जगन्नाथ

Илийтийн тухай

Хүний биеэр нийгмийг төсөөлүүлээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй байна
Уншигчийн сээгийнээс

Элит гэж бий. Ард түмэн буюу хар ард буюу барлаг гэж бий. Гэвч саяхан хэдэн нийтлэлчдийг уншиж байхад, ард түмний чанар гэж асуудлыг өөрийгөө шинжээчид хэмээн өргөмжилсөн нийтлэлчид өмнөө тавин, нухацтай нь аргаггуй мэтгэлцэж байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татав. Элит хэмээн өөрийгөө өргөмжилсөн нийгмийн давхарга нь өөрийнхөө хөрш ба элэг нэгтнээ 2-р зэргийн мал адгуус мэт үзэж, тэнэг мангараар нь тамгалж байгаа нь тэр тусмаа сонин санагдав.

2-р зэргийн мал адгуусыг байгаа байдлыг харж, сэтгэл нь гонсойсон элитын хүнд маш хэцүү байдаг бөгөөд, эх орныхоо төлөө сэтгэл зүрх нь үргэлж өвдөж явж байдаг. Яагаад гэвэл тэнэг тарвагууд зах зээлийн механизмуудыг мэдэхгүй, хөдөөний мантуунууд өөрийн биеэ ядаж зөв авч явж чаддаггүй гэх мэт. Асуудал мундах биш. Асуудал байхгүй бол зохиогоод л байх хэрэгтэй.
Мөн мэдээж хэрэг, хамгийн сайнууд нь 30-аад онд буудуулж дуусаад, одоо зөвхөн тэнэг мал л үлдсэн. Өөрийгөө энэ маягаар азаар үлдсэн гэж хэлэх гээд байгаа юм уу. Аль эсвэл өөрийгөө бас мал гэж хүлэн зөвшөөрөөд байгаа юм уу, бүү мэд. Энэхүү маягаар хоосон газар асуудал бий болгож, тэр өөрийн бий болгосон асуудлаа нухацтай хэлэлцсэний эцэст ард түмнээ муулж байгаа нь гайхамшигтай сэтгэхүй еэ.

Зарим хүн ярвайн, хүнийг ингэж хаа хамагүй доромжилж болохгүй ч гэж хэлэх тал байна. Хүнлэгээр хандах хэрэгтэй гэж уриа лоозон мандуулдаг. Харамсалтай нь, хүн төрөлхтний түүхэнд өөрөөр байсангүй: тэргүүний салаа гэж байсан, бас араас нь хоол хүнсийг нь залгаж байдаг арын эгнээ гэж үргэлж байсаар ирсэн. Байх ч болно. Шекспирын нэг тун давгүй зохиол байдаг- Кориоланус гэж. Тэр Кориоланус зохиолоор Ральф Файнс тун давгүй кино хийсэн байсан. Уншигч үзээд, таницлаад авбал буруутах юмгүй даа. Гүрэн улс болон доторх нийгмийн зохион байгуулалтыг түүнээс өмнө Сүнз ба сүүлд нь фон Клаузэвиц хүний биеэр дүрсэлж тайлбарлаж байсан. Уншигч мөн адил энэ хоёр хүний бүтээлтэй танилцаад авахад буруутах юмгүй даа.

Зохиолдоо Шекспир хүний нийгмийг нэг бие организмээр төсөөлөн харуулсан нь, цаанаа их учиртай. Зүгээр л биччихсэн гэж ойлгож болохгүй. Иймэрхүү хүмүүс манайхны нийтлэлчид шиг толгойндоо орсноо бичдэггүй. Туршлага мэдлэгээ хуримтлуулж, сайтар тунгаан бодож хамаг амьдралын туршлагынхаа синтезыг бичдэг юм. Хүний нийгэм нь хүний бие шиг л толгойтой, гар хөлтэй, гэдэстэй. Бас бөгсөн биетэй. Бэрх хүнд асуудлыг залан шийдэх үүрэгтэй толгойг хоол боловсруулдаг эрхтэнтэй, бааж гаргах хошногтой адил эрх эдлүүлж болохгүй нь ойлгомжтой. Гэвч уг эрхтнүүд нэг нэгнээ ханган бүрэн бүтэн байгалж, эрүүл амгалан байлгадаг. Эрхтэн бүр өөр өөрийн үүрэгтэй. Толгой бодоод, шийдвэр гаргаад байх үүрэгтэй, харин бөгсөн бие горшокон дээр дүлж байх үүрэгтэй.

Үүссэн цагаасаа л хүн төрөлхтний нийгэм үеийн үед эзэн барлаг гэж хувагддаг байсан. Жишээлбэл, нийгэм спартанчууд ба илотууд гэж хуваагддаг байсан. Дараа нь хар барлаг ба эзэн гэж хуваагддаг. Дараа нь Оруэллын тодорхойлж байснаар бусдаас илүү эрх тэгш эрхтнүүд. Энэхүү элитын нийгэмд оруулж буй хувь нэмэр хамаагүй илүү гэх мэт. Мөн эдлэх эрх ямба нь ч хар барлагынхаас өөр.

Бодоод үзэхээр, тэр элит гэж өөрийгөө нэрлэдэг давхаргын эрх ямба нь юугаар тодорхойлогддог бэ.
Жишээлбэл спартанчууд байна. Ардчиллыг монголчууд зохиосон гэж үздэг тал бас харагдаж байсан. Тийм бишээ, ардчиллыг грекчууд зохиож, анх хэрэгжүүлж байсан. Тэр ардчиллынх нь нэг тод жишээ нь Спартын жишээ юм. Спартанчууд иргэн ба ард түмэн гэж нийгмээ хуваан, барлагуудыг элдэв янзаар хавчиж, дийлэшгүй татвараар дарамталдаг байсан юм. Хүн буюу иргэн гэж үздэггүй байсан юм. Үүнд өөрийн гэсэн зарчим үйлчилдэг байсан. Жишээлбэл спартын иргэд aюул тулгарсан нөхцөлд төр улсынхаа төлөө амиараа дэнчин тавьж, тэргүүний эгнээнд тэмцдэг байсан юм. Aгилесаос хааны хэлж байснаар, Спартын иргэд бол хотын хана. Үүнд спартын иргэдийн эрх ба үүрэг гэж байсан юм. Аюул тулсан цагт, бүрээн дуугаар ярзайгаад зогсох ухамсартай бас байсан.

Өнөө цагт элдэв янзаар хараалгаж, есөн бусаар хэлүүлж байгаа коммунистүүд л гэхэд, өмнөх нийгмийн тогтолцоонд спартанчуудын адил эрх эдэлдэг байсан. Дарлаж байсан уу, үгүй юу гэдэг- ярианы сэдэв биш. Аллага явуулж, цэвэрлэгээ өрнүүлж байсан ч, довтолгоонд тэргүүний эгнээнд тэмцэх үүрэгтэй байсан.
Хэрэв илот буюу барлаг хулчийж, худлаа ярьж, цэргийн албанаас бултах өөрт нь ямар нэгэн ичиж зовох юмгүй энгийн хэрэг бол, Спартын иргэн (хидальго, дундад зууны хуягт цэргүүд, коммунист, аль эсвэл SS-ын цэрэг) тэгж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, тэр элит гэдэг нь нийгмийн ухамсрыг хариуцсан, нэр төрөө хамгийн тэргүүнд тавьсан нийгмийн давхарга юм.

Ингээд бид сэдэвтээ орлоо. Барлагууд, ардууд, тэнэг ард түмэн гэдэг зарим илийтинхэн өөрсдийнхөө нийгмээ дууддагаас бид эхэлж байсан. Гэтэл түүхийг харвал, барлагууд гэж нийгмийн давхарга нь эх орныхоо өмнө ямар нэгэн хариуцлаггүй, ямар нэгэн чухал шийдвэрт үрэг нөлөө үзүүлдэггүй бөгс аль эсвэл гэдсэн биеийн чинээ зүйл юм. Харин элит нь доорх давхаргаа барлагаар дуудах эрхээ амиараа худалдаж авдаг байсан юм. Нээг их аймшигтай нууц цаана нь байхгүй.

Нэг эргээд орчин тойрноо харья л. Өнөөгийн элит бүх төрлийн давуу эрх эдэлдэг. Гэвч эрүүл мэнд ба санхүүгээрээ, за бүү хэл амиараа дэнчин тавихыг хүсдэггүй. Өртэй хар барлагуудынхаа өмнө ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байдаг. За ер нь байсан юм уу, өмнө нь тэр үүрэгээ ухамсарлах ухамсар нь? Эргэн 20 жилийн түүхийг сөхөн үзвэл, хамгийн түрүүнд үүрэг ба нэр төр гэх ойлголтуудыг шахан зайлуулж, оронд нь эрх ба ямба гэх ойлголтуудыг дээш нь залж эхэлсэн. Иймэрхүү байдлаар, иргэн гэж өөрсдийгөө нэрлэх дуртай хүмүүс эх орныхоо өмнө ямар үүрэгтэй бэ гэж өөр өөрсдийгөө асууж байхын оронд, эх орон бидний өмнө ямар үүрэгтэй бэ? гэж асуудаг болсон нь, бас л мөхлийн дундын шинж тэмдгүүд. Эргэн тойрноо нэг анхааралтай ажиглавал, эх орон мэтийн хийсвэр ойлголтын төлөө зэвсэг барин үхэхэд бэлэн хүн байгаа болов уу, элитын дунд? Үгүй л болов уу. Цэргийн албанаас хамгийн түрүүнд бултдаг нь дарга нарын л хүүхдүүд. Мөн тэмцлийн цаг ирэхэд, хамгийн түрүүнд ажилаас бултах нь мэдээж дарга ба дарга нарын гэр бүл ба зулзага нь. Элит гэдэг нь, нийгмийн өмнө хариуцлага хүлээхээ больсон өнөөдрийн бодит байдал юм.

Үүнд өнөөгийн монгол нийгмийн нэг том зөрчилдөөн нь оршдог. Тийм ээ, толгойг мэдээж бөгстэй адилтгаж болохгүй. Толгойг ямар сайндаа тэргүүн гэж нэрлэхэв дээ? Тэргүүнд хүндэтгэл үзүүлж, торгон аль эсвэл цаасан малгай өмсөх мэтээр хайрлан хамгаалдаг. Гэвч тэргүүн нь архины нэр болж хувирсан өнөө цагт, толгой гээч эрхтэн үүрэг хариуцлагтай, мөн хариу барих ёстой нь мартагдсан. Харин толгой бөгсөн биеийн адил зөвхөн дүлэх, эсвэл гэдэс ходоод шиг зөвхөн шингээх үүрэгтэй бол, толгой давуу эрхээ бүрэн алддаг.

Магадгүй элитлэг бөгс хошного байдаг байх л даа. Би сайн мэдэхгүй. Миний л тэмтэрч атгаж явсан бөгс нь, бөгс шиг л бөгс байсан. Гэвч элитлэг бөгс хошного мянга сайхан, торго шиг зөөлөн баадаг байлаа ч, тэргүүнтэй эн зэрэгцэж чадахгүй. Мөн өөрийн үүргээсээ няцсан тэргүүнээр шүүмжлүүлэн загинуулдаг эх бие хэзээ нэгэн цагт сульдаж доройтно. Уншигч магадгүй Антон Чехов гэж хүний тухай дуулж байсан байх. Тэр хүний хэлсэн нэг мэргэн үг бий: боол сэтгэхүйгээ хөршөөсөө биш, өөрөөсөө эхэлж дусал дуслаар шахан гарга гэж. Ойлгоогүй бол, өөрөөр нэг тайлбарлаж үзье: барлаг тэнэг хар ард түмэн гэж харааж зүхэхийн оронд, өөрийгөө зас. Mанайхны нэг гайхамшигтай зан бий: өөрөөсөө сул дорой хүнийг дээрэлхэх дуртай. Яагаад гэвэл тэд хариу нэхэж чадахгүй болохоор. Өөрөөсөө хүчтэй, нөлөөтэй хүнээс бол айж хулчийх нь бол аргаггуй. Өөдөөс цохиод унагачих ч юм билүү, хэн мэдлээ. Харин нэг манаач, эсвэл цэвэрлэгч авгайг дээрэлхэх бол хялбархан. Тэр нь ямар эсэргүйцэж мэдэх биш. Энгийн ард иргэд бол тэвчээд л, нулимсаа нуугаад л өнгөрнө. Үүнийг элит бол маш сайн мэдэж байгаа. Харин тэмцэл дөхөөд ирвэл, явж миний оронд үх! гэж цэвэрлэгч манаач малчдын хүүхдүүдийг л золиос болгоно.

16:08 - 2012-10-12 - Сэтгэгдэл бичих

хядаад дуусаагүй ээ. харин ч эсрэгээрээ, эрүүлжүүлсэн гэж хэлж болно.
ок, 1-т. ухаан удамшдаггүй юм.
2-т. оросууд биш, монголчууд өөрсдөө хядсан. ухрах зам байгаагүй болоод тэр. бууж өгнө гэдэг гарах гарц биш байсан болоод тэр. ганцxан өгүүлбэрээр хэлж барахгүй сэдэв. 2-оор ч барахгүй.
ямар нэгэн нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, дээрээс нь тун удахгүй дайн болох гэж байгаа 30-аад оны нөхцөл байдлыг харгалзан бодох хэрэгтэй. тэр чиний хэлээд байгаа монголын лам мэтийн "элит"-үүдийг сэлбэж, оронд нь зэвсэг бариад дайсны хоолойг шүдээрээ ч зуухаас сийхгүй дайчдаар оролдог юм. энэ бол аль эрт хүй нэгдлээс дөнгөж салснаас хойш хэрэгжүүлж ирсэн өөрийгөө зохион байгуулдаг системүүдийн зарчим.
3-т. эрх чөлөөний модыг цусаар усалдаг хэмээх үгний тайлал энэ.

AmonRa - 01:54 - 2012-10-13

Boldoo

Хаха, элитлэг барлаг гэдэг нэр томъёо ёстой таалагдлаа. Харин яагаад тэр жинхэнэ хариуцлага үүрдэг элит нь овоож оцойж тодрохгүй байна. Яагаад гэвэл орсууд 37 онд хядаад дууссан учраас. Явж явж бүх юм удамшдаг учраас элитийн ген тасарчээ. Байгалийн детерминизм нийгэмд үнэхээр хүчтэй үйлчилдэг учраас муу цусны концентраци нийгэмд хэт давамгайлж улмаар ялзрав.

Зочин - 00:47 - 2012-10-13

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax