जगन्नाथ

Мэдрэхүйн тухай

Энгийн өглөө, энгийн хүний хувьд. Өглөө автоматаар 8 цаг гэхэд сэрнэ, автоматаар шүршүүрд орно, цай ундаа ууна. Янжуур асаан, радио чагнана.

"Хүн бүр төрлөхөөсөө эрх чөлөөтөй ба бодсон сансанаа чөлөөтөй хуваалцах эрхтэй. Үүнийг ардчилал гэнэ! Ардчилалгуй, эсвэл америкын ардчилалаас гажууд ардчилалыг бид хаана ч, ямар ч оронд бий болхыг зөвшөөрөхгуй!"
гэхийн. Битүүлгээр их сонин сонин мэдээ дамжуулахийн.

Байнга л энэ ардчилал, амьдралын америк хэв маяг гээд л... Тархинд хүн яаж амьдрах естой, яаж ярих, яаж бодох хэв маяг оруулж байгаа ч юм шиг. Өөрийнхөө тархиа илүү дутуу хоосон ярианаас чөлөөтөй байлгах хэрэгтэй. "Энэ ардчилал гэж хаанаас гараад ирсэн гайхал бэ?" гэж бодоод гудамжаар алхахаар шийдэв.

"Хар баасан гариг", оддын дайн, стресс, депресси, бургеркинг, "Цөлийн шуурга"... Америкын бид нарт өгсөн шинэ үгнүүд.

Гудамжаар алхаж байхад сонин сонин бодол орж ирэхийм.
Хүн гэдэг, өөрийнхөө бодол тэмүүлэл, ертөнцийг үзэх үзлээ хамгийн зөв гэж үздэг нь ойлгомжтой. Би ч өөрийнхөө бодлоо хамгын зөв бодох нь бас сонин биш.

Олон зуун жилийн турш европчуудын барьсан барилгуудыг харав. Сонирхолтой бодлууд орж ирэв. Хүн гэж их сонин амьтан юмаа.

Европчууд өөрсдийгөө эгоист, тусгаар тогтносон бодол санааг эрхэмлэн дээдэлсээр, өнөөг болтол удаж байгаа билээ. Эмануэль Кант, Фридрих Ницш гээд л... "Хүний тусгаар тогтносон үзэл санаа ба оюун ухаан"... Хүний оюун ухааныг хамгаас дээгүүр үзнэ гэж байгаа юм. Христийн бурхан биднийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн ба "бид бүгд түүний дүр зураг" гэж европчууд өөрсдийгөө тайлбарладаг. Сонирхолтой шүү.
Тусгаар тогтносон бодлоо эрхэмлэдэг боловч, хүүхдүүддээ өөрийн бодлоо хуулбарлахдаа гарамгай юм, европчууд. Хүүхдүүдийхээ зүрхийг үхүүлж, цааш нь тэрийгээ "хүмүүжил" гэхийн. Дуулгавартай хүмүүс ихтэй, түүгээр соел ба өвөг дээдсийх нь амьдралын хэв маягаа дамжуулж байгаа нь тэр.

Дээр нь нэгэн үл мэдэгдэх, үл харагдах нэгэн Бурхан гэдэг нэртэй амьтан тэднийг алхам бүрт нь хянаж, буруу хийсэн үйл болгоныг нь санаж, үхсэнийх нь дараа нь сүүлийн шүүхэнд шүүж, буруу хийсэн бол үүрдийн мөнхөд галт нууранд шатааж, тэдний тухай таг мартана! гэдэг юм. Яагад гэвэл тэр бурхан нь бид бүгдэнд хайртай.

Христүүд яаж боддог юм болоо? Их бодож үзсэн, хүмүүстэй бас их ярилаа. Битүүлгээр асууна, мэдээж. Ийм юм шууд асуух юм бол нүд нь том болоод, юуг хүсээд байгааг ойлгохгуй.

"Чи буруутай, надаас бусад бүгд буруутай, харин би- энхийн цагаан тагтаа. Бурхан миний талд" гэж их сүржигнэх дуртай юм. Ер нь их хэмжээгээр "Гэм ба буруу" гэдэг ойлголт гаргаж ирэхийн. "Чи гэмтэй. Би буруутай ч, Бурхан миний талд."
Тэр галт нуурандахь зовлонгоос зугтахыг оролдож, бурханы ивээлийг авахын тулд хүмүүсийн босгосон сүрлэг том сүм дуганаас нь харагддаг юм шиг. Өөрсдийгөө бурхантай зүйрлэдэг боловч, араатан амьтнаас ялгагдах юмгуй, өөрсдийнхөө адил боддог хүмүүсээр сүргээ бүрдүүлхийг хичээхийн. Хөвч дэлхийн нэгэн адгуус болох хүн гэдэг амьтан сүргээ их сонин бүрдүүлэх юм.

"Тусгаар тогтносон хүний оюун ухаан мандатугай!" гэдэг боловч, баруун зүүнгүй нэг нэгэндээ өөрийн бодлоо дамжуулах, эсвэл эрхшээлдээ оруулхыг хичээхийн.



За би цааш нь дараа нь үргэлжүүлье, одоо сонирхол багасчлаа.

22:15 - 2009-01-03 - Сэтгэгдэл бичих

сайн уу Хонзо,

харин надад шашин ихэндээ их сонирхолтой байснаа, эцэст нь гэнэт ухаарал ч гэхэд хаашаа юм, сонин сонин бодол толгойнд ороод. өмнө нь антропологи сурч байхдаа дээдсийн хүч, нөгөө сахиусан тэнгэр гээд судлаж байхдаа "айдас" гэсэн ойлголттой тулсан л даа...
шашин ер нь айдас бий болгохдоо л гарамгай, түүгээрээ хүчтэй зэвсэг юм байна гэж бодсон.
би эндүүрч байж ч болно, надад л тэгж санагдсан

өөртөө л итгэж найдаж, хувь заяаныхаа эзэн байлгахаас шашин харин өөрөө айдаг юм шиг байгаа. бүү мэд. бүгдийг үгүйсгэх бас дэмиймшиг байгаа

AmonRa - 08:19 - 2009-01-11

Хм. За шашин энэ тэрээд төдий л итгэдэггүй болохоор гол агуулгыг нь төдий л ухах гэж хичээгүй. Миний бодлоор залуу хүмүүс шашинд төдий л итгэдэггүй. Харин нас ахиж, үхэл ойртох мөчид энэ талаар бодон, хаа нэгээс, хэн нэгнээс тусламж эрээд эцэстээ бурханыг олдог юм шиг. Зүйрлэвэл юу гэмээр ч юм дээ, шалгалт болохоор ухаан ордог гэхүү дээ. Семестрийн турш амар тайван, эрх чөлөө энэ тэрийг энд тэндгүй тунхаглаж байснаа шалгалт тулаад ирэнгүүт гэнэт цочрол авч, ийшээ тийшээ утас цохин тусламж хайж эхэлнэ. tongue

honzo - 19:13 - 2009-01-10

???????,

????? ? ???, ?????? ? ???, ????? ??? ??????? ????? ????? ????????? ?????? ?????????, ??? ????????? ????? ? ?? ?????, ??? ???? ? ?? ??????. ??? ?? ????????? ? ??????????? ????????, ???????????? ????? ??? ?????????? ?? ???? ??? ??????? ???????? ??????... tongue

AmonRa - 18:45 - 2009-01-08

ali ch shashnii talaar ehelbel duusahgui bha, classic thema. sonirholgui sedev. bi zgr l ali ch shashniig hen negen sanaanaasa zohioson tuuh l gej boddii, teed ch ednuusiiin humuujil zevuun shd, etseg ehteigee neeh dotno evtei haritsaa bhkui, ert gereesee gartsgaatsan neg l huiten Ich ich gsn kums, 3 germanii 1 ni iimerhu Problemtai gej moriitsson ch yahav.

medrehui gej chiniihee yu ym?

tatah - 07:36 - 2009-01-08

ер нь юм бүхэн холилдоод замбараагаа алдаад байгаа юм шиг, би лав сүүлийн үед поп дуу, зохиолын дууг ялгахаа больсон.

Friska - 18:27 - 2009-01-05

манаи Монголын соёл гэхдээ заримдаа өөрийгөө бас орхидуулаад баигаа юм шиг санагддийн, худлаа баигаа даа? хөгжимөөс эхсүүлээд? орчин үеийн хөгжимдээр? поп их хэмжээгээр тархсан боловч, монгол болж ирхээр христүүд их хэмжээгээр нэвтрүүлж баигаа ч юм шиг...? аан бүү мэд...

AmonRa - 18:22 - 2009-01-05

delhii ergeseer l.
baruuunii soyol davshilsaar l.
dorniin soyol sorog dovtolgoo hiiseer l
ene dund mongolchuud orshsoor l

MAR2 - 08:43 - 2009-01-05

Би ч бас Христүүдийг сайн ойлгодоггүй, хүмүүсийг гомдоочих гээд байдаг тул энэ талаар нэг их дурддаггүй.. Ер нь чөлөөт биш сэтгэлгээний хамгийн том жишээ нь байх.. Америк сэтгэлгээ, тулгах сэтгэлгээ нь ч энэ тал дээр. Гэсэн ч зөрчилдөөн үргэлж байсаар л байх болно. Хэн нэгний хүсэл нөгөөгийнхөөр үгүйсгэгдэж байх нь гарцаагүй.. дэлхий эргэсээр л party

xvv - 08:23 - 2009-01-05

тххх, бас сонирхолтой шүү- айдастай мөртөө, тэрийгээ хүүхдүүддээ өвлөөд... хайран бишүү, цаг хүч гаргаж байж хүүхдээ өсгөөд, тэр хүүхдэдээ айдсаа өвлүүлээд? хэхэх

AmonRa - 21:20 - 2009-01-04

бүгд л амьтан. big grin
адгууснаас арай л илүү сэтгэнэ. тэр хэмжээгээр сэтгэл хөдлөл, мөрөөдөл ихтэй. мөн хамаагүй илүү айдастай.
айдас мөрөөдөл хоёр нь холилдоод эхлэхээр тэрийгээ амьдрал гээд бас нэрлэчихтэйгээ... tongue

ketchup - 10:58 - 2009-01-04

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax