जगन्नाथ

Киргизстаны тухай

Киргизстаны Ош хотод үймээн дэгдээж хүн алж байгаа зэвсэгт бүлэглэлүүдээс айн зугатсан мянга мянган узбек иргэд Ош хотыг орхин дүрвэцгээж байна. Одоогийн байдлаар тус үймээнд мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаа ба 80 гаруй хүн амиа алдсан гэж тооцоолж байна. Энэ нь тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиевыг түлхэж унагасан дөрөвдүгээр сараас хойш болж  буй хамгийн том иргэний үймээн юм.

Узбекистантай хиллэдэг хил дээр ирсэн Узбек гэрчүүд Киргизийн зэвсэгт бүлэглэлүүд айл хөршүүдийг түйвээж, айлаар орон хүмүүсийг нь буудан алж орон гэрийг нь шатааж байна гэж ярьж байна. Нэг эмэгтэй “Надад хүнс, ус хэрэгтэй байна. Хүүхдүүд маань жаахан, ус, хүнсгүй хэцүүдэж байна. Бид гэрээ орхиод дүрвээд явж байна” гэж “BBC” агентлагийн сурвалжлагчид ярьсан. “Цаг өнгөрөх тусам дүрвэгсдийн байдал болон аюулгүй байдлын асуудал улам хүнд болж байна” гэж Киргизстан дахь Улаан загалмай байгууллагын дэд дарга Северин Чаппаз ярьж байна.


Дүгнэлт:
Улсынх нь хамгийн ухаантай хүмүүсийн хийсэн жагсаал цуглааны үр дүн гэж хэлж болно. Жагсаад, дуулаад, ажил хаяад, байшин барилгаa шатаавал  байвал тэр дороо ардчилсан нийгэмтэй хөгжингүй орон болоод хувирчдаг юм байна.
Тэр жагссан хүмүүс нь мэдээж хэрэг улс орныг яаж зөв удирдах, бас улсын хөрөнгө буруу хүмүүсийн гарт орсныг ойлгуулаад өгнө. Тэр их хөрөнгө мөнгө зөв гарт шилжин орох ёстой- мэдээж жагсаал цуглааныг зохион байгуулсан хүмүүсийн гарт. Харин дургүйцсан хэрэггүй хүмүүсийг тэр дор нь устгах хэрэгтэй. Эсвэл дургүй бол зайлна биз. Ард түмний аз жаргалд юуч саад болох ёсгүй.

Киргизстаны түр Засгийн газрын тэргүүн Роза Отунбаева үндэсний ТВ-ээр үг хэлсэн бөгөөд тэгэхдээ Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевт хандан цэргийн тусламж явуулаач гэж хүссэн талаар мэдэгдсэн. “Ош мужийн нөхцөл байдал бидний хяналтаас гараад байна. Тэдэнтэй хэлэлцээр хийх гэсэн оролдлогууд бүтэлгүйтлээ. Тэд тонон дээрэмдэж, түйвээх үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Бид энэ зэвсэгт үймээнийг дарахын тулд гадны тусламж авах хэрэгтэй байна” гэж ярьсан байна.

Дүгнэлт:
Оросууд мэдээж, Ардчиллыг аврахаар ирж туслахад нээг их яарахгүй байгаа. Бусдын тарьсан баасыг цэвэрлээд байх дуртай хүн нээг их байдаггүй. Харин оросууд ирэхгүй бол- мэдээж Хятадын энхийн сахиулагчдыг дуудна гэсэн таамаг байгаа. 100 сая хятад энхийн сахиулагчид Киргизстаны ардчиллыг хамгаалахаар 200 жилээр сахих байх. Гол нь ардчилaл л байх хэрэгтэй.

Манай ардчиллын төлөөх цохилох зүрхнээс гарсан сээгий сэтгэлийг өөрийн эрхгүй дулаацуулна:

Mongold iim ym bolj 86 shirheg kommunistuudiig alaasa


Ардчилал мандтугай!

Эх сурвалж

17:07 - 2010-06-13 - Сэтгэгдэл бичих

оросууд ч одоо хуучин Афганы хэрэг явдлыг давтахыг хичээхгүй биз. Ер нь тэгээд ОХУ, АНУ ын явуулга ч юм бил үү хэн мэдлээ

dadido - 22:48 - 2010-06-17

Оросууд тэднийг хооронд нь сайндуулах гэж цэргээ үрэх нээг их яараагүй байгаа сурагтай...
Бодвол нэг нэгнээ дуусгахыг нь хүлээж байж болхын.

AmonRa - 17:32 - 2010-06-17

Тэр улс амьсгал хураажээ хөөрхий. Одоо киргизүүд бие биенээ буудаад тэгээд нэг олон улсын мэдээнээс салдаггүй орон нэгээр нэмэгдлээ дээ

dadido - 17:16 - 2010-06-17

d

yaadiin baigaam huurhiis..
odoo tegeed hunii l hool bolj baina gej bi oilgood baigaasht

debe (зочин) - 10:28 - 2010-06-17

тэгүүл одоо яая гэхэв сайхан алалцаад л байждээ ккк

arch_tseegii - 11:40 - 2010-06-16

Туслаад угаасаа нэмэр байхгүй шд, илжгийн чихэнд ус ч алт ч адил.
Тэдний ухамсар нь ийм юм- хоорондоо ярихын оронд нэг нэгнээ алж байдаг. Тэд дүүрсэн.

AmonRa - 21:07 - 2010-06-15

Ардчилал мандтугай! гэе до өөр юу ч хэлхэв тусалж чадкуугээс хойш ккк

arch_tseegii - 14:01 - 2010-06-15

Ямартайч Киргизстан өмнөх шигээ байдалд хэзээ ч эргэн орж чадахгүй- одоо тэдний хувь заяаг одоо өөр улс орон шийддэг шатандаа орсон.
Үзбекүүд нээг их байлдаад байхгүй байхаа- оросууд ногоон гэрэл өгвөл юу юм гэхээс.
Казахстаны сонирхол гэж бас нэг гоё юм байна, нээрээ...

AmonRa - 20:19 - 2010-06-14

Узбек Киргиз хоёр байлдвал мөн алав аа. Ер нь магадгүй л юм шиг санагдаад байгаа. Байдал намжлаа ч Узбекистаны зүгээс байнгын хорлон сүйтгэх ажиллагаа явагдана даа.  Хоёр үндэстний хооронд их л том цав гарлаа даа. Энэ үед Назарбаев хувийн тоглолт хийж цэргээ Ош, Жалалабад хотод оруулж магад.  Ер нь энэ бүс нутаг ер нь ахихгүй нь дээ.  Афганистан, Иран энэ тэр гээд л нэг л биш ээ

dadido - 19:55 - 2010-06-14

:)

AmonRa - 17:16 - 2010-06-14

:->

Хүслийнжигүүр - 12:44 - 2010-06-14

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax