| जगन्नाथ |
Илийтийн тухайХүний биеэр нийгмийг төсөөлүүлээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй байна Уншигчийн сээгийнээс Элит гэж бий. Ард түмэн буюу хар ард буюу барлаг гэж бий. Гэвч саяхан хэдэн нийтлэлчдийг уншиж байхад, ард түмний чанар гэж асуудлыг өөрийгөө шинжээчид хэмээн өргөмжилсөн нийтлэлчид өмнөө тавин, нухацтай нь аргаггуй мэтгэлцэж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татав. Элит хэмээн өөрийгөө өргөмжилсөн нийгмийн давхарга нь өөрийнхөө хөрш ба элэг нэгтнээ 2-р зэргийн мал адгуус мэт үзэж, тэнэг мангараар нь тамгалж байгаа нь тэр тусмаа сонин санагдав. 2-р зэргийн мал адгуусыг байгаа байдлыг харж, сэтгэл нь гонсойс... 16:08 - 2012-10-12Леонардо да Винчигийн тухай зарим эргэцүүлэл
Леонардо агаагийн тэмдэглэлүүдийг унших их гоё байдаг. Мань эр олон түмэн сайхан санаа гаргахаас гадна, төрөл бүрийн сонирхолтой ажиглалт хийхдээ их сайн нөхөр. Байгаль, анатоми, хүний нийгэм, мал адгуус хэрхэн хоорондоо хэл амаа ололцдог гэх мэт. Харамсалтай нь, улиг болсон нисдэг тэрэгний жишээгээр мань эрийн оюуны потенциалыг үнэлдэг.
Зарим иргэд Леонардог цагаа түрүүлэн сэтгэж, нийгмээсээ бүрэн тасарсан хүн байсан гэж хэлдэг тал бий. Гэвч энэ бол буруу. Ямар ч суут хүн өөрийн цагаа түрүүлж байсан удаагүй. Уран бүтээлч өөрийн нийгмийнхээ болон он цагийн урсгалыг нь өөртөө шингээж, өөрсдийн ... 21:26 - 2012-10-10Бэттлшып УСК
Бэттлшыпыг сонжив. Үнэндээ хэлэхэд яг юу үзсэнээ нэг их сайн ойлгосонгүй. Энгийн тооны дэвтэр дээр зурсан онгоц бууддаг хүүхдүүдийн тоглоомоор хийгдсэн кино тул, зохиол ба агуу найруулга гэж байхгүй. Утга харин бий. Үйл явдлын тухайд дурсамжид үлдсэн хэдэн мөч гэвэл, ийш тийш буудалцаад гүйгээд байгаа нэг хар хүүхэн, сэтгэлээрээ байн байн унасан залуу офицер, дайн байлдаан, сонин дизайнтай хуягт цэргүүд, эргэлддэг хөрөө, дахиад дайн байлдаантай хэсгүүдийн холион бантан байв. Бас уг киноны гол дүрийг тоглосон гайхамшигтай америк арми.
Гайхамшигт америк армийн тухайд, бас тусдаа сэдэв юм шиг. Өнө... 19:12 - 2012-10-09Дизайны нууц Анхнаас нь шууд хэлбэл дээр: Дизайнд (уран зургийн адил) нууц байдаггүй. Бас ямар нэгэн хууль гэж байхгүй. Дүрэм бий, амьдралын туршлага гэж бий, зөвлөгөө гэж бий, дагаж мөрдвөл илүүдэхгүй зарчим гэж бий. Бас "арван алтан дүрэм", "хамгийн том арван алдаа" гэж бий. Гэхдээ хууль, эсвэл ямар нэгэн аймшгийн далд, үе залгамжлан аймшгийн кунпу нууц гэж байхгүй. Хэрэв дизайн урлаг байсан бол (бүү үзэгд!), эсвэл шинжлэх ухаан байсан бол (түй-түй) яагаад дизайн зөвхөн ийм байх ёстой бөгөөд, өөрөөр байж болохгүйг ярьж болох байсан. Гэвч хэлсэнчлэн: дизайн бол урлаг биш. Яриа харилцаа мэт, ямар нэгэн лог... 01:36 - 2012-09-30Дизайны талаарх ангиллын тухайМанай ард түмэн оюуны харанхуйгаас салах хүртэл хамгийн чухал урлаг нь кино ба цирк байх болно. Ленин хэлсэн юм байх. Урлаг гэдэг, заавал ямар нэгэн хүнд зориулсан байдаг: сонсогч, үзэгч, цуглуулагч гэх мэт. Нэн ялангуяа арилжаанд чиглэсэн урлаг буюу дизайн бол тэр тусмаа. Арилжаалагч ямар нэгэн бараа санал болголоо. Бараагаа хэрхэн хурдан зарах бэ? Зах дээр зогсоод, орилж болно л. Гэвч захын арилжааны далайц нь тэс өөр. Гэтэл бараагаа түргэн зармаар байдаг. Мөн тогтмол үйлчлүүлэгч үгүй бол, ямар ч арилжаа өөдөлдөггүй. Яаж тогтмол үйлчлүүлэгчидтэй болох бэ? Бас тогтмол үйлчлүүлэгчдээс гадна, я... 15:45 - 2012-09-27Муу дизайнерууд ба мэдрэмж муутай захиалагчдын тухай
Муу дизайныг уншигч та харж байсан байж л таараа. Муу дизайныг харсан боловч, мууг нь танихгүй өнгөрөх тал илүү байдаг. Дасал болчихсон болоод тэр. Дасал болсноо дахин дахин давтаж, муухайг улам үржүүлж, "Нийслэл хот маань яасан царай муутай болоо бэ!" гэж гайхдаг. Муухай зарын самбарууд манай нийслэл хотын соёл гэж үзэж болно. Дизайнер гэж өөрийгөө нэрлэх дуртай хүний дорой гоо зүйн мэдрэмж, харааны соёл ба захиалагчийн дорой харааны соёл нэг нэгнээ дэмжин хөхүүлж байдаг.
Заримдаа (бүү үзэгд!) захиалагч маань хүүхдийнхээ тоглоомын компьютерт Фотошоп суулгаж, өөрөө зарын самбарын эхийг заваар... 14:45 - 2012-09-27Дизайнерын мэргэжлийн тухай
Уншигч та дизайнер гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсийг харж л байсан байх. Яаг юу хийдэг юм бол. Ихэвчлэн хувцас эсгэдэг хүн гэж ойлгодог ч тохиолдол бий. Дизайн гэж мэргэжлийг тайлбарлах амархан, бас их хэцүү.
Бага сага зурдаг, эсвэл бага сага лого гурилтуулдаг хүнийг ч хэлдэг тохиолдол бий. Жишээлбэл манай дизайны хүмүүсийг гайхшралд оруулах их амархан: "Таны захиалагч өөрөөс чинь ухаантай бол яах уу?" гэж асуухад л хангалттай. Гайхшралд ордог шалтгаан нь хэд хэдэн шалтгаантай- бүгдийг нь тоочоод баршгүй юм болно. Гэвч дусал дуслаар далай хурааж байхад учиртай. Эхний шалтгаан нь дизайныг өөрөө... 15:31 - 2012-09-26Европчуудын нийтлэг төрхийн тухай No. II
Өмнөх хэсэг нь
Европчууд vs Монголчууд Түрүүхэн нэг элэг нэгтэнтэйгээ таарч, хэдэн үг солилцов. Амьдрал сайн, ажил төрөл сайн гэх мэт худлаа үнэн ярьж зогсов. Мань эр өөрийгөө сэхээтэн гэж нэрлэх дуртай нэгэн юм. Магадгүй энэ учраас ойр хавийнхныгаа бүгдийг нь муулж шүүмжилж, үг хэлэх эрх чөлөөг дан ганцаараа эдлэх ёстой нэгэн гэж үздэг нэгэн. Монгол сэхээтний замбараагүй сэтгэлгээний нэг гайхамшигтай чанар л даа. Ер нь барууныхныг бүгдийг нь тэнэг, гэнэн, амьдрал мэддэггүй, эрх, монгол хүн бүгдээс ухаантай ба авьяаслаг гэж боддог юм. Гэвч яагаад тийм ухаантай юм бол, цагаачлах болсноо хариулах ... 17:34 - 2012-09-22Олны төлөөх ач тусын тухай Нэг бодол төрлөө л. Соёлжсон (буюу нийгэмшсэн) улс орнуудад нэг сонин ёс заншил бий. Ямар гээч заншил бэ гэвэл, тухайн нийгмийнх нь майр баяканууд нь нийгэмдээ зориулж, ач тустай нэг юм барьдаг. Архины үйлдвэр биш, тэс ондоо юм барьдаг. Жишээлбэл номын сан. Эсвэл стадион, хүүхдийн цэцэрлэг, музей (өөрийнх нь тухай биш), эсвэл уран зураг баримлын галерей. Оросуудад бас нэг тийм заншил нь байсан- жишээлбэл Третьяковын галерей Третьяков гэр бүлийн худалдаачид босгосон гэдэг. Нэрийг нь большевикууд хүртэл үлдээж байсан түүхтэй. Жишээлбэл Карнеги Холл байна. Санхүүжүүлсэн хүний нэрээр нэрлэсэн нь о... 01:07 - 2012-09-21ХоббитНэг мэдэхэд бэлэн болчихсон байна. 22:58 - 2012-09-19 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |