| जगन्नाथ |
Нүүрээ хувиргавНөхдөө! Та бүгдэд шинэ дизайн бэлэн болсны баярын мэнд хүргьe!
![]() Бас зочдын дэвтэр нэмсэн, гоё юм бичээрэй.
Баярлалаа! 19:40 - 2009-01-12Туршилтын интерфейс
Дагуулын интэрфейс гэдэг гайхлыг олж харлаа. Тэр нь байнга эзнийхээ хажууд байдаг, сайн туслагч болхоор зүйл юм гэнэ. Одоохондоо мэдээж хэрэг зөвхөн туршилтын төвшинд байгаа, танилцуулах журмын видео юм.
19:59 - 2009-01-11Шинэ ангилал нэмлээ
Шинэ ангилал нэмлээ, сонин хачин зүйл харж олвол тэнд тавиад байна.
Олон сонирхолтой зүйлс цугларсан, тэр болгоноо бага багаар зураг, видео, хүүхэлдэйн кино гээд, донжтой санагдсан болгоноо тавиад байя19:54 - 2009-01-11Нэргүй өгүүлэг (Төгсгөл)Таксины жолоочын түүх.
20:28 - 2009-01-10Нэргүй өгүүлэг
Дуугуй сууж байснаас, хэдэн долоо хоногын өмнө бичсэн өгүүлгээ та бүгдэд толилуулья гэж бодлоо.
Нэрийг нь одоохондоо шийдээгүй, "Аллагын нэгэн түүх" гэж нэрлэх санаатай байна. Жа, бага сага утгын ч, бичгийн ч алдаа гаргасан байгаа, битгий тоогоорой... Сэтгэлээрээ!
Улаанбаатар хотод нар мандаж эхлэв. Үүрийн цагаанаар, гэр хорооллын гудамжаар нэгэн залуу хүн явах нь харагдана. Намрын өглөөний жаварт бээрсэн бололтой, тэр байн байн гараа амьсгаагаараа дулаацуулан, улам хурдан хурдан алхана. Биеийн тамирын хувцас нь хуучирсан, том гэгч спорт цүнх нь байн байн мөрнөөс нь унж... 09:08 - 2009-01-10Ninja Assasin (Making of)Хүмүүс ингэж кино хийдэг байх нь... Атаархал төрөв.
дурьдах зүйл: Сэлэм эргүүлээд байгаа залуу Юпон орны поп-од ингэнэ. Энэ жилийн 1 сарын 19 гарна ингэнэ. 23:05 - 2009-01-062008 оны шилдэг фото зургуудАймшгийн аянганууд галт уулнаас гарсан үүлнээс ниргэж байгаа нь:
![]() Цааш нь эндээс олж хараарай: Нэгдүгээр хэсэг Хоердугаар хэсэг Гуравдугаар хэсэг 03:10 - 2009-01-05Шуурган тэнгэр (өгүүлэг)Би тайван үхнэ. Тайван үхэхдээ би эмнэлэгийн муухай дуутай сувилагч нараар бөгсөө угаалгахгуй. Надад хэн ч эцсийн замд гархаас өмнө эмээр чигжихгуй, эмч нарын хоорондоо шивнэлдэхийг сонсохгуй. Амраг садан миний хойноос уйлж дуулахгуй, санжигнасан орондээр амьд хүүр болж эцсээ үзэхгүй. Би хуучирсан будагтай шар таазыг гөлөрч хэвтэхийн оронд нүдээ анин, өмнөө ирэх хар шуурган тэнгэрийг харна. Хар шуурган үүлс аянга цацруулан миний зүг ирнэ. Би толгойгоо өндийлгэн, буурал урт үсээ хойшоо болгон, цээжээ тэнийлгэн хуучин орноосоо босож, мориндоо мордоно. Намрын тал нутаг. Туурайн тамагтай т... 03:51 - 2009-01-04Мэдрэхүйн тухай
Энгийн өглөө, энгийн хүний хувьд. Өглөө автоматаар 8 цаг гэхэд сэрнэ, автоматаар шүршүүрд орно, цай ундаа ууна. Янжуур асаан, радио чагнана.
"Хүн бүр төрлөхөөсөө эрх чөлөөтөй ба бодсон сансанаа чөлөөтөй хуваалцах эрхтэй. Үүнийг ардчилал гэнэ! Ардчилалгуй, эсвэл америкын ардчилалаас гажууд ардчилалыг бид хаана ч, ямар ч оронд бий болхыг зөвшөөрөхгуй!" гэхийн. Битүүлгээр их сонин сонин мэдээ дамжуулахийн. Байнга л энэ ардчилал, амьдралын америк хэв маяг гээд л... Тархинд хүн яаж амьдрах естой, яаж ярих, яаж бодох хэв маяг оруулж байгаа ч юм шиг. Өөрийнхөө тархиа илүү дутуу хоосон яриана... 22:15 - 2009-01-03Бурхны Нулимс (өгүүлэг)Өглөө болов. Яхлээрээ архидалтын дараах өглөө ийм сэжгийн байдаг юм болоо? Арай ядан босож, магнайгаа маажив. Маажих биш юмаа, маажихыг оролдсон гэхэд арай илүү таарна байх. Угаалгын өрөөнд орж, толинд танихгуй залуу харагдав. -Ямар балиар царайтай залуу бэ? гэж гайхан, нүүр амаа угаагаад, -Хүй, би чамайг таних юм байна, гэж баяртайгаар орилоод, нүүрээ улайтал нь үрээд, ажилруугаа санжигнав. Нөгөөх л таних зүс царай... Нөгөөх л улиг болсон ажил. 13:14 Утас дугарна. -Сонсож байна. Утасны цаанаас: -Хөгшөөн, би үхэж байна! -Би ч бас. Чи хэн бэ? -Даниэль байна. Чи бас үхэж... 08:59 - 2008-12-26 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |