| जगन्नाथ |
Патрик Зюсскинд: “Гүн” богино өгүүлэг.Штутгарт хотын нэгэн залуухан зураач бүсгүйн анхны үзэсгэлэн дээр түүнийг дэмжихийг хүссэн нэгэн шүүмжлэгч элдэв муу бодолгүйгээр:
- Таны бүтээлүүд авъяас харагдаж байна, бас нүдэнд дулаахан юм, гэвч таньд гүн дутаж байна. гэж хэлж гэнэ. Шүүмжлэгчийн яг юу хэлсэнийг залуу бүсгүй ойлгоогуй тул, удалгүй хэлснийг нь мартжээ. Гэтэл дараах өдрийн сонинд мөнөөх урлаг шүүмжлэгчийн буланд: “Залуу уран бүтээлч маань авъяаслаг бөгөөд анхны үзэмжээр түүний бүтээлүүд тун сэтгэл татам харагдах боловч, харамсалтай нь тэдгээр бүтээлүүд хангалттай гүн бус байна” гэсэн байв. Энэ үеэс хойш бүсгүй бодо... 01:41 - 2010-06-08Шударга ёсны тухай
Аль дээр, нэг хэсэг Блогмн унтраад асаад сонин сонин болж байсан даа? Бодвол их чухал юм болоод л, Алмас маань бусад гишүүдэд үглүүлэн сэрверийг нөхөөд сууж байсан байх. Бичих донгоо тэр үедээ дийлж чадалгүй, иймэрхүү хэдэн юм бичээд сууж байснаа саналаа:
-xxx- Саяхан Саус-паркын нэг хөгжилтэй гээч анги үзлээ. Өвлийн өвгөн Есүс Христтэй зодолдонгоо: “Шударга ёс гэж байхгуй, бүх юм хэвээрээ үлдэнэ!” гэж хашгичих юм. 01:23 - 2010-06-08Deus Ex: Human Revolution толгоомны тухай
Зөгнөлт уран зохиолд нэг ийм сэдэв бий, сайберпанк гэж. Вильям Гибсон эхлэлийг нь тавьсаны дараа иймэрхүү сэдэвт олон олон юм гарсан- кану, күүкэлдэйн кану, ном, комик ном.
Дараа нь мэдээж тоглоом. Компьютер тоглоомонд сайберпанк сэдэв үнхээр зохиод байх юм. Одоо ВоВ-ын үлгэрийн баатруудын оронд сайбер ММОРПГ л дутаад байх шиг санагдаж байна. Ер нь давгуй шүү, давгуй. Тоглоом бүрэн хэмжээний канутай өрсөлдөх цаг нь ойртжээ. ... 14:24 - 2010-06-07Хоббит киноны найруулагчийн тухай
Гильермо Дель Торо үнэн тасархай кино хийдэг л дээ, үнэндээ бага зардлаар хүний сэтгэлд хүрэх бүтээл хийдэг хүн Монголд байтугай, тэр Холибүүдүдэд ч ховор байдаг. Үүнийг ажилдаа хайртай хүн л чадаад байх шиг байгаам. Гэтэл Гильермо эр, Питер Жэксонтой хамтраад, баахан гоё гоё кино аваад эхлэх сураг дуулдсан.
Гэтэл! Томоос том бөгс булангийн цаанаас үсэрсэн гэгчээр- зураг авалтаа эхлэх байтугай, больж Гильермо Хоббит төсвөөс гарсан гэнэ. The One Ring мэдээллийн төвөөр дамжуулан "Би ажилмаар байна л даа, гэхдээ та нар арай дэнджийнаа" гэж дамжуулаад, хаалгаа тас хийтэл хаагаад гарсан байна. Нэг ... 13:36 - 2010-06-04Шинэ өрийн тухай
Эрхэмсэг ноён Вэн Зябаогийн талаас 500 сая ам долларын хөнгөлттэй зээлийн шугамыг өмнө нь олгохоор шийдвэрлэсэн 300 сая ам доллар дээр нэмж олгох болсоныг мэдэгдсэн болно. Энэхүү хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тэргүүлэх ээлжинд ашиглах боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
Гайхалтай, амьдрал ингээд л сайжрах юм байхдаа? Гайхалтай сайхан мэдээ хараад, хэд хэдэн ирээдүйг өөдрөгөөр харах асуулт гарч ирэв: Энэ мөнгө нь хаашаа, хэний гардээр очих юм бол. Зам тавигдах уу, үндэсний жижиг дунд үйлдвэрлэл дэмжигдэх үү, соёл урлагт зарцуулаг... 21:11 - 2010-06-02Хагакурэгийн тухай
Нэг ийм эртний саак ном байдаг- Хагакүрэ гэж.
Өөрийгөө хурцлах, амьдралынхаа алтан аягнаас нэг ч дусал унагалгуй уухыг зорьсон хүн бүрт зориулагдсан юм шиг санагддаг: Үхэл том бага гэлтгүй, бүх хүмүүст ирнэ. Үхэл таньдээр бэлэн эсэхийг асуулгуй ирнэ. Хүн бүр гарцаагуй үхнэ гэдгээ мэддэг. Гэвч заримдаа та үхэлгүй, бүгдийн ард гарна гэж найдаж явдаг. Энэ нь таныг ч, бусдыг ч төөрөгдөлд оруулдаг. Үхэл таныг мэдэхээс өмнө тань ирнэ. Та үхлээ угтаж авахдаа, бүрэн бэлэн байдалтай угтаж байгаадаа итгэлтэй байгтун. ... 21:07 - 2010-05-29Ий-Падын тухай
Өчигдөр найз маань ирээд, нэг сонин гээчийн марзан эд харууллаа. Нэрийг нь Ий-Пад гэдэг юм байна. Анх хархад нээх их том Ий-Фоон шиг, 1024x768-ын өргөтгөлтөй гайхал- зураг бийжоо хархад их хурц, давгуй юм. Зураг хардаг нь гоё юм- гоёмсог сэтгэдэл төрүүлж байна, бас кану үзэхэд давгуй юм- харин яг юу хийдэг юм бэ, арай л үнэтэй лаптопын орлогч бишүү? гэж найзасаа асуулаа. Тэгсэн найз маань Ий-Паддээрээ хуруугаараа зураг зурж үзүүллээ- давгуй шүү, давгуй.
Гэхдээ нэг гартаа тэрийг бариад, аар саар юм бичээд, эсвэл нэтээр зугаалаад байна гэвэл шал худлаа эд байна- ойролцоогоор хагас килийн жинтэй ... 15:27 - 2010-05-29Сүргийн тухай
Ганц ч биш удаа байн байн сонин ярианы сэдэв хөндөгдөж байсан- зарим нь энэ блогт энгийн бичлэг маягаар, эсвэл саяхан л гэхэд сүргийг програмчлах тухай зухас яригдачлаа... Энэ сэдвээ бүр жинхэнэ нийгмийн сэтгэл зүйчидтэй ч ярьж үзлээ. Нийгмийн давхарга, язгуур гарал гэж. Эсвэл эртний энэтхэг агаа нарын хэлж заншиснаар каста буюу варна.
Миний бодлоор энэ эртний ойлголт нь одоо хүртэл хүн төрлөхтөнд маш хүчтэй өөрийгөө илэрхийлсээр. Энэ үзэгдлийг үгүйсгэх нь тэр тусмаа миний чиний чанагддаг тамын тогоо шиг нийгэмд маш их сөргөөр нөлөөлдөг гэж санагддаг. Манай нийгэмд маш олон нарийн гудмууд бай... 03:16 - 2010-05-29Шашнуудын тухай
Тэгш тоотой 819 бичлэгтээ зориулаад шашны сэдэв хөндмөөр байна. Hэг мянга долоон зуун хорин нэгдэх удаа сонссон асуултанд хариулмаар санагдлаа: Чи шашин шүтдэггүй юм бол яагаад бидний өвөг дээдсийн шүтэж байсан шарын шашин муулаад байгаа юм? гэж. Шарын шашиндаа бишээ. Өнөөх лалрын лалдаа ч биш, бас тэр баас хүргээд байгаа есүс ч биш.
Энэ бүгдэнд нэг мөсөн нэг бичлэг хийгээд, энэ сэдвийг тэр чигээр нь хаачья. Би шашин шүтдэггүй. Шашингүй үзлээ бусдад тулгахдаа ч биш, шашинтай үзлийн төлөө ч биш. Аль альнийх нь ч төлөө биш гэсэн үг- угаасаа энэ асуулт бол "чи шаварцниггирын төлөө юу, эсвэл истал... 16:00 - 2010-05-28Unthinkable кануны тухай
Unthinkable буюу Бодохын аргаггуй гэдэг нэртэй уран сайхны кану үзлээ. Гол дүрд нь Самуэль Л. Жэнксөн. Тэр нэрний дундах Л гэдэг үсэг нь ямар учиртайг, бас яагаад тийм олон кинонд оролцуулаад байгаа нь нууц хэвээр. Угаасаа би нээх их Самуэлийн бүтээлүүдэд нээг их анхаарал тавиад байдаггуй- сүүлийн үед шал донгио донгио кинонд тоглосноос ч болоод тэр байж мэднэ, нөгөө Онгоцон дахь могой гэх мэт. За нэг харчаад, 10-20 минутын дараа бүх юм ойлгомжтой болхоор нь унтраахаар шийдлээ. Гэвч киног дуустал нь үзчидэг юм байна. Ийм учраас:
Америкийн дотоод хамгаалах буюу эФБиАй-д нь ажил өрнөж байна гэнэ.... 06:09 - 2010-05-27 |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |