जगन्नाथ

Европчуудын нийтлэг төрхийн тухай No. II

Өмнөх хэсэг нь

Европчууд vs Монголчууд
Түрүүхэн нэг элэг нэгтэнтэйгээ таарч, хэдэн үг солилцов. Амьдрал сайн, ажил төрөл сайн гэх мэт худлаа үнэн ярьж зогсов. Мань эр өөрийгөө сэхээтэн гэж нэрлэх дуртай нэгэн юм. Магадгүй энэ учраас ойр хавийнхныгаа бүгдийг нь муулж шүүмжилж, үг хэлэх эрх чөлөөг дан ганцаараа эдлэх ёстой нэгэн гэж үздэг нэгэн. Монгол сэхээтний замбараагүй сэтгэлгээний нэг гайхамшигтай чанар л даа. Ер нь барууныхныг бүгдийг нь тэнэг, гэнэн, амьдрал мэддэггүй, эрх, монгол хүн бүгдээс ухаантай ба авьяаслаг гэж боддог юм. Гэвч яагаад тийм ухаантай юм бол, цагаачлах болсноо хариулах тун дургүй нэгэн. Эх орондоо байхдаа монголчууд нь авьяас ухааныг нь хавчин голов уу, бусад нь тэнэг байсан болохоор явсан юм уу, аль эсвэл өөрийн ухаанаараа наран доорх байр сууриа олох гэж ирсэн юм уу- бүү мэд. Гэвч өөрөөс нь өөр ухаантай хүн байхгүй, энэ хорвоод.


Иймэрхүү нөхдүүдээс болж ер нь манай улс орон хөгжлийн оргилд хүрсэн нь ойлгомжтой. Нэмж хэлэх хэрэгтэй байх л даа: мань эр цагаач хүн гэдгийг. Цагаачид барууны нийгмийн хамгийн доод төвшинд байдаг бөгөөд, нийгмийн халамжаар амьдардаг юм. Тэр нийгмийн халамж нь үнэгүй байр, ус ба хүнс юм. Уг нийгмийн халамж нь гайхамшигт монгол сэхээтний хэрэгцээнд хангалтгүй байдаг бөгөөд, нийгмийн ажилтнуудаа загнадаг юм.

Нийгмийн ажилтан нь инээмсгэлэн, монгол сэхээтний биеийн байдал, сэтгэл тайван уу гэж асуув. Монгол сэхээтэн маань надад хандан, монголоор тэр хүнийг муулж эхлэв. Би тэр хүний найз нь биш, хамаатан биш. Надад бодсоноо хэлээд яах гэж байгаа юм бол? Миний өмнө тэгж өөрт нь туслах гэж байгаа хүнээ муулна гэдэг, өрөвдөлтэй санагдаж билээ. Мань эр өөрийнхөө түүхийгээ харуулж, хэн хэнийгээ эвгүй байдалд оруулав.

Барууны соёл гэдэг, хамгийн түрүүнд хоёр нүүр гаргаж байхыг шаардсан соёл юм. Зөвхөн манж чанар гэвэл, тийм биш. Өмнө чинь барууны хүнтэй ярьж хөөрч байвал, эсрэг хүнтэйгээ харьцахдаа заавал инээмсэглэж байх ёстой. Инээмсэглэхдээ, заавал чиний ажил амьдрал сайн, сэтгэл санаа тогтуун гэж хэлж байх шаардлагатай байдаг. Энэ барууны нийгмийн хахир хатуу амьдралын нэг илрэл нь юм. Гэвч монгол сэхээтэн бол хүн мөн чанарыг андахгүй! Нийгмийн ажилтнаа бялдууч "П"-ээр нь дуудан, их зантай нь аргагүй надаар орчуулуулав.

Нийгмийн ажилтны юу бодож байгааг нь нүүрнээс нь унших тийм ч хэцүү биш. Ихэнх цагаачидтай харьцдаг нийгмийн ажилтнууд цагаачдаа үзэн яддаг. Арьс өнгөөр ялгаварладаг юм биш л. Зүгээр л зэвүүцдэг. Гэвч инээмсэглэдэг. Хайртай дуртайдаа ч биш. Инээмтгий болохоор ч биш. Инээмсгэлэхийг нь нийгэм нь шаарддаг болохоор тэр.

Барууныхны инээмсэглэл нь шударга цагаач монголчуудын зэвүүцлийг хүргэдэг. Яагаад юм бол? Гайхаад л байдаг байв. Нэгэн сайхан өдөр, цагаачийг даатган авсан нийгмийн ажилтан нь цагаачид: "Манай нутгаас одоохон зайл!" гэж хэлж байвал дээр үү? гэж элэг нэгтнээ асуухад, "Инээмсэглэж байвал уул нь ч дээр л дээ" гэж хариулдаг нь бүр хачирхалтай. Гэвч монгол сэхээтэн тийм ч амархан баригдах нэгэн биш ээ! Инээмсэглэсэн болгон найз, загнасан болгон дайсан гэдгийг андахгүй! Шууд л манж хуурамч занг олоод л харна.

Барууны нийгмийг хамгийн онцлог шинж чанар нь инээмсэглэл. Монгол хүнийг барууны хүнээс ялгадаг том зан. Монгол хүн ихэвчлэн олон нийтэд хоёрхон төрлийн нүүрний хувирал гаргаж чаддаг. Хамгийн түрүүнд муухай харц. Дараа нь голж ярвалзсан нүүр: "Ямар гээч өлөн амьтдын дунд би сууна бэ?" гэх маягийн. Барууныхан эсрэгээрээ: дотор нь арзасxийж байсан ч, энд тэнд инээмсэглэн, бусдадаа биеийн байдал сайн, санаа тогтуун гэж яриад гүйж байдаг. Үгүй бол соёлгүй, олон нийтийн дунд биеэ авч явж чаддаггүй гэж тамгалуулдаг. Энэ магтаж байгаа юм биш, муулж байгаа юм биш. Зөвөөр ойлгоорой.

Барууны хүний инээмсэглэл нь олны дунд ихэвчлэн хүндэтгэл илэрхийлэх, сэтгэл санаагаар дэмжих ба зайгаа зөв барих арга юм. Барууны хүн жишээ нь гунигтай сууж байвал, түүнийг ойр хавийнхан нь инээмсэглэн асуудаг: "Бүх юм зүгээр үү?" Гунигласан хүн нь өөдөөс бүх юм сайн л гэж хариулна. Бүх юм сайхан, сэтгэл санаа ч тогтуун гэж хариулсаар байгаад өөрийн ярьсан тэр худалдаа өөрсдөө итгэдэг.

17:34 - 2012-09-22 - Сэтгэгдэл бичих

тэр талаар манайхан ч лут шүү. сайн зан ч байна, муухай зан ч байна.
эндхийнхэн бас юмыг бултуулахдаа бас л сайн шүү? хүний зан юм шиг байгаам. гэмт хэрэгтнүүдийг тахиж шүтдэггүй ч, бултуулна гэвэл бултуулж өгнө.

AmonRa - 22:10 - 2012-10-02

Монголчуудыг тодорхойлох надад хэцүү санагддаг
Саяхан ажил дээрээ гар утасны цэнэглэгчээ алдав. 15 аар авсан болохоор нилээд харамсав. Тэр үед ердөө 7 ажилтан байсан. Тэд нараас асуув. Мэдэхгүй аваагүй. Бүү мэд. Нүүрнийх нь байдал нигүүлсэнгүй ариун хүмүүс. Ясны буюу төрөлхийн хулгайч. Дэл сул юм андахгүй. Цэнэглэгчээ алдчихаад би хүртэл нэг хүний цамцыг хуссанаа бодоод инээд хүрч билээ. Гөлийж байгаад араас хутга шаах хүмүүс бол монголчууд

dadido - 17:45 - 2012-10-02

hehe zugeer l ajlaa hiihgui blaa gej zemluulsen bolov uu l gej bodson manaihan yeruusuu yavlaa geed bhad n yavuulahgui bgaad bsiin

dao - 09:50 - 2012-09-26

монголчуудын нэг онцлог байнаа... нүүр тулахдаа сайхан аашилж, аруур нь муугаар ярьдаг. заавал загнасан байх албагүй шд.

AmonRa - 21:09 - 2012-09-25

avstri zoogiin gazart neg tsagaach zaluutai uulzsan chen nuhuriig ajliig n hiilgehgu yum hum asuugaad.. tsug yavsan humuus maani.. tegsen nuhur bi yavlaa geed.. ezen n ireed yavuulanguutaa umnuus n maniustai haritsaj bj bilee hehe.. bodohoor ineed hureed bdiin.. ter avgai bidnii mongolchuudtai yas yuman deeree yarih yum bhgui l bhgui yu.. tegsen nayan magtaal ursgaad unuu zaluug magtaj aldsan.. bidniig yavsnii daraa zagnasan l bhdaa...

dao - 20:37 - 2012-09-25

mongolchuud mangar uhaantai yumaa gesen ugiig sonsood bi yag ed nar bidniig shoolj bn l gej bodson kkk.. unendee teneg mulguug maani l soyoltoigoor tegj helj bsan bh

dao - 20:34 - 2012-09-25

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax