн вангаа алахаар иртэл, ван өөрөө чадарсан байх юм гэнэ. Тэр хооронд Робин хархүү анд нөхдөө дагуулан оргож, ой модонд шархадсан хуягт баатрыг олно. Тэр хуягт баатар нь Англи уруу вангийн титэм авчирах үүрэгтэй бөгөөд, замдаа шархадсан юм байх. Титмийг зөв газарт нь хүргэх үүрэг даалгаврыг мэдээж Робин маань хүртэнэ- хүргэх хооронд бөөн адал явдал болж, Англи орон аюулд өртөнө. Мэдээж хэрэг Робин эр бүгдийг авраад, амжилттайгаар Марион авхайг жаргаана.

Болоо шив дээ..? Харамсалтай нь Робин удаашрилтайгаар: ҮГҮ-Ү-Ү-Ү-Й Э-Э-Э! гэж орилохгүй. Ер нь үйл зураг авалтаараа ч, зохиолчдын тархины дүлэлтээр ч сайхан санагдсангүй. Харин Америкт их сайн хүлээж авсан гэдэг, энэ киног. Тэнэг хүний жаргалаа гэж...

18:08 - 2010-12-22 - Сэтгэгдэл бичих

2цаг 20 минут шаал дэмий сууж хүлээсэнээ одоо болтол гайхдагийн. Өрнөх гэж байгаад л дуучихаж байна лээ кккк.

Харин Трейлерийг нь бол үзмээр санагдтал хийсэн байна лээ.

Би бол хайран мөнгө цагны гаргалга гэж хэлнээ. одоо гарч байгаа шинэ ангийг нь

Хүслийнжигүүр - 17:40 - 2010-12-23

харри ямаршуу юм?

AmonRa - 17:28 - 2010-12-23

мань чинь бүүр мөнгөө төлж үзсийшд кккк

гэхдээ харри поттерийн сүүлийн ангиас хамаагүй дээр байсөөн...

Хүслийнжигүүр - 16:48 - 2010-12-23

Киног үнэгүй татаж аваагүй байсан бол, мөнгөө буцааж нэхэх байлаа шд. Түй, цагийн гарз гэж муухай орилсныг минээ.

AmonRa - 14:45 - 2010-12-23

Үзэж дуучихаад юу вээ. Хулхидуулчихлаа гэж бодсийшд хэхэ...

Кино дууссан ч үйл явдал дөнгөж эхлэж энэ тэр кккк
Киног уран бүтээл гэж хардаггүй баясаж үздэг хүмүүст таарсан кино байсан. Яахуу дээ нэг удаа үзээд мартах тийм л кино кккк :P

Хүслийнжигүүр - 12:07 - 2010-12-23

aali deer tatchaad ehnees neg harchaal zalhuu hursen kekekkk chinii ene dugneltiig unshsan buur uzehguim bna l daa.

dao - 20:21 - 2010-12-22

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax