जगन्नाथ

Унасан сахиусан тэнгэрүүд (Fallen Angels, 1996)


Том хотод хүн бүр өөр өөрийнхөөрөө ганцаардана. Уг киноны баатрууд багa багаар  хэлж амжаагүй хайрын үг, хуваалцаж амжаагүй сэтгэлийн дулааны тухай өгүүлэх дууны аялгуу болж хувирна. Баатруудын нэг нэгэндээ хандаж хэлэх үг нь чухал биш. Жинхэнэ хэлэх үг нь тамхины утаанд, сүрчигний үнэрт, дууны дугаарт, хамтдаа өнгөрүүлсэн хоромхон зуур өнгөрөх өчүүхэн хугацаанд бий.

Найруулагч зориудаар тэр хормуудыг нь уртасгана. Гэвч хэт их уртасгахгүй. Хайрын аялгууг өнгөөр, ноотоор нь ялган өрж эхэлнэ- эцэстээ хүн гэдэг өөрөө хүнээ хайрлан байж л хүн болдог гэсэн найруулагчийн бодлыг тодруулна.

Уг бүтээлд...

15:03 - 2010-06-17

Үнэрлээд аль даа, андаа!

Бичсэн Бодошрол
Афганистанд саяхан триллион буюу 1.000.000.000.000.000.000 ширхэг гадаад янчаанаар үнэлэгдэх байгалийн баялаг олдсоныг зарлах нь тэр. Мэдээж ардчиллыг харанхуй газарт авчирсан америкчууд үнэлгээг гаргаж тогтоосон- мөн ардчиллыг авчрах явцад гарсан зарлаг чирэгдлийн төлбөр гэж ойлгож болно.

Бид алтандээр суусан гуйлгачны тэргүүн байрыг алдах нь тэр: одоо Афганистан дэлхийн хамгийн баян орон болж хувирлаа.

Энэ баярлах шалтгаан мөн гэж бодож байна. Бид нарт баярлах шалтгаан харин биш.
Одоохондоо Америкчууд зүссэн ногоон цаасаа ямар нэгэн үнэтэй гэж ойлгуулахын тулд байдгаараа чармайж буйн хэрэг- ...

23:18 - 2010-06-16

Аймшгийн түүх

Шөнө болж байгаа юм байна- аймшгийн юм ярьж өгье. Маш богинохон л доо- гэлээ ч аймар:

Эртээ урьдын цагт Гильермо дэль Торо "Бөгжний Эзний" өмнөх түүх "Хоббит"-ыг авах гэж байв. Гэтэл MGM компани түүнийг барьж идэх гэж гэнэ. Гильермо зугтахад, оронд нь эрэлхэг залуу Дэйвид Йетс гэж тэнэг найруулагчаар зураг авалтыг нь хийх болсон гэнэ!

Аймар байна уу? Би лав айжийн, ямар тэнэг кино болох болдоо. Харри Поттерын сүүлийн ангийг үзсэн хүн байвал ойлгоно байх.
...

22:39 - 2010-06-15

Киргизстаны тухай

Киргизстаны Ош хотод үймээн дэгдээж хүн алж байгаа зэвсэгт бүлэглэлүүдээс айн зугатсан мянга мянган узбек иргэд Ош хотыг орхин дүрвэцгээж байна. Одоогийн байдлаар тус үймээнд мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаа ба 80 гаруй хүн амиа алдсан гэж тооцоолж байна. Энэ нь тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиевыг түлхэж унагасан дөрөвдүгээр сараас хойш болж  буй хамгийн том иргэний үймээн юм.

Узбекистантай хиллэдэг хил дээр ирсэн Узбек гэрчүүд Киргизийн зэвсэгт бүлэглэлүүд айл хөршүүдийг түйвээж, айлаар орон хүмүүсийг нь буудан алж орон гэрийг нь шатааж байна гэж ярьж байна. Нэг эмэгтэй “Надад хүнс, ...

17:07 - 2010-06-13

Асуулт-хариулт

-Чи монгол соёлын давамгайлал гэж яагаад яриад байгаа юм? Юун пиар ч юм шиг, сонин юм яриад байна даа?

Чиний миний газар нутаг дээр өөр соёл давамгайлуулахгүйн тулд. Бас болж өгвөл бусдын нутагт өөрсдийн соёлын давамгайлал бий болгон тараахын тулд. Харийнхны давамгайлал манай нутагт бий болбол- чиний миний үхэлтэй тэнцэнэ. Бид хожимдоогүй. Бусдаар толгойгоо бариулмаар байгаа бол, бусдын бодлоор бодмоор байгаа бол- чиний дур.

-Монгол соёл гэж... Тийм юм байдаг юм уу? Баабар гэтэл байхгүй гэсэн...

Мэдээж байхгүй. Нөгөө талаас бий. Өөрийн толгойгүй, гадныхныг дууриан галбиртаж, тэр галбиртсан этгээ...

15:55 - 2010-06-11

Мэтгэлцээний хаан (Богино өгүүлэг)

Хүү Батаа ээжийгээ эргэхээр ирсэнд Баянаа авгайгын нар нь гарч, магнай нь тэнийв. Эхэлж Батаа өөрөө, ганцаараа унаагаараа дүүрэн бэлэг сэлт ачин ирэв. Таксигаар эхнэр охин хоёр нь араас нь ирсэн юм байх. Батаагын унаанд нь дүүрэн ачсан хамаг ачаагаа хамт буулгалцаад, Баянаа авгай дунд хүүгээ харсандаа сүйд майд болж, „За хурдан орцгоо, аян замаасаа ядраа биз“, гэж бөндөгнөн, суух газраа олж ядан, хашаа байшингаа сандран тойрч гүйж гэнэ.

 

Удалгуй аймгийн төвийн оршин суугчдын сонирхосон чихэнд тодорхой мэдээлэл хүрэв: Хөе, нөгөөх Баянаагын, яагаав дунд хүү. Батаа билүү? Баян боло...

00:53 - 2010-06-11

Саруул (Үргэлжлэл)

Нэгдүгээр хэсэг
Хоёрдугаар хэсэг
Гуравдугаар хэсэг

Саруул охин толгойгоо өндийлгөн, ийш тийш хартал- цагаан цамцтай нэгэн эмэгтэй хүлээсийг нь тайлж байв.
Харанхуй эмнэлэгт хурхирах дуу сонсогдож байв. Саруул чимээгүй босов. Толгой нь хүчтэй эргэж эхлэв... Мэдээж шүү дээ, 3 долоо хоног хөдөлгөөнгүй хэвтэнэ гэдэг... Цагаан торыг гараараа холдуулан хархад, сувилагч эмэгтэй жижүүрийн цонхны цаана, ширээний ард ном дэрлэн унтсан байв.
Үл таних эмэгтэй:
-Алив, хоёулаа гарья! гэж шивнэжээ. -Чимээгүй бай! Чи галзуу гэдгээ мэднэ биздээ? гээд гараас нь татав.
-Галзуу? гэж Саруул асуух гэтэл, эмэгтэй чимээ...

17:29 - 2010-06-09

Байгалын гамшиг

Гайхалтай юм болж байнаа, Мексикийн хойгоор? Сонссон хүн байна уу, үгүй юу- энд мэдээллийг хаа саагүй маш их дарж байна. Нэг бол дутуу хүргэнэ, нэг бол маш богино.
Гэтэл юу болж байгаа бэ, тэнд? Найзууд маань надад бичиж байна:

1. 20.04.2010 -нд Deepwater Horizon газрын тос олборлох станц живсэн байна. Яагаад живсэн гэдгийг хэн ч мэдэхгүй- мэдээнд тусгахгуй байна.

2. Далайн гадаргад 1500 метрийн гүнээс газрын тос урсаж байна- 100 мянган торх өдөр бүр. Үүнээс их ч байж болно- олон түмнийг тайвшруулхын тулд бодит тоог дарагдуулж байж ч мэднэ.Тос нь зүгээр нэг дээшлэлгүй, устай холилдон далайн урс...

06:33 - 2010-06-09

Япон хэлний тухай чатанд

xxx: Any one's know what letter of japan character used in MHP2G?
hiragana
katakana
kanji
yyy: You mean the: Weird squiggly lines
Weird straight lines
Drawings of doom

ROFL гэдэг байхаа?

18:58 - 2010-06-08

Викингүүдийн тухай кино

Викингүүдийн тухай кино харамсалтай нь, даанч их бага гардаг. Надад болохоор их сонирхолтой санагддаг- бидний адил их өвөрмөц соёл иргэншилтэй байсан ард түмэн. Далай тэнгисийн нүүдэлчид гэдэг утгаараа. Гэвч хэлсэнчлэн сайн кино маш, маш ховор гарна. 
Амьдрал хаяа нэг хойд Европын зүгээс сонсогдоно- тэнд Храфн Гуннлаугссон найруулагч байс хийгээд нэг солиотой кино таавчигддаг.
Иймэрхүү киног зөвхөн сэдвийг сонирходог, бас таашаадаг үзэгч л дийлнэ байх. Бусдад нээг их сонин байхгуй байх болов уу. Кинонууд нь тулалдааны тухай биш, бас дээрэм тонуулын тухай биш, эсвэл десантын үйл ажилгааны тухай...

17:56 - 2010-06-08

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo