जगन्नाथ

Уран зургийн нууцын тухай

Эрт дээр үед СУИС-ийн уран зургийн ахлах ангийнханд барууны уран зургийн академийн тухай ярьж өгч байсан түүхтэй. Олон зүйлийг ярьж, ойлгуулж чадаагүйд одоо хүртэл харамсдаг. Хоёрхон цагийн дотор Монголын уран зураачид дэлхийд танил, хүлээн зөвшөөрөгдсөн урсгал байхгүйг тайлбарлах амаргүй. Яавал зураач хүн амжилт олж, түм түмэн мөнгө өвөртлөх бэ. Гэвч амжилт гэдэг зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүйг ойлгуулаад үз дээ...

Бас зураач хүн амьд байгаа хугацаандаа амжилт олохгүй байх магадлал ч бас өндөр. Зөв асуулт нь бол: "Яаж зураач хүн өөрийн гэсэн онцлогоо олох бэ?" юм. Асуусан асуултын хариуг хангалттайгаар хариулах, мөн олон талын зүйлүүдийг тайлбарлах тун амаргүй. Бас тухайн цагт өгсөн хариулт тэр болгон сэтгэлд нийцэж, залуучуудад хангалттай санагдаагүй нь дамжиггүй. Хариулахад магадгүй хоёр жил ч хүрэлцэхгүй байх магадлалтай. Гэвч оролдох хэрэгтэй.

Өөрийн туршлагаасаа гэвэл... Би өөрөө уран зургийн академид элссэний дараа, багштайгаа маш ойр ажилладаг байсан. Ажлын горим маш давчуу, бас зураг зураг технологио маш сайн мэдсэн байх хэрэгтэй болдог. "Зургийн тэр деталь яг яагаад зохиомжийн баруун талын доод талд байрлуулсан бэ?" гэх мэт хариултууд орж ирнэ. "Зүгээр л..." гэж хариулж болохгүй- зохиомжоо цаанаа сэтгэл зүйн, аль эсвэл дохио хэлний, сэтгэхүйн (семантик) товчлолууд байх ёстой.

Зураад байсан ч багшид маань хангалтгүй байсан юм. Цаг хүч зарцуулж байж ажил хийхэд, багшид хангалтгүй байдаг. Үүнд мэдээж их урам хугарна. Гэвч зөрүүд юм гэсэндээ, зураад л байдаг байсан юм. Дахин зурна- бас л хангалтгүй. "Яг юу нь болохгүй байна? Болгохын тулд юу хийх бэ?" гэж өөрөөс нь асуухад, багш мөрөө хавчин "Мэдэхгүй" гэж хариулдаг байсан юм. "Яг чиний өөрийн онцлог стиль л дутаад байна..." гэж хариулаад, "Энэ номын жагсаалт уншаад, шингээгээд, зураг болгоод ир" гэж хэлдэг байв.

Яагаад, ямар учиртайг тайлбарлах амаргүй. Тэгсэн мөртөө амархан. Харааны соёл гэж юм болгохын тулд юм. Бас сэтгэлгээний соёл бий болгохын тулд юм. Энэ хоёр нийлж, өөрийн онцлогийг бий болгодог. Өөрийн сэтгэлгээг бий болгодог. Бас бусдыг ойлгох ухаан суулгаж өгдөг. Зураач хүн гэж өөр өөрийгөө урландаа цоожлоод, гаднах ертөнцтэй холбоогоо тасалсан гэж төсөөлж болохгүй. Үүнд бас л тайлбар хэрэгтэй. Гэвч юм дэс дараатай байх нь зүйтэй.

Жишээлбэл, уншигч та өмнөө ямар нэгэн зураг харлаа. Хүчтэй, том нэртэй зураач нарыг харах хэрэгтэй. Мөн зургийг шинжлэхдээ хамгийн түрүүнд, уг зургийг зурсан хүн танаас тэнэг биш гэдгийг санаж байх нь зүйтэй. Магадгүй танаас илүү ухаантай ч байж мэднэ.

Үлгэрчилбэл, соёлтой хүн өөрийн хэл яриагаа асар их хянаж ярьдаг. Дорой хүн ихэвчлэн ямар нэгэн бодолгүй, толгойдоо орсноо ярьдаг бол, ухаантай хүн өөрийгөө зөвөөр ойлгуулахын тулд зөв ярьж, зөв бичдэг. Энгийн зүйлийн хувьд ч тэр. Өөрөөр хэлбэл, соёлтой ба авьяасаа хөгжүүлдэг хүн том юм ойлгуулахын тулд, жижиг нарийвчилсан зүйлс анхаарлаа адил хандуулна гэж байгаа юм.

Ямар ямар зураачид байна? Зураач Брайгель зургийнхаа хаа нэгтээ, буланд нь хүний жижигхэн дүрс зурсан бол, тэр нь санаандгүй зурсан гэсэн үг биш. Яагаад зурсан бол, гэж бодоод үз. Зураач Рембрандтын хөргүүдийг хар. Дүрсэлсэн хүмүүсийн нүүрийн нэг тал нь яагаад сүүдэрлэж, нөгөө тал нь гэрэлтүүлэн харуулна уу? Энэ бүгд цаанаа утгатай, билэг тэмдэгтэй, агуулгатай байдаг юм. Яагаад гэдгийг бас бодоод үз.

Зохиомж, өнгө, алслалт, дүрслэгдэх хүний тоо ба ракурс бүгдийг зураач бүтээхийнхээ өмнө сайтар тунгаан бодолцож, цаанаа утга төгөлдөр байлгадаг. Яагаад гэвэл, зураг бол билэг тэмдгийн хэл юм. Жишээлбэл уншигч та захын гуанзанд биш, гоёмсог ресторанд орлоо гэж төсөөлье. Ресторан ба захын гуанзны ялгаа гэж чанарын ялгаа бий. Ресторанд хуушуур захиалах утга байхгүй. Ресторанд цадах гэж биш, сайн хоолны амтлах гэж зооглодог тул захиалах хоолоо сайтар тунгаан боддог.

Зураач Веласкес яагаад одой хүнийг ийм томоор дүрсэлсэн бол. Санаандгүйгээр зурж байтал том болчихсон гэж хариулбал, том донгиорол болно. Ресторанд мах захиалахад, загас ороод ирлээ маягийн том эндүүрэл. Доорх зургийн зохиомжийг бодоод үзээрэй.




Зургийн ард байрлуулсан гобелен хивсэн дэх гэрэл нь яагаад дээрээс унаж байна уу? Веласкес уг зургаа зурахдаа согтуу байгаагүй- Веласкес бол маш ухаантай хүн байсан. Магадгүй тэр хүний тархины багтаамж нь бид бүгдийнхийг нийлүүлээд ухаантай байсан гэхэд хилсдэхгүй.


Тэр олон жилийн өмнө СУИС-ын залуучуудтай ярилцахдаа, хүн бүр өөр өөрийнхөөрөө зургаа зурж, дураараа харж бай гэж хэлж байсан түүхтэй. Үүнийг их шүүмжилж байсан. Гэвч бид ардчилсан, эрх чөлөөтэй, зоргоороо мэдрэлтэж болдог нийгэмд амьдардаг- хүсвэл зургаа буруу харуулаад зурж болно. Харин өөрийгөө ойлгуулж, өөрийнхөө давтагдашгүй стильтэй болмоор байвал, хамгийн түрүүнд бусдын давтагдашгүй стилийг ойлгох хэрэгтэй. Зүгээр нэг захын хүнийг биш, агуу хүмүүсийн уран бүтээлүүдийг ойлгох хэрэгтэй. Бага ч болов хичээх хэрэгтэй.

Хамгийн түрүүнд зураач хүн нь ухаантай хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Агуу зураачид аж байдлын зураг зурахдаа хүртэл утга оруулсан байдаг. Утга нь цаанаа билэг тэмдэг, цаашилбал гүний сэтгэл зүй байдаг. Үүнийг олж харах, ойлгох маш чухал.

Уран зурагт билэг тэмдгийн хэл гэж байдгийг хэлсэн нь зүгээр нэг хэлээгүй. Өөрийн соёл ба удамдаа хүндэтгэлтэй ханддаг хүн хэлээ эх хэлээ хүндэтгэж ярьж байдаг шиг, зураач хүн мөн адил, том ухагдахуун ойлгуулахын тулд мөн зөв дүрсэлдэг. Өөрөөр хэлбэл тэр зураг нь согтуудаа биш, зориудаар бодон тарчилж байж гаргаж ирсэн зураг юм. Зориудаар тэгж зурсан. Өөрөөр чадах л байсан. Гэвч энэ маягаар зурсан. Зурж чаддаггүйдээ тэгж дүрслээгүй.

Да Винчи, Брайгель, эсвэл Ван Гоох гэх зураач нарыг уншигч та магадгүй мэднэ байх. Тэд зургуудаа согтуудаа зураагүй. Энэ бол асар их цаг, хүч, тархи мэдрэл зарцуулдаг оюуны хөдөлмөр юм. Битгий тэднээс өөрийгөө ухаантай гэж бод. Тэдний зургийг нь хүндэтгэлтэйгээр нэг хараарай. Үгүй бол зургууд нь танд нууцуудаа дэлгэхгүй. Агуу зураач болохыг хүсдэг залуу зураач нар байж л таараа. Тэдний нэг гэж өөрийгөө бодож байгаа бол, тэднийг бүү буруу дуурай. Зөв дуурай- зургийн гаднахыг биш, дотрыг нь ойлго. Хүндэтгэлтэйгээр, нухацтайгаар.

Үгүй бол залуу зураач чи юу ч олж долоохгүй. Залуу зураач чамгүй суут бүтээлүүд юу ч алдахгүй- чи л алдана. Бүтээлүүд толгой тархи нь бойжиж гүйцсэн хүнээ хүлээгээд л байж байна. Зургийг хүндэтгэ. Тэгвэл зураг бас чамайг хүндэтгэнэ.

Сэдвээ Уран зургийн нууц гэж нэрлэсэн нь учиртай. Учир нь гэвэл, уран зурагт нууц гэж байхгүйд гол учир нь оршдог. Харин энэ тухай дараа нь л тухтайхан бичье.

04:55 - 2012-08-26 - Сэтгэгдэл бичих

Чин үнэндээ зураач хүн хөгжим түүнийг зохиогч түүнтэй ижил дэндүү адилхан.Хамгийн гол нь хагжимийг бүхий л дэлхийн хэл гэдэг .Юу ч нуршаад хэрэггүй.

Majaa - 12:51 - 2013-04-03

төгсгөл нь гоё...

Нөгөө Кунфу Фанда-д аав нь хоолны нууц жор бол ямар ч нууц байдгүйд оршино гэдэгтэй адил...

сайхан төгсгөл... ярзайтал инээх

Хүслийнжигүүр - 13:36 - 2012-08-30

Дээр нь зураач гэж:
Хатуу эсвэл зөөлөн зургийн дэвсгэр дээр эмх замбараагүй будаг түрхсэн мэт харагдах авч, нэг зураас бүрийг нарийн бодож, амьд мэтээр өөрийн ертөнцдөө төсөөлдөг, бөөн оюуны дарамтан дунд амьдардаг нэгэн байх нь

Zurai - 13:14 - 2012-08-28

Хатуу эсвэл зөөлөн зургийн дэвсгэр дээр бийрээр ба бусад хэрэгслүүдээр будаг түрхэж, дүрс бүтээдэг хүнийг зураач гэдэг юм.

AmonRa - 23:07 - 2012-08-26

Зураач аа гэж. Зураач гэж хэн бэ. Сургууль төгсөөд онолыг нь үзсэн хүн үү.

dadido - 22:15 - 2012-08-26

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax