जगन्नाथ |
Асуулт-хариулт-Чи монгол соёлын давамгайлал гэж яагаад яриад байгаа юм? Юун пиар ч юм шиг, сонин юм яриад байна даа?Чиний миний газар нутаг дээр өөр соёл давамгайлуулахгүйн тулд. Бас болж өгвөл бусдын нутагт өөрсдийн соёлын давамгайлал бий болгон тараахын тулд. Харийнхны давамгайлал манай нутагт бий болбол- чиний миний үхэлтэй тэнцэнэ. Бид хожимдоогүй. Бусдаар толгойгоо бариулмаар байгаа бол, бусдын бодлоор бодмоор байгаа бол- чиний дур. -Монгол соёл гэж... Тийм юм байдаг юм уу? Баабар гэтэл байхгүй гэсэн... Мэдээж байхгүй. Нөгөө талаас бий. Өөрийн толгойгүй, гадныхныг дууриан галбиртаж, тэр галбиртсан этгээдүүдийг шүтсэн хэдэн мал нарт бол байхгүй. Байгаач үгүй. Түүхийн харанхуйд тэгээд мартагдана биз. Харин өөрийн толгойтой байж, өөрийн ирээдүйгээ өөрөө шийдэхийн тулд хөдөлмөрлөж, уйгагүй цагын хөрөнгө оруулалт хийж амжсан нэг нь ялж, эзэгнүүлэхийн оронд бусдыг эзэгнэнэ. Тэр хүмүүсийн соёл нь үлдэнэ, мөн түүхээ бичнэ. Чад, сур, өөрийн цагаа зохион байгуул. Монгол хүн шигээ өвөг дээдэстэйгээн хүйн холбоогоон тогтоо. Тэгээд ч үхэх хооронд, бидний соёл аль болгон удаан амьдарвал болох нь тэр. Баяжуулаад байвал бүр сайн. Түүгээр чи хойч үеийнхээ амьдралын баталгааг бий болгоно. Өөрийн чинь сүрэг амьд байлгах сонирхол байвал, энэ асуудлыг шийдэж болно. Гол нь өөрийн бөндгөр бусдын нөлөө хамааралгүй ажиллах ёстой. Мөн чамайг хүрээлэн буй орчныхон ЧИНИЙ сүргийн хүйн холбоог хайж эхлүүлэх чухал. Тэгсэн нөхцөлд хужаа солонгосууд шиг хувцалхаа больж, гэнэт чамайг хайна, чамтай адилхан болохыг хүснэ. Тэгсэн нөхцөлд чи тэднийг дураараа эргүүлж болно. -Хэнийг тэр вэ? Бүгдийг. Хялбарчлан хэлбэл: чи бидний газар нутагдээр амьдрах нэгэн- тийм учраас энэ газар нутагдээр амьдрах бүрэн эрхтэй, энэ чиний газар гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Учир нь ялагчийн л соёл давамгайлдаг. Эцэст нь бусдын газар чинийх болж чадаж байвал- чиний сүрэг хамгийн сайн сүрэг гэдгээ батална. Тэгвэл бяруу чинь булчинтай, дааг далантай, гэр бүл чинь өнөр өтгөн байх болно. -Дэмийрэл байна. Тэгвэл хохь чинь. 15:55 - 2010-06-11 - Сэтгэгдэл бичихсоёлтой л хамаатай шд. За за сэдэв маань хазайх нь дээ. өөрийн армидаа хэмнэлийн үүднээс ханддаг ард түмэнтэй юу болдгийг мэдэх үү? цэрэг татлагын хугацаат цэргийг л ерөнхийдөө цөөрүүлж байгаа тухай бичсэн. Хувцас хунар, байр, хоол гээд зардал их гардаг боловч үзүүлж байгаа үр дүн тусгай томилгоот цэрэг, мэргэжлийн гэрээт цэргийг гүйцэхгүй байна. Үер ус, гал түймэртээ бол хэрэгтэй биз. Цөөн чадварлаг цэргээ л тэжээх тухай яриад байгаа юм угтаа.
тэгээд гарц нь юу вэ. Би магадгүй эдгээрийг эхлэл гэж бодож байна. Бидэнд дутагддаг нэг зан бол тэвчээр. Тэсвэр байгаа тэвчээр байхгүй. Хаа сайгүй л бухимдал байна. Залуучууд хоорондоо цус нийлж байгаа нь юуных нь буруу байгаа юм. Мангарын сумдын тоо жоохон ч гэсэн буурна биз. @Дадидо: Соёлын тухай тодорхойлолт мангар олон л гэх юм билээ. Тэгэхээр хүн өөрийнхөө харах өнцгөөс тайлбарладаг эд юм уу даа. Хаха Жоомноос ялгагдахгүй, амьд сүг бочихгээд байгаамуу, гүй байлгүй дээ. таагүй орчинг захирч, таашаалдаа нийцүүлэн таатай болгож чаддаг нь ганц хүн л байна даа. Зүгээр нэг амьд байх нь утга учир юу байна? Жоом, бясаа, хорхой шавьж өт бүгд л амьд байна, таатай орчинд л амьд байхыг хүснэ... Жоомноос ялгаатай байхыг хүснэ... уусах эсэхийг мэдкүүмаа. гол н амьдралынх н хэв маяг н өөрчлөгдөөд амьд үлдэхийн тулд өөр шаардлагуудыг хангасан байх ёстой болоод ирэхийн алдад уусах уу яах уу гэдэг асуудал тулгарах байх. зарим н бүүр саад болоод л. за энэ яриаг ингээд дуусгий ;) teriigee herhevch aldaj bolohgui bolj taarch bgaa biz? tegvel uusaask. yer n bol bi chinii sanaag mash sain oilgoj bna. minii sanaa bol bas ih engiin yum maniusiin soyol geed bgaa zuil bol unendee bidnii amidraliin buur todruulbal amid yavah shaardlagad undeslej bii bolson yumnuud l geh gesin saintai ch bai muutai ch bidnii l yum hen ch margahgui Сэтгэл бодлоо хуваалцаж байхад учиртай шд |
Тухай: ~Scientia potentia est~ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Uriankhan Art Шинэ бичлэгvvд - Инновацийн тухай - Хорионы гоо зүй - Гялс нэг бичлэг - Шинэчлэл - Зав гаргаж дуусгав - Дөрвөн хувьсагч - Кино ба комиксуудын тухай - Ойрын хугацаанд хийсэн ажил - Соёлын ба хүн төрөлхтний нүүдлийн тухай - Die Antwoord Найзууд - Friska - yuki - xvv - Blessing Tara - gereltuya - Хүслийнжигүүр - dadido - Алмас - arch_tseegii - arius - Zurai - dao - Garin - Бахархал - luna - Би зүгээр л бичмээр байна - Цагаан хараацай - american boy - amigo - BaD_woman - Bataa - Боролзой - Чойрын Хүү - EDUCATION - zaya - boldbaatar - Zaya - deizy - DESI - Egel_setgel - Энхмандах - erida - My All - eternalzul22 - undrahbayr - guumii4u - Лхагва - BoLoRmAa - amur - kiss_kiss - last_sopor - Тархи өрөмдөгч - mAzze - Ìÿãìàð - mizzind - bylzuuhai - Нарантунгалаг - Orgil - Pada - PoisonouS Angel - Monkey - pupa_inn - Shuvuukhai - tamerlan13 - tatah - Зэрэглээ - Золоо - Zuu - __tungalag - Solongo - Aagii - hairiin boroo |