जगन्नाथ

Европын нийтлэг төрх

Өдрийн тэмдэглэлүүдээ эмхэтгэж байтал, нэг ийм юм таарав. Уул нь аль хэдийнээ бичнэ гэж бодоод л байлаа. Бодохоос цаашгүй болсондоо харамсав. Цаг ч, энерги ч хүрэхгүй олон юмаа орхигдуулахад хүрсэнд гайхаад л сууж байхаас.

Парис

Ядуу хороолол гэж хаа газар бий- гайхаад хэрэггүй. Манайхан л эвдэрхий зам, утаа баас өмхий гэж дургуйцаад байдаг. Гэвч Монмантраас холгүй, 20 минут орчим харсан зүгтээ алхавал, тэр дороо ядуучуудын хороололд газардана. Тэр хавиар бохирын ус гудамжаар урсаж, аймшгийн өмхий үнэрийн дунд хүмүүс гадаа гудсаа дэлгэн унтаж байдаг. Хогоо тэврээд, хурхирсан шиг сайхан нойрмоглож байдаг. Үүний тухай зурагтаар үзүүлэхгүй байх- манайханд аль болгон баруун сайхан, барууны хэв маяг гэж бүлт үсрэлт л давамгайлдаг. Энэ учраас Парисын тухай юм зурагтаар гарвал, хэдэн зуун мянган удаа дахаа Эйфелийн цамхгийг л харуулна.

Магадгүй уншигч та европын аль нэгэн нийслэл эсвэл том хотоор аялж л байсан байх. Гэвч үүнийг Европт байсан гэж хэлээд хэрэггүй- уншигч таны харсан хотын тэр дүр төрх нь зөвхөн гаднах өнгө нь юм. Дотроо шал өөр- бодит амьдрал бол өөр. Гаднах гяланцаг нь жуулчдад зориулсан үзүүлбэр юм. Жуулчдад хотоо үзүүлдэг хүмүүс өөр газруудаар таныг дагуулж явахгүй л байх. Парист гэхэд, үзэж харах өөр газар бий. Харин хэлсэнчлэн, парисчуудын яг бодит амьдрал ба амьдралын хэв маягийг үзэж харна гэж горьдоод хэрэггүй.

Энэ учраас зөвхөн гоё сайхан зураг, гаднах гялалзсан дүр төрхийг л жуулчдад үзүүлдэг. Жуулчид нь цаашаа ямар гоё байсныг ярьж, европыг тойрсон сайхан дүр үүсгэхэд хүргэдэг.

Нийтлэг төрх
Германчууд бүгд тэднээс илүү улс үндэстэн дэлхий хорвоод байхгүй гэж үздэг. Швейцарчууд өөрсдөөс нь өөр ухаантай үндэстэн байдаггүй гэж үздэг. Эсрэгийг нотлоод ч хэрэггүй. Монтрё, Генф ба Санкт-Галленаас өөр сайхан газар байхгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Америкчуудын тухайд бас хэлэлтгүй, тэдний хувьд өөр соёлтой үндэстэн байхгүй гэж үзэх нь ойлгомжтой. Харин Монголд хэн ч дургүй. Яагаад ч юм бүү мэд, Сталины ачаар Хятадаас булаалган байж, яагаад ч юм бүү мэд өөрсдийн тусгаар тогтнолтой ч гэлээ - шилдэг гээч Монголчууд өөрсдөө Монголдоо тун дургүй. Герман, эсвэл Швейцар аль эсвэл Америктээ илүү дуртай. Европ л гэвэл, уулга алдан Монголчуудын тэнэгийг магтан дуулж эхэлдэг. Мөн хамгийн сүрхий Монголын эх орончид буюу цагаачид хайрт эх орондоо зөвхөн хүчээр ачуулж байж л буцдаг түүхтэй. Сайн дураараа буцна гэж байхгүй.

Барууны амьдралын хэв маягийг сайхан сайхнаар дуудаж залхадаггүй юм байх даа? Заримдаа тэр зөвхөн сайхныг нь харах гэж улайран зүтгэж байгаа нь, саруул ухаантай хүмүүс гэж хэлэхэд их бэрх болдог. Жишээлбэл нэг танил маань Европт яасан их жавартай, хайрсан хүйтэнтэй юм бэ гэж гайхан, орон сууцаа халаахгүй байгаагаа хэлж байв. Яагаад гэж асуухад, үнэтэй шүү дээ! гэж хариулж байв. Тэгснээ бас болоогүй: Ер эрүүл цэвэр агаар нь эрүүл мэндэд сайн! Монголд болохоор, нийтийн халаалтаас болж бүтэж үхчих гээд хэцүү! гэж хэлээд, маргааш нь тасартлаа архи ууж байх жишээтэй.

Миний ажигласнаар, энэ хавиар аялдаг төрийн түшээ нар аль болгон үнэтэй цайтай юмаар нь наадахыг хүсдэг. Барууны л юм сайн, бусад нь хог. Манайхны үйлчилгээний салбар асар доголдолтой, асар муу нь үнэн. Гэлээ ч зөвхөн барууны юм гэж өөрсдийгөө хөөргөх дуртай нь ажиглагдсан. Яагаад гэвэл ёс ёмбогор, нэр хүндээ бодох хэрэгтэй.

Өөртөө болон барууныханд манайхны ингэж хандаж байгаа нь олон нийтийн хэрэглэлээр давамгайлж буй туйлширсан үзэл бодлын илэрхийлэл байх гэж би боддог. Ер нь хуучин соц орнуудын хүн ам эдийн засгийн, улс төрийн ба идеологийн дайнд ялагдсаны дараа иймэрхүү байдлаар тархиа угаалгадаг байх. Гэвч үнэндээ үнэн худал хоёрыг хооронд нь ялгахад их хэмжээний зориг, ухаан ба өөр өөрийнхөө өмнө шударга байх хэрэгтэй болно. Үүнийг чадах болов уу?

Үнэн гэж бас юу бэ? Бид өөрсдөө юу хүсээд байгаагаа мэддэг юм уу? Барууныхан шиг хэрэглэж амьдрах нь дээдийн жаргал гэж үздэг болсны өөр өөрийгөө л хуурч байх нь сайхан л. Ардчилалтай болчихсон, одоо баруунынхан шиг амьдрадаг болно гэж туйлшрах нь өрөөсгөл мөн. Баялаг бол зөвхөн барууны халаасанд л орох болно - бид нарт үлдэхгүй. Грекүүдийн шатсан нь, хэт их хэрэглээнээс үүссэнийг бодох хүн ховор. Ер нь сэрүүн зүүднээсээ сэрмээр юм...

Гудамж талбайн ариун цэвэр

Барууныхан гудамж талбайгаа савангаар угаадаг гэж манайхны дунд тархсан сэрүүн зүүд байдаг. Цэвэрлэх нь цэвэрлэдэг. Гэвч савангаар биш. Энэ бол пиарчдын амжилт гэхээс, цэвэрлэгчдийн гавьяа биш.
Дундаж герман хүн бол тамхины ишээ гудамжинд л хаяна. Гудамжийг нь негрүүд цэвэрлэдэг болохоор, хайхрах хэрэг юун. Гэвч хамгийн их сэжиг хүргэсэн юм гэвэл, нохойн баас. Вен хотоор гудамж талбай нь дүүрэн байсан, 2 жилийн өмнө. Сүрхий гээч алт торго зүүсэн авгай бээжин хаваа гудамжинд баалгаж, баасыг нь явган хүний зам дээр тоосон шинжгүй орхиж байх жишээтэй. Зарим санаачлагтай иргэд нохойныхоо баасыг уутлаад хогонд хаядаг л даа- гэвч тэр нь зөвхөн санаачлагтай иргэд л хийдэг. Харин хаа явсан ч, санаачлагтай иргэд үргэлж бага байдаг.

Мөнгөний тухай
Энэ бол тусдаа, бүхний сонирхол татсан, нүд гялалзуулсан сэдэв. Хэрэв бид мөнгө гэвэл, Барууны орнуудыг боддог. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй болсон цагт, мөнгөний тухай ярихгүй байж болохгүй. Ер нь баруунд байсан хүн эсвэл барууны хүн л гэвэл, заавал баян байх ёстой гэсэн дараагийн нэг сэрүүн зүүд байдаг. За уншигч тантай бусдын халаасан дахь мөнгийг тоолоод үзье л дээ.

Энгийн биш нэг эмчийн цалинг эхлээд тоолоод үзье. Нэг эмч ойролцоогоор жилд 80 мянга буюу сардаа ойролцоогоор 6 мянган еврогийн цалин авдаг. Энэ бол том тоо. Манайхан энэхүү жишээг ардчиллын гайхамшигт ололт гэж үздэг. Гэвч анхааралтайгаар харвал, энэ мөнгө нь татваргүй цалин юм. Татвар нь дийлэнхдээ цалингийнх нь тал нь байдаг. Өөрөөр хэлбэл, эмч маань сарын 3 мянга авна.
Үүнд байрны мөнгө нэмэгдэнэ. Байрны мөнгө бол тусад нь магтах гоё сэдэв. Дундаж гурван өрөө байрны түрээс нь 1000-аас 2000 байдаг. 1000-аар түрээсэлсэн байр бол, аз. Мянгаас доош хөлсөлсөн бол, тэнгэрийн хишиг. Гэвч сайхнаар бодьё: 1000-аар байрны төлбөртэй гэж. Ийнхүү эмч маань 2 мянгатай үлдлээ. Гэвч үүгээр зардал дуусаагүй: ойролцоогоор 200 нь эрүүл мэндийн даатгал (энд үнэгүй хэнийг ч эмчлэхгүй); цэвэр ус, бохир усны сүлжээ, цахилгаан; өөрийн унаатай бол унааны даатгал + шатахуун + зогсоол (үнэгүй зогсоол гэж энд байдаггүй); унаагүй бол нийтийн унааны мөнгө; манайхны СӨХ шиг газарт мөн адил төлбөр өгнө гэх мэт- нийтдээ 300-500 зоолттой авдаг. Идэх хоолны мөнгө гэж бас үлдэнэ: тэр нь сардаа хямдханаар бодвол 500 болно. Үнэ багатай газараар баасаа цуглуулах хэрэгтэй. Хоолны газарт аз таарвал сард нэг удаа орно.

Гэвч энэ их зардалтай ч, гарт нь овоо мөнгө үлдэнэ. Энэ мөнгөө хуримтлаад, мань эр жилийн нэг долоо хоног хаа нэгтээ сайхан амарч чадна. Гэвч энэ бол эмч, эмчийн цалин энд хамгийн сайн цалинтайд тооцогддог. Харин сувилагч, эсвэл цэргийн бага дарга нар яах бол? Тэд сардаа 900-1200 авдаг. Харин зардал нь хэвээрээ... Мэдээж энэ бол мэргэжлийн ажлууд. Мэргэжлийн үнэмлэхгүй, мэргэжлээрээ ажиллаж мэдэхгүй хүн хэдийг авах бэ гэдгийг төсөөлөхөд л хангалттай.

Европчуудын орон байр ба амьдрах орчин
Зурагтаар үй түмэн удаа элэг нэгтэнгүүд маань харж байсан: том гээч орд харшид, бассейнтэй хауст. Аан нээрээ... Хаус гэж үг монголчууд хэрэглэж байгаа нь надад их зэвүүн, чихэнд маш хүйтэн сонсогддог. Байшин гэж яагаад хэлчиж чадахгүй байгаа юм бол? Үгүй шүү, хаус гэж хэлэх хэрэгтэй.
Гэвч үнэн хэрэгтээ энгийн ажилчид орон сууцад амьдардаг. Заримдаа нэг нэг өрөөтэй олон өрөөтэй орон сууцанд 5 хүн амьдрах тохиолдол ч бий. 5 хүний дунд нэг жорлон, нэг угаалгын өрөө, нэг гал зуухын өрөө. Эртний орос кинонд шиг. Үүнийг хэлэхэд итгэхгүй тал бий. Итгэ гэж тулгаад ч яах билээ. Барууны орнууд диваажингийн орнууд гэж төсөөлсөөр л байх болно. Ер нь ганц бие ажилчин 1 өрөөтэй төөрдөг байшин шиг орон сууцанд амьдарна.

Тосгонууд нь тэс өөр. Австрийн тухай тэмдэглэлд бичиж байснаар, тосгон ба орон нутгаар амьдардаг хүмүүс нь бусдаасаа арай л дээр хөлөө олчихсон хүмүүс байдаг. Зам гудам нь цэвэрхэн, байшингийнх нь цонх нь дүүрэн цэцэг. Харахаар тоглоомон хотхонд ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрнө. Гэвч байшингаар нь орж гарвал, мэдээж өөр. Ер нь бүх юм өөр өөр- янз бүр. Гудам талбай нь цэвэрхэн байдгийн учир нь их сонин. Хэрэв хэн нэгэн байшингийн хажуугаар өнгөрөхдөө халтирч бүдэрч, өөрийгөө гэмтээвэл хохирогчийн хохирлыг нь байшингийн эзэмшигч төлдөг болоод тэр. Гөлийтэл нь цэвэрлэх нь ойлгомжтой.

Европчуудын хамгийн их хэмнэдэг зүйл нь дулаан ба цахилгаан байдаг. Өвөл гэртээ дулаан хувцсаа өмсөн дулаалаад сууж байдаг, өөдөөс хараад сууж байдаг.

Үхэл
Нэг танил өвөө өнгөрч билээ. Өнгөрснийх нь дараа хамаатан садан нь оршуулгын газрынх нь түрээсийг нь төлж дийлэхгүй болсны улмаас, оршуулгын газар нь шарилийг нь өөр газар нүүлгэн шилжүүлж байсан юм. Тэр атга газар нь ч бас үнэтэй юм, үхсэнийх нь дараа хүртэл төлбөрөө төлсөөр л байх болно. Өвөөгийн шарилыг өөр газар нүүлгэхдээ, өөр шиг нь орон байргүй болсон талийгаач нарын хамт гурван дөрвөн давхар болгон үнсийг нь булдаг.

16:38 - 2012-09-11 - Сэтгэгдэл бичих

mani joohon buruu bichijee.. medeej bi tegeed ch bur sain ajiglaj barisan yum bhgui ee.. zugeer hun uuriinhuuruu yavah yostoi uuriiguu med gevch unendee yavah zam n zuragdtsan bdag yum shig sanagdsan.. bolovsrol ezemshihees ehleed .. orlogo bagatai ailiin huuhed uurtei ijil tuvshnii huuhduudiin surdag surguulid surna geh met..


barilgachnii tuhaid hudulmuriin huvaari gej yum aguu yum bilee... manaid hen ch yu ch hiij bolhoor.. germand bol restoranii eznii huuhed jishee n aaviinhaa restoraniig uv zalgamjlaad avaad yavna.. argaguishd heden zuun jiliin tuuhtei restoraniig orhiod huulich bolood yavbal sonin bizdee..

dao - 09:49 - 2012-09-26

Англитай харьцуулбал Герман, Австри, Франц гурав нийгмийн анги хоорондын зөрчилдөөн нь чиний бичсэн шиг сүрхий биш. Европт барилгачны гэр бүлээс гаралтай бол, сайн гэр бүлээс гаралтайд тооцогдоно. чи монгол сэтгэхүйгээр л хэмжээд байна. Монгол хэмжүүр монголдоо л тохирно.
бас "тэс өөрөөр сэтгэнэ" гэдгийг ойлгосонгүй. хүн орчин тойрныхоо зааж өгсөн хязгаартаа л сэтгэдэг.

Барууны барилгачны хүүхдэд өөдлөх түмэн зам бий. барилгачин гэхээр, манайхны барилгачинтай харьцуулж болохгүй. бас мужаан нь ч бас манай мужаантай адилтгашгүй.
европын соёл нь угаасаа гар урчуудын мэргэжлийг хүндэлж харьцаж ирсэн. гар урчууд нь хэзээ ч өлсөж, ямар нэгэн юмаар дутаж байдаггүй юм.

AmonRa - 21:05 - 2012-09-25

zarimdaa boddog yum.. edgeer humuus tes uuruur setgeh geheer /yagaad zaaval hun bolgon neg ijil durmeer amidarch esvel uhdeg tuhai.. yagaad uhehdee orshuulgiin gazartaa mungu zaaval tuldug tuhai.. aa tiim bas barilgachnii huuhed yaj ch hicheegeed hamgiin saindaa barilgiin daamal boldog tuhai geh met/ yeruusuu tedend uur huvilbar ogtoos sanal bolgodoggui ugaasaa ch sanal bolgood bh huvilbar ch bdaggu.. hervee zurvul shoron gayndan ch yumuu yamar neg argaar niigmeesee havchin gaduurhdag yum shig.. minii huvid hedhen honohdoo iimerhuu l zuil bodson.. neg tiim yeruusuu buh zuil uridaas tuluvlugdsun yum shig.. hunii amidraliin buh l ireedui n todorhoi.. yahav 80 saya huntei ulsad gants neg gajig humuus blgui yahavd.. ted naraasaa bas ihenh n shoron gayndan luugaa yavaad tun tsuuhun n sod uhaantan bolj bidnii medeh aguu tuuhuudiin ezen boldog yum shig.. yag l gutalchnii huuhed amerikiin yerunhiilugchiin songuulid ursulddug tuhai /unsgeljingiin gemeer yumuudaa/ ulger shig.. medeej iim bhaas ch argagui met...

dao - 20:32 - 2012-09-25

@Zurai:
барууныхан бас бидний тухай бас тэгж бодож байгаа шд.

AmonRa - 22:26 - 2012-09-14

ингээд л барууныхан=гаж хүмүүс гэсэн багын бодол толгойд ороод ирэх юм. магадгүй бид ч бас ...

Zurai - 11:55 - 2012-09-12

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax