जगन्नाथ

Саруул охин үхэхээр шийдсэн нь

Удаан юм бичилгуйгээр удсаны эцэст нэг юм бичигдлээ. Нийт зохиол нь ямар болсныг би бас хэлж мэдэхгүй байна, гэвч гол санаа нь угаасаа бэлэн. Бас зохиол нь нийтдээ ч мөн адил бэлэн. Уг зохиол маань оршилийн бүлэг, 7 өдрийг харуулсан бүлэг, төгсгөлийн бүлгүүдтэй юм. Нийтдээ 9 бүлэг. Эхний бүлгүүдээ постлохдоо, бага сага засалт хийгээд оруулаад бая гэж бодлоо.
Блогийн маань зочин Та таалан соёрхоно уу!
Алдааг битгий тоогорой.

Саруул охин үхэхээр шийдсэн нь


Оршил


Нэгэн сайхан өдөр Саруул охин үхэхээр шийдэж гэнэ.

Энэ бодол толгойнд нь буусан мөчид Саруул охин сонирхолой нь, ер цочсонгуй. Өөрт нь ямар нэгэн сэтгэл зовоох асуудал тулгагдаагуй, эсвэл мах биеийг нь шаналуулах өвчин тусаагуй боловч, гэнэт амьдралаасаа уйдсанаа мэдрэв. Аав ээжээс нь болов уу? Үгүй ээ. Эсвэл мөнхийн амдьралын төлөөх тэмцэлээс залхасанаас уу? Бас л үгүй юм.

Харин ч эсрэгээр, энэ бүгд үгүйгээс байх. 23 нас хүрж, ид сайхан насандаа явж буй охин. Дунд сургуулиа онц сайн дүнтэй дүүргэлээ. Бас дээд сургуулиа улаан дипломтой төгслөө. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид орчуулга хийдэг. Мөнгө төгрөг нь оо энгэсэгт нь бүрэн хүрдэг, бүр жаахан цааш нь хийгээд байх боломжтой. Бас байрний мөнгө төлөхгүй- айлийн ганц охиныг аав нь тусдаа байранд орхыг хорьсон юм. Хүнтэй суугаад, хүүхэд гаргаад аавыг баярлуулах естой л доо. Гэхдээ шал тэнэгээ... Өөр шигээ амьдралруу намайг түлхэх гээд, аав нээх тэнэгээ. Хн!

Саруул охин цонхоор харан, уйтгартайхан бодлоо чагнаж байв. Саарал гудамжаар алхах бүрсийсэн хүмүүс, хаврын хүйтэн бороо. Хийсэх хогын уут. Тэнд хар утаа манруулан шатах хогын сав. Харсан, нүдэнд туссан болгон нь уйтгар гунигтай харагдана.

Ийм газар би амьдарна. Бас ажиллана. Энэ саарал хүмүүсийн урсгалд нэгдэн орно. Аав ээжийн тэр зовж зүдэрсэн, олж авсан хөрөнгө мөнгөө надад өгсөн. Сайн боловсролтой болголоо. Тэгээд? Тэгээд тэр боловсрол, энэ сайхан зандан насаа энэ хүмүүст өгнө гэжүү?

Тэгснээс үхсэн минь дээр. Аав ээж намайг юу гэх бол? Найзууд маань? Хамаатан садангууд, хөршүүд... Хүний мууг хараад баясах хүн мундах биш.

Нээрээн, аав ээж маань намайг үхсэнийг хараад, яах бол? Аав нь хичнээн хатуу, зарчимч хүн ч гэсэн уйлна байхаа. За ээж бол ойлгомжтой. Хөршүүд орж ирээд, эмгэнэсэн байртай толгой дохиж дотроо баярлана.

Саруул охиний нүдний өмнө өөрийнхөө үхээд, хөрсөн цогцосны дүр зургаа харав. Аав ээж нь охинийхоо хүмүүжилд ямар буруу юм хийв гэж өөрсдөөсөө асууна байх. Өөрсдийгөө л хамгийн түрүүнд буруутгана. Аав нь өнчин өссөн. Амьдралаараа ажилж, долоон дүүгээ чирсээр хүн болгосон. Ээж нь амьдралдаа охин шигээ юуны тулд амьдарч байгаагаа асууж байгаагуй. Завгуй болхоор. Бас социализмын үед иймэрхүү юм боддог байсан болов уу? Бүгдээрээ гэрэлт коммунизмруу зүтгээд л. Улаан туг намируулаад л.
Зорилготой бол, амьдралтай бол гэсэн үг нь улиг болоод.

Бид харин өөр эриний хүүхдүүд гэдгийг ойлгохгуй байгаа юм.

Саруул цонхныхоо давцан тогойдон, хацраа тулан бодолдоо автсаар байв. Аав ээж ирэх болоогуй. Одоо жишээ нь, цонхоо нээгээд л үсэрчмээр байна. Гэвч гурван давхараас үсэрвэл амьд үлдэж мэднэ.Бас хөл гараа хуглаад, хачин галбиртай юм хүмүүсийн дунд хэвтэнэ... Шившиг шившиг! Бас хамгийн муухай юм нь зэрэмдэг, хөдөлгөөнгүй болж бас мэднэ. Саруулын биеээр арзас хийв. Бааж шээхээ ч хянахгуй хэвтэж, аав ээжийгээ зовоовол яана? Тэгснээс өөрийгөө буудаж алья. Гэхдээ буу хаанаас олох уу? Эм уусан нь дээр. Бас царайлаг нүүрээ устгаж болохгуй. Аав ээж маань намайг цус нүжиндээ хутгалдсанаар нь санаж байхын оронд, царайлаг охиноор санаж яваг.

Маргааш бодохоор шийдээд, Саруул охин унтав. Унтахаасаа өмнө, ямар эмээр өөрийгөө хордуулбал дээр байдаг бол? Ямартайч өвдөлтгүй явах хэрэгтэй шүү гэж бодогдов. Өвдөлтөөс маш айдаг байв, Саруул охин.

Маргааш нь сэртэл, хачирхалтай нь амиа егүүтгэх бодол нь толгойноос нь гараагуй байв. Үерхэдэг хэдэн найзуудаасаа асуужээ, эмний талаар. Утасны цаанаас тойруу утгаар хэлсэн болхоор, тэд найдвартай эмний оронд рок одуудын хэрэглэдэг мансууруулагч өгсөн байжээ. Саруул охин тэр эмээ дэрэн доороо нууж, байн байн тэмтрэн унтддаг болов.

Долоо хоногийн дараа аав ээж нь лагерийн байрандаа явжээ. Тэр үед нь Саруул охин шил архи өмнөө тавин, ФМ радио асааж, хөгжилтөи аясанд бүжиглэн, эмээ амандаа хийв. Нэг нэгээр нь, дараа нь хоёр. Нэг мэдэхэд ширээндээрх ягаан эм дууссан байв. Гэвч хүлээсэн үхэл нь ирэлгүй, хүлээлгээд л байж.

Саруул охин амьсгаагаа даран сууж амрахдаа ФМ радио чагнажээ. Үхэл яагаад удаад байна гэсэн бодлоос хэсэг хугацаагаар ч болов сатааруулхаар шийдэж, Саруул охин нэвтрүүлэгт ухаанаа чиглүүлж гэнэ.

Радио нэвтрүүлэгт нь нэгэн гадаадын алдарт зохиолч Монгол Улсад айлчилан хүрэлцэн ирж, мэдээллийн бага хурал хийж байжээ. Тэр Монгол Улсад ирэхдээ төрсөн сэтгэгдлээ хуваалцаач гэсэн асуултанд зохиолч нь хариулахдаа:
"Маш өндөр байна. Би хотыг харах гэж ирээгүй юмаа. Манайд танайд барьсан барилга манайд ч их бий. Тэр нь надад сонин биш, харин би Монголын өв соёл болон хязгааргуй уудам тэнгрийг харах гэж ирсэн. Тэр маань ч намайг угтлаа. Үнхээр биширлээ!" гэжээ.

Саруул охин: Хн! гэж дотроо боджээ. Манай Монгол тэнгэр бол...

Дараах асуулт нь:
Та манай уран зохиолчдоос онцлон хэлэх хүн танд байгаа юу, та өмнө нь монгол утга зохиолтой танил уу? гэж асуулт иржээ.
"Монголын уран зохиолтой би даанч дотно танил биш. Үнэндээ хэлэхэд, би нэг ч зохиол уншиж байгаагуй. Гэвч Монголд дэлхийн утга зохиолын тайзнаа эзлэх маш том ирээдүй бий гэж хувьдаа боддог" гэжээ.
"Яагаад?"
"Яагаад гэвэл барууны хүмүүс бид монголын соёлыг маш их сонирходог, бид нарт хүрж байгаа мэдээ мэдээлэл нь маш их сайхан онгон байгаль, байгальтайгаа нэгэн хэмнэлд амьдардаг хүмүүс гэж ойлгодог."

Саруул охин: Хн! Улаан хацартай хэдэн хөдөөний хүн гэж биднийг хэлчвүү? гэж боджээ. Гайгуй байлгуй! Бид чинь асар их соёлтой! Бид... Бид... Саруул охины толгойнд бөөн ууртай бодол, сөрөг аргумент гарч ирэв. Ер нь яагаад тэр хуралдээр байгаа хүмүүс босч ирээд, тэр хүнийг зодоод, тэр барууны сайхан барилгруу нь явуулахгуй байгаам?!

Саруул охин ихэд уурлажээ. Биднийг юу гэнүү, гэж омоглон боджээ. Дараа нь амьсгаагаа барин, "Юун бид. Бид гэж яриад байсан хүмүүсийг чи саяхан голоод, энэ саарал хүмүүстэй нэгдэхгүй гэж эм уусан бишүү".
Саруул охины инээд нь хүрэв. Өөрийгөө дооглон инээж байснаа, цонхонруу очин, ямар хүмүүс гадуур явж байхыг хархаар шийджээ. Гадаа нарлаг байв. Яасан сайхан өдөр бэ, гэж Саруул боджээ.

Ийм сайхан өдөр яагаад хэнч байхгуй байгаа юм болдоо? гэж тэр боджээ. Аан, өнөөдөр хөл бөмбөгийн аврагатай билүү дээ, юу билээ гэж тэр санаж. Гэтэл, цонхны доогуур нь нэг залуу өнгөрчээ. Саруул залууруу даллав. Залуу харалгуй одов.

Саруул: Хохь чинь. Чи намайг хараад, хариуд нь далласан бол, чамайг дуудаж бид хамтдаа сайхан хурьцах ч байсан юмуу. Үхэхийнхээ өмнө гэмгүй шдэ. Саруул охины салтай нь халуу дүүгэв.

Садар бодлыг нь гэнэт радио тасалдуулжээ. Өнөөх л гадаад зохиолч.
Өөрийгөө гадаадаас ирчээд, юу гэж бодоод байгаам. Саруул охин дахин уурлав. Уурласан шалтгаан нь: Монгол одоохондоо хэнд ч мэдэгдэхгүй, орос хятадын харьяат эсэх, ямар орон байдаг нь ойлгомжгуйд нь байжээ.

Саруул охин боджээ:
Тэгвэл би өөрийгөө алж. амиа хорлогч нэрийг авч байсны оронд, ард түмнийхээ төлөө амиа өргье гэж шийджээ.
Саруул охин удалгуй үхэх байснаа мэдэж байсан тул, хурдан захиагаа бичиж эхэлжээ:

"Манай орон бол агуу орон. Манайд Ринчэн гэж нэг том эрдэмтэн хүн байсан. Тэгж яривал, би тэр хүний хамаатан нь болж таарч байгаам. Энэ үхэл маань дэмий өнгөрөлгүй, хамаг Монголчуудыг нэгтгэж, агуу гэрэлт ирээдүйрүү тэмүүлэх түлхэц болтугай гэж тунхаглаж байна!" гэж бичжээ.

Аан тийн, хэн энийг бичсэн гэдгийг хэн мэдэх бэ, гэж Саруул охин бодсоноо, он сараа тавьж гарын үсгээ зуртал, ашгуй нэг үхэл иржээ. Өрөөний харанхуй булангаас хоёр гялалзах нүд түүнийг ажиглаж байхийг Саруул хараад, шүлсээ залгижээ. "Үхэл гэж, ийм байдаг юм байна..." гэж тэр бодон, нүдээ аних гэтэл өрөөний булангаас нэгэн том хар сүүдэр үсэрч, түүнийг үсдэн авч хүйтэн гараараа зүрхийг нь атган базтал, Саруул охин амьсгаа тавьжээ.

Үргэлжлэл энд...

22:39 - 2010-03-31 - Сэтгэгдэл бичих

үргэлжлэл н яассс :аймаар ууртайгаар харах:

dao - 15:59 - 2010-04-30

Yrgeljlel n udku ochnoo, ehelj daidu hot orchood irie

AmonRa - 19:29 - 2010-04-07

цааш юу болох бол гэж хүлээсээр...
яасан зоригтой охин бэ
ингээл үхчиж байгаам байхдаа

arch_tseegii - 18:53 - 2010-04-02

тэгж байгаад тухтайхан уншихаас

dao - 11:51 - 2010-04-02

Үүш мань энэ зохиолд чинь тоглий тэгэхүү. Ядаж л тэр цонхон доогуур өнгөрөх залуугийн дүрд гсн. хэхэ

Эсүүл кино болгоод өгөхиймуу. :D

Хүслийнжигүүр - 11:28 - 2010-04-02

аа ингэж хүлээж унших төвөгтэй байдаг юм аа. шууд бүтнээр нь уншчихмаар байдаг :P

Кино зохиол уу?

xvv - 21:07 - 2010-04-01

?????????????

Zurai - 20:04 - 2010-04-01

Тухай:
~Scientia potentia est~


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Uriankhan Art

Шинэ бичлэгvvд
- Инновацийн тухай
- Хорионы гоо зүй
- Гялс нэг бичлэг
- Шинэчлэл
- Зав гаргаж дуусгав
- Дөрвөн хувьсагч
- Кино ба комиксуудын тухай
- Ойрын хугацаанд хийсэн ажил
- Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай
- Die Antwoord

Найзууд
- Friska
- yuki
- xvv
- Blessing Tara
- gereltuya
- Хүслийнжигүүр
- dadido
- Алмас
- arch_tseegii
- arius
- Zurai
- dao
- Garin
- Бахархал
- luna
- Би зүгээр л бичмээр байна
- Цагаан хараацай
- american boy
- amigo
- BaD_woman
- Bataa
- Боролзой
- Чойрын Хүү
- EDUCATION
- zaya
- boldbaatar
- Zaya
- deizy
- DESI
- Egel_setgel
- Энхмандах
- erida
- My All
- eternalzul22
- undrahbayr
- guumii4u
- Лхагва
- BoLoRmAa
- amur
- kiss_kiss
- last_sopor
- Тархи өрөмдөгч
- mAzze
- Ìÿãìàð
- mizzind
- bylzuuhai
- Нарантунгалаг
- Orgil
- Pada
- PoisonouS Angel
- Monkey
- pupa_inn
- Shuvuukhai
- tamerlan13
- tatah
- Зэрэглээ
- Золоо
- Zuu
- __tungalag
- Solongo
- Aagii
- hairiin boroo



Спэм хамгаалалт:
   
 
xaax