| जगन्नाथ |
Хэмжээ гэж...
Бидний гариг хир том бэ? Бидний хувьд том. Харин бусад гаригтай харьцуулбал?
Манай гаригийн группээс эхлээд: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Энэ бол манай Галактик. Хамгийн том одыг энэ масштабаар харах боломжгүй. ![]() 23:23 - 2010-07-27Афганы сураг чимээний тухай
Wikileak сайт Афганистан дахь Америкийн зэвсэгт хүчний 2004 оноос 2010 он хүртэлх байлдааны архивыг нийтэлжээ. Нийтлэлд 90 мянган бичиг баримт, үүний дунд байлдааны ба дипломат харилцааны мэдээ материал хавсрагдсан бөгөөд, ВВС агентлагийн мэдээгээр АНУ-ын түүхэн дахь хамгийн том мэдээллийн алдагдал болжээ.
Уг баримт бичгийн дийлэнх нь холбоотнуудын байлдааны явцад гарсан алдагдал ба устгасан дайсны тоо ба бусад байлдааны үйл ажиллагаатай холбоотой баримт юм. Материалын ихэнх нь нууцлалын зэрэгтэй. Нийтлэгдсэн баримтын дагуу, цэргийнхний үзэж байгаагаар Талибанд ойр зэргэлдээ орнууд (Па... 00:04 - 2010-07-27Хот шатлаа...
Хот галд автаж гэнэ. Шатаад л, шатаад л байж гэнэ. Хүмүүс хараад зогсоод л байж гэнэ. Хэнд ч хамаагүй болохоор. Шатаад талдаа орж гэнэ. Гэвч хэн ч гал унтраахгүй байна гэнэ. Нэг залуу гарч ирээд: "Хүмүүсээ, хамт ухас хийгээд галыг унтраая!"
Хүмүүс бүгд дуугүй байна гэнэ. Залуу: "Хөөе, энэ чинь шатаж дууслаа, чадлаараа аварч болох юмаа аварцгаая! Хувин шанага, чадах болгоноо бариад, унтрааж чадна шүү дээ!" гэв. Хүмүүс: "Чи тийм их унтраах сонирхолтой байгаа юм бол, өөрөө унтраа!" гэж хариулав. Залуу: "Би ганцаараа чадахгүй, бүхэл бүтэн хот шатаж байхад? Хамтдаа л хөдөлж байж барна!" гэхэд: "Бит... 17:34 - 2010-07-26Леонардо Да Винчи
Сонин хүн. 67 насандаа тоолж баршгүй олон мэргэжил эзэмшиж, мөн зүгээр нэг эзэмшилгүй- мэргэжилдээ асар их ур чадвар харуулж, одоо хүртэл зарим зуйван толгойтнуудыг шүлс савируулахад хүргэдэг. Үүгээр авьяас билэг гэдэг ямар эрдэнэс, харин ажилд муу хүн давтагдашгүй тэнэг гэдгийг ухааруулсаар.
Мань эрийн мэргэжлүүд: Зураач, Барималч Уран барилгач Эмч Математикч Физикч Байгаль судлаач Тогооч Зохион бүтээгч (цэргийн техникээс тооны машин хүртэл) Мань эрийн тухай уншиж байхад, олон талын авьяастай байсан нь харагдана. Бүгд өнөөх нисдэг тэрэгний жишээг мэднэ байх. Гэвч тэмдэглэлийг нь уншихад, Леонардод д... 16:31 - 2010-07-23Эхлэл кануны тухай
Унтахын өмнө өчигдөр Эхлэл нэртэй кино үзэв.
Эхлэл нэртэй киног Кристофер Нолан гэж залуу авсан байх юм- өнгөрсөн удаа Нолан онц сайн киногоор баярлуулсан билээ. Яагаав, нөгөө резинэн чихтэй залуугийн тухай. Миний бодлоор маш сайн кино- талийгаач Хит Лэжер бараг л кино домог болж үлдсэн. Ум мани падми хум. Бэтментэй киног бусдын юу хүсээд байгааг авч харгалзалгүй, иргэн Нолан өөрийн харж байгаагаар хийсэн юм- зөвхөн өөрийн дураар, өөрийн хүссэнээр. Улмаар мастер хүний авьяас билэг харагдаад байгаа юм- зураач хүн зургаа яаж зурах нь өөрт нь ойлгомжтой болохоор. Энэ учраас Бэтмэн нь тэр чигээрээ... 15:13 - 2010-07-22Бээжин хотБээжин хотыг харж үзээгүй хүн ховор л болов уу. Явган тэнэгт мөн дутах юм гарсангүй, мянга сонсохоос нэг үзээд авлаа. Бээжинд олон сонирхолтой тал байх юм- хамгийн түрүүнд надад энгийн хүмүүс нь сонин байв. Гэвч юмыг дэс дараатайгаар нь дээр: Зурагтаар гардаг баатрууд нэг өөр, энгийн ажилчны анги гэж бас нэг өөр- ер нь хятад хүн гэж ямар гээчийн амьтан байдгийг мэдэх, сонжих сониуч зан маань хөдлөх нь тэр. Ганц нүдэт найз Камераа барин, ирсэн өдөртөө харсан зүгтээ ийш тийш холхив. Хориотой хотоор алхлаа. Мөн Тян-ан-Мин талбайгаар нь алхлаа. Ер нь хамгийн түрүүнд нүдэнд тусдаг зүйл бол: цагдааг... 14:52 - 2010-07-21Шулмын лантуу ба үр дагавар
Оссорын xамба лам Ричард де Лепреде, уг бүсгүйн эзэгтэйд нь эсрэг хэд хэдэн шулмын буруу номыг заасан хэрэг тулгасан боловч, бүтэлгүйтсэн байв. Леди Элис нөлөө бүхий хүн байсан тул, Англид дүрвэж амжжээ. Гэвч түүний зарц бүсгүй хамба ламын гарт орж, тамлуулан хэргээ хүлээжээ. Үүнд: сатанд мөргөл үйлдсэн ба амьд тахиагаар өргөл барьсан, тамын доод зэргийн чөтгөрүүдтэй нөхцөж, ирээдүйг зөгнөсөн, мөн шидэт түрхлэг... 18:20 - 2010-07-20
|