जगन्नाथ

Хялбархан номын тухай

Өчигдөр хялбархан ном уншиж дуусгалаа. Блог хөтлөх зав гарахгүй байгаа хэрнээ, ном унших зав бол гараад байна- учир нь энэ ном маш хялбархан. Ойролцоогоор 100 хуудастай учир, уншихад их хялбар. Үсгийн хэмжээ нь донгиочуудад зориулж томоор бичсэн- уншихад донгиочуудын нүд өвддөггүй. Гэвч маш зажлууртай.

Хялбархан юмны тухай би өмнө нь тайлбарлаж байсан- гэхдээ яг яагаад хялбар байх хэрэгтэй, ямар нэмэлт ач тустай талаар Жон Маэда гэдэг хүн тайлбарлаж байгаа юм. Өөрийн хөдөлмөрөө хялбар зохион байгуулбал ямар давуу талтай, үүгээр зөвхөн хувийн амьдрал галбир орохоос гадна хувийн энергиэ зөв зарцуулж, мөн зөв чиглүүлэх тухай өгүүлдэг ном юм.

Энэ номыг дизайнерүүд уншиж танилцаад авахад буруутах юм ер байхгүй. Мөн дизайнтай ямар ч холбоогүй хүмүүс бас уншиж болно- бичсэн хэл нь энгийн, хялбар тул ойлгомжтой. Цагаа энгийн маягаар хэмнэж, үр өгөөжтэй амьдралаа зарцуулмаар байгаа иргэдэд яг таарна.

Зохиогчийн блог
Энд ном нь

13:41 - 2010-10-13 - Сэтгэгдэл бичих

simplicity

Simplicity, minimalism ч гэдэг. Хэрэггүй зүйлсийг хасан зөвхөн онц шаардлагатайг үлдээхүй. Ганц дизайн гэхгүй бүх зүйлд хамаатай.

dolugen (зочин) - 10:27 - 2010-10-21

Алдаа хийлээ гэхэд, хялбар зарчмаар боссон ажлыг тэр дор нь засаж зарлуулахад амархан гэсэн үг- юмыг хялбарчлахын эхний давуу тал.
Хэрэв хүндрэлтэй зохион байгуулалттай бол, нэг бяцxан деталь үгүй боллоо- тэр жижиг юмаас болж хамаг босгосон том ажил сүйрнэ. Харин хялбарчилсан тохиолдолд хаана ямар алдаа гарсныг тодорхойлох, эрт оношлоход маш хялбар болж таарна. Хялбар гэдэг үгийн утгыг болхи гэсэн үтгатай эндүүрч болохгүй.

Хэцүү бэрх хүн ч, муу зохион байгуулалттай ажил урагшилдаггүй, ойр хавийнхаа хүмүүсээ ч зовоодог доо?
Нэг хүний амьдралаас эхсүүлэн, том төр улсуудын аж амьдрал ийм байдаг. Ухамсраас шалтгаална л даа.
Харин ухамсар гэдэг нь шал өөр сэдэв болоод ирнэ.

Бүгдэнд амжилт!

3ав муутай давхиад байна.

AmonRa - 21:00 - 2010-10-13

Эйнштэйн "Бүх юм хамгийн хялбараар бүтээгдсэн байдаг гэхдээ хийхэд тайлахад амархан гэж хэлээгүй шүү" гэж хэлж хэлсэн юм байдаг гэж сонсож байсан.

Бас "Байгалын нууцыг тайлахад математик арга тусалдаг. Учир нь бурхан үргэлж геометржүүлж байдаг"/бурхан байгаа эсэх нь сонин биш л дээ/ гэдэг үг уншиж байсан юм байна.

Бас "Аэн ч нэгдүгээр ангийн хүүхдээр аравдугаар ангийн бодлого бодуулахгүй шүү дээ" гэсэн үг ч байдаг.

Эдгээрээс харахад, лав л байгалийн нууцуудыг тайлахад тулгардаг хүндрэлүүд хүний хувьд нэг харин ч ачаалал багатай юм шиг ээ.

Гэхдээ АмонРа-гийн энд тавьсан утга санаанаас шал өөр юм яричих шиг боллоо уучлаарай хэхэ.

Асуудалд бол, хэт нүсэр схемчлэл нь будилиан таригч гоо сайхныг гутаан доромжлогч байна л гэж бодож байна даа хэхэ.

Сурах Шалтгаан - 20:43 - 2010-10-13

arga ni buruu songood bdag bkh daa te za amjilt

legion - 20:36 - 2010-10-13

Харин тиймээ гол нь зөв зохион байгууллалттай бол ямар ч ажил, хэрэг, амьдрал хялбархан болдог гэж онолын хувьд ч юмуу сонсч л байсан. Тэгсэн хэрнээ энэ зохион байгуулалт л буруу болоод байх шиг болоод ч тэр үү хялбар юм гэж байхгүй ч юм шиг .......

Zurai - 20:12 - 2010-10-13

Сайн уу Амонра

Яг одоогийн миний нөхцөл байдал д тохирсон ном байна. Хийх ажил овоороод. Овоорох тусам алийг нь эхлэж барьж авахаа мэдэхгүй тойрч зугтаагаад. Надад их хэрэгтэй эд байн. Харин чамд энэ ном бүтнээрээ байхгүй юмуу?

StarLight - 14:19 - 2010-10-13

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax