जगन्नाथ

Аалзны торон ой

Нөхөр Акира Куросава олон сайн кино авсан. Олон сайн кино авахаас гадна, олон сайн киноны зохиол бичсэн. Сайн киноны зохиол бичихэд мэдээж хэрэг хүн таних хэрэгтэй байдаг- хажуу орцны архичдыг таних бол даанч хүн танихын мэдлэгт хүрэлцэхгүй. Харин нөхөр Куросава хүн таньдгаараа алдартай. 7 самурай киногоо авсны дараа мань эр киног орхиж болох байсан- сайн найруулагч нэг л сайн кино авахад хангалттай. Гэвч нөхөр Куросава өөрийнхөө чадвараа улам хурцатгасаар, мэргэжлийн маш өндөр төвшинд хүрсэн.

Найруулагчийн ур чадварыг зарим нөхөд их марзан үнэлдэг: нэг алдартай жүжигчин тоглуулсан байхад болно гэж. Гэтэл найруулагчийн зөв хүмүүсийг цуглуулах, ур чадвараар нь зөв зөв байранд нь суулгах, жүжигчинд дүрийг ойлгуулахаас, өнөөх хүн таних чадвар найруулагчаас шаардагддаг.

Гэтэл саяхан урт саварт минь Samurai Edition гэсэн гарчигтай DVD баригдав. Дотроо 5 дисктэй, тэр дунд миний харж байгаагүй 3 ширхэг кану байж байхын. Хамгийн түрүүнд Аалзны торон цайз гэдэг нэртэй кино сонжлоо. Угаасаа самурай нар гэж, сонин хүмүүс.

Киног сонжоод эхэлтэл, хамгийн түрүүнд нэг сонирхолтой юм нүдэнд туслаа: япончууд өөрсдийн киногоо зүгээр ч нэг тоон хэлбэрт оруулаагүй байна. 16:9 хэмжээнд тохируулж, өнгийг нь зассан байх юм. Өөрийн соёлын өвөө оросууд шиг будаж гутаагаагүй- хүндэтгэлтэйгээр хандсан нь ил байв .  
Харин тэр 50-иад оны японы зураглаачдын ур чадварыг зассан засаагүй, юу ч нууж чадсангүй- кадр болгоныг жаазалж, ханан дээр өлгөхөөр болжээ. Хөлсөө арчин, атаархан суулаа.

Аалзны торон цайз гэдэг газар нэг самурай дарга сууж байх юм гэнэ- энэ тэндээс бөөн түгшүүртэй мэдээ ирж байх юм. Нэг зарц нь урваж, эзнийхээ эсрэг босож, цэргүүдтэйгээ эзнээ алахаар хөдөлж байх юм гэнэ. Самурай ах түгшүүртэй нь арга үгүй яах ийхээ бодно.
Гэтэл, бүх юм сайхнаар эргэж, хоёр үнэнч зарцынхаа буянд эзэн аврагдаж, бослого дарагдана.

Баярласан эзэн цол хайрлахаар үнэнч хоёр зарцаа цайздаа дуудав. Хоёр зарц нь цайз хүрэх замдаа ой модонд төөрч, хий үзэгдэлтэй таарна. Хий үзэгдэл нь тэр хоёрт бөөн гоё гоё амлана: чи тийм цолтой болно, чи тийм цолтой болно гэж.
Хий үзэгдлийн хэлснээр болж, хоёр дайчин эр эзнээсээ бөөн буян хүртэнэ. Мэдээж хэрэг нэг дайчинд тэр нь хүрэлцдэггүй. Тэр дайчин хүн маань, уул ёсондоо их зөв бодолтой хүн: эзэндээ үнэнч, найздаа хариутай байхыг эрмэлзэнэ.

Гэтэл дайчин маань амар тайвандаа жаргаж, эхнэрээ нухаад, бөөн хүүхэд гаргахын оронд чихээ дэлдийлгэн эхнэрээ сонсоно. Мэдээж хэрэг, эхнэр нь аль болгон ихийг эзэмшихийг хүснэ. Угтаа өөдгүй бодолтой юм болохоор, өөдгүй санаа ярьсаар, нөхрөө донгиоруулна. Нөхөр нь чихээ дэлдийлгэн, хүүхний үгэнд орж, хачин хачин юм бодоод эхэлнэ- эзнийхээ эсрэг, найзынхаа эсрэг, хүмүүсийнхээ эсрэг гээд. Эхнэр нь мэдээж нөхөртөө тэнэг зөвлөгөө өгөхөөс гадна, тэнэг үйлдэл хийхэд тусална- улмаар тэр хоёр хачин гээч бантан зуурна.

Мэдээж хэрэг, өөдгүй санаатай хүн өөдгүй төгсгөлөө олдог. Гэвч ямар ч зөв санаатай байвч, өөрийгөө зүрх сэтгэлийн бодлоо чагнахаас илүү, бусдыг чагнаад байвал юу болдог бэ гэдгийн нэг сайхан сургамжтай үлгэр болжээ. Эрх мэдлийн шунал гэдэг, хэзээ ч зөв байгаагүй.

Ер нь үзээд авахад, буруутах юмгүй- сургамжтай үлгэр маягийн кино юм байна.
Мэдээж хэрэг, элдэв янзын дутагдалтай: хэт удаан, хэт сунжирсан хэсгүүд бий. Би энэ киног зүсэх байсан бол, ойролцоогоор 30-40 минут зазуурдаад хаях байсан байх. Гэвч энэ бол одоо цагийн динамикаар сэтгэж байгаа болохоор тэр.
Нийтдээ сайн бүтээл болжээ- сэтгэл гаргаж хийсэн нь ил байх юм. Үзэхэд, буруутах юмгүй.

17:00 - 2010-11-07 - Сэтгэгдэл бичих

Дээрх нь Үндэсний телевизээр гарч байхад нь үзэж байсийм байна өө.

Хүслийнжигүүр - 13:06 - 2010-11-08

ner ni yu bilee ene kino?

erdene_n - 05:32 - 2010-11-08

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax