जगन्नाथ |
4-р Хенри хаан (уск)Уг кануг Хайнрих Манны зохиосон хоёр ботид Хенри хааны тухай номоор тавигдсан юм. Түүхэн үйл явдлын, түүхэн хүний тухай. Бас Хенри хаан гэж юу байдаг, хаанахын ямар моньди бэ гээд, тайлбарладаг ном. Мань эр эртний цагт амьдарч байсан болохоор, киноны зохиолчид ч, найруулагчид ч сэдэвтээ ихэвчлэн чөлөөтэй ханддаг. Тэр учраас бэлэн болсон кинонд найруулагч ба кино зохиолчдод л сонирхолтой сэдэв дэлгэгддсэн байдаг. Германаар Хенриг Хайнрих, Параанц орнуудаар Анри гэж дууддаг байжээ. Энэ Хенри-Анри-Хайнрих маань гурван зүйлээр маш их алдартай байж- дайсан ирвэл байлдачдаг, архи дарс байвал уучдаг, бас нүхтэй болгоныг чадварлагаар нухчдаг залуу байжээ. Кану нь ойролцоогоор үүний тухай. Ер нь дарангуйлагчдын тухай кино хийнэ гэдэг их хэцүү- тэр хүний бодох сэтгэх төлөвшилд нь маш олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг болохоор. Одоо цагт тиймэрхүү нөлөө бол бараг байхгүй гэж хэлж болно. Тийм болохоор, одоо цагийн сэтгэхүйгээр тэр цагийн сэтгэхүйг ойлгоно гэдэг маш бэрх. Бас ойлгуулна гэдэг, бүр бэрх. Энэ удаад германы найруулагчид яг ямар нөлөө гэдгийг дэлгэн харуулж байх юм. Хенри эрийн цагт Европ даяар бөөн дайн дэгдэж байсан юм- католикууд протестантуудыг нухаж, протестантууд нь католикуудыг нухдаг байж. Бүхэл бүтэн 35 жилийн турш. "30-н жилийн дайн" гэж Европын түүхэн их гоё хуудас бий. Үүнийг нэг том иргэний дайн гэж төсөөлж болно. Жишээ нь Францын Парис хотноо нэг шөний дотор католикууд 30 мянган протестант номтонгуудыг устгаж байсан. Энэ шөнийг Бартоломейн шөнө гэдэг. Энэ бол мэдээж дайны явцад үхсэн хүүхэд эмэгтэй, шатсан байшин барилгыг үл тооцвол шүү дээ? Үүнд бас ойлгуулбал зүгээр байх: энэ протестант, католик гээд байгаа хүмүүс бүгд христийн шашинтангууд юм. Гэвч тэд нэг нэгнээ маш их идэвхтэй алж хяддаг байжээ. Бидний энэ ярих кино маань бас энэ талыг харуулж байх юм: "харцгаа, гөсрийн хүмүүс юу хийгээд, үүнээс юу болсныг хараад сургамж ав" маягийн. Орос эсвэл монгол, хятад, өвөр монгол киноноос нэг ялгаатай юм нь гэвэл, рекламгүй бас идеологийн хог хаягдалгүй байх юм- барууны сэтгэхүй л дээ. Ийнхүү Хайнрих тайж сууж байх юм гэнэ. Зүгээр нэг суугаагүй, хаан болохыг их хүсдэг байжээ. Хаан болоход жаахан хүлээх хэрэгтэй байв. Хааны албан тушаал зүгээр нэг чөлөөтэй олддоггүй болохоор, хаан ширээндээ залрахаа хүлээх хооронд, өрсөлдөгчдөө устгаж цагаа нөхцөөдөг байжээ. Бас их ухаалаг устгадаг байж: эхэлж өрсөлдөгчид нь нэг нэгнээ устгахыг хүлээж харна, дараа нь шийдэмгий үйлдэл хийдэг, бөндгөр нь ажилладаг талаас харуулсан байх юм. Миний бодлоор, зөв харуулж. Эхэлж толгой, дараа нь үйлдэл. Тэр цагт зөвхөн католик шашинтан хаан ширээнд залрах ёстой байсан тул, Хайнрих тэр дороо католик болж. Дараа нь католик шашнаас урваж, буцаад протестант болсон. Дараа нь дахиад католик болж гэнэ. Католик болсон цагт мань эр ромын паптай үнэ хаялцдаг байж. Зүгээр нэг өөртөө бонус хайхаас гадна, бас улс орондоо бонус хайдаг байжээ. Ийнхүү наашаа цаашаа 5-н удаа гүйлдсэн байв. Эцэстээ, мань эр ийнхүү наашаа цаашаа болсноос болж, нэгэн сайн санаат христчинд алуулжээ. Кино нь харьцангуй хямд боссон байх юм: нийтдээ 19 сая европын төгрөг зарцуулсан гэнэ. Гэвч юмыг үзүүлэхдээ хятад киноноос ялгаатай юм нь, хэтэрхий их тансаг хувцас хунар үзүүлээгүй, бас харин европын дундад зууны уур амьсгалыг (шавар шавхай, бохир) их зөв харуулсан байх юм. Найруулагч харуулна гэсэн үйл явдлаасаа хазайлгүй, яг зөв харуулж байх юм. Катарина Медичи гэж авгай их чадварлаг хор найруулж байгааг харуулж байх юм. Мөн хүүхдүүд нь: дургуйцсан, эсэргүйцсэн болгоныг хооронд нь мөргөлдүүлж, есөн шидээр хорлож байх юм гэнэ. Марго хатан боовтой болгонтой нөхцөж, баахан гоё юм болно. Европуудын ардчилал ийнхүү бий болж байсан гэхэд, иргэд их гайхдаг- гэвч үнэхээр ийнхүү тэдний ардчиллын суурь тавигдсан юм. Тулалдааны зураг авалт их сайтай: нэг нэгнээ алж хядах христчдыг их чадварлаг харуулж байх юм. Залуухан Хайнрих тэднийг хараад, өмдөндөө баас алдана. Дараа нь том болсныхоо дараа, бусдаасаа илүү чадварлагаар шашин нэгтнээ хяддаг. Ер нь их гоё. Бас дундад зууны секс их сайхан харуулж, илүү дутуу нялуун яриа байхгүй- мээмсэг аниа бас хэтэрхий хүнд зураг авалтгүй. Гайхалтай хүмүүс, гайхалтай цаг. Гэвч кинонд дутагдах юм бий: жишээ нь Ларошэль цайзыг хэрхэн эзэлж байгааг харуулаагүй. Тэр цайзыг дараа нь зохиолч Дюма шадар 4-н цэргээрээ эзлүүлдэг. Бас Хайнрих Вэнсэны цайзад хоригдож байсныг харуулсангүй. ДэСад, Мирабо, Дидро нар мөн адил хоригдож байсан, их алдартай шорон. Мөн нэмж хэлэхэд, тэр шоронгийн захирагч нь Д'Артаньян гэж түүхэн хүн байсан. Ер нь мань эрийн даван туулсан амьдрал нь их өргөн, том сэдэв болохоор, хамаг гоё сайхан мөч нь мэдээж ороогүй. Багтах ч үгүй. Хайнрих хаан хэрхэн иргэдээ шашин харгалзалгүйгээр, улс орондоо нэг нэгэнтэйгээ эвтэй байхын төлөө зүтгэхийг харуулж. бас царайлаг аниануудыг дарахын хажуугаар, бүтээн байгуулалт ба гэгээрэлд хүрэхийг уриалдаг байсан, их сонин хүн. Тэр цагт бол, дэндүү содон. Ийнхүү ард түмнийхээ түүхэнд сайн санаат хаан болж үлдсэн. Хайнрих хааны тухай кануг түүхэн сэдвээр сонирхдог хүн бүрт зөвлөмөөр байна. Болж өгвөл 2 ангит телевизийн хувилбарыг үзэх хэрэгтэй. 16:35 - 2011-02-08 - Сэтгэгдэл бичих |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |