जगन्नाथ

Мэтгэлцээний хаан (Богино өгүүлэг)

Хүү Батаа ээжийгээ эргэхээр ирсэнд Баянаа авгайгын нар нь гарч, магнай нь тэнийв. Эхэлж Батаа өөрөө, ганцаараа унаагаараа дүүрэн бэлэг сэлт ачин ирэв. Таксигаар эхнэр охин хоёр нь араас нь ирсэн юм байх. Батаагын унаанд нь дүүрэн ачсан хамаг ачаагаа хамт буулгалцаад, Баянаа авгай дунд хүүгээ харсандаа сүйд майд болж, „За хурдан орцгоо, аян замаасаа ядраа биз“, гэж бөндөгнөн, суух газраа олж ядан, хашаа байшингаа сандран тойрч гүйж гэнэ.

 

Удалгуй аймгийн төвийн оршин суугчдын сонирхосон чихэнд тодорхой мэдээлэл хүрэв: Хөе, нөгөөх Баянаагын, яагаав дунд хүү. Батаа билүү? Баян болоод ирж, хотоос таксиддаг гэнэ шүү. Айн, ганцаараа? Араас нь эхнэр охин нь ирсэн. Баянаа авгай одоо зах орсон, мах сүү авч байна гэнэ- бас нэг шил Чингис авсан.

 

Yдэш гэхэд, Баянаа авгайгын талаар хөршүүдээр нь дамжуулж хотхон даяар тодорхой мэдээлэл тарсан байв: Баянаагын дунд хүү Батаа нь дэд эрдэмтэн. Эхнэр нь бас дэд эрдэмтэн. Охин нь сурагч. Машин хөх саарал өнгөтөй.

Бэлгэнд ээждээ: ногоон өнгийн пиавар тосгуур ба шүүр, мөнгөн аяга, алаг эрээн дээл, ус буцалгагч, жигнүүр, ягаан ногоон өнгийн сарнатай халуун сав 2 ширхэг, цэнхэр ба шар өнгийн хөнжлийн давуу авчирсан гэнлээ. Гурил будаа. Бас чихрээр дайлж байна лээ. Сайн ухаантай хүүтэй юмдаа? Яброопоос ирсэн гэнэ. Ивий дээ, Баянаа- даанч их хүүгээ санаад байсан, ирэхийн шинж байж, гэж авгайчуул хоорондоо ярьцгааж байв.

 

Харин энэ бүх сандрал, үймээнийг үл тоосон хэдэн залуучууд нэгэн ноорхой хашааны үүдэнд цуглан, тамхилцгааж байв… Тэд Ганааг хүлээж байв. Ганаа гэдэг этгээд нь модны үйлдвэрт банз зүсэгчээр ажилдаг, ухаан гэж жигтээхэн сэргэлэн залуу билээ. Аймгийн төвийн эрчүүдийн хэлсэн болгонд нь чих тавин сонсдог, ихээхэн хүндэтгэл хүлээсэн залуу байв.

 

Удалгуй гэрийн эзэн гэртээ ажлаасаа ирж, хурдан андуудтайгаа гар барин гэртээ орж, хувцсаа сольж гарч ирээд, Баянаа авгайгийн гэрийн зүг шогшив. Тэд бүгд дуугуй байв, Ганаа нь харин тамхиа шүдэндээ зуун, гараа жийнсэн өмдөндөө хийн тайван алхаж байв.

 

Гозон Ганаа oйролцоогоор 40 насны эр, шаргал үстэй, бор царайтай, зузаан уруултай. Навтгар хамартай. Өндөр нуруутай. Их ухаантай, олон ном уншсан эр юмсанж. Ер нь яагаад ч юм бүү мэд, аймгийн төвөөс олон сайхан эрчүүд төрсөн юмдаг- нэг нь Зэвсэгт хүчний хурандаа, хоёр нисгэгч, нэг эмч, сурвалжлагч гээд... Одоо харин Баянаа авгайгийн дунд хүү Батаа нь дэд эрдэмтэн болсон байдаг. Ухаантай толгойгоор ядуурахгүй  аймаг шүү...

 

Ер нь аймгийн төвийн эрчүүд гадаадад юмуу, нийслэлд амжилт гаргасан эрчүүдийн гэрт очиж өөрийн тухай ч ярьж, харсан таньдаг царайгаа харалцан ярьдаг заншилтай. Монголын сайхан заншил байна даа, энэ чинь. Гэвч алс хол газраас ирсэн хүн мэдэмхийрээд, хамраа сөхөөд байвал- Ганаа ирж нэг мэтгэлцээд, болгож хаядаг юм, ухаанаараа.

 

Эхэлж эрчүүд Ганаагийнд очиж, дараа нь айлаар явдаг байсан юм- бүр жүжигт явж байгаа юм шиг гангалж, нүүр гараа угааж очдог байж. Нэг удаа өнөөх хурандааг их бухимдуулсан даа. Тэгэxэд яагаад ч юм, яриа 1939 оны Халх Голын дайны тухай яригдав. Тэгэхэд хурандаа Халх Голын дайнд япон генералын нэрийг нь мэдэхгүй, шившгээ тарьж байж. Ганаа мэтгэлзээнд харцага мэт шумбаж, хурандааг болгож хаясан түүхтэй. Хурандаа сандарч, уурандаа толгойгоо барин "Тэр нь хэнд хамаатай юм бэ" гэж үглэж байв. Хамаатай л байдаг байхгуй юу. Хотынх гэснээр өөрийгөө их юманд бодож болохгуй ээ- хөдөөнийхөн гэхээр л харанхуй бүдүүлэг байдаггуй юм.

 

Хурандааг уурлахад, Ганаа тайвнаар: "Та тайвшир, та тайвшир нөхөр хурандаа. Та чинь одоо Пинлаандад байгаа бишдээ" гэж хэлхэд, хурандаа маш их бухимдан, шөнө дунд бага сургуулийн багшийг сэрээж, япон генералын нэрийг асуусан гэдэг. Тэр шөнө бүгд их сандарсан л даа.

Яагаад Пинлаанд гэж, Пинлаанд гэж юу байдгийг мэргэн хөгшчүүл ч мэдэхгүй байв. Гозон  Ганааг гайхдаг байв. Тэр учраас алдартангуудын ээж нар Гозон Ганаад дургуй байв. Холуурхан явдаг байв.

 

Тамхилцгааж гэнэ, эрчүүд. Ганаа санаандгуй мэт хоёр удаа Баянаа авгайгийн хашааны зүг харж:

-Баянаагийнд хүн ирээ юу даа? гэж асууж гэнэ.

-Эрдэмтэд ирсэн хө!

-Хөөх, айхтар хүмүүс иржээ? гэж Ганаа гайхаж гэнэ.

Эрчүүд хоорондоо инээлдэж гэнэ: Хэнийх нь айхтарыг харнаа хө.

-За явж мэнд усаа мэдэлцье даа, монгол хүмүүс байна? гэж Ганаа даруухан хэлээд, Баянаа эгчийн зүг хөлдөв.

Замдаа Ганаа асууж гэнэ, эрчүүдээс:

-Юуны эрдэмтэн юм болоо? гэж.

-Мэдэхгүй ээ, ээж л хэлсэн- захдээр уулзсан гэнэ. Хоёулаа эрдэмтэд юм байх. Эхнэр нөхөр хоёулаа.

-Эрдэмтэд чинь янз бүр байдаг юм шүү дээ- боловсролын эрдэмтэд, шинжлэх ухааны, бас анагаах ухааны...

-Батка чинь нээрээ тоондоо их сайн байсан биздээ, багадаа? Аягуй бол тэр тооныхоо эрдэмтэн байж мэднэ. Онц сурдаг байсан биздээ?

-Харж л байя, ямар эрдэмтэн болохыг...

-Таксигаар ирсэн гэж байна лээ.

-Өөө, их хүн байх нь! гэж Ганаа хариулжээ.

 

Батка багын найз нараа их баяртайгаар хүлээж авч гэнэ. Ширээ засаад, суулгаад, хоол цай эхнэрээрээ бэлдүүлж гэнэ. Эрчүүд сууцгаав. Ганаа ч бас суув. Багадаа яаж олиггуйтаж байснаа санаж, хэсэг инээлдэв.

-Бага насаа гэж... Батаа санаа алдан, нэг юм задлав. -Алив нэрэлхээд байлгүй, идээд байгаарай найзуудаа!

Тогтооцгоов.

-Аль салбарт өөрийгөө олж байна даа? гэж Ганаа гэнэт яриан дунд асууж гэнэ.

-Хаана ажилдаг бэ гэж үү? гэж эрдэмтэн бага зэрэг будлив.

-Тиймээ.

-Гүн ухааны хүрээлэнд...

-Гүн ухаантан юмуу? гэж Ганаа баярлав. Дуртай сэдэв нь байж. -Хэрэгтэй зүйл шүү! Чамаас асуух юм байна... За, анхдагчийн тухай юу гэж боддог бэ?

-Юуны анхдагч? гэж эрдэмтэн дахин гайхаад, Ганааруу анхааралтай хархад, бүгд дуугүй болж, толгойгоо эргүүлэн, мөн адил Ганааг харав.

-Матери ба сүнсийн анхдагчийг?

-Матери л анхдагч биздээ...

-Сүнс яах уу?

-Сүнс... Сүнс дараагийн байранд.

-Аан тиймүү, тэгэхээр аль нь дундаж хэмжээнд орж, аль нь ямар хамааралтайг мэдмээр байгаа юм л даа. За ийм юм асууж байгаад уучлаарай- ярих хүн байхгуй, хэцүү юмаа, энд. Жингуйдлийн байдлыг одоо гүн ухааны зүгээс юу гэж үздэг бэ?

-Өмнөх шигээ л үздэг... Тэгээд яагаад одоо гэж?

-Яахав дээ, жингуйдлийн байдлыг саяхнаас л нээсэн биздээ. Байгалийн гүн ухаанд бол юмыг нэг өөрөөр тайлбарлана, харин стратегийн гүн ухаанд бас нэг өөрөөр...

-Стратегийн гүн ухаан гэж байдаггуй биздээ? гэж эрдэмтэн гайхав. -Чи чинь одоо юу яриад байна?

-Тиймээ, гэхдээ байгалийн диалектик гэж бий. Энэ гүн ухааны төрөлд шинж чанаруудын дундаас жингүйдэл бий гэж тогтоогдсон. Тэгээд л асуугаад байна- эрдэмтэд та нар энэ дунд төөрөгдөж, гайхахгүй байна уу?

Эрдэмтэн инээв. Гэтэл ганцаараа инээсэн тул, бага зэрэг санаа нь зовж, гал тогооны өрөөнд бууз чимхэн зогссон эхнэрээ дуудав:

-Сарнай... Миний найз, нааш ирээ, бид энд... Юу... Нэг сонин яриа болоод байна.

Батаагийн эхнэр Сарнай орж ирж, гайхсан маягтай нөхрөө харав. Ширээний ард суусан эрчүүд бүгд эрдэмтний хариулахыг хүлээн харж байв.

-Яг юуны тухай асуулт бэ гэдгийг чи нэг тайлбарлаад аль даа? гэж Батаа хэлхэд, Ганаа:

-За тийм байж. Тэгвэл хоёрдугаар асуулт: Та хойд туйлын бөө мөргөлийн шашны тухай юу гэж боддог бэ?

Хоёр эрдэмтэн хоёулаа мишээв. Гэвч Ганаа мишээсэнгүй, бусад зочид мөн адил мишээсэнгүй. Гозон Ганаа:

-Ийм шашин байхгүй гэж тооцож болно, та харин яагаад гэдгийг тайлбарлаач, тэгвэл хамтдаа инээе. Гэвч үүгээр асуулт үгүй болно гэж хэлж болохгүй, тийм үү?

Сарнай инээмсэглэн:

-Та үүнийг жинхэнээсээ асуугаад байгаа юм уу?

-Харанхуй бид нарт мэдээ хүрэлцэхгүй, энэ асуултын хариуг бүр сонсье гэж бүр эртнээс бодоод байсан юм.

Сарнай инээмсэглэхээ болив. Нөхөр нь:

-Ямар сонин сэдэв бэ?! гэв.

Батаа дэмий л тэгж хэлж байгаа юм- Ганаагын инээх ээлж болов. 

-Чиний мэргэжлээс өөр мэргэжлийн асуулт тавьсан байх л даа, гэж Ганаа инээгээд: -Гэвч өдөр унасан мах авахгүй. Хүсвэл энэ асуултыг өнгөрөөж болно.

Дараагийн асуултандаа орье: чи манай энэ сансрын Сарыг оюун ухааны бүтээгдэхүүн гэдэгт санал нийлэх үү?

Эрдэмтэн дуугүй Ганааг харж сууж байв. Ганаа үргэлжлүүлэв:

-Зарим эрдэмтэд саран дээр амьдрал байдаг гэсэн таамаг гаргасан. Тийм таамаг байлаа гэж боддоо? Сарны дотор амьдардаг юм гэнэ лээ шүү.

-Тэгээд? Яасан сонин таамаг бэ? Хаанаас наад мэдээгээ авав?

-Танай тэр эрдэмтдийн тэнхэлгийх нь тооцоо хаана байна? Тэр сансрын ухаан аль зүгт хэрэгжиж болох бэ?

Эрчүүд Ганааг анхааралтай сонсож байв.

-Тэгэхээр хүн төрөлхтөн манай сансрын хөршөө эргэж, мэндэллээ гэхэд- яаж харьцах бэ? Нохой шиг хуцах уу, хонь шиг майлах уу?

Эрчүүд инээлдэн дуугүй болж, эрдэмтнийг ширтэв.

-Намайг асуугаад байгаа юм уу? гэж эрдэмтэн гайхав.

-Та хоёроос л асуугаад байна- ухаантан мэргэдээс. Бид саран дээрх хүмүүстэй уулзаж учирлаа гэхэд, яаж нэг нэгэнтэйгээ ойлголцох бэ?

-Харин чи өөрөө яаж ойлголцох бэ? гэж эрдэмтэн асуув.

-Бид чинь өөр цалинтай хүмүүс шүү дээ, хөдөөнийхөн гэдэг чинь. Эрдмийн дуу сонсоогүй их удаж, гэж Ганаа ёжтойхон хэлэв. Эрчүүд дор дороо хөдөлцгөөн, инээлдэн Ганааг ширтэв.

-Гэвч бид тэр сарынхантай нэг нэгнээ ойлголцох хэрэгтэй байна? Тийм биз? гэж Ганаа барьцаа сул тавьсангүй. -Би сансрын хувцас өмссөн ч гэсэн, шороон дээр ийм байна тийм байна гэж зураг зурж тайлбарлана. Толгойтой болохоор сэтгэж чаддаг болж таарч байгаа биз- тэгxээр би түүнд тайлбарлана- би Дэлхийгээс ирсээн гэж. Яаж хөгжиж, одоо ямар байдалтай болсон бэ гэж.

-Аан за... гэж эрдэмтэн эхнэрийнхээ гайхсан харцыг хариулан, -Ямар хуулиар хөгжсөн байдаг билээ?

Ганаа хоёр эрдэмтний харцыг мэдээж харж ажигласан. Тэр хоёр нэг нэгнээ хараад дэмий байсан юм- Ганаа оюун ухаандаа шонхор шувуу мэт өөдөө дүүлж, тэнгэрийн өндрөөс шумбан эрдэмтнийг довтлон шахав:

-Аан бас хууль асууна. Та чинь сонин сэтгүүл уншдаггүй юм уу- заримдаа эрдэмтэд ном уншиж байвал зүгээр байдаг юм шүү дээ. За тэр гадаад кинонд ямар их эрдэмтэд тоглодог гэж бодно! Тэд чинь жинхэнэ эрдэмтэд. Эрдэмтэн болно гэдэг чинь хувцас биш, нэг өмсөөд тэр чигээрээ явна гэж юу байхав. Байн байн нэр төрөө цэвэр байлгах хэрэгтэй болно. Тийм биздээ?

Батаа:

-Гуй чи айн гээч хөгшөөн...

-Болсоон, наад бүгдийг чинь сонсоод би ханасан. Мэдээлэл гэдэг юм чинь одоо хаа сайгүй чөлөөтөй явдаг болсон- интернетүүд байна. Тэрийг чинь бас мэднэ шүү хө. Тэнд чинь байна, айн гэж бай- мэдээлэл дүүрэн байна. Тэрийг чинь бас олж уншдаг юм хө.

-Чи чинь одоо хэрүүл өдөөд байгаа юм уу, юу болов? Хаашаа янзын юм асуугаад байна? гэж эрдэмтэн улам гайхсан шинжтэй асуув.

-Хэрүүл гэнээ... Одоо бүр зүгээр ч мэтгэлцэж чаддаггуй эрдэмтэн олж хардаг юм байж. Охиноо чи бодооч, хөөрхий чааваас, чиний энэ хэлсэн үгнээс болж нийслэлд очоод бас чиний зангаар аашилбал яана? Тэр цаад зурагт гэдэг юманд чинь ард түмэнд ойлгуулж байна, мэдэв үү? Тэгсэн өөрөө ард түмнээсээ буруу харчаад, хэрүүл өдлөө гэнэ. Чи өөрийгөө ганцаараа соёлтой гэж бодоо юу? Тэр хурандаа, нисгэгч, профессор хүмүүстэй ярьж л явлаа, ухаан дутаагүй юмдаг. Даруухан бай даа, эрдэмтэн гуай.

-Батаа битгий, ярьж байг... гэж Сарнай нөхрөө тохойноос нь барив.

-Чи энэ яриаг яагаад өдөв, би ойлгохгуй байна гэж Батаа Ганаагаас асуув. Ганаа:

-За чамд л гэж хэлье: ард түмэн ард түмэн гэж ярьдаг боловч, ямар ч амьдралын ойлголтгүй хэдэн хоосон толгойнуудыг хашраадаг юм. Даруухан бай, мэдэв үү? гэж хэлээд гарсан гэдэг.

Эрчүүд Батаагийн гэрээс Ганаагийн араас гарч, гэр гэртээ харих хооронд:

-Энэ Ганаа гэж... Гүй мөн ч айхтар их ухаантай золиг шүү... Толгой гэж гавал! Сарны тухай хаанаас мэдсэн юм болдоо? Гөө мөн ч сэргэлэн нохой шүү? Болгоод хаялаа даа...

-Харин тиймээ- эхнэрийг нь харсан уу, бүр хэлэх үг нь олдож ядаад, амаа ангайгаад үлдлээ шдэ?

-Юугээ хэлж мэдэх вээ дээ тэр, чааваас...

-Болгоод хаялаа, югхэв зүгээр.

Эрчүүд өрөвдсөн маягтай хоёр эрдэмтний тухай ярьсаар гэр гэртээ оров.

Маргааш нь Ганаа эрчүүдээс ажлыхаа дараа ирж:

-За, эрдэмтэд яаж байна? гэж асууж гэнэ.

-Чи ч тэр хоёрыг далаар нь тавьсан даа..!

-Зүгээрээ, даруулгатай явж байг. Онгироож болдоггүй юм, гээд хашааныхаа үүдэнд инээлдэн тамхилцгааж гэнэ. 

2008.11 сар

00:53 - 2010-06-11 - Сэтгэгдэл бичих

http://dadido.blogmn.net/31151/iltgeh-urlag....html

dadido - 14:19 - 2010-06-18

ugaasaa goe baidiishd- manidaa linkiig n?

AmonRa - 23:08 - 2010-06-17

зөвхөн оюутан байхдаа оролцож байсан тухай л бичлэг л дээ миний блог дээр байгаа. Сүйдтэй айхтар бичлэг биш шүү

dadido - 22:50 - 2010-06-17

Тиймүү, тэр бичлэгийг үзье- сонжье!
Би ч тиймэрхүү юманд их дуртай. :Р

AmonRa - 17:40 - 2010-06-17

хэг ёог гээд болвол хүнийг давчих санаатай хэнхэг гарууд байдаг л юм. Тэгээд түүнээсээ таашаал авч явдаг. Яг өөрөө хийсэн юм юу байна гэхээр бараг үгүй. Сайн даа л нэг баахан шүлэг бичсэн байдаг байх. Өөөрөөс нь илүү явахаар атаархаад байгаа ч юм шиг. Их л сонин гарууд. Энд тэндэхийн эрээвэр хураавар мэдээллээ мэдлэг гээд ойлгочихсон. Тэгсэн мөртөө бас их бэртэгчин, хариуцлагаас аймаар зугтдаг.
Оюутан байхад мэтгэлцээнд явдаг байлаа. За за энэ талаар нэг бичлэг бичсэн

dadido - 17:34 - 2010-06-17

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax